544  Бодит Бурханд итгэснээр олж авдаг зүйл тоймгүй их

Хүний Хүү үргэлж үг хэлж, биднийг залж чиглүүлсээр ирсэн...

I

Бидэнд мэдэгдэлгүйгээр энэ шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн. Бид тоймгүй олон шалгалт, үй олон цээрлүүлэлт туулж, үхлээр соригддог. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр энэрэл, өршөөлийг эдлэн, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч, Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу санаа зорилгыг нь хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврагдаж, төгс болгуулах замыг хардаг.

II

Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа буруутай, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг баяр баясал, амар амгалан хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний хүссэнээр нядлагдах, Түүний гар дахь хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр шөнөгүй олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хонинууд нь юм.

III

Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг зэвүүцдэг, Тэр биднийг өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр өдөр шөнөгүй бидний төлөө санаа зовж, биднийг хамгаалж, халамжлахаа хэзээ ч больдоггүй, дэргэдээс маань хэзээ ч холддоггүй. Тэрээр бидний төлөө зүрх сэтгэлийнхээ хамаг цусыг урсгаж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү шалихгүй, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас

Өмнөх:  543  Бүхнийг Захирагч Нэгэн

Дараах:  545  Бурханы шүүлт бидэнд амь өгдөг

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger