879  Бурхан л хүнийг хамгаас их хайрладаг

I

Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн аврахыг хүсдэг, Тэр өнөөдөр хүн төрөлхтнийг ийм маягаар ил болгож, шүүж чаддаг, учир нь Түүний удирдлагын төлөвлөгөө энэ алхамд хүрсэн. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учраас авардаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг, хайраар жолоодуулж, өдөөгддөг учраас бие махбодтой болж, хүн төрөлхтнийг биечлэн аврахын тулд чөтгөрийн үүрэнд орсон. Бурхан хүн төрөлхтнийг хайрладаг учраас үүнийг хийж чаддаг. Энэ завхарсан хүн төрөлхтнийг аврахаар махбод болохдоо Бурхан асар их доромжлолыг амсдаг нь Бурханы хайр маш агуу гэдгийг бүрэн нотолж байна. Бурханы үгийн мөрүүдийн хооронд ятгалга, тайтгарал, зоригжуулалт, хүлээцтэй байдал, тэвчээр байдаг ч бас илүү их шүүлт, гэсгээлт, хараал, олон нийтэд ил болголт, сайхан амлалтууд ч бас бий. Арга барил нь ямар ч байсан, хайранд захирагддаг бөгөөд энэ нь Бурханы ажлын мөн чанар юм.

II

Яагаад өнөөдөр ихэнх хүн Бурханыг маш ойроос, тун их мэрийн дагадаг вэ? Учир нь тэд Бурханы хайрыг мэддэг, Бурханы ажил хүн төрөлхтнийг аврахын төлөө гэдгийг хардаг. Бурханы ажил цаг хугацааны хувьд маш нарийн, огт сааталгүйгээр нэг алхмаас нөгөө рүү шилждэг. Яагаад Бурхан саатуулдаггүй вэ? Энэ нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Бурхан аль болох дээд зэргээр хүмүүсийг авардаг, аврагдах боломжтой хүнийг алдахыг хүсдэггүй, харин хүмүүс өөрсдөө хувь заяагаа тоодоггүй. Тиймээс хүмүүс энэ дэлхийд хэн өөрийг нь хамгийн их хайрладгийг ч мэдэхгүй. Чи өөрийгөө ч хайрладаггүй, өөрийнхөө амийг хэрхэн нандигнаж, эрхэмлэхээ ч мэддэггүй, зөвхөн Бурхан л хүмүүсийг хамгийн их хайрладаг.

III

Цөөхөн хүн л Бурханы хайрыг мэдэрсэн, гэхдээ ихэнх нь хараахан мэдрээгүй байгаа. Тэд өөрсдийгөө хайрлах нь хамгийн найдвартай гэж үздэг ч өөрсдийгөө ямар хайраар хайрладгаа арай илүү тодорхой ойлгох учиртай. Хүмүүс өөрийгөө хайрласнаар өөрийгөө аварч чадах уу? Бурханы хайр л хүмүүсийг аварч чадна, тэр нь л жинхэнэ хайр бөгөөд жинхэнэ хайр гэж юу болохыг хожим нь чи аажмаар мэдрэх болно. Хэрвээ Бурхан ажиллаж, хүмүүсийг нүүр тулан залж чиглүүлэхээр махбод болж, тэдэнтэй өдөр, шөнөгүй харилцаж, хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр мэдэж авах нь хүмүүсийн хувьд амаргүй байх байлаа. Бурхан махбод болж, маш их үнэнийг илэрхийлээгүй бол хүмүүс хэзээ ч Бурханыг мэдэж авч чадахгүй, хэн ч Бурханы хайрыг мэдэхгүй байх байсан юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас

Өмнөх:  878  Бурханы ажлын үе шат бүр хүний амийн төлөө байдаг

Дараах:  880  Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг

Холбогдох контент

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger