851  Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ

I

Библид дүрсэлсэн “Адамд өгсөн Бурханы тушаал” гэх дүр зураг сэтгэл хөдөлгөм, дулаахан зураг билээ. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь чамд дүүрэн бахдал төрүүлнэ.

II

Бурханы бялхам хайр хүнд харамгүй өгөгдөж, хүнийг хүрээлдэг; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор жаргалтай амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

III

Бурхан хүнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүний төлөө хариуцлага үүрэхээ мэдэрсэн. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дуулгавартай дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь бас хүнд тавьж буй Бурханы анхны найдвар юм.

IV

Бурхан тийм найдвартайгаар дараах зүйлийг хэлдэг: “Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ.” Эдгээр энгийн үг Бурханы санаа зорилгыг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурхан зүрх сэтгэлдээ аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илчилдэг.

V

Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Санаа зовнил байдаг уу? Бурханы хайр, санаа зовнилыг хүмүүс ухамсарлаж болохоор үл барам, бас гүнзгий мэдэрч болно. Мөс чанар, хүн чанартай хүний хувиар чи халуун дулааныг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдэрч, аз жаргалыг мэдэрнэ.

VI

Чи эдгээр зүйлийг мэдрэхээрээ Бурханд хэрхэн хандах вэ? Бурханаас салж ядах уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлаж, хүндлэх үү? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг ухамсарлаж, ойлгох нь бүр ч илүү чухал юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс

Өмнөх:  850  Бурханы жинхэнэ, хайр татам байдал

Дараах:  852  Бурхан хүнийг Өөрийн хамгийн эрхэм нэгэн гэж үздэг

Холбогдох контент

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger