683  Сатан алдар нэр, ашиг хонжоогоор хүмүүсийн бодлыг хянадаг

I

Сатан алдар нэр, ашиг хонжоог ашиглан хүний бодлыг хянаж, хүмүүст энэ хоёр зүйлийг л бодогдуулдаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, үүний төлөө зовлон бэрхшээл туулж, үүний төлөө доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолдог, алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч дүгнэлт, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүмүүст үл үзэгдэх гав дөнгө зүүсэн, ингэж дөнгөлүүлсэн хүмүүст мултрах хүч чадал ч, эр зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас холдож, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг.

II

Өнөөдөр та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт харж чадахгүй байж магад, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр амьдрал утгагүй гэж та нар боддог, хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа больж, ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо бол хүнд Сатаны зүүсэн аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг бүрэн эсэргүүцэж, чамд Сатаны зүүсэн гав дөнгийг бүрэн эсэргүүцнэ. Чи Сатаны чамд суулгасан энэ бүх зүйлээс ангижрахыг хүсэх өдөр ирэхэд Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л чи Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас

Өмнөх:  681  Хүний амьдралыг Бурхан цаг ямагт залж чиглүүлдэг

Дараах:  684  Сатан нийгмийн чиг хандлага ашиглан хүнийг хэрхэн завхруулдаг вэ

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger