878  Бурханы ажлын үе шат бүр хүний амийн төлөө байдаг

I

Бурхан дуусгаагүй ажлаа дуусгаж,

энэ эрин үеийг шүүж, төгсгөн,

зовлонгийн ертөнцөөс нүгэлтнийг аварч,

бүрмөсөн өөрчлөхийн тулд,

энэ удаад махбод болсон.

Хүн төрөлхтний ажлын төлөө

олон шөнийг нойргүй өнгөрөөсөн.

Хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхөөр

дээрээс ёроол руу, амьдын тамд бууж ирсэн.

Тэр дэлхийн ноорхой байдалд

хэзээ ч гомдоллож,

хүний эсэргүүцлийг ер зэмлээгүй,

харин ажиллах явцдаа доромжлол амсдаг.


II

Бурхан яаж тамынх байж,

тэнд амьдралаа өнгөрөөх вэ?

Гэвч хүний төлөө, хүнийг эртхэн амраахын тулд,

хүний авралын төлөө, газарт бууж, “тамд” орон,

гутамшиг болон шударга бус явдлыг

Тэр тэвчсэн билээ.

Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох вэ?

Түүний талаар яаж гомдоллох вэ?

Эсвэл яаж Түүнийг харж зүрхлэх вэ?

Тэнгэрийн Бурхан бузар булай энэ нутагт ирээд,

хүний талаар огт гоморхоогүй, гомдоллоогүй.


III

Хүний дарангуйлал,

нэрмээсийг чимээгүй зөвшөөрч,

хэзээ ч шаардлагыг нь эсэргүүцээгүй,

хүнд үндэслэлгүй шаардлага ч тавиагүй;

хүнд хэрэгтэй ажлыг гомдоллолгүй хийдэг.

Аль алхам нь хүний төлөө байгаагүй вэ?

Тэр үгээрээ гэгээрүүлж, зэмлэж, цэвэршүүлэн,

сануулж, зөвлөж, шүүж, илчилдэг.

Тэр хүний хувь заяаг үгүй хийсэн ч

аль алхам нь хүнийг амьд үлдээхийн төлөө,

харанхуйн зовлонгоос

чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ?

Элбэрэлт эхийн сэтгэл мэт

Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгодог вэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:  877  Хүмүүсийг аврахын тулд Бурхан асар их доромжлол амсдаг

Дараах:  879  Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг

Холбогдох контент

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger