524 Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна
I
Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд туслах, найдах юмгүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд сүнсэндээ юу ч мэдэрдэггүй махан биеэ тулж түшихийн тулд өөрсдийгөө хатамжилж, энэ дэлхийд өөдгүйгээр оршин тогтнодог. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Ухаанаа алдсан хүмүүст ийм итгэл эртнээс биеллээ олоогүй хэвээр үлдсэн. Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг.
II
Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ямар ч ухаан мэдрэлгүй энэ хүмүүст Тэр зэвүүцдэг. Тэр эрж хайж, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчрахыг хүсдэг, ингэснээр чи сэрнэ, цаашид цангаж, өлсөхгүй. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн байдлыг бага зэрэг мэдрэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна.
III
Тэр хажууд чинь харуулдан хүлээж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Тэрээр гэнэтхэн ой санамж чинь сэргэх өдрийг хүлээж байгаа: чи Бурханаас ирсэн гэдгээ ухаарч, Бурханаас ирсэн гэдгээ ухаарч, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж харуулдан хүлээж, эргэн ирэхийг чинь удаанаас удаан хүлээж байсныг ухаарахыг чинь хүлээж байгаа. IV Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний харуулдан хүлээх нь үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Ийнхүү харуулдан хүлээх нь тодорхой бус хугацаатай байж магадгүй, мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл, сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас