681  Хүний амьдралыг Бурхан цаг ямагт залж чиглүүлдэг

I

Бурхан хүнийг бүтээсэн цагаасаа хойш хүн төрөлхтөнд ерөөл хайрласан ч бай, хүн төрөлхтний төлөө хууль, тушаал тогтоосон ч бай, амьдралын янз бүрийн дэг журмыг тогтоосон ч бай хүн төрөлхтний амьдралыг ямагт залж чиглүүлж ирсэн—Бурханы хийдэг энэ бүхэн нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө, хүнийг хэвийн амьдралаар амьдрахад хөтөлж, залж чиглүүлдэг. Хүн дүрэм журмыг сахих, эсвэл хуулийг мөрдөх эсэхээс үл хамааран, Бурханы зорилго бол хүнийг Сатаныг шүтэхгүй, Сатанд хорлогдохгүй байлгахын төлөө—энэ нь Түүний хамгийн үндсэн зорилго, хамгийн анхны зорилго билээ. Хэдийгээр Түүнд хүний талаарх төлөвлөгөө, санаа зорилго байдаг ч энэ нь Өөрийнхөө төлөө биш юм. Тэр энэ бүх зүйлийг бүхэлдээ хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө, хүн төрөлхтнийг замаа алдахаас сэргийлэхийн төлөө хийдэг.

II

Үнэнийг ойлгохгүй байх үед чинь Бурхан чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлж, хийж буй зүйл чинь үнэнтэй нийцэхгүй байгааг, мөн юу хийх ёстойг чинь тодорхой хэлж өгдөг. Бурхан чамайг залж чиглүүлэх үед, чамайг хангаж, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы элэгсэг дотно, хүндлүүштэй байдлыг мэдэрдэг; Түүний хайр татам байдал, халуун дулааныг мэдэрдэг. Гэхдээ Бурхан завхралын чинь төлөө чамайг зэмлэж, эсвэл тэрслүү байдлын чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ чамайг үгээр зэмлэж, хүрээлэн буй орчин, хүмүүс, үйл явдал, зүйлсээр дамжуулан сахилгажуулдаг. Бурхан эелдэг, нарийн, хайрлаж, санаа зовсон байдлаар, гойд хэмжээ хязгаартай, зүй зохистой байдлаар ажилладаг, энэ нь чамд хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй. Бурхан зүрх сэтгэл чинь тэсвэрлэж чадахааргүй тийм төрлийн хүчтэй ухаарал, мэдрэмжийг чамд хэзээ ч өгөхгүй.

III

Бурхан хүнийг тасралтгүй хангаж, дэмжихийн тулд Өөрийн үг, үнэн болон Өөрийн амийг ашигладаг. Хүнийг гэсэн Түүний хайрыг, мөн хүнийг эрхэмлэн, нандигнадгийг нь хүн ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлэх аргагүй. Эдгээр нь хүний сайрхлаас бий болдог зүйл биш, харин бодит үйлдлээрээ Бурхан Өөрөө бий болгодог; энэ бол Бурханы мөн чанарын илчлэл билээ. Бурханы хүнд өгдөг бүх зүйл, тэр дундаа Бурханы үг, янз бүрийн аргаар Бурханы хүнд хийдэг зүйл, Бурханы хүнд хэлдэг зүйл, хүнд сануулдаг, ятгадаг зүйлс бүгд нэг мөн чанараас гаралтай: Бурханы ариун байдлаас гаралтай.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV”-ѳѳс

Өмнөх:  671  Хүмүүс амьд байхын утга учир, үнэ цэнийг ойлгох ёстой

Дараах:  683  Сатан алдар нэр, ашиг хонжоогоор хүмүүсийн бодлыг хянадаг

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger