655 Хүн үнэхээр гэмшинэ гэж Бурхан найддаг
I
Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглахаас өмнөх хоромд—тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнөх хоромд—Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан.
II
Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Ниневегийн хүмүүсийг гэмшихээс өмнө ба хойно Бурхан, энэ хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлж, илчилж, Бурханы мөн чанарын бодитой агаад халдашгүй байдлыг хүмүүст харуулсан юм. Бурхан Өөрийн хандлагаар хүмүүст дараах зүйлийг хэлсэн: Бурхан хүмүүсийг тэвчдэггүйдээ биш, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, ёрын муу замаасаа үнэхээр эргэж, гар дахь хүчирхийллээ орхих нь ховор билээ.
III
Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу үйл Бурханы хилэнг төрүүлдэг, харин Бурханыг сонсож, Бурханы өмнө үнэхээр гэмшдэг хүмүүст, ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ орхиж чаддаг хүмүүст Бурхан өршөөл, хүлээцтэй байдлаа хайрладаг. Ниневечүүдэд хандсан байдалд нь Бурханы хандлага маш тодорхой илчлэгдсэн: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг шаарддаг. Хүмүүс ёрын муу замаасаа эргэж, хүчирхийллээ орхисон л бол Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос