644 Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж
Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг нандигнасан. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег нандигнах хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Энэ бол Бурхан, Иона хоёрын ярианы үеэр Ехова Бурханы хэлсэн үг юм. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүн дэх бүтээгдсэн зүйлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр үг нь бас Бурхан хүн төрөлхтнийг гэх жинхэнэ санаа зорилгоо хүнд ховор сонсогддог ойлгомжтой хэлээр илэрхийлсэн хэрэг юм.
I
Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэрээр хүн болон бүх зүйлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдэг. Түүний мөн чанар, зан чанар хүнтэй ярилцахад нь илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа үйл хэргээр нь бүрэн илчлэгддэг. Тэр цаг ямагт хүн төрөлхтнийг дагалдаж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх зүйлд чимээгүй үгээрээ аяархан хэлдэг: “Би тэнгэрт байна, бүх зүйлийн дунд байна. Би харуулдаж байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна, Би чиний дэргэд байна...”
II
Түүний хоёр гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний бараа эцэс төгсгөлгүй эргэлдэж, бүх хүн төрөлхтнийг хүрээлдэг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, дэргэдээс нь хэзээ ч холддоггүй. Тэр Ниневе хотыг аврах үед хүн төрөлхтнийг гэсэн анхааралтай халамж, онцгой сэтгэл татагдалт, бас хүнийг гэх чин сэтгэлийн хайр, санаа зовнил нь бага багаар илэрхийлэгдсэн билээ. Ялангуяа, Ехова Бурхан, Иона хоёрын яриа нь Өөрийнхөө бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн энэрлийг бүрэн илчилсэн. Тэдгээр үгээс чи хүн төрөлхтнийг гэх Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийг гүнзгий ойлгох болно…
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос