936 Бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөх ёстой
I
Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын тулд Бурханд итгэх явдал биш, сайн хүн байхын тулд Бурханд итгэх явдал бүр ч биш. Мөн гагцхүү хүний төрхтэй болохын тулд Бурханд итгэх явдал төдий ч биш. Үнэн хэрэгтээ хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол Бурхан байдаг, Бурхан бол үнэн, зам, амь, тэгээд л тэр гэж итгэх төдийхөн байх ёсгүй. Энэ нь бас зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал биш, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бурхан бол төгс хүчит, Бурхан дэлхий ертөнц, бүх зүйлийг бүтээсэн, Бурхан цор ганц, Бурхан бол эрхэм дээд гэдэгт итгэх явдал биш. Зүгээр л эдгээр баримтад итгээд болчихдог юм биш.
II
Бурханы санаа зорилго бол чи бүхий л оршихуй, зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүнийг дуулгавартай дагах ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, Түүгээр ашиглуулж, Бурханы төлөө үйлчлэл үзүүлэхэд ч бэлэн байх ёстой— чи Бурханы төлөө юу ч хийвээс зохилтой. Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон хүмүүс л Бурханд итгэх ёстой байдаг юм биш. Үнэндээ, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн учраас бүх хүн төрөлхтөн Бурханд шүтэн мөргөж, Бурханыг сонсож, дуулгавартай дагах ёстой.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс