548  Бурханы ирэлтийг хэн ч анзаардаггүй

I

Бурханы ирэлтийг хэн ч анзаардаггүй, Түүний ирэлтийг хэн ч угтдаггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь хэвээрээ байна, өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн хувиар амьдардаг. Тэрээр Өөрийн гэсэн эрэлхийлэл, зорилготой; үүнээс ч илүүтэйгээр эгэл хүмүүст байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй, Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч мэдрээгүй.

II

Бид хязгаарлагдалгүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг, учир нь Тэр бидний нүдэнд зөвхөн шалихгүй нэгэн итгэгч. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн талаар хэн ч, юу ч төсөөлдөггүй, үүнээс ч илүүтэйгээр Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэлхийллээ л үргэлжлүүлдэг…

III

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Түүний үг, айлдвар улам олон удаа тохиолддог. Тайтгаруулах, ятгах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; зөөлөн, аядуу өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг хүртэл—бүгд хүнд асар их өршөөл, дээд зэргийн айдас мэдрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог.

IV

Нэг л мэдэхэд энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн. Бид тоймгүй олон шалгалт, үй олон цээрлүүлэлт туулж, үхлээр соригддог. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр энэрэл, өршөөлийг эдлэн, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг ойлгож авч, Бурханы хайр татам байдал болон хүнийг аврах гэсэн яаруу санаа зорилгыг нь хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврагдаж, төгс болгуулах замыг хардаг.

V

Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр биднийг дахин амьдруулж, бидэнд гэрлийг харуулж, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхгүй болгосон. Бид Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний царайг харж, урд байгаа замыг харсан.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас

Өмнөх:  547  Бурхан бидний дунд чимээгүй ирсэн

Дараах:  549  Христ бол бодит Бурхан

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger