531  Завхарсан хүн төрөлхтөнд Бурханы аврал хэрэгтэй

I

Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй бол хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй, хоосон байдаг. Бурханы удирдамжгүйгээр эрх баригчид болон социологичид хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хүний зүрх сэтгэл дэх хоосныг хэн ч дүүргэж чадахгүй, учир нь хэн ч хүний амь байж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг хоосон байдлын зовлонгоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, таашаал, тав тух нь хүнд зөвхөн түр зуурын тайтгарал л авчирдаг. Эдгээр зүйл байсан ч гэсэн хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байдаг. Эдгээр зүйл байлаа гээд хүний судалж шинжлэх эрмэлзэл, дур хүслийг хорьж чадахгүй.

II

Учир нь хүн Бурханаар бүтээгдсэн, утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнд улам их гуниг зовлон авчирч, хүнийг байнгын түгшүүрт автуулж, хүн төрөлхтний ирээдүйтэй, урд нь буй замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй болоход хүргэж, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс хүртэл айж, хоосон байдлын мэдрэмжээс бүр ч их айхдаа тулдаг. Энэ дэлхийд чи эрх чөлөөтэй оронд амьдарч байна уу, эсвэл хүний эрхгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж яавч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огт чадахгүй, тайлагдашгүй хоосон байдлын мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй.

III

Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэр нь нэг ч агуу хүн ийм асуудлуудыг шийдвэрлэхээр гарч ирж чадахгүй. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл бол хүн бүр гэдэс цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байдаг шударга нийгэм төдий биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон хүнд Бурханы өгдөг амийн хангалт юм. Хүн Бурханы амийн хангалт болон Бурханы авралыг хүртэх үед л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүсэл, зүрх сэтгэлийнх нь хоосон мэдрэмж шийдвэрлэгдэж чадна. Хэрвээ нэг улс орон, нэг үндэстний хүмүүс Бурханы аврал, анхаарал халамжийг хүртэж чадахгүй бол тийм улс орон, үндэстэн доройтлын замаар харанхуй руу зүглэж, үр дүнд нь Бурханаар устгагдах болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг”-аас

Өмнөх:  530  Хүн төрөлхтөн Бурханы удирдамжийг алдсаны үр дагавар

Дараах:  532  Өөрийнх нь илрэлтээр цангадаг хүмүүсийг Бурхан эрж хайж байна

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger