941 Бурханы зөвт зан чанар цор ганц

1 Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй.

2 Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!

3 Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй.

4 Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:  940 Бурханы зөвт зан чанар бодитой, тод томруун байдаг

Дараах:  942 Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger