932  Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг хүний төлөө бүтээсэн

I

Бүх зүйл холбоотой, харилцан хамааралтай байснаар

хүний орчин хамгаалагддаг.

Энэ зарчмаар бүх зүйл цааш үргэлжилж, тэсэж үлддэг.

Ийм амьдрах орчинд хүн

өсөн нэмэгдэж, өөдөлж дэвжинэ.

Түүний гайхамшигт үйл хэргээр

оршихуй нь баталгаажсан

бүх зүйлийн амийг хадгалахын тулд

Бурхан энэ дүрмийг ашигладаг.

Энэ нь Түүний бүхнийг хангадаг арга юм.

Тэр бүх хүнийг адил тэгш хангадаг.

Тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан хүний төлөө бүтээсэн.

Хүний амьдрах орчныг бүтээж,

дэлхий ертөнцийг сайхан болгосон.

Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний гэрийг,

Бурханы бүтээсэн гэрийг хамгаалж, хадгалахын тулд

бүтээсэн бүхнээ ашигладаг.

Ингэж Тэр бүх зүйлийг, бас хүнийг хангадаг.


II

Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг,

орчлон ертөнцийн дүрмийн Эзэн.

Тэр ийнхүү хийдэг тул бүх зүйл зохицон амьдардаг,

ингэснээр тэд мөхөж, гэнэт алга болохгүй.

Энэ нь хүн оршин байж,

Бурханы удирдлагаар

энэ орчинд амьдрахын төлөө хийгдсэн.

Бүх зүйлийг захирах дүрэм нь Бурханы ноёрхолд байдаг,

хүн хөндлөнгөөс оролцож, өөрчилж чадахгүй.

Зөвхөн Бурхан, Бурхан Өөрөө эдгээр хуулийг мэддэг,

зөвхөн Бурхан, Бурхан Өөрөө дээрээс удирддаг.

Тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан хүний төлөө бүтээсэн.

Хүний амьдрах орчныг бүтээж, дэлхий ертөнцийг сайхан болгосон.

Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний гэрийг,

Бурханы бүтээсэн гэрийг хамгаалж, хадгалахын тулд

бүтээсэн бүхнээ ашигладаг.

Ингэж Тэр бүх зүйлийг, бас хүнийг хангадаг.


III

Амьтай бүхэн Бурханы ариун дүрэм дор байдаг.

Бурхан тэдгээрийг бүтээхдээ бүгдэд нь амь өгсөн.

Бурханы өгсөн амиар

өөрсдийн амьдралын хуулийг тэд дагадаг.

Тэдгээрт хүний өөрчлөлт, тусламж хэрэггүй,

Бурхан ингэж бүхнийг хангадаг.

Тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан хүний төлөө бүтээсэн.

Хүний амьдрах орчныг бүтээж, дэлхий ертөнцийг сайхан болгосон.

Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний гэрийг,

Бурханы бүтээсэн гэрийг хамгаалж, хадгалахын тулд

бүтээсэн бүхнээ ашигладаг.

Тэр ингэж бүх зүйлийг хангадаг.

Тэр ингэж бүх зүйлийг хангадаг,

Тэр ингэж бүх зүйлийг, бас хүнийг хангадаг.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:  931  Бүх зүйлийг удирдах Бурханы гайхалтай үйл хэрэг

Дараах:  933  Бурханы бүтээлийг хүн нандигнах учиртай

Холбогдох контент

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger