471 Бурханы үг бол үүрд хувиршгүй үнэн юм
I
Миний үг бол үүрд хувиршгүй үнэн юм. Би бол хүний амийн хангалт, хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн, утга учир нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр ганц ч хүн Миний үгийг хүлээн авч чадахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн, хүн төрөлхтөнд өгөх тусыг ямар ч хүн хэмжихийн аргагүй.
II
Миний үгийн эсрэг тэрсэлж, үгийг минь няцаадаг, эсвэл бүрэн басамжилдаг олон хүнтэй нүүр тулах үед Миний хандлага ийм л байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг үнэн, зам, амь мөн гэдгийг батлаг. Миний хэлсэн бүхэн зөв гэдгийг, энэ бол хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, үүнээс ч илүүтэйгээр энэ бол хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг батлаг.
III
Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдүүлэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар авралын нигүүлсэл хүртэж чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагддаг хүмүүс; үүнээс ч илүүтэй тэд бол Миний авралын нигүүлслийг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа тэднээс хэзээ ч холдохгүй. Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг үнэн, зам, амь мөн гэдгийг батлаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай”-аас