521  Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халагладаг

I

Өргөн уудам ертөнцөд тоо томшгүй олон удаа далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирдаг. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргаж, бэлтгэл базаах “хүчирхэг нэгэн” гэж үгүй, энэ хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч үгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь эмтрүүлж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн хаашаа явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явсаар, Бурханаас үргэлжлүүлэн холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг.

II

Хүн зөрүүдэлсээр байх юм бол, Өөрийг нь бүрэн үл ойшоодог энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хэн ч үүнийг мэддэггүй: Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй аюул гамшгийг бэлдсэн, үүнийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс энэ аюул гамшиг нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэн ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Өмнөх:  520  Бурхан хүний амийн төлөө бүх зовлон зүдүүрийг тэвчдэг

Дараах:  522  Завхарсан хүн төрөлхтний эмгэнэл

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger