963 Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л эрхэмсэг
I
Бурханы хувьд бол, Тэр хүмүүст юу өгөх, хэр ихийг өгөх нь Түүний мэдэлд байдаг, хүмүүсийн нийгэмд эзэлдэг байр суурь ч бас Бурханаар тогтоогдсон байдаг бөгөөд энэ нь хэн нэг хүний зохион байгуулсан зүйл огтхон ч биш. Хэрвээ Бурхан хэн нэгнийг зовлон, ядууралд оруулбал түүнд аврагдах найдвар байхгүй гэсэн үг үү? Хэрвээ тэд үнэ цэн багатай, нийгмийн доод давхаргынх бол Бурхан тэднийг аврахгүй гэж үү? Тэд Бурханы нүдэнд доогуур байр суурьтай байх уу? Энэ юунаас хамаарах вэ? Энэ нь тухайн хүний алхаж буй зам, эрэлхийлэл, үнэн болон Бурханд хандах хандлагаас хамаарна. Хэрвээ хэн нэгний нийгмийн байр суурь маш доогуур, гэр бүл нь маш ядуу, боловсролын түвшин доогуур боловч тэр хүн Бурханд ул суурьтай байдлаар итгэж, үнэнийг болон эерэг зүйлсийг хайрладаг бол Бурханы нүдээр асар их үнэ цэнтэй.
II
Хэн нэгний үнэ цэн—өндөр юм уу бага эсэх, эрхэм дээд юм уу дорд эсэх нь юунаас хамаардаг вэ? Бурхан чамайг хэрхэн харахаас хамаарна. Хэрвээ Бурхан чамайг үнэнийг эрэлхийлдэг хүн гэж үзвэл чи үнэ цэнтэй, эрхэм—чи эрхэм сав юм. Хэрвээ Бурхан чамайг үнэнийг эрэлхийлдэггүй, Түүний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагаддаггүй гэж харвал чи үнэ цэнгүй, мөн эрхэм биш—чи дорд сав юм. Чи хэр өндөр боловсролтой, эсвэл нийгэм дэх байр суурь чинь хэчнээн өндөр байлаа ч хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, ойлгодоггүй бол чиний үнэ цэн хэзээ ч өндөр байж чадахгүй; олон хүн чамайг дэмжиж, өргөмжилж, шүтэн биширлээ ч гэсэн чи адгийн шаар хэвээрээ л байна. Учир нь Бурхан бол үнэн, Бурхан бол зөвт байдал, харин хүн бол завхарсан бөгөөд үнэн ч үгүй, зөвт байдал ч үгүй, Бурхан хүнийг Өөрийнхөө стандартаар хэмждэг бөгөөд Түүний хэмжүүрийн стандарт нь үнэн юм.
“Үг. IV Боть: Антихристүүдийг ил болгох нь. 7-р зүйл: Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (I хэсэг)”-ээс