Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (20)

12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх (VIII хэсэг)

Бид сүүлийн цуглаанаар удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаар нөхөрлөж дууссан. Та нар өөрсдийгөө энэ нөхөрлөлийн агуулгатай харьцуулж үзсэн үү? Та нар энэ нөхөрлөлийг тунгаан бодож үзсэн үү? Миний нөхөрлөлийг сонсмогцоо, үнэнийг хайрладаг, шударга ёсны мэдрэмжтэй, бага сага хүн чанартай хүмүүс зарим үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлж чаддаг. Нэгдүгээрт, тэд ойлгосон үнэнээ өөрсдийн нөхцөл байдалтай тулган үзэж, үнэний дагуу өөрсдийгөө шинжилж, асуудлаа олж илрүүлээд, дараа нь бодит амьдрал болон үүрэг гүйцэтгэх явц дахь зарим хэрэг явдал, орчин нөхцөлийг ашиглан эдгээр асуудлыг шийдвэрлэж чаддаг. Ойлгодог үнэнийхээ тухайд тэд хүмүүсийн хэрэгжүүлж, баримтлах ёстой зарчмуудыг аажмаар ухамсарладаг. Нэг талаар тэд өөрсдийнхөө талаар илүү гүнзгий ойлголттой болж, өөрсдийгөө илүү гүнзгий таньж мэддэг, нөгөө талаар үнэн үнэндээ юу хэлдэг, юу агуулдгийг илүү бодитоор, үнэн зөвөөр ойлгодог. Гэвч үнэнийг хайрладаггүй, харин зэвүүцдэг хүмүүс хэчнээн их үнэн сонслоо ч, ямар ч ухамсаргүй байдаг бөгөөд тэдэнд ямар ч өөрчлөлт гардаггүй. Тэдний байдал, үүргээ гүйцэтгэх үеийн хандлага, эрэлхийлдэг зорилго, амьдралын хэв маяг, биеэ авч явах зарчим огтхон ч өөрчлөгддөггүй. Тэд хүссэнээрээ үйлдэж, дураараа амьдарсан хэвээр байдаг; эдгээр үнэн тэдэнд ямар ч нөлөө үзүүлдэггүй, мөн өөрсдийгөө үзэн ядах хэмжээнд хүртлээ өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэхэд тэднийг хүргэж чаддаггүй. Хэрвээ тэд өөрсдийгөө үзэн ядах хэмжээнд хүрч чадахгүй бол жинхэнэ гэмшилд яавч хүрч чадахгүй. Жинхэнэ гэмшилгүйгээр бодит оролт гэж үгүй; бодит оролтгүйгээр зан чанарын өөрчлөлт яавч гарахгүй. Тиймээс Бурханд олон жил итгэсэн олон хүн бас цугларч, үүрэг гүйцэтгэж, олон жил номлол сонсож, ах эгч нартай байнга харилцдаг хэдий ч өөрсдийнхөө талаар ямар ч ойлголтгүй, ямар ч өөрчлөлт харуулдаггүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь огтхон ч нэмэгддэггүй. Тэд анхны үзэл, төсөөллөөрөө, мөн ерөөл хүртэх санаархал, хүсэлтэйгээр Бурханыг дагадаг. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, Бурханд итгэх талаарх тэдний үзэл бодол, аливаа зүйлийг харах өнцөг, эрэлхийлэх арга барил болон эрэлхийлдэг зорилго, үүргээ гүйцэтгэх үеийн хандлага нь огтхон ч өөрчлөгдөөгүй байдаг. Тэдний одоогийн харуулж буй байдал болон амьдран харуулж буй илрэл нь үнэнийг эрэлхийлээгүйн үр дүн юм. Бид удирдагч, ажилчдын арван хоёр үүрэг хариуцлагын талаар нөхөрлөсөн боловч зарим удирдагч, ажилчны зан авир огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэдний үүргээ гүйцэтгэх үеийн хандлага болон Бурханы шаардлагад хандах хандлага нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Нөхөрлөсөн агуулга нь харьцангуйгаар үнэнийг эрэлхийлдэг, мөн бага сага хүн чанартай, мөс чанар нь бага зэрэг ухамсартай хүмүүст сануулж, хянаж, шавдуулах үүрэг гүйцэтгэсэн. Гэвч энэ нь илүү гөжүүд, зальжин, үнэнийг огт хүлээн авдаггүй зарим хүнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, үнэнд хандах энэ хүмүүсийн хандлага бол эсэргүүцэж, зэвүүцсэн хандлага юм. Үнэнийг хэчнээн их нөхөрлөлөө ч, тэдний хандлага хэвээр үлддэг: “Ямартай ч, би үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагаж байна; би Бурханы төлөө өөрийгөө жинхэнээсээ зарлагадаж байна. Би яаж ч авирласан бай, эцсийг нь хүртэл тууштай байж л байвал ерөөл хүртэж чадна!” Ийм бодолд ямар нэгэн эрүүл ухаан байна уу? Тэд айх нүүрэндээ адасга нааж, ичих нүүрэндээ илэг наасан байгаа биш үү? Энэ нь гөжүүдэлж, яасан ч гэмшихээс татгалзаж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.)

Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлага бол: “Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.” Өмнө нь бид энэ үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөлөө арван хоёр асуудалд хуваасан. Энэ арван хоёр асуудлын агуулга нь чуулганд саад болж, үймээн дэгдээдэг төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс гарч ирэх үед Бурханы гэрийн ажил болон чуулганы хэвийн дэг журмыг хамгаалах үр дүнд хүрч, улмаар удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой үүрэг ролийг биелүүлж, гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд удирдагч, ажилчид эдгээр асуудлыг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх ёстойг голчлон хөнддөг. Бид удирдагч, ажилчдын энэ үүрэг хариуцлагын хүрээн дэх асуудал бүрийн талаар дэлгэрэнгүй нөхөрлөж, тус бүрийнх нь зарим тодорхой илрэлийн талаар нөхөрлөж, зарим тодорхой жишээ татсан. Зарчмын хувьд, нөхөрлөсөн агуулга нь нэлээд бодит юм. Хэдийгээр татсан жишээнүүд бүх зүйлийг хамраагүй байж болох ч янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн үндсэн асуудлуудыг тодорхой нөхөрлөсөн. Ялангуяа, удирдагч, ажилчид болохынхоо хувьд та нар чуулганд гардаг янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний энэ талыг ойлгох ёстой. Эхлээд та нар нөхөрлөсөн агуулгаас асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн үгсийг олж, тэдгээрийг асуудлуудтай уялдуулах хэрэгтэй. Асуудлын мөн чанарыг ойлгох нь тохирох шийдлийг олж, үнэн-зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар болгодог. Асуудлыг шийдвэрлэхээс өмнө мөн чанарыг нь ойлгох нь нэн чухал юм. Асуудлын мөн чанарыг ойлгомогцоо та нар бас энэ асуудлыг шийдвэрлэх зарчмуудыг ойлгож, ухамсарлах ёстой. Хоёр тал хоёулаа зайлшгүй шаардлагатай: Нэг нь асуудлын мөн чанар, нөгөө нь ийм асуудлыг шийдвэрлэх зарчим юм. Эдгээр нь удирдагч, ажилчдын тодорхой мэдэх ёстой зүйлс юм. Энэ хоёр зарчмыг ухамсарласнаар л та нар дүрэм журам хэрэглэж, асуудлыг сүр бадруулахын оронд бүх асуудлыг үнэн зөв шийдвэрлэж, янз бүрийн асуудалд холбогдсон хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохих ёсоор зохицуулж чадна. Одоогоор зарим удирдагч, ажилчин тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ нэг талаар зүгээр л дүрэм журам дагадаг, нөгөө талаар асуудлын мөн чанарыг ухамсарлаж чаддаггүйгээс хүмүүсийг амархан хилсдүүлж, гажуудал гаргадаг. Үүний тулд асуудлын нарийн ширийн, онцлог, нөхцөл байдлыг тодорхой ойлгох шаардлагатай. Түүнчлэн, тухайн хүн яг ямар ангилалд багтахыг тодорхойлохын тулд байнга гаргадаг зан авирыг нь харах нь чухал юм. Эдгээр талыг эзэмшсэнээр л асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэж чадна. Зарим удирдагч, ажилчин ажил хийхдээ асуудалд дүрэм журам л хэрэглэж, сүр бадруулдаг атлаа холбогдсон хүмүүсийн бодит мөн чанарыг буюу тэд сайн хүн үү, эсвэл муу хүн үү, зан авир нь зуршил болсон уу, эсвэл зүгээр л хааяа нэг гаргадаг гэм буруу юу гэдгийг нэвт харж чаддаггүй. Тэд эдгээр талыг ялган таньж чаддаггүй тул алдаа гаргах маш өндөр магадлалтай байдаг. Ийм тохиолдолд, хэрвээ чуулган санал хураалт явуулж чадвал зарим алдаанаас үр дүнтэй зайлсхийж чадна. Удирдагч, ажилчдын ажилд эдгээр гажуудал, алдаа байгаа эсэх нь тэд ялган таних чадвартай эсэх, асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэдэг эсэхийг хамгийн тодорхой илчилж чаддаг. Энэ нь бас удирдагч, ажилчид үнэн-бодит байдлыг эзэмшсэн эсэхийг илчилдэг. Хэрвээ Бурханд олон жил итгэсэн удирдагч юм уу ажилчин эдгээр бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ удирдагч юм уу ажилчин үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгийг батлахад хангалттай.

Удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага, баримтлах ёстой зарчим, ажлын цар хүрээг ойлгосныхоо дараа бид хуурамч удирдагчдыг ил болгох хэмээх энэ үе шатны нөхөрлөлийн сэдэв рүү буцаж очих ёстой. Энэ бол гол сэдэв юм. Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын тухайд, өнөөдөр бидний нөхөрлөх сэдэв бол хуурамч удирдагчдын үүрэг хариуцлагаа хөсөрдүүлдэг талууд болон бодит ажил хийдэггүй илрэлүүдийн тухай юм. Эхлээд арван хоёр дахь үүрэг хариуцлагын агуулгыг уншъя. (12-р зүйл: Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх; тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх; түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.) Арван хоёр дахь үүрэг хариуцлагад удирдагч, ажилчдын ойлгох ёстой ажлын гурван талыг тодорхой дурдсан байдаг. Энэ нь хуурамч удирдагчдыг ил болгохтой ямар холбоотой вэ? (Эхлээд бид энэ ажилд удирдагч, ажилчдын хүлээх хэд хэдэн үүрэг хариуцлагыг ойлгох ёстой. Дараа нь хуурамч удирдагчид эдгээр үүрэг хариуцлагыг биелүүлсэн эсэх, хуурамч удирдагчдын илрэл юу болохыг харьцуулж харна; тэднийг энэ стандартаар хэмжих нь харьцангуй үнэн зөв байдаг.) Зөв. Тухайн хүн хуурамч удирдагч мөн эсэхийг ялган танихдаа царай руу нь харж, нүүрнийх нь хэлбэр төрх сайн, эсвэл ёрын муу эсэхийг хардаггүй, мөн гаднаа хэр их зовж зүдэрсэн мэт харагдаж байгааг нь, эсвэл хэр их гүйж харайсныг нь хардаггүй. Харин тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлдэг эсэх, бодитой асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чаддаг эсэхийг нь харах ёстой. Энэ бол тэднийг үнэлэх цорын ганц үнэн зөв стандарт юм. Энэ бол тухайн хүнийг хуурамч удирдагч мөн эсэхийг задлан шинжилж, ялган таньж, тодорхойлох зарчим юм. Ингэж байж л үнэлгээ нь голч шударга, зарчимд нийцсэн, үнэнтэй нийцсэн, хүн бүрд шударга байж чадна. Хэн нэгнийг хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин гэж тодорхойлох нь хангалттай баримт дээр үндэслэсэн байх ёстой. Нэг юм уу хоёр тохиолдол, гэм бурууд үндэслэж болохгүй, завхрал түр зуур илэрснийг үүний үндэс болгон ашиглаж бүр ч болохгүй. Хэн нэгнийг тодорхойлох цорын ганц үнэн зөв стандарт бол бодитой ажил хийж, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чаддаг эсэх, түүнчлэн зөв хүн мөн эсэх, үнэнийг хайрладаг, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүн мөн эсэх, мөн Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй эсэх юм. Зөвхөн эдгээр хүчин зүйлд л үндэслэн хэн нэгнийг хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин гэж зөв тодорхойлж болно. Эдгээр хүчин зүйл нь хэн нэгэн хуурамч удирдагч эсвэл хуурамч ажилчин мөн эсэхийг үнэлэх, тодорхойлох стандарт, зарчим юм.

Арван хоёр дахь үүрэг хариуцлагын хүрээнд удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой гурван ажил

I. Саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй, үнэн зөв олж илрүүлэх

Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлага нь гурван ажил буюу гурван алхмыг багтаадаг. Энэ ажлыг гүйцэтгэхдээ энэ гурван алхмыг дагаснаар энэ ажлын зарчмыг баримталж, энэ ажлын үүрэг хариуцлагыг биелүүлдэг. Энэ гурван ажил юу вэ? (Нэгдүгээрт, Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв олж илрүүлэх. Хоёрдугаарт, тэдгээрийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх. Гуравдугаарт, Бурханы сонгосон хүмүүсийг тийм зүйлсийг ялган таних чадвартай, тэдгээрээс сургамж авдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.) Энэ гурван ажил бол арван хоёр дахь үүрэг хариуцлага дахь удирдагч, ажилчдад тавигдах шаардлага юм. Юуны өмнө, удирдагч, ажилчдад тавигдах эхний шаардлага бол Бурханы ажил болон чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй, үнэн зөв олж илрүүлэх явдал юм. Энэ нь даруй, үнэн зөв олж илрүүлэх явдал бөгөөд хойрго, мэдрэмжгүй хариу үйлдэл үзүүлэх биш, мөн сохроор, бодлогогүй тодорхойлох биш юм—хуумгай тодорхойлохыг хүлээн авахгүй. Зарим удирдагч, ажилчин хэв чанар муутай, мунгинуу байдгаасаа болоод ялихгүй зүйл дээр хүмүүсийг бодлогогүйгээр засаж, сургамжилдаг бөгөөд дур мэдэн тодорхойлж, зарчмыг баримтлалгүйгээр аливааг сохроор тогтоодог. Ийм байдлаар ажиллах нь үнэн-зарчмыг зөрчдөг. Тиймээс Бурханы гэрийн удирдагч, ажилчид ядаж л янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж чаддаг байх ёстой. Ялган таних чадвартай байж л тэд чуулганд гардаг янз бүрийн асуудлыг даруй, үнэн зөв олж илрүүлж чадна. Янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таних чадвартай болохын тулд тавигдах эхний шаардлага юу вэ? Нэгдүгээрт, төрөл бүрийн хүмүүст тавьдаг Бурханы шаардлагыг, түүнчлэн Бурхан янз бүрийн хүмүүс болон тэдэнд бий болдог өөр өөр байдлыг хэрхэн тодорхойлдгийг ойлгох шаардлагатай. Түүнчлэн, янз бүрийн сөрөг байдал хэрхэн үүсдэг, тэдгээрийн уг үндэс юу болохыг задлан шинжлэх нь чухал. Цаашлаад, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд ямар нөлөө үзүүлдгийг ойлгох ёстой. Эдгээр нөхцөлийг хангах үндэс нь юу вэ? Удирдагч, ажилчид юуны өмнө ямар ажил хийх ёстой вэ? Хэрвээ удирдагч, ажилчид үргэлж ихэмсэг, хөндий байж, хүнд сурталтан шиг авирлаж, ах эгч нартай харилцдаггүй, ах эгч нарын янз бүрийн байдлыг ухамсарладаггүй, төрөл бүрийн хүмүүстэй ойр дотно харилцдаггүй, тэдний талаар нарийн ажиглалт, гүнзгий ойлголтгүй байвал энэ нь байж болох зүйл үү? Энэ нь яавч байж болохгүй. Зарим удирдагч, ажилчин сүнслэг үйл ажиллагаа болон туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихийг шалтаг болгон чуулганы ажлыг үл тоомсорлож, ухамсарладаггүй бөгөөд өрөөндөө байнга нуугддаг. Тэд өрөөндөө нуугдаж байхдаа өнгөн дээрээ чуулганы хэрэг явдал дээр ажиллаж байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд аль хэдийн чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсээс өөрсдийгөө тусгаарласан байдаг. Ийм маягаар ажиллах нь чуулганы янз бүрийн ажилд байдаг асуудлуудыг шийдвэрлэж чадах уу? Энэ нь Бурханы сонгосон хүмүүст үүргээ сайн гүйцэтгэхэд тусалж чадах уу? Тэд өрөөндөө нуугдаж гэрчлэлийн нийтлэл бичихдээ Бурханы ажлыг туулж байдаг уу? Тиймээс энэ арга барил зохисгүй юм. Арван хоёр дахь үүрэг хариуцлагын дагуу, удирдагч, ажилчдын эхний ажил бол Бурханы үг болон үнэн-зарчимд үндэслэн чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй олж илрүүлэх явдал юм. Зарим хүн: “Удирдагч, ажилчид чуулганы амьдралд гүнзгий оролцох нь зөвхөн үймээн гаргаж, саад болдог хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй, үнэн зөв олж илрүүлэхийн тулд юм уу?” гэж асуудаг. Энэ ойлголт зөв үү? (Үгүй.) Энэ бол гажууд ойлголт юм. Удирдагч, ажилчид ажилдаа хандах зөв хандлага, арга барилтай байх ёстой бөгөөд мөн анхан шатны түвшинд гүнзгий орох ёстой. Ингэж байж л тэд асуудлыг даруй, үнэн зөв олж илрүүлж, шийдвэрлэж чадна. Хэрвээ тэд анхан шатны түвшинд гүнзгий орж, Бурханы сонгосон хүмүүстэй хамт амьдрахгүй бол чуулганы ажил дахь бүх асуудлыг олж илрүүлэх маш хэцүү байх болно. Хэрвээ тэд хүмүүс мэдээлж, шийдэл хайсны дараа л цөөн хэдэн асуудлыг шийдвэрлэж чаддаг бол энэ ажлын үр нөлөө маш хязгаарлагдмал байх болно. Удирдагч, ажилчдын ажиллах хамгийн буруу арга барил бол өөрсдийгөө тусгаарлаж, хаалттай хаалганы цаана ажиллах явдал бөгөөд энэ нь мэргэдийн ном судлахад бүхнээ зориулж, гадаад хэрэг явдалд огт анхаардаггүй байсан эртний эрдэмтэдтэй адил юм. Ийм хандлага, амьдралын хэв маяг удирдагч, ажилчдад байж болохгүй. Чи өрөөндөө ганцаараа үлдэж, номлол сонсож, Бурханы үгийг уншиж, сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл бичиж, номлол бичдэг, гэхдээ зарим нэг хоосон сургаал, үг олж авлаа гээд энэ нь чи үнэнийг ойлгодог гэсэн үг үү? Энэ нь чи хүмүүсийн бодит нөхцөл байдал болон үнэнээр ил болсон жинхэнэ байдлыг ойлгодог гэсэн үг үү? (Үгүй.) Тиймээс, удирдагч, ажилчдын ажилд сүнслэг үйл ажиллагааны амьдрал зайлшгүй чухал хэдий ч хамгийн чухал зүйл бол зөв ажлын арга барил, амьдралын хэв маягтай байх явдал юм.

II. Ёрын муу хүмүүсийг даруй зогсоож, хязгаарлах

Арван хоёр дахь үүрэг хариуцлагад заасан удирдагч, ажилчдад тавигдах хоёр дахь шаардлага бол чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг олж илрүүлэх үедээ тэд даруй, үнэн зөв дүгнэлт гаргаж чаддаг байх ёстой. Тэд янз бүрийн хүмүүс, үйл явдлын уг чанарыг тодорхой ялган таньж, тэдгээр нь чуулганы амьдралд хэрхэн нөлөөлж байгааг, Бурханы сонгосон хүмүүсийн байдал, амь-оролт, үүргийн гүйцэтгэлд заналхийлж, үймүүлж, эсвэл бусниулж байгаа эсэхийг, мөн хүмүүсийн үүргийн гүйцэтгэлийн үр дүнд нөлөөлж байгаа эсэхийг ойлгох хэрэгтэй—удирдагч, ажилчид эдгээр асуудлыг даруй, үнэн зөв шүүж, үнэлэх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Хэрвээ тэдэнд үүнийг хийх ухаан дутдаг, зөв хэв чанаргүй бол чуулганы ажлыг хийж чадахгүй. Түүнчлэн, удирдагч, ажилчид янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсэд хурдан хариу үйлдэл үзүүлж, ялган таних чадвартай байх хэрэгтэй. Жишээ нь, чуулганд маргаан гарч, янз бүрийн саад тотгор, үймээн үүсэх үед чи асуудлыг олж илрүүлж чадахгүй, үүнийг ялихгүй зүйл гэж боддог бөгөөд энэ нь олон хүнд нөлөөлж, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Ийм удирдагч юм уу ажилчин хөшүүн, харалган биш гэж үү? (Тийм.) Энэ бол удирдагч, ажилчдын асуудал юм. Хэн нэгэн чуулганы ажилд саад болж, үймүүлж байгааг олж мэдэх үедээ чи юу хийх ёстой вэ? Эхлээд чи асуудлын ноцтой эсэхийг тогтоож, ийм хүмүүсийн мөн чанар болон ийм зүйлсийн чуулганы ажил болон чуулганы амьдралд үзүүлэх нөлөө, үр дагаврыг үнэлж, шүүх хэрэгтэй. Ийм дүгнэлтийг юунд үндэслэх ёстой вэ? Үүнийг Бурханы үг болон үнэнд үндэслэх ёстой. Зарим хүн: “Бурханы үгэнд яаж үндэслэх юм бэ? Энэ надад хий хоосон яриа шиг санагдаж байна” гэдэг. Үнэндээ энэ нь хий хоосон яриа биш. Би яагаад ингэж хэлж байна вэ? Чи ийм зүйлтэй тулгарах, эсвэл харж, сонсох үедээ ердөө л тэдгээрийг Бурханы үгийн ил болгосон асуудлуудтай харьцуулах хэрэгтэй. Бурханы үг ийм хүмүүс болон хэрэг явдлыг хэрхэн ил болгож, задлан шинжилдгийг, мөн Тэр эдгээр асуудлыг хэрхэн тодорхойлдгийг, тухайлбал хуурамч удирдагчид болон антихристүүдийг хэрхэн ил болгодгийг, эсвэл янз бүрийн хүмүүсийн завхарсан зан чанарыг хэрхэн ил болгодог гэх мэтийг хар. Дараа нь чи эдгээр хэрэг явдлыг тэр үгсийн дагуу харьцуулж, задлан шинжилж, ах эгч нартай нөхөрлөж, өөрөө ажиглах замаар харж буй хүмүүс, үйл явдал, зүйлсийнхээ талаар эцэст нь үнэн зөв үнэлгээ хийж, тодорхойлоод, тохирох шийдлүүдийг боловсруулж чадна. Саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүсийн тоонд орно гэж тодорхойлогдсон хүмүүсийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Хүмүүст тэднийг ялган танихад нь туслахын тулд тэднийг ил болгож, задлан шинжлээд зогсохгүй, мөн тэднийг зогсоож, хязгаарлах ёстой бөгөөд дахин дахин сануулсаар байхад засрахгүй байгаа хүмүүсийг зайлуулах ёстой. Тэднийг зогсоож, хязгаарлах арга зам, тодорхой арга барил юу вэ? (Тэднийг засаж, анхааруулах.) Засах нь сайн арга мөн үү? (Мөн.) Тэдний үйлдлийг ил болгож, хамгийн жигшмээр асуудлыг нь зааж өгч, мөн чанарыг нь задлан шинжилж, анхааруулга өгөх—эдгээр нь бүгд хэрэгжих боломжтой арга биш гэж үү? Мэдээж хамгийн чухал зүйл бол тэдэнд Бурханы үгийг уншиж өгөх бөгөөд Бурханы үгийг үндэс болгон тэднийг ятгаж, задлан шинжлэх явдал юм. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авахгүй, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзвал илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай. Эхлээд тэдэнд анхааруулга өгч, дараа нь чуулганы захиргааны зарлигуудыг ашиглан тэднийг хязгаарла, бодлогогүйгээр муу үйл үйлдэж, ах эгч нарыг үймүүлэхийг нь бүү зөвшөөр. Тэднийг бас засаж, дараа нь хянах ёстой. Эдгээр арга барил нь чуулганы ажлыг сайн хийх баталгааг хангаж, хүмүүсийг аварч, зөв зам руу хөтлөхөд бүгд зайлшгүй шаардлагатай. Эдгээр аргыг ашиглах нь гарцаагүй сайн үр дүнд хүрнэ. Нэг талаар, хүмүүсийн ойлгодог үнэнийг ашиглан тэднийг ятгаж, ил болгож, зан чанар, мөн чанарыг нь задлан шинжилж, үйлдлийнх нь мөн чанар болон тэдгээрээс үүдсэн ноцтой үр дагаврыг ил болго—энэ бол хүмүүсийн хийж чадах наад захын зүйл юм. Дараагийн алхам бол Бурханы үгэнд үндэслэн тэднийг задлан шинжилж, ялган таньж, түүнийхээ дагуу тэднийг тодорхойлох явдал юм. Хэрвээ тэд зөвлөгөөг анхаарч, хүлээн авч, гэмшвэл мэдээж хамгийн сайн байх болно. Гэвч хэрвээ тэд хүлээн авахгүй, чуулганы ажлыг үргэлжлүүлэн үймүүлбэл яах ёстой вэ? Тэгвэл эелдэг байх шаардлагагүй. Бурханы гэрт захиргааны зарлиг бий бөгөөд энэ үед тухайн хүнийг Бурханы гэрийн захиргааны зарлигийн дагуу зогсоож, хязгаарлах ёстой. Хэрвээ тухайн хүн үнэнийг ойлгодоггүй, биеийн хэмжээ багатай шинэ итгэгч бол тэдэнд хайраар тусалж болно; өөрсдийгөө таньж мэдэхэд нь туслахын тулд чи үнэнийг нөхөрлөж болно. Үнэнийг хүлээн авч, гэмшиж чаддаг хүмүүсийг зогсоох, хязгаарлах, эсвэл засах шаардлагагүй. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авдаггүй бол энэ нь суурь нимгэн, эсвэл биеийн хэмжээ багатай, үнэнийг ойлгодоггүйн асуудал биш; харин хүн чанарын асуудал юм. Ийм хүмүүсийн хувьд тэднийг зогсоож, хязгаарлахын тулд захиргааны удирдлага, захиргааны шийтгэл ашиглах хэрэгтэй. Хүрэх эцсийн үр дүн нь чуулганы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хамгаалж, чуулганы амьдралыг эмх цэгцтэй явуулах боломжийг олгох явдал юм. Үүнийг нөхцөл байдлыг эргүүлэх гэж нэрлэдэг бөгөөд энэ бол удирдагч, ажилчдын ажилдаа хүрэх ёстой үр дүн юм. Энэ үр дүнд хүрснээр л тэд үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм. Хэрвээ удирдагч, ажилчид гарч ирсэн ямар ч асуудлыг үл тоомсорлож, зүгээр л зарим нэг бичиг үсэг, хоосон сургаалаар хааш яаш хандаж, эсвэл чуулганы ажилд саад болж, үймүүлдэг хүмүүсийг ердөө хэдхэн үгээр энгийн байдлаар зэмлэж, засвал энэ нь асуудлыг шийдвэрлэж чадах уу? Энэ нь асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр үл барам чуулганд илүү их эмх замбараагүй байдал үүсгэдэг—ихэнх хүн үүргээ гүйцэтгэх хүсэл зоригоо алдаж, янз бүрийн хэмжээгээр үймэрч, энэ нь үүргийн гүйцэтгэлд нь нөлөөлдөг. Ийм удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? (Үгүй.) Энэ нь эдгээр удирдагч, ажилчин ажилдаа тэнцэхгүй гэдгийг харуулж байна.

III. Бурханы сонгосон хүмүүсийг ялган таних чадвартай болгож, сургамж авхуулахын тулд ёрын муу хүмүүсийн муу үйлийг ил болгох

Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын гурав дахь шаардлага нь: ёрын муу хүмүүс саад болж, үймүүлж байгааг зохицуулах үедээ удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүстэй хамт Бурханы үгийг идэж, ууж, өөрсдийгөө эргэцүүлэн, таньж мэдэж, жинхэнэ өөрчлөлт гаргах ёстой. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход, завхарсан зан чанараа хаяхад, Бурханыг дагадаг, Бурханд дуулгавартай байдаг, Бурханд гэрчлэл хийдэг болоход хөтөлж чаддаг байх ёстой. Ийм төрлийн ажил л Бурханы санаа зорилгод нийцдэг. Нэг талаар, ингэж ажилладаг удирдагч, ажилчид асуудлыг шийдвэрлэж, ажиллах явцдаа өөрсдийгөө үнэнээр зэвсэглэж чаддаг. Түүнчлэн, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөснөөрөө тэд ах эгч нарт үнэнийг ойлгох, өөрсдийгөө хэрхэн эргэцүүлж, таньж мэдэхийг мэдэж авах, завхарсан зан чанараа хаях, үүргээ сайн гүйцэтгэх, хүмүүсийг хэрхэн ялган таньж, тэдэнд хэрхэн хандахыг мэдэх, Бурханыг дагаж, Бурханд дуулгавартай байдаг болоход, бусдад хазаарлагдахгүй байж, мөн гэрчлэлдээ бат зогсож чаддаг болоход нь тусалдаг. Энэ бол удирдагч, ажилчдын үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг; энэ бол чуулганы ажлыг гүйцэтгэх явцдаа асуудлыг шийдвэрлэхийн тулд удирдагч, ажилчдын хэрэгжүүлэх ёстой зарчим юм. Чуулганд ямар ч асуудал гарсан бай хамаагүй, юун түрүүнд удирдагч, ажилчид үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг ухамсарлаж, Бурханы удирдамжийг хамтдаа эрж хайх ёстой. Дараа нь тэд тулгараад байгаа янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг хайх хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэх явцад удирдагч, ажилчид Бурханы холбогдох үгийн талаар ах эгч нартай түлхүү нөхөрлөж, Бурханы үгэнд үндэслэн асуудлын мөн чанарыг ойлгох ёстой. Тэд мөн Бурханы сонгосон хүмүүсээр өөрсдийнх нь ойлголтыг нөхөрлүүлж эдгээр асуудлыг ялган таниулах ёстой. Олонх нь ижил ойлголттой болж, нэгдсэн зөвшилцөлд хүрч чадмагц асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар болдог. Асуудлыг шийдвэрлэхдээ үйл явдлыг үргэлж бүү давтан ярь, жижиг сажиг нарийн ширийн зүйлээр бүү хөөцөлд, асуудалд холбогдсон хүмүүсийг бүү буруутга. Эхлээд жижиг асуудалд бүү төвлөр; харин үүний оронд үнэнийг тодорхой нөхөрлө, учир нь энэ нь асуудлын мөн чанарыг илчлэх болно. Энэ арга барил л Бурханы сонгосон хүмүүст Бурханы үгэнд үндэслэн асуудлыг ялган таньж сурах, гарч ирсэн хүмүүс, үйл явдал, зүйлсээс ялган таних чадвар олж авах, мөн тэдгээрээс бодит сургамж авахад тусалдаг. Энэ нь мөн тэдэнд ихэвчлэн ойлгодог бичиг үсэг, хоосон сургаалаа бодит амьдралтай харьцуулах боломж олгож, үнэнийг жинхэнэ ёсоор ойлгох боломжийг бүрдүүлдэг. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл биш гэж үү? Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход хөтлөх нь үндсэндээ Бурханы сонгосон хүмүүсийн үзэл, төсөөлөл болон тэдний завхарсан зан чанарыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах явдалтай холбоотой. Энэ арга барил хамгийн сайн үр дүнд хүргэдэг. Удирдагч, ажилчид асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чадах тусам Бурханы сонгосон хүмүүс үнэнийг төдий чинээ амархан ойлгож чадна. Ингэснээр тэд Бурханы үгийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж, хэрэглэхийг мэдэх болно. Хэрвээ удирдагч, ажилчид жинхэнэ асуудлыг шийдвэрлэхэд Бурханы сонгосон хүмүүсийг байнга хөтөлдөг бол Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд оруулж, мөн Бурханы үгийг өдөр тутмын амьдралдаа шингээж чадна. Зарим хүн: “Удирдагч, ажилчдад тавьж буй энэ шаардлага хэтэрхий өндөр биш гэж үү? Бид яаж ийм их ойлголттой байж чадах юм бэ?” гэж хэлдэг. Өмнө нь чамд ийм ойлголт байгаагүй байж магадгүй, гэхдээ чи энэ үр дүнд хүрэхийн тулд суралцаж, хэрэгжүүлж чадахгүй гэж үү? Энэ бол Бурханы ажил удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход сургадаг арга зам юм. Хэрвээ чи яаж гэдгийг мэдэхгүй бол суралцаж, хэрэгжүүлж болно. Ямар ч асуудал гарсан бай, чи Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлж, таньж мэдэж сурах ёстой; энэ бол хэрэгжүүлэх үйл явц юм. Хэд хэдэн удаа хэрэгжүүлж, үр дүнд хүрснийхээ дараа чи замтай болж, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг болно. Бурхан ажиллахаар ирэх үедээ хүмүүсийг үнэн-бодит байдалд орж сурахад хөтөлдөг арга зам нь энэ юм. Удирдагч, ажилчид ах эгч нартай байнга холбоо харилцаатай байж, асуудалтай хамтдаа нүүр тулж, асуудлыг хамтдаа шийдвэрлэж, чуулганы ажлыг сайн хийх ёстой. Чуулганы удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийг хэрхэн хөтлөх ёстой вэ? Гол арга зам нь бодит амьдрал дээрх асуудлыг олж илрүүлж, шийдвэрлэхэд, бодит амьдрал дээр Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахад Бурханы сонгосон хүмүүсийг хөтлөх явдал бөгөөд ингэснээр Бурханы сонгосон хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаг болоод зогсохгүй сөрөг зүйлс болон сөрөг хүмүүсийг—хуурамч удирдагчид, хуурамч ажилчид, ёрын муу хүмүүс, үл итгэгчид, антихристүүдийг—ялган таньж чаддаг болно. Янз бүрийн хүмүүсийг ялган танихын зорилго нь асуудлыг шийдвэрлэх явдал юм. Ёрын муу хүмүүс болон антихристүүдийн дэгдээсэн үймээнийг бүрэн шийдвэрлэж байж л чуулганы ажил саадгүй урагшилж, Бурханы хүсэл чуулганд хэрэгжиж чадна. Үүний зэрэгцээ, ёрын муу хүмүүсийг зохицуулах нь алдаа гаргах, эсвэл мууг үйлдэхээс зайлсхийх сэрэмжлүүлэг болж, хүнийг өөрөө Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгодог. Ингэснээр чи үүргээ биелүүлж, амь-оролттой болоод зогсохгүй үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд ордог. Энэ нь нэг сумаар хоёр туулай буудаж байгаа хэрэг биш гэж үү? Чи үнэнийг ойлгодог, асуудлыг шийдвэрлэж чаддаг болох үед энэ нь чи удирдагч, ажилчин байх хэв чанартай бөгөөд Бурханы гэрт хөгжүүлэлтэд орох шаардлагыг хангаж байгааг баталдаг; тиймээс чи манлайлж, ах эгч нарыг бодит амьдрал дээрх янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж сурахад; үнэний ойлголттой болоход; чуулганы ажлыг үймүүлж, саад болдог бүх төрлийн хүмүүст хэрхэн хандахыг мэдэж авахад; үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх, янз бүрийн хүмүүст зарчмын дагуу хэрхэн хандах, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн нөхөрлөхийг мэдэж авахад залж чиглүүлэх ёстой. Энэ бол чиний үүрэг хариуцлага юм. Ингэж хэрэгжүүлснээрээ чи Бурханы үгийн бодитой байдалд орно. Чи бодит амьдрал дээр тохиолддог бүх хэрэг явдлаас сургамж авч, ялган таних чадвар олж авч, Бурханы санаа зорилгыг ойлгох бөгөөд асуудлыг хэрхэн зохицуулах, хүмүүст хэрхэн хандах, үүргээ хэрхэн гүйцэтгэх тал дээр хэрэгжүүлэлтийн зарчимтай болно. Ингэснээр чи үнэнийг хэрэгжүүлж чадна. Хүмүүст тавьдаг Бурханы шаардлага бол ийм үр дүнд хүрэх явдал юм. Тиймээс ямар ч хэрэг явдал гарсан бай, чи үргэлж сургамж авч, ялган таних чадвараа хөгжүүлэх ёстой; тэдгээрийг зүгээр өнгөрөөж болохгүй, мөн сургамж авч, ялган таних чадвараа хөгжүүлэх ямар ч боломжийг алдаж болохгүй. Нэгэнт ямар нэг зүйл тохиолдсон болохоор бид үүнд сөрөг, гомдоллосон хандлагаар хандаж болохгүй; харин ч эерэг хандлагаар нүүр тулах ёстой. Үүнийг яаж хийдэг вэ? Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх замаар хийдэг. Бүх хүнд завхарсан зан чанар байдаг бөгөөд хүн чанар нь сайн эсвэл муу байж болох тул хүмүүс цугларах үед яаж асуудал гарахгүй байх билээ? Бурхан чамд энэ орчныг бүрдүүлж өгсөн, эргэн тойронд чинь тохиолддог ийм хүмүүс, үйл явдал, зүйлсийг чамд харуулсан байхад чиний хандлага ямар байх ёстой вэ? Эдгээр янз бүрийн асуудлыг чиний өмнө дэлгэн тавьсанд Бурханд таларх. Тэр чамд хэрэгжүүлэх, сургамж авах, үнэн-бодит байдалд орох боломж олгож байна. Удирдагч, ажилчны хувиар чи бас өөрт чинь ийм боломж олгосонд Бурханд талархах ёстой. Ямар ч асуудалтай тулгарсан бай, чи ах эгч нарыг чамтай хамт ялган таньж сурах, сургамж авах, мэдлэг ухаантай болоход хөтлөх ёстой. Түүнчлэн, тухайн асуудлын талаар хүмүүст ямар үзэл, төсөөлөл байдаг, ямар гажууд үзэл бодол байдаг, энэ хэрэг явдалтай тулгарснаар ямар сургамж авсан, ямар эндүү ташаа үзэл, санаа бодлыг шийдвэрлэсэн, эцэст нь ямар үнэнийг ойлгосныг чамтай хамт эргэцүүлж, ойлгоход тэднийг чиглүүлэх ёстой. Хүн Бурханы ажлыг ингэж л туулах ёстой бөгөөд ганц ч хэрэг явдлыг өнгөрөөж болохгүй. Хэрвээ чи Бурханы ажлыг хэдэн жил туулж, олон асуудлыг шийдвэрлэсэн бол Бурханы үг бүгд үнэн бөгөөд хүмүүсийг гарцаагүй цэвэрлэж, Сатаны нөлөөнөөс аварч чадна гэдгийг харах болно. Хүмүүс үнэнийг ойлгож, олж авах үедээ Бурханы үг бүрэн биелж, гүйцэлдсэнийг харах болно. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чаддаг болох үедээ Бурханы үгийг бодит амьдралдаа шингээж, хүмүүс болон хэрэг явдлыг харахдаа Бурханы үгийг зөвөөр ашиглаж, хүмүүсийг болон өөрийн хийдэг бүх зүйлийг Бурханы үгээр хэмждэг болохоос харсан зүйл юм уу мэдрэмждээ найддаггүй, үзэл, төсөөлөлдөө бүр ч найддаггүй. Тэд эдгээр сургамжийг авмагц Бурханы үгээр амьдрах нь тэдэнд илүү хялбар болж, Бурханы өмнө байнга амьдарч чаддаг. Ингэснээр удирдагч, ажилчид ажилдаа бүрэн стандартад нийцэж, үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Удирдагч, ажилчид ажлаа нэгд нэгэнгүй хийсэн цагт л Бурханы сонгосон хүмүүс эдгээр зүйлийг олж авч чадна. Хэрвээ чи тулгарсан олон нөхцөл байдалдаа ах эгч нарыг сургамж авахад хэрхэн хөтлөхөө мэддэггүй, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж чаддаггүй бол чи харалган, хөшүүн, мунхаг мунгинуу хүн юм. Ийм нөхцөл байдалтай тулгараад чи сандарч тэвдэн, тэдгээрийг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, энэ ажилд тэнцэхгүйгээс гадна, энэ нь ах эгч нарын эдгээр хүмүүс, үйл явдал, зүйлсийн талаарх туршлагад нөлөөлнө. Хэрвээ чи асуудлыг зүй ёсоор зохицуулдаггүй, ямар ч ажил хийдэггүй, үнэнийг нөхөрлөхийн тулд хэлэх ёстой ганц ч үг хэлдэггүй, бусдад ашиг тустай, босгон байгуулах юу ч хэлж чаддаггүй бол олон хүн саад болж, үймүүлдэг эдгээр хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ эдгээр хэрэг явдлыг Бурханаас хүлээн авч, тэдгээрт эерэг, идэвхтэй хандаж, тэдгээрээс сургамж авч чадахгүйгээр үл барам Бурханы талаарх үзэл, сэрэмжлэл нь улам бүр ноцтой болж, Түүнд үл итгэж, хардах нь ч мөн адил улам ноцтой болно. Энэ нь удирдагч, ажилчид үнэн-бодит байдалгүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чаддаггүйн үр дагавар биш гэж үү? Энэ нь удирдагч, ажилчид жинхэнэ ажил хийж чаддаггүйн шинж биш гэж үү? Чи чуулганы ажлыг зохих ёсоор хийгээгүй, Бурханы чамд өгсөн даалгаврыг биелүүлээгүй, удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг гүйцэтгээгүй, ах эгч нарыг Сатаны эрхшээлээс хөтөлж гаргаагүй. Тэд завхарсан зан чанар дотроо, Сатаны уруу таталтад амьдарсаар байна. Чи Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг саатуулж байгаа биш гэж үү? Чи хүмүүсийг гүнээ хорлож байна! Удирдагч, ажилчны хувиар чи ах эгч нарыг Бурханы өмнө хөтөлж авчрах, Бурханы сонгосон хүмүүсийг үнэний ойлголттой болгохын тулд Бурханы үгийг идүүлж, уулгуулах, үүргээ зарчимтайгаар гүйцэтгэдэг болгох, улмаар Бурханд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Чи ингэж хэрэгжүүлээгүйгээр үл барам, ёрын муу хүмүүсийн дэгдээсэн үймээнийг хязгаарлаж, шийдвэрлээгүйгээсээ болж Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хор хөнөөл учруулсан. Бурханд олон жил итгэснийхээ дараа тэд ахиц дэвшил гаргаагүй, үнэнийг ойлгоогүй, Бурханы тухай мэдлэг олж аваагүйгээр барахгүй, бүр Бурханы талаар олон үзэл, буруу ойлголттой болж, ямар ч бодитой дуулгавартай байдалгүй болсон. Тэгэхээр чиний хийсэн бүхэн үнэндээ Бурханы ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Чи Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтөлж, хамгаалаагүй төдийгүй, харин ч ёрын муу хүмүүс тэднийг үймүүлж, антихристүүд тэднийг төөрөгдүүлж, хянах боломж олгосон. Чи ах эгч нараа гомдоож, дайснуудаа баярлуулах зүйл хийсэн биш гэж үү? Чи ёрын мууд тусалж, хамсаатан болсон биш үү? Чи маш удаан ажилласан; гэвч эерэг үр дүнд хүрч чадаагүйгээр барахгүй, ах эгч нар болон Бурханы хоорондох зайг улам бүр холдуулж, Бурханы сонгосон хүмүүс олон жил Бурханд итгэсэн хэр нь үнэнийг ойлгодоггүй, ёрын муу хүмүүс саад болж, үймүүлж байгааг хэрхэн ялган танихаа мэддэггүй болгож, амь-оролтод нь ноцтой нөлөөлсөн. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь маш их ёрын мууг үйлдэж байгаа хэрэг биш гэж үү? Удирдагч, ажилчид ямар ч ажил хийдэг байсан, хэрвээ тэд Бурханы шаардлагын дагуу үйлдэж, үнэн-зарчмын дагуу хэрэг явдлыг зохицуулж, асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол тэдний нөлөө зөвхөн өөрсдөд нь юм уу цөөн хэдэн хүнд нөлөөлөөд зогсохгүй; чуулганы ажил, чуулган дахь Бурханы сонгосон бүх хүний амь-оролт, Бурханы сонгосон хүмүүсийн үүргээ гүйцэтгэсний үр дүн, хаанчлалын сайн мэдээг түгээсний үр дүн, тэр ч байтугай Бурханы сонгосон хүмүүс аврагдаж, Бурханы хаанчлалд хүргэгдэж чадах эсэхэд нөлөөлнө—эдгээр нь бүгд нөлөөлж болзошгүй тал юм. Зарим хүн Бурханд итгэдэг боловч хуурамч удирдагчид болон антихристүүдийг дагаснаар сүйрдэг. Энэ нь яг л шашны хүрээний хүмүүс пастор, ахлагч нарын төөрөгдөл, хяналтад орсны үр дүнд Бурханыг эргэн ирэхэд нь угтан авч чадалгүй, харин гамшигт өртдөгтэй адил юм. Энэ бүхэн нь илэрхий үнэн билээ. Тиймээс, хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган таньж чаддаг байх нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод туйлын ашиг тустай!

Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлага нь тэднээс хамгийн чухал гурван ажлыг гүйцэтгэхийг шаарддаг: Нэгдүгээрт, тэд чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг олж илрүүлэх ёстой. Хоёрдугаарт, тэдгээрийг ялган таньж, тодорхойлсныхоо дараа ёрын муу хүмүүсийг даруй зогсоож, хязгаарлах ёстой; энэ бол хоёр дахь алхам юм. Гуравдугаарт, ёрын муу хүмүүсийг зогсоож, хязгаарлаж, нөхцөл байдлыг эргүүлэх зуураа тэд ёрын муу хүмүүсийн муу үйлийг ил болгохын тулд ах эгч нартай Бурханы үгийг байнга нөхөрлөж, энэ хэрэг явдлын талаарх ах эгч нарын хариу үйлдэл, ойлголтыг анхааралтай ажиглаж, тэдний буруу үзэл бодлыг даруй засах ёстой. Мэдээж, хэрвээ үнэнийг эрэлхийлдэг зарим ах эгч гүнзгий ойлголттой байвал тэднийг илүү их нөхөрлөхөд урамшуулах хэрэгтэй. Түүнчлэн, удирдагч, ажилчид сул дорой, эсвэл биеийн хэмжээ багатай хүмүүст тусалж, тэднийг илүү их ярихад урамшуулах ёстой. Энэ нь ах эгч нарт ялган таних чадвар олж авах, болсон үйл явдлаас сургамж авах, хүмүүс болон хэрэг явдлыг ялган таньж сурахад нь туслах зорилготой юм. Хүмүүс болон хэрэг явдлыг ялган танихын зорилго нь янз бүрийн хүмүүсийг үнэн зөв ойлгож, үнэн-зарчмын дагуу тэдэнд зөв арга барилаар хандаж чаддаг болохын зэрэгцээ өөрсдөө ч бас сургамж авах явдал юм. Тэд ямар сургамж авах ёстой вэ? Бурхан энэ хүмүүсийн байдлыг задлан шинжилж, ил болгохдоо тэдэнд ямар хандлагаар ханддагийг тэд ажиглах ёстой—энэ хүмүүст хандах Бурханы хандлагыг мэдэх нь хүн ямархуу хүн байх ёстой, ямар замаар явах ёстойг илүү тодорхой болгодог биш гэж үү? (Тийм.) Товчхондоо, хүрэх ёстой эцсийн үр дүн бол Бурханы сонгосон хүмүүс бодит амьдралын орчинд үнэнийг ойлгож, бодит байдалд орж, үүргээ хэвийн гүйцэтгэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болох явдал юм. Ингэснээр удирдагч, ажилчдын чуулганы ажлыг гүйцэтгэж буй байдал Бурханы санаа зорилгод нийцэх болно. Энэ ажлыг гүйцэтгэх гурван алхмаас дүгнэж үзвэл, удирдагч, ажилчид энэ ажлыг сайн хийхэд хэцүү юу? (Үгүй.) Хэрвээ хүний сайхан сэтгэл, хэв чанарт найдвал энэ ажлыг сайн хийхэд бага зэрэг зүдэргээтэй байж мэднэ, учир нь чи Бурханы шаардсан үр дүнд хүрэхгүй бөгөөд удирдагч, ажилчдын жинхэнэ үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй. Хүний завхарсан зан чанарт найдан энэ ажлыг сайн хийж чадах уу? (Үгүй.) Нарийн яривал, энэ ажлыг хийхдээ завхарсан зан чанарт найдах нь өөрийнхөө санаа бодлын дагуу үйлдэж байна гэсэн үг юм. Үүнээс ямар үр дагавар гарах вэ? (Энэ нь чуулганд эмх замбараагүй байдал үүсгэнэ.) Энэ бол нэг үр дагавар нь: Чи хэчнээн их ажиллана, аливаа зүйл төдий чинээ эмх замбараагүй болно. Эмх замбараагүй байдал гэж юу вэ? Эмх замбараагүй байдлын тодорхой байдал юу вэ? Цуглааны үеэр хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж, ууж, эсвэл үнэнийг нөхөрлөж чадахгүй байхыг хэлнэ. Ёрын муу хүмүүс болон үл итгэгчид үргэлж үймээн дэгдээж, эсвэл байнга маргаан гарч, хүн бүр өөрийн үзэл бодлоос салахгүй зууралдаж, бүлэглэл, фракц үүсгэдэг; ах эгч нар ялган таньж чадахгүй, яахаа мэдэхгүй байдаг бөгөөд сүнслэг ойлголттой, үнэнийг хайрладаг хүмүүс ч бас үймэрч, тэдний амь өсдөггүй. Ийм чуулганд ёрын муу хүмүүс болон үл итгэгчид эрх мэдлийг бүрэн гартаа авдаг бөгөөд Ариун Сүнс ажилладаггүй. Ийм чуулганд юу ч тохиолдсон бай, хүмүүс бүгд зэрэг ярьж, янз бүрийн үзэл бодол илэрхийлдэг бөгөөд зөв үзэл бодол бараг яригддаггүй. Чуулган даруйхан хэд хэдэн бүлэглэлд хуваагдаж, хүмүүсийн дунд эв нэгдэл байхгүй болж, Ариун Сүнсний ажил юм уу удирдамжийн ямар ч шинж тэмдэг харагддаггүй. Хүмүүс бие биеэсээ сэрэмжилж, нэг нэгнээ хардаж сэрддэг; хоёр юм уу гурван бүлэг эрх мэдэл, ашиг хонжооны төлөө өрсөлддөг; хүн бүр өөрийгөө дэмжих хүмүүсийг эрж хайж, өөртэй нь санал нийлээгүй хүмүүс рүү дайрч, гадуурхдаг; мөн бүхий л төрлийн муу үйл үйлдэгдэж магадгүй. Энэ бол эмх замбараагүй байдлын дүр зураг юм. Энэ нөхцөл байдал хэрхэн үүсдэг вэ? Удирдагч, ажилчид ажлаа хийж чадахгүй байгаагаас болдог биш гэж үү? (Тийм.) Удирдагч, ажилчид өөрсдийн санаа бодлын дагуу ажиллах нь ийм үр дагаварт хүргэдэг. Өөрийн санаа бодлын дагуу ажиллах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь үнэнийг ойлгохгүй, зарчимгүй байх, завхарсан зан чанар болон хүний үзэл, төсөөлөлд үндэслэн сохроор үйлдэж, чуулганыг бүр ч эмх замбараагүй байдалд оруулахыг хэлнэ. Зарим хүн: “Чуулганд яаж үймээн дэгдээдэг ёрын муу хүмүүс байж болох юм бэ? Хэн нь зөв, хэн нь буруу болохыг, эсвэл хэний талд орохоо би мэдэхгүй байна” гэж хэлж магадгүй. Зарим нь: “Чуулган хэд хэдэн бүлэглэлд хуваагдсан байна. Бид яаж чуулганы амьдралаар амьдрах юм бэ? Цуглаан бүр үр дүнгүй, цаг үрсэн хэрэг болж байна. Ингэж итгэсээр байвал ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж хэлж магадгүй. Чуулган маш эмх замбараагүй болж, Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралаар амьдарч чадахгүй болох үед Бурхан үүнийг бүрмөсөн жигшин голдог. Ёрын муу хүмүүс болон үл итгэгчид эрх мэдлийг гартаа авсан цагт чуулганыг сүйрүүлнэ гэдгийг энэ нь тодорхой харуулж байна. Сайн хүмүүс болон үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс удирдагч, ажилчнаар ажиллахгүйгээр чуулган оршин тогтнож чадахгүй—тэдэнгүйгээр бүх зүйлийг хяналтдаа байлгах боломжгүй болно! Ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийг хязгаарлахгүй бол чуулганы амьдрал байхгүй болж, чуулганы хэвийн дэг журам бүрмөсөн алдагдаж, замбараагүй байдал үүснэ. Энэ бол удирдагч, ажилчид ажлаа сайн хийхгүй байх үеийн үр дүн юм. Хэрвээ удирдагч, ажилчид үнэнийг хүлээн авч, Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, эсвэл Бурханд найдаж чадахгүй бол чуулганы ажлыг сайн хийж чадахгүй. Тэд чуулганд гарсан ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй, эсвэл Бурханы сонгосон хүмүүст тулгарсан ямар ч бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Ийм удирдагч, ажилчид эрх мэдлийг гартаа авбал сайн үр дүнд хүрч чадах уу? Тэд чуулганд зөвхөн эмх замбараагүй байдал л авчирч чадна—эцэст нь иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Тэгээд энэ чуулган эзгүйрч, Сатан эрх мэдлийг гартаа авсан газар болдог; мөн чанараа алдаж доройтдог. Бурхан энэ чуулганыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Ариун Сүнс энд ажиллахгүй. Ийм чуулган зөвхөн нэр төдий бөгөөд үүнийг хаах ёстой.

Арван хоёр дахь үүрэг хариуцлагын тухайд хуурамч удирдагчдын илрэлийг задлан шинжлэх

I. Хуурамч удирдагчид хэв чанар муутай бөгөөд саад болж, үймүүлдэг асуудлыг олж илрүүлж чаддаггүй

Эдгээр нь арван хоёр дахь үүрэг хариуцлагад заасан удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм; бид одоо өөр тодорхой жишээний талаар нөхөрлөхгүй. Өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол эдгээр ажлыг гүйцэтгэх үеийн хуурамч удирдагчдын онцгой илрэлийг ил болгох, мөн ямар зан авир нь хуурамч удирдагчдын мөн чанарыг харуулдаг, хүнийг хуурамч удирдагч гэж тодорхойлоход ямар зан авирыг ашиглаж болохыг олж тогтоох явдал юм. Энэ бол өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв. Нэгдүгээрт, энэ ажил дээр удирдагч, ажилчдад тавигдах шаардлага нь Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй олж илрүүлэх явдал юм. Даруй олж илрүүлэх нь удирдагч, ажилчдад тавигддаг шаардлагатай стандарт юм. Ямар нэг зүйл болох бүрд, ямар нэг зүйл буруугаар эргэсний өчүүхэн төдий шинж тэмдэг илэрмэгц, тухайлбал ёрын муу хүмүүс явуулга хийж эхэлж буй шинж тэмдэг илрэх юм уу хэн нэгэн төвөг удаж буй шинж тэмдэг харагдмагц удирдагч, ажилчид үүнийг мэдэрч, сонор сэрэмжтэй байх ёстой. Хэрвээ тэд хөшүүн, мулгуу байвал төвөгтэй болно. Ялангуяа ёрын муу хүмүүс үймээн дэгдээж байгаа нөхцөл байдалд, энэ асуудал дөнгөж гарч эхэлмэгц, энэ хүмүүс яг юу хийх санаатай байгаа, эсвэл нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байх үед—өөрөөр хэлбэл, удирдагч, ажилчид энэ хэрэг явдлыг хараахан нэвт харж чадаагүй байх үед—тэд сохроор үйлдэж болохгүй, мөн буруу дүгнэхээс зайлсхийхийн тулд энэ хүмүүст цагаас нь өмнө сэрэмжлүүлж болохгүй. Гэхдээ энэ нь нөхцөл байдлыг анзаарахгүй, мэдэхгүй байна гэсэн үг биш. Харин ч энэ нь аливаа зүйл хэрхэн өрнөхийг, энэ хүмүүсийн санаархал, зорилго, сэдэл нь юу болохыг хүлээж, ажиглахыг хэлнэ. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юм. Нөхцөл байдал тодорхой хэмжээнд хүрч, энэ хүмүүс сөрөг байдал гаргаж, худал хуурмаг тарааж эхлэн, Бурханы сонгосон хүмүүст үймээн дэгдээх үед удирдагч, ажилчид даруй арга хэмжээ авах ёстой. Тэд энэ хүмүүсийн муу үйлийг ил болгож, задлан шинжилж, хязгаарлахын тулд эргэлзэлгүйгээр босож зогсон, сургамж авахад, ёрын муу хүмүүсийг ялган таньж, нэвт харахад нь бусдад туслах ёстой. Энэ бол саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг даруй, үнэн зөв олж илрүүлэх үйл явц юм—удирдагч, ажилчид энэ ажлыг хийж байна гэдэг нь ийм утгатай. Энэ ажлын гол зорилго нь чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг олж тогтоон, дараа нь тэдгээрийг даруй шийдвэрлэх явдал юм. Үүнд л удирдагч, ажилчид хүрч чадна. Тэгвэл энэ ажил дээрх хуурамч удирдагчдын илрэл юу вэ? Бид хуурамч удирдагчдыг хэрхэн задлан шинжилж, ялган таньж болох вэ? Хуурамч удирдагчид ёрын муу хүмүүс чуулганы ажлыг үймүүлж байгааг даруй, үнэн зөв олж илрүүлж чаддаггүй нь тодорхой. Энэ бол хуурамч удирдагчдын чуулганы ажлын гүйцэтгэлд гардаг хамгийн илэрхий асуудал юм—ёрын муу хүмүүс чуулганы ажлыг үймүүлж байгааг ялган таних чадвар тэдэнд байдаггүй. Хуурамч удирдагчид асуудлыг олж илрүүлж, эсвэл асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй гэж яагаад хэлдэг вэ? Зарим хүний үйлдэл чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа нь тодорхой байдаг ч хуурамч удирдагчид асуудлыг ялган таньж, эсвэл мэдэрч чаддаггүй; тэд харалган байдаг. Зарим хүн чуулганд сөрөг байдал гаргаж, бусдыг төөрөгдүүлж, үймүүлдэг. Зарим нь бүлэглэл үүсгэж, нууцаар далд явуулгад оролцож, зарим хүнийг ар хударгаар нь байнга шүүдэг. Мөн зарим нь бие биеэ болчимгүйгээр уруу татаж, сээтгэнэдэг. Хуурамч удирдагчид эдгээр зүйлийг хараагүй дүр эсгэдэг; тэд эдгээр асуудал ямар ноцтой болохыг, мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол хэчнээн олон хүний үнэний эрэлхийлэл болон үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхийг, түүнчлэн эдгээр нь ямар үр дагаварт хүргэхийг огт мэддэггүй тул тэдгээрийг үл хайхардаг. Зарим хүн асуудлыг анзаарч, хуурамч удирдагчид мэдэгдэх үед хуурамч удирдагч: “Тэд бүгд ах эгч нар шүү дээ—хэн завхрал харуулдаггүй юм бэ? Хэнд сэтгэл хөдлөл, хүсэл байдаггүй юм бэ? Бусдыг хөнгөмсгөөр бүү шүү, бүү ялла!” гэж хэлж магадгүй. Чуулганд хэчнээн утгагүй, хорон муу, эсвэл үнэнд нийцэхгүй зүйл байсан ч хуурамч удирдагчид зүгээр л хардаггүй. Зарим хүн цуглааны үеэр үргэлж сөрөг зүйл ярьж: “Бурханы өдөр ойрхон байна гэж тэд хэлээд л байх юм—тэр нь яг хэзээ ирэх юм бэ?” гэх мэт зүйл хэлдэг. Зарим ах эгч үүнд өөрийн мэдэлгүй автдаг ч хуурамч удирдагч ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэр үүнийг хэвийн сул дорой байдал гэж үзэж, сөрөг байдал гаргаж, бусдыг төөрөгдүүлж, үймүүлж байгаа хэрэг гэдгийг нь харж чаддаггүй. Зарим ах эгч үүргээ гүйцэтгэхдээ үүнд автаж байгаа нь илэрхий байдаг. Тэд сайн мэдээг цаашид номлохыг хүсдэггүй бөгөөд цуглаанд эергээр, идэвхтэйгээр оролцохоо больдог. Цуглаан болох бүрд тэднийг дуудаж оролцуулах шаардлагатай болдог. Гэсэн ч хуурамч удирдагч үүнийг асуудал гэж хардаггүй. Энэ асуудал гарах үед чуулганы хүн бүрийн дунд ямар өөрчлөлт гарч байгааг тэр анзаардаггүй. Тэр хөшигний ард юу болж байгааг, хүмүүсийн байдал өөрчлөгдөж, хүмүүст ямар асуудал байгааг, тэдгээрийг хэн үүсгэснийг, гол буруутнууд нь хэн болохыг, асуудал хэнээс үүдэлтэйг, мөн яг ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг мэдэхгүйгээр зүгээр л уламжлал ёсоор механикаар цуглаан хийдэг—тэд эдгээрийн алийг ч мэдэрч чаддаггүй. Тэдний нүд хараагүй болохоороо эдгээр зүйлийг мэдэрч чаддаггүй юм уу? (Үгүй.) Тэдний нүд хараагүй биш байтал яагаад чуулган дотор ийм ноцтой саад тотгор, үймээн, илэрхий худал хуурмаг зүйл гарч ирэх үед тэдгээрийг харж, эсвэл олж илрүүлж чаддаггүй юм бэ? Энэ удирдагч харалган бөгөөд сүнслэг ойлголтгүй нь тодорхой байна. Зарим хүн: “Хэдийгээр тэд эдгээр асуудлыг олж илрүүлж чаддаггүй ч цуглааны үеэр хүмүүст Бурханы үгийг уншиж өгч чаддаг. Тэдний уншсан зүйлийг хүмүүс ойлгож байгаа эсэх, энэ нь ямар нэг үр дүнд хүрч байгаа эсэхээс үл хамааран тэд Бурханы үгийг тууштай уншдаг. Зөвхөн энэ шалтгаанаар л тэднийг сайн удирдагч гэж үзэж болно” гэж хэлдэг. Тэд зөвхөн Бурханы үгийг уншихдаа л анхаардаг—хэрвээ энэ нь ямар ч үр дүнд хүрэхгүй бол энэ нь зүгээр л аргацааж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ хүмүүс асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол цуглаанаас ямар ашиг тус олж авах юм бэ? Тэгэхээр энэ удирдагч хуурамч удирдагч мөн үү? (Мөн.) Энэ ажлыг гүйцэтгэх үеийн хуурамч удирдагчийн нэг илрэл бол харалган байдал юм. Тэд харалган байдаг—асуудал яг нүднийх нь өмнө илэрхий байхад ч, эсвэл эргэн тойронд нь болж байсан ч тэд үүнийг харж, эсвэл олж илрүүлж чаддаггүй. Гаднаа тэд Бурханы үгийг жирийн хүнээс илүү нандигнадаг мэт харагдаж болох ч Бурханы үг юуны тухай болохыг, тэдгээр нь ямар хүмүүсийг хэлж байгааг, эсвэл ямар нөхцөл байдлыг хөндөж байгааг ойлгодоггүй—тэд Бурханы үгийг бодит амьдралд хамааруулж чаддаггүй. Тэгвэл тэдний нөхөрлөдөг ойлголт юу вэ? Тэдгээр нь үнэнтэй нийцдэг үү? Тэдгээр нь бодитой асуудлыг шийдвэрлэж чадах уу? (Үгүй.) Тэд номлохдоо үнэнийг маш сайн ойлгосон мэт хоосон уран үг чалчдаг боловч чуулганд ёрын муу хүмүүс илэрхий үймүүлж байгааг олж илрүүлж чаддаггүй, харин ч юу ч болоогүй мэт авирладаг. Энэ нь тэд үнэнийг ойлгодог, ялган таних чадвартайг харуулж байна уу? Тэдэнд Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт байна уу? (Үгүй.) Хэрвээ тэд Бурханы үгийг хэвийн уншиж чаддаг юм бол яагаад тэдгээрийг ашиглан асуудлыг харж, шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Яагаад Бурханы үгийг унших үед тэдний оюун ухаан хэзээ ч нээлттэй байдаггүй юм бэ? Яагаад Бурханы үгийг уншихдаа зүрх сэтгэл нь гярхай байдаггүй юм бэ? Энэ асуудлын уг үндэс юу вэ? Тэд яагаад харалган байдаг вэ? Тэдний харалган байдлын шалтгаан юу вэ? (Яагаад гэвэл, тэдэнд Бурханы үгийг ухамсарлах чадвар байдаггүй бөгөөд хэв чанар нь туйлын муу байдаг.) Зөв. Тэдний нүд харалган биш, харин зүрх сэтгэл нь харалган байдаг. Зүрх сэтгэл нь харалган байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь туйлын муу хэв чанартай, Бурханы үгийг ухамсарлах чадваргүй байна гэсэн үг. Тэд Бурханы хэчнээн олон үгийг уншсан ч өнгөц түвшинд л ойлгодог. Тэд үүнийг чуулганд гарч ирдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс, нөхцөл байдалтай холбож чаддаггүй, мөн янз бүрийн асуудлыг үнэн-зарчмын дагуу авч үзэж, зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй. Энэ бол тэдний харалган байдлын уг үндэс юм—тэд хэв чанар муутай бөгөөд энэ ажлыг хийх чадваргүй. Тиймээс, тэд хэчнээн их хичээнгүйлэн судалж, хатуу чанга сургуулилалт хийсэн ч, мөн чадваргүй байдлаа нөхөхийн тулд хэчнээн эртлэн босож, хичээж зүтгэсэн ч удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? Тэд чадахгүй. Энэ хүмүүс нэлээд өрөвдөлтэй. Тэд өөрсдийгөө бичиг үсэг, хоосон сургаалаар хэчнээн их зэвсэглэсэн ч удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж, эсвэл энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй.

Дөнгөж сая бид эдгээр хуурамч удирдагчийн нэг илрэлийн талаар нөхөрлөсөн, энэ нь юу вэ гэвэл, ёрын муу хүмүүс болон антихристүүдийн үйлдэл чуулганд үймээн дэгдээдгийг тэд харж чаддаггүй, мөн ёрын муу хүмүүс, антихристүүдийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй байх явдал юм. Ёрын муу хүмүүс саад болж, үймүүлж буй хэрэг явдалтай тулгарах үедээ тэд заримдаа өчүүхэн төдий сэжүүр анзаарч магадгүй, эсвэл туршлага, мэдрэмж, зөн совингоороо ч юм уу, ямар нэг зүйл нэг л биш байна, энэ хүний нүүрний хувирал, нүдний харц, үг хэл нь бага зэрэг хэвийн бус байна гэдгийг мэдрэх төдий болж магадгүй. Тэдэнд бага зэрэг мэдрэмж төрж болох ч олон зүйлийг нэвт харж чаддаггүй бөгөөд ихэнх асуудлыг олж илрүүлж чаддаггүй. Тэд асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүйн шалтгаан нь юу вэ? Энэ нь өөр нэг асуудалтай холбоотой. Тэд маш хичээнгүй, өдөржингөө өрөөндөө суугаад номлол бичиж, сүнслэг үйл ажиллагааныхаа талаар тэмдэглэл хөтөлж, Бурханы үгийн талаарх ойлголт, туршлагаа бичиж, магтан дуу сурч, өдөрт хэдэн удаа залбирах, Бурханы үгээс хэр ихийг унших, хэдэн номлол сонсох, мөн туршлагын гэрчлэлийн нийтлэлийг хэр хугацаанд бичих зорилт тавьдаг—тэд энэ бүх даалгаврыг биелүүлдэг атлаа яагаад ямар нэг зүйл тохиолдох үед нэвт харж чадахгүй л байдаг вэ? Тэд үнэнийг ойлгодоггүй. Тэд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л чалчиж чаддаг бөгөөд жинхэнэ асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Зарим хүн бусдыг төөрөгдүүлэхийн тулд үргэлж бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг бөгөөд хуурамч удирдагчид үүнийг нэвт харж чаддаггүй. Хэдийгээр тэд заримдаа ямар нэг зүйл буруу байна, асуудал байж магадгүй гэж мэдэрдэг ч тухайн хүмүүс ёрын муу мэт харагдахгүй байгааг үзээд, ямартай ч мунгинасан байдлаар асуудлыг зүгээр өнгөрөөдөг. Тэд ийм асуудлыг ялган танихын тулд үнэн-зарчмыг эрж хайж чаддаггүй бөгөөд тийм хүмүүсийн байдал болон мөн чанарыг ил болгосон Бурханы үгийг уншсан байлаа ч тэдгээрийг эдгээр нөхцөл байдалтай хэрхэн холбохоо мэддэггүй. Тэдний оюун ухаан бүдэг бадаг байдаг бөгөөд тэд эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Тэд эрж хайхыг хүсэх үедээ үүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Тэд асуудлын мөн чанарыг тайлбарлахгүйгээр, мөн тийм хүмүүсийн ерөнхий илрэл ямархуу болох, хүн чанар, эрэлхийлэл, үүргийн гүйцэтгэл, Бурханы төлөө өөрийгөө зарлагадах шийдвэр төгс байдал нь ямар болох, эсвэл үнэнд хандах хандлага нь ямархуу болох, үнэнийг хүлээн авдаг хүн мөн эсэхийг тодорхой дүрслэхгүйгээр удаан ярьдаг. Энэхүү хуурамч удирдагчид эдгээр хэрэг явдлыг нэвт харж, эсвэл тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэд асуудал байгааг мэдэрсэн ч гэсэн гол санаагаа тодорхой болгохгүйгээр баахан зүйл нуршин чалчдаг. Сонсож байгаа хүн нь тэдний асууж байгаа асуулт, дүрсэлж буй хүнийх нь ерөнхий байдлыг мэддэг, эцсийн дүндээ тэр хүний мөн чанарыг—ёрын муу юу, сайн уу, үнэнийг эрэлхийлдэг хүн үү, эсвэл ердөө л хөдөлмөрчин үү гэдгийг—тодорхойлохын тулд ялган таньж, гол санааг нь түүвэрлэн авч, үгэнд нь дүн шинжилгээ хийх чадвартай байх шаардлагатай болдог. Чи хуурамч удирдагчаас ямар нэг асуудлыг дүрслэх юм уу асуулт тавихыг хүсэх үед тэд асуудлын уг үндэс, мөн чанар, эсвэл гол цөмийг хэзээ ч тодорхой дүрсэлж чаддаггүй. Товчхондоо, хуурамч удирдагчид нэвт харж чаддаггүй асуудалдаа ямар нэгэн онцгой хандлага гаргадаггүй бөгөөд зарим нэг сэжүүр анзаарч чадахаар хэрэг явдлын хувьд ч тэд эдгээр асуудлын мөн чанарыг нэвт харж чадахгүй л байдаг. Зарим хүн сөрөг байдал гаргаж, үзэл тараан, чуулганы амьдралд сөрөг нөлөө үзүүлж байхад ч тэд үүнийг нэвт харж чаддаггүй. Тэд асуудлын мөн чанарыг өнгөн талаас нь, эсвэл дөнгөж эхэлж буй үе шатнаас нь нэвт харж, тодорхойлж чаддаггүй. Мэдээж, асуудлын мөн чанарыг нэвт харна гэдэг энгийн хэрэг биш. Чуулганы ажилд хамгийн чухал зүйл бол Бурханы үгэнд үндэслэн янз бүрийн хүмүүсийн мөн чанарыг нэвт харах явдал юм. Үнэнийг ойлгодог хүмүүс үүнд хүрч чаддаг бол хуурамч удирдагчид, хуурамч ажилчид чаддаггүй. Антихристүүд чуулганы ажлыг үймүүлж байгааг харах үедээ тэд асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй бөгөөд бүр антихристүүдийг өмөөрч: “Тэд зүгээр л зарим нэг завхарсан зан чанараа харуулж, бага зэрэг биеэ тоосон, дураараа, дур зоргоороо байна. Тэд үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл туулж чадсаар л байгаа. Тиймээс бид тэднийг шүүж, яллах ёсгүй; бид үүнийг сүр бадруулах хэрэггүй” гэж хэлдэг. Зарим нь: “Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл туулж чаддаг бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн үү? Тэд далдуур бусдыг турхирч, төөрөгдүүлж, эсвэл өөртөө татсан уу? Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилсэн үү?” хэмээн асуудаг. Хуурамч удирдагчид эдгээр хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй. Бүр Бурханыг гэрчлэх нэрийдлээр Түүний талаарх өөрсдийн үзлийг задлан шинжилж, танин мэдсэн тухайгаа ярих зуураа Бурханыг санаатайгаар гүтгэн харлуулж, доромжлон, үндэслэлгүй цуу яриаг зориуд тараадаг хүмүүс ч байдаг. Тэдний ингэхийг сонссоныхоо дараа хэлсэн зүйл нь нэг л биш сонсогдож байна гэж хуурамч удирдагчдад санагдаж болох ч асуудлын ноцтой байдлыг нэвт харж чаддаггүй, эдгээр үгийн үзүүлдэг сөрөг нөлөө, ноцтой үр дагаврыг бүр ч харж чаддаггүй. Тиймээс хуурамч удирдагчид нүдэн дээр нь болж буй янз бүрийн саад тотгор, үймээнийг огт анзаардаггүй, эсвэл анзаарсан ч тэдгээрийг хэрхэн тодорхойлох, Бурханы үгийг эдгээр нөхцөл байдалтай хэрхэн холбохоо мэддэггүй. Эдгээр маш тодорхой хэрэг явдал тэдний хувьд жонхуурсан замбараагүй байдал болдог. Хуурамч удирдагчид бол мангуу амьтад юм. Чуулганд ямар хүмүүс үнэнийг эрэлхийлж байгааг, ямар хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг жинхэнэ итгэгчид болохыг тэд ялган таньж чаддаггүй. Ямар хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй ч хөдөлмөрлөж чаддаг, ихэнхдээ төлөөс төлж, зарчмын дагуу үйлдэхэд бэлэн байдаг, заримдаа сөрөг үг хэлдэг ч харьцангуй дуулгавартай, захирагддаг болохыг тэд ялган таньж чаддаггүй. Түүнчлэн ямар хүмүүс нь дан сөрөг үүрэг гүйцэтгэж, сөрөг байдал гаргаж, бусдыг шүүж, Бурханы гэрийн ажлын бүх зохицуулалт болон Бурханы гэр дэх бүх ажилтай холбоотой дүрэм журам, шаардлагын талаар үргэлж үзэлтэй байдаг, хүлээн авахын оронд эсэргүүцэх хандлага өвөрлөж, эдгээр зүйлд онцгойлон хүндэтгэлгүй хандаж, тэр ч байтугай тэдгээрийг шүүх хэмжээнд хүрдгийг тэд ялган таньж чаддаггүй. Товчхондоо, хуурамч удирдагчид ямар ч төрлийн хүмүүсийг нэвт харж чаддаггүй. Бүр ч долоон дор зүйл нь, байнга үзэл тарааж, сөрөг байдал гаргадаг, цуглааны үеэр Бурханы үгийг ч уншдаггүй хүмүүс чуулганд байдаг. Тэд үргэлж бүлэглэл үүсгэж, атаархаж, тэмцэлддэг. Зарим хүн үргэлж удирдагч байхыг хүсэж, чуулганыг шулж амьдрахыг, Бурханы гэрийн өмч хөрөнгийг булаан авахыг үргэлж хүсдэг. Мөн гаднаа зарим нэг сайн зан авиртай мэт харагддаг ч үүрэгтээ ямар ч эерэг үүрэг гүйцэтгэдэггүй зарим нэг хүн бас байдаг. Хуурамч удирдагчид эдгээр сөрөг хүмүүсийг нэвт харж чаддаггүй бөгөөд тэднийг ангилж чаддаггүй. Тэд энэ хүмүүс яг ямар замаар явж байгааг, мөн чанар нь ямар болохыг, мөн тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн эсэхийг нэвт харж чаддаггүй. Энэ нь хуурамч удирдагчдын хэв чанарын асуудал биш гэж үү? Эдгээр хуурамч удирдагч туйлын муу хэв чанартай. Тэдний хийсэн бүхэн бүхэлдээ холион бантан болж, барьж авсан ямар ч ажил нь бүхэлдээ эмх замбараагүй байдалтай болж дуусдаг.

Зарим хүн Бурханы гэрт эд зүйл худалдаж авахдаа өргөлийг зарчимгүйгээр зарцуулж, зөвшөөрөл авалгүйгээр дур зоргоороо юм худалдаж авдаг. Хуурамч удирдагчид үүнийг хараад бүр: “Тэд бага зэрэг илүү мөнгө зарцуулсан ч санаа нь сайн байсан. Бурханы гэрт юм худалдаж авахдаа бид хамгийн сайныг нь авах ёстой; энэ бол мөнгөний гарз биш. Өргөлийг ингэж л ашиглах ёстой биш үү?” гэж хэлдэг. Тэдний үгэнд зарчим байна уу? (Байхгүй.) Тэгвэл энэ ямар төрлийн үг вэ? Энэ будилсан үг биш гэж үү? Зарчимгүй үг бол будилсан үг, үндэслэлгүй үг ч бас будилсан үг юм. Зарим хүн чуулганы амьдралын үеэр байнга бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг; тэд онцгой уран цэцэн, нэлээд зохион байгуулалттай сонсогдохоор цэгцтэй ярьдаг бөгөөд тун сайн ярих ур чадвартай байдаг. Ийм хүмүүсийн талаар хуурамч удирдагчид юу гэж хэлдэг вэ? “Манай чуулганы амьдрал бүхэлдээ тэрнээс хамаардаг. Тэр хамгийн уран цэцэн бөгөөд Бурханы үгийн талаар хамгийн их ойлголттой. Түүнгүйгээр манай чуулганы амьдрал ер бусын аргуун, сонирхолгүй байх болно.” Энэ хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л ярьж байгааг тэд огт мэддэггүй. Хүн тэднийг хэчнээн их сонссон ч ямар ч босгон байгуулалт олж авахгүй, үнэнийг ойлгохгүй, эсвэл өөрсдийн байдлыг ойлгож, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг өөртэйгөө хэрхэн холбохыг мэдэхгүй. Хуурамч удирдагчдын зусардалт, хатгалга дор бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг хүмүүс, олны анхаарлын төвд байх дуртай хүмүүс, тэр ч байтугай яриандаа байнга сэдвээсээ хазайж, цуглаан бүр дээр хэтрүүлэгтэй, утгагүй, өргөн хүрээний сэдвээр нуршин чалчдаг хүмүүст бүгдэд нь өөрсдийгөө харуулах орон зай олддог. Хуурамч удирдагчид тэднийг ялган таньж чаддаггүй бөгөөд бүр авьяастай хүмүүс гэж үзэж: “Та нар маш сайн ярьдаг; туршлагын гэрчлэлийн нийтлэл бичиж яагаад болохгүй гэж? Ямар харамсалтай юм бэ!” хэмээн зусарддаг. Чуулганд тэрхүү их сургуулийн оюутнууд, профессорууд, сэхээтнүүдийг хуурамч удирдагчид эрдэнэ мэт үздэг. Тэд: “Эдгээр сэхээтэн, профессор бол авьяастай хүмүүс. Тэд нийгэмд асар их туршлагатай, нэр алдартай. Хэрвээ тэд чуулганд удирдагч, ажилчид болбол илүү их ажил хийгдэж, Бурханы сонгосон хүмүүс илүү их ашиг тус хүртэж, илүү ихийг олж авч чадна. Ирээдүйд чуулганы ажил бүхэлдээ тэдэнд найдна. Эдгээр сэхээтэн биднийг удирдсанаар Бурханд итгэх бидний итгэл гарцаагүй ерөөл авчирна” гэж хэлдэг. Тиймээс, хуурамч удирдагчид байдаг чуулганд нийгэмд байр суурьтай хүмүүс, мэдлэгтэй хүмүүс, уран цэцэн хүмүүс, бичиг үсэг, хоосон сургаалын талаар хоосон ярьдаг хүмүүс, тодорхой хэмжээний нэр хүндтэй хүмүүс гэх мэт—үнэн-бодит байдал огт байхгүй энэ бүх хүн чуулганд гол албан тушаалуудыг эзэлж, хуурамч удирдагчид тэднийг гол хүч, тэр ч байтугай чуулганы тулгуур багана гэгчүүд гэж үздэг. Чуулганд ямар нэгэн зүйл тохиолдох үед хуурамч удирдагчид: “Тэрнээс очиж асуу; тэр компанийн гүйцэтгэх захирал байсан” эсвэл “Тэрнээс очиж асуу; тэр тийм их сургуулийн профессор байсан” эсвэл “Тэрнээс очиж асуу; тэр хуулийн фирмийн шилдэг хуульч байсан” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид энэ хүмүүсийг чуулганы тулгуур багана, гол хүч гэж үздэг. Ийм нөхцөлд чуулганы амьдрал сайн байж чадах уу? (Үгүй.) Тэгвэл үр дүн нь ямар байх вэ? Энэхүү гол хүч, тулгуур багана гэгчүүд нь нууцаар, эсвэл бүр ил тодоор байр суурийн төлөө өрсөлдөж, бүлэглэл үүсгэж, байнга үзэл тарааж, үндэслэлгүй цуу яриа түгээдэг. Чуулган дахь жинхэнэ итгэгч, үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн авч чаддаг, үнэний талаар цэвэр ойлголттой ах эгч нарыг тэд ихэвчлэн гадуурхаж, хавчдаг. Нийгмийн нэр хүндтэй зүтгэлтэн гэгддэг энэ хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ ч, ямар нэгэн ажил хийхдээ ч, огт үнэнч биш, хэзээ ч үнэн-зарчмын дагуу үйлддэггүй—тэд шүтлэггүй нийгмийн арга замыг бүхэлд нь дагадаг. Тиймээс, ийм чуулганд үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс, цэвэр ойлголттой хүмүүс, мөн тодорхой хэмжээний хүн чанартай, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүст үг хэлэх орон зай, үг хэлэх эрх, шийдвэр гаргах эрх яавч байдаггүй. Чуулганд юу ч тохиолдсон бай, гол гишүүд гэгч энэ бүлэг хүн үргэлж эцсийн шийдвэрийг гаргадаг. Хуурамч удирдагчид энэ хүмүүсийг шүтэж, тэдэнд сохроор итгэдэг тул ямар нэгэн зүйл тохиолдох болгонд шийдэл олохын тулд эцсийн дүндээ тэдэнд найддаг. Хэрвээ энэ хүмүүс үнэнийг эрэлхийлж, үнэн-зарчмын дагуу үйлддэг байсан бол энэ нь сайн хэрэг байх байсан. Гэвч энэ хүмүүсийн ихэнх нь үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд бага зэрэг мэдлэг, боловсролтой, нийгмийн байр суурьтай, дээр нь нэмээд ов мэхтэй, зальжин хүн чанартай, уран цэцэн үгтэй, бусдыг төөрөгдүүлэхдээ гаргууд байдаг. Энэ бол яг л антихристүүдийн уг чанар-мөн чанар юм. Хуурамч удирдагчид энэ хүмүүст найдсаны үр дүн юу вэ? Тэд чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журмыг бүхэлд нь баллаж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг сүйтгэж, чуулган гэрчлэлээ бүрмөсөн алдахад хүргэдэг. Зарим хуурамч удирдагч чуулганд улс төр, цаг үеийн үйл явдлыг ойлгодог том гартай болохыг найдаж: “Хэрвээ чуулганы цар хүрээг тэлж, нөлөөг нь нэмэгдүүлж, нэр хүндийг нь өсгөх ийм хүн байсан бол сайн мэдээ түгээх ажилд найдвар байх байсан. Тэгвэл үнэхээр баярлууштай хэрэг байх болно!” гэж боддог. Хуурамч удирдагчдын хянадаг чуулгануудад, чуулганы амьдралын үеэр зарим хүн улс төр, цаг үеийн үйл явдал, олон улсын нөхцөл байдал, дотоодын хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй ярьж; улс төрийн өндөр түвшний зүтгэлтнүүдийн хувийн амьдралыг хэлэлцэж, бүр эдгээр улс төрийн зүтгэлтний далд хуйвалдаан болон илэрхий явуулгад тодорхой, логиктой дүн шинжилгээ хийдэг. Хуурамч удирдагчид атаархсандаа шүлс нь гоожиж: “Эцэст нь манай чуулганд нүүр тахлах том гар гарч ирлээ! Манай чуулганд ийм том гар байхгүй болохоор би үргэлж урам хугарч, бухимдаж, толгойгоо өндөрт өргөж чадахгүй юм шиг санагддаг байсан. Харин одоо манай чуулганд ийм хүн байна. Тиймээс бид энэ хүнд хүссэнээ хийх, хүссэнээ хэлэх боломж олгож, эрх чөлөөтэй байлгах ёстой. Бурханы гэр эрх чөлөө, хүний эрхийг хэрэгжүүлдэггүй гэж үү? Хаанчлалын эрин үед хүний эрхийг чухалчилдаггүй гэж үү?” хэмээн хэлдэг. Хуурамч удирдагчид улс төр ярьж, алдартай хүмүүсийн талаар сэтгэгдэл хэлэх дуртай, хүмүүсийн дунд сүржин, хоосон санаануудын талаар үргэлж нуршин чалчдаг хүмүүсийг ховор эрдэнэ мэт үзэж, тэднийг чуулганы тулгуур багана, гол түшиг тулгуур болгон хөгжүүлэхийг хүсдэг. Тиймээс тэд сөрөг болчихвол чуулганы ажилд нөлөөлнө гэж айсандаа тэднийг байнга урамшуулж, магтдаг. Товчхондоо, эдгээр хуурамч удирдагч хөшүүн, харалган байдаг. Тэд чуулганы ажлыг үймүүлж, саад болдог янз бүрийн хүмүүсийг даруй олж илрүүлж чаддаггүй. Олж илрүүллээ ч гэсэн ёрын муу хүмүүсийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Тэд бүлэглэл үүсгэж, тусгаар тогтносон хаанчлал байгуулдаг хүмүүс гэх мэт антихристүүдийн ангилалд багтдаг илэрхий ёрын муу хүмүүсийг ч нэвт харж чаддаггүй. Антихристүүд бүлэглэл үүсгэж, бардамнан алхаж, гартаа оруулсан асар их эрх мэдлээрээ дур зоргоороо авирлаж байгааг харах үедээ хуурамч удирдагчид тэднийг хэрхэн дүгнэдэг вэ? “Энэ хүн ер бусын, тэр үнэхээр гайхалтай! Би өмнө нь энэ авьяастныг анзаараагүй байж; тэр надаас хамаагүй дээр юм, тэр намайг үнэхээр ичгэвтэр байдалд оруулж байна. Түүний чадварыг хараач—тэр аливаад зоримог, шийдэмгий ханддаг, чамин ярьдаг, хэлсэндээ хүрдэг. Харин би бол хэнд ч хэрэггүй; би бүрэг бяцхан охин шиг л байна” гэдэг. Тэд антихристүүдийг маш их биширч, тэдэнд бөхөлзөж, дуртайяа дагалдагч нь болдог. Хуурамч удирдагчдын энэ илрэлийн нэг тодорхойлолт нь харалган байдал, нөгөө нь хөшүүн байдал юм. Ерөнхийдөө хуурамч удирдагчдын энэ асуудлын мөн чанар нь хэв чанар муутай явдал билээ.

Хүмүүс юм харах гэж нүдтэй байдаг. Хүн ямар нэг зүйлийг харсныхаа дараа оюун ухаан нь хариу үйлдэл үзүүлж, дүгнэлт хийдэг бөгөөд дүгнэлт хийснийхээ дараа үзэл бодолтой болж, хэрэгжүүлэх зам олж авна. Энэ нь түүнийг сохор биш гэдгийг баталдаг—тэр юу ч харсан бай, хэвийн хариу үйлдэл үзүүлж, түүнтэй хэрхэн нүүр тулж, хэрхэн зохицуулахаа мэддэг. Энэ бол хэвийн сэтгэхүйтэй хүн юм. Хүмүүст харсан зүйлдээ хариу үйлдэл үзүүлэх үйл явц байдаг; тэд их, бага хэмжээгээр эргэцүүлж, тунгаан боддог. Тэдний бодол санаа өрнөхийн хэрээр тухайн зүйлийн дүр зураг оюун ухаанд нь аажмаар бүрэлдэж, өөрийн гэсэн үзэл бодол, хандлага, арга барилтай болдог. Тэгвэл эдгээр зүйлийг бий болгох урьдчилсан нөхцөл юу вэ? Хүний нүд юмсыг харж чаддаг байх ёстой бөгөөд дараа нь цуглуулсан мэдээллээ тархи, оюун ухаан руугаа дамжуулан эргэцүүлэн бодох ёстой. Хүн нүдээрээ юмсыг харж чаддаг бол сохор биш бөгөөд улмаар тэр бодож, эргэцүүлж, ухамсар, хандлага, үзэл бодолтой болж, эцэстээ зөв дүгнэлт гаргаж чадна. Мэдээж, эдгээр дүгнэлтэд хүрэхэд тодорхой хугацаа шаардагдана. Эдгээр дүгнэлтэд хүрэхээс өмнө ухамсар, үзэл бодол, хандлагатай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүний оюун ухаан идэвхтэй, хөшүүн биш байгааг илтгэх бөгөөд энэ хүн үхмэл биш, амьд гэдгийг баталдаг. Хуурамч удирдагчид хэв чанар муутай байдаг. Аль талаараа муу вэ? Хуурамч удирдагчдад энэ хоёр чанар хоёулаа байдаггүй. Тэдний нүд нээлттэй ч аливаа юм тохиолдож, өрнөж байгааг харж чаддаггүй бөгөөд энэ нь харалган байдал юм. Түүнчлэн, тэд аливааг харах үед оюун ухаан нь ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй, ямар ч үзэл санаа, бодол бүрэлддэггүй, мөн шүүж, улмаар дүгнэлт гаргах арга барил, зөв арга зам байдаггүй. Энэ бол сүнсний хөшүүн байдал юм. Сүнс нь хөшүүн хүмүүс юуг ч ялган таньж чаддаггүй, тэдэнд зөв үнэлгээ, оновчтой дүгнэлт байдаггүй, эцсийн дүндээ тэд зөв дүгнэлт гаргаж чаддаггүй, тулгарсан асуудалд хэрхэн хандах, хэрхэн зохицуулах, хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Энэ бол хөшүүн, мангуу байгаа хэрэг. Хүний сүнс нь ямар нэг зүйл тохиолдох үед огт хариу үйлдэл үзүүлэхээргүй хэмжээнд хүртлээ хөшүүн, мангуу байвал энэ нь үхмэл байгаа хэрэг—энэ нь тухайн асуудлыг яг голыг нь олж дүрсэлж байна. Хуурамч удирдагчид үнэхээр үхмэл эсэхийг түр хойш тавьж, зүгээр л тэднийг хэв чанар муутай гэж хэлье. Яг хэр муу вэ? Хэчнээн чухал үйл явдал тохиолдсон ч тэд харж чаддаггүй, харсан ч нэвт харж чаддаггүй. Жишээлбэл, хуурамч удирдагчид хэчнээн удаан ажилласан ч асуудлын мөн чанар юу болох, түүнийг хэрхэн ангилах, хэрхэн тодорхойлох, эсвэл тодорхойлох үндэслэл нь юу болох талаар дүгнэлт гаргаж чаддаггүй; тэд эдгээр зүйлийг хэрхэн үнэлэхээ мэддэггүй бөгөөд үнэлэх стандарт, зарчим байдаггүй. Тэд бол сүнслэг ойлголтгүй, мунгинасан хүмүүс юм. Энэ бол эхний даалгавар дахь хуурамч удирдагчдын гол илрэл юм. Тэд харалган, тэнэг, мунхаг, хөшүүн атлаа удирдагч байхыг хүссээр л байдаг. Энэ нь аливааг саатуулж байгаа хэрэг биш үү? Энэ маш төвөгтэй биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн өмнө нь хэзээ ч удирдагчаар ажиллаж байгаагүй бол, мөн ямар нэг зүйлтэй анх удаа тулгарч байгаа бөгөөд тэрхүү хэрэг явдал нь Бурханы үгэнд дурдагдаагүй, хүмүүсийн дунд сонсогдож байгаагүй бол—өөрөөр хэлбэл, тэдэнд энэ асуудлын талаар ямар ч туршлага, мэдлэг байхгүй бол—ийм нөхцөлд тэр хүнд зөв ойлголт, хандлага, үзэл бодол бий болоход цаг хугацаа шаардагдана. Гэвч хуурамч удирдагчдыг яагаад хөшүүн, харалган гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, Би маш олон үг хэлсэн боловч Би аливааг хэчнээн их ил болгож, задлан шинжилсэн ч, эсвэл хэчнээн олон жишээ татсан ч хуурамч удирдагчид Миний үгийг сонссоныхоо дараа зөвхөн хэрэг явдлын талаар л мэддэг боловч тэдгээрээс үнэн-зарчмыг ойлгодоггүй. Үүнээс гадна, Би хэдий чинээ их ярина, тэд төдий чинээ будилдаг. Тэд: “Ийм олон хэрэг явдал, ийм олон үг, ийм олон түүх байхад хэн тэр бүгдийг санаж, бодит амьдралтай холбож чадах юм бэ? Ийм их битгий ярь, энэ бүхнийг хүлээж авч, ойлгоход надад бага зэрэг хүндрэлтэй байна. Зүгээр л энэ хүнийг яах ёстойг хэлээд өг: Түүнийг хөөх ёстой юу, эсвэл үлдээх ёстой юу?” гэж хэлдэг. Энэ нь хөшүүн байдал биш гэж үү? Энэ бол туйлын хөшүүн байдал! Үнэндээ тэднийг хөшүүн гэж хэлэх нь зөөлрүүлж хэлж байгаа хэрэг, учир нь энэ хүн залуу, боловсролгүй, эсвэл маш хөгшин, бага зэрэг мунгинасан байж болох юм—ингэж хэлж байгаа нь тэдний нэрэлхэх сэтгэлийг нь бодож байгаа хэрэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол хэв чанар муутай, үнэнийг ухамсарлах чадваргүй байгаа хэрэг. Энэ тайлбар үүнийг тодорхой болгож байна.

Хэрвээ чуулганд ноцтой саад тотгор, үймээн гарч, хуурамч удирдагчид эдгээр асуудлын мөн чанарыг нэвт харж чадахгүй бол тэд удирдагчийн ажилд тэнцэх үү? Тэдний удирдлага дор ах эгч нар хамгаалагдаж чадах уу? Чуулганы ажил, ах эгч нарын үүргээ гүйцэтгэдэг орчин, чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хамгаалж, сахиж чадах уу? Эдгээр нь удирдагч, ажилчдын хүрэх ёстой хамгийн наад захын зүйлс юм. Хуурамч удирдагчид эдгээр зүйлд хүрч чадах уу? Үгүй, тэд чадахгүй. Тэд саад болж, үймүүлдэг хүмүүс, үйл явдал, зүйлсийг олж илрүүлж, нэвт харж ч чаддаггүй байж яаж ажлынхаа дараагийн алхмуудыг хийх юм бэ? Тэд сайн хүн ямар байдаг, муу хүн ямар байдаг, ов мэхтэй хүн ямар байдаг, эсвэл хоёр нүүртэн ямар байдаг зэрэг хамгийн наад захын зүйлсийг ч ялган таньж чаддаггүй байж чуулганы ажлыг яаж зохицуулж чадах вэ? Тэд үүнийг хийх чадваргүй. Тэд зориуд жинхэнэ ажил хийдэггүй, эсвэл залхуурч, байр суурийн ашиг туст ташуурсан хэрэг биш; зүгээр л хэв чанар муутай, ажлаа хийх чадваргүй юм. Энэ бол асуудлын мөн чанар юм. Маш муу хэв чанартай хүмүүс зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал л чалчиж, дүрэм журмыг баримталж чаддаг; цуглааны үеэр тэд зөвхөн бусдыг аргадаж, ятгаж: “Бурханд зүй ёсоор итгэцгээ! Ийм үед та нар яаж махан биеийн тав тухад ташуурч чадаж байна аа? Та нар яаж мөнгө, эд зүйлд шунасан хэвээр байж чадаж байна вэ? Бурханы сэтгэл шархалж байгаа байх даа!” гэх мэт зүйл хэлдэг. Тэд зөвхөн иймэрхүү л номлол хийж чаддаг. Саад болж, үймүүлэх, сөрөг байдал гаргах зэрэг янз бүрийн ёрын муу үйл гарах үед тэд үүнийг харж, олж илрүүлж чаддаггүй. Ах эгч нар чуулганы хэвийн амьдралаар амьдрахыг хүсдэг ч чаддаггүй, үүргээ гүйцэтгэх зохистой орчинтой байхыг хүсдэг ч чаддаггүй. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг шийдвэрлэж чаддаггүй юм бол ямар хэрэгтэй юм бэ? Ах эгч нар чуулганы амьдралаар амьдарч, үнэнийг ойлгож, бэрхшээл, сөрөг байдлаа шийдвэрлэхийг хүсдэг. Тэд удирдагч, ажилчдыг эдгээр бодитой асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нарийн тодорхой нөхөрлөнө гэж тэсэн ядан найддаг. Хэрвээ чуулганд хуурамч удирдагчид эрх мэдлийг атгадаг бол эдгээр бодитой асуудлыг шийдвэрлэж чадах уу? Хуурамч удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийн зүрх сэтгэлийг ойлгодоггүй, бэрхшээлийг нь ч харж чаддаггүй. Харин ч тэд бичиг үсэг, хоосон сургаал ярьж, сүржин, хоосон санаануудын талаар нуршсаар байдаг бөгөөд энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн урмыг маш их хугалдаг. Хэн цуглаанд тогтмол оролцохыг хүсэх юм бэ? Хуурамч удирдагчид Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, ёрын муу хүмүүс, үл итгэгчид, завшаан хайгчид болон хорон муу, эд зүйлийг хайрладаг садар самуун хүмүүсийг Бурханы үг болон шаардлагын дагуу чуулганаас цэвэрлэж, тэднийг Бурханы сонгосон хүмүүст хөндлөнгөөс оролцож, үймүүлэхээс сэргийлж, Бурханы сонгосон хүмүүст чуулганы хэвийн амьдралаар амьдрах боломж олгож чадах уу? Хуурамч удирдагчид үүнд хүрч чадах уу? Тэд чадахгүй. Хэн нэгэн ийм хүсэлт гаргах үед хуурамч удирдагчид юу гэж хэлдэг вэ? “Чи ямар өөнтөгч юм бэ! Чи өөрийгөө л Бурханыг хайрладаг, үүрэгтээ үнэнч байхыг хүсдэг ганц хүн гэж бодоо юу? Хэн үүнийг хүсэхгүй байх юм бэ? Тэд ч бас Бурханд итгэдэг, Бурханы сонгосон хүмүүс. Тэдэнд зарим нэг асуудал байгаа хэдий ч бид тэдэнд зөв хандах ёстой. Үргэлж бусдаас өө сэв бүү хай. Энэ боломжийг ашиглан өөрийгөө илүү их эргэцүүлж, таньж мэд; чи хүлээцтэй, тэвчээртэй байж сурах ёстой” гэдэг. Хуурамч удирдагчид бол мунгинасан, харалган бөгөөд янз бүрийн төрлийн хүмүүст хэрхэн хандах талаар ямар ч зарчимгүй байдаг. Тэд хязгаарлах юм уу зайлуулах ёстой хүмүүсийг нэвт харж чаддаггүй, харин ч энэ хүмүүсийг хүссэнээ хийж, чуулганд дарангуйлагч шиг авирлахыг өөгшүүлж, тэдэнд үйл ажиллагаа явуулах хангалттай орон зай олгодог бөгөөд энэ нь чуулганыг холион бантан болгож, зарим чуулганы олон янз байдлын түвшнийг нэг үгээр дүрсэлж болохоор хэмжээнд хүргэдэг: Тэд жинхэнэ юм юмны цуглуулга болдог. Ёрын муу хүмүүс, үл итгэгчид, садар самуун хүмүүс, орон нутгийн дарангуйлагчид, тэр ч байтугай өчүүхэн төдий аюул тулгарах үед чуулган болон ах эгч нарыг худалдах хүмүүс бүгд эдгээр чуулганд холилдсон байдаг. Хуурамч удирдагчид энэ хүмүүсийг нэвт харж чаддаггүй, тэднийг зохицуулж, шийдвэрлэдэггүй. Тиймээс, ийм харалган, хөшүүн хуурамч удирдагчдын удирдлага дор Бурханы сонгосон хүмүүс хамгаалагдаж чадахгүй бөгөөд чуулганы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журмыг яавч хадгалж чадахгүй. Үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн авахад бэлэн хүмүүс ийм холимог чуулганы амьдралд үнэнийг яаж ойлгож, олж авч чадах юм бэ? Тэр хүмүүс зүрх сэтгэлдээ шаналахгүй гэж үү? Хэрвээ чуулганы удирдагч чуулганы ажил, чуулганы амьдралын хэвийн дэг журам, эсвэл ах эгч нарын үүргээ гүйцэтгэх орчныг зохих ёсоор хадгалж чадахгүй, эсвэл эдгээр зүйлийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол энэ удирдагч эргэлзээгүй хуурамч удирдагч юм. Яагаад тэдэнд хуурамч удирдагч гэдэг цол өгдөг вэ? Яагаад гэвэл тэд харалган, хөшүүн бөгөөд энэ нь ёрын муу хүмүүс чуулганы ажлыг ахин дахин үймүүлж, саад болоход хүргэдэг; түүнчлэн, энэ нь аль хэдийн үр дагаварт хүргэсэн байхад ч тэд асуудлыг даруй, үнэн зөв зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй, мөн чуулганы ажил болон ах эгч нарын чуулганы амьдралыг зохих ёсоор хадгалж чаддаггүй. Зөөлрүүлж хэлбэл, ийм удирдагчид ажилдаа тэнцэхгүй; яг голыг нь олж хэлбэл, тэд үүрэг хариуцлагаа ноцтой умартаж байна. Тэд удирдагчаар ажилладаг хэдий ч чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг үл тоомсорлож, ёрын муу хүмүүсийн ашиг сонирхол, Сатаны зарц нарын ашиг сонирхлыг хамгаалдаг. Тэд ах эгч нарыг хохироон байж чуулганы амьдралыг үймүүлж, саад болж буй тэр ёрын муу хүмүүсийг өмөөрч, өөгшүүлдэг. Хэдийгээр хэв чанар, илрэлээс нь дүгнэвэл тэд ердөө л хэв чанар муутай, ажилдаа тэнцэхгүй бөгөөд антихристүүд гэж тодорхойлж болохооргүй ч тэдний үйлдлийн чуулганы ажилд үзүүлэх үр дагавар ноцтой байдаг. Тэдний үйлдлийн уг чанар нь бие даасан хаант улс байгуулж, ах эгч нарыг хавчдаг антихристүүдийнхтэй адилхан. Аль аль нь ёрын муу хүмүүсийг хамгаалж, өөгшүүлж, Сатаны зарц нарыг чуулганд хүссэнээрээ авирлахыг өөгшүүлдэг. Гагцхүү хуурамч удирдагчид антихристүүд шиг ил тод, цадиггүйгээр ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлдэггүй. Тэд санаатайгаар хүмүүсийг өөртөө татаж, өөрийг нь дуулгавартай дагадаг болгодоггүй боловч эцсийн үр дүн нь бие даасан хаант улс байгуулдаг антихристүүдийнхтэй адилхан байдаг. Аль аль нь үнэнийг хайрладаг, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг ах эгч нарыг хохироож, сүйтгэж, амьдрах аргагүй болгодог. Ийм орчин, чуулганы амьдралд үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг ах эгч нар амийн хувьд ахиц дэвшил гаргахад маш хэцүү бөгөөд үүргээ хэвийн гүйцэтгэхэд маш хэцүү байдаг. Мэдээж, сайн мэдээ түгээх ажил болон чуулганы янз бүрийн ажил ч бас ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч, хэвийн хөгжиж чаддаггүй. Энэ бол арван хоёр дахь үүрэг хариуцлагатай холбоотойгоор бидний задлан шинжилж буй хуурамч удирдагчдын эхний илрэл болох—эргэн тойронд нь гарч буй хүмүүс, үйл явдал, зүйлсийг анзаардаггүй, нэвт харж чаддаггүй байх явдал юм. Энэ илрэл нь ийм хүмүүсийг хуурамч удирдагчид гэж тодорхойлоход хангалттай юм.

II. Хуурамч удирдагчид чуулганы ажилд саад болж, үймүүлдэг хүмүүст зарчмын дагуу ханддаггүй

Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагад заасан хоёр дахь даалгаврын тухайд, бид хуурамч удирдагчдын илрэлийг ил болгож, задлан шинжилнэ. Хоёр дахь даалгавар бол удирдагч, ажилчид асуудлыг олж илрүүлснийхээ дараа даруй шийдвэрлэхийн тулд үнэн-зарчмыг ашиглах ёстой. Гэвч хуурамч удирдагчид энэ даалгаврыг ч бас гүйцэтгэж чаддаггүй. Тиймээс бидний задлан шинжлэх хуурамч удирдагчдын хоёр дахь илрэл нь тэд Бурханы ажил болон чуулганы амьдралын хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлст хандах зарчмыг мэддэггүй явдал юм. Хуурамч удирдагчид чуулганы амьдралд оролцохдоо Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийг залбиран-уншдаг хэр нь Бурханы үг ямар утгатайг хэзээ ч ойлгодоггүй, Бурханы хэлсэн бүхний зарчмыг хэзээ ч ухамсарладаггүй бөгөөд янз бүрийн хэрэг явдал дээр Бурханы шаарддаг зарчим, стандартыг мэддэггүй. Энэ нь хуурамч удирдагчдад үнэнийг ухамсарлах чадвар дутмаг бөгөөд хэв чанар нь туйлын муу гэдгийг улам нотолдог. Зарим хүн: “Тэдний хэв чанарыг муу гэж Та яаж хэлж чадаж байна аа? Тэд маш сайн хоол хийдэг, ганган хувцасладаг, бусадтай харилцахдаа аятайхан ярьдаг; хүн бүр тэднийг сонсох дуртай” гэж хэлдэг. Хүний гадаад байдал мөн чанарыг нь төлөөлж чадах уу? Зарим нэг гадаад зүйлийг сайн хийж чаддаг байлаа гээд тэд хэв чанар сайтай гэсэн үг үү? Аливаа зүйлийг үнэлэх, хэмжих, тодорхойлох үнэн зөв стандарт үргэлж байх ёстой. Хүний хэв чанарыг хэмжих стандарт бол Бурханы үгийг ухамсарладаг байдал нь цэвэр эсэх юм. Энэ хүмүүсийг хэв чанар муутай гэж хэлж байгаа нь голчлон тэдэнд үнэнийг ухамсарлах чадвар дутмаг байгааг хэлж буй хэрэг юм. Бид хүний хэв чанарыг Бурханы үгийг ухамсарлах чадварт нь үндэслэн хэмждэг. Энэ нь маш бодитой, шударга биш гэж үү? (Тийм.) Бүтээгдсэн зүйлийн хувьд, чи Бүтээгчийн үгийг ойлгож чадахгүй бол чамд ямар хэв чанар байна вэ? Чамд ажилладаг оюун ухаан байна уу? Ийм хүнд хүний хэв чанар дутмаг байдаг; тэдний хэв чанар Бурханы үгийг ч ойлгож чадахааргүй хэмжээнд хүртлээ муу байдаг—ийм хүн Бурханд итгэгчийн хувиар үнэнийг олж авч чадах уу?

Одоо бид хуурамч удирдагчдын хоёр дахь илрэлийн талаар нөхөрлөж, задлан шинжилнэ. Хуурамч удирдагчид чуулганы ажилд саад болж, үймүүлдэг хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэггүй бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг ялган таньж чаддаггүй. Энэ нь хуурамч удирдагчид хэв чанар муутай, үнэнийг ухамсарлах чадвар дутмаг, Бурханы үгийг ухамсарлах хэв чанаргүй гэдгийг харуулахад хангалттай юм. Жишээ нь, хэн ч удирдагч байсан хэн нэгэн үргэлж эсэргүүцдэг. Хуурамч удирдагчид ч бас энэ хүнд асуудал байгааг анзаарч, тэднийг ёрын муу хүн, антихрист юм шиг байгааг мэдэрч чаддаг. Тэд аливаа зүйлийн талаар зарим нэг сэжүүрийг илрүүлж чаддаг бөгөөд энэ нь тийм ч муу биш юм. Гэхдээ хэрвээ чи тэднээс: “Тэднийг антихрист, ёрын муу хүн шиг байна гэж чи юунд үндэслэн хэлж байна вэ? Нотлох баримт болохоор тодорхой илрэл байна уу? Удирдагч хэн ч байсан тэд үргэлж эсэргүүцдэг учраас л тэднийг антихрист, ёрын муу хүн гэж тодорхойлж болох уу? Зөвхөн энэ нь тэднийг ингэж тодорхойлоход хангалтгүй; энэ бол зүгээр л зан чанарын асуудал, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдлын асуудал. Тэдэнд антихристийн уг чанар байна уу? Тэд үнэнийг зэвүүцэж, үзэн яддаг хүн мөн үү? Тэд чуулганы ажлыг үймүүлсэн үү? Тэд бүх удирдагч, ажилчныг хуурамч удирдагч, антихристүүд гэж ялласан уу? Тэд үүний аль нэгийг нь хийсэн үү?” гэж асуувал тэд “Тэгсэн юм шиг байна” гэж хариулдаг. Хэрвээ чи тэр үед: “Тэгвэл бид тэднийг хэрхэн тодорхойлж, тэдэнтэй яаж харьцах ёстой вэ?” гэж асуувал тэд мэдэхгүй гэж хэлдэг. Хэрвээ чи: “Ийм төрлийн хүнд бид сануулга өгч, ах эгч нарыг ялган таних чадвартай болоход нь туслахын тулд тэднийг ил болгох ёстой юу?” гэж асуувал тэд бас л мэддэггүй. Энэ бол юу ч мэддэггүй, юуг ч нэвт харж чаддаггүй байдлын нэг жишээ юм. Тэд зарим нэг сэжүүрийг анзаарч чаддаг ч ийм хүмүүсийг зарчмын дагуу хэрхэн тодорхойлж, хандахаа мэддэггүй. Тэд бодитой асуудлыг шийдвэрлэж чадах уу? Тэд Бурханы сонгосон хүмүүст сургамж авахад нь тусалж чадах уу? Ийм хүмүүс ёрын муу хүмүүс, антихристүүд учраас эрт орой хэзээ нэгэн цагт хөөгдөх болно. Гэвч хэрвээ чи тэднийг үнэхээр зарим нэг муу үйл хийхээс нь өмнө зайлуулах юм уу тусгаарлавал тэд эсэргүүцлээ илэрхийлж, ах эгч нар чамайг яагаад тэгснийг ойлгож чадахгүй. Тиймээс, тэднийг хэсэг хугацаанд авирлахыг нь зөвшөөрөх шаардлагатай. Тэдний муу үйл улам бүр илэрхий болж, тэд худал хуурмаг, үндэслэлгүй цуу яриа тарааж, ах эгч нарыг төөрөгдүүлж, өөртөө татахыг оролдон, эрх мэдэл, нөлөөний төлөө тэмцэлдэж, бие даасан хаанчлал байгуулж, чуулганы ажлыг нураахыг оролдож эхлэх үед ихэнх хүн тэдний уг чанар-мөн чанарыг тодорхой таньж чадах бөгөөд аяндаа босож зогсоод тэднийг ил болгож, ялган таньж, голж чадна. Тэгээд чи тэднийг зайлуулж, үнэн-зарчмын дагуу тэдэнтэй харьцаж болно. Зөвхөн ингэж ажиллах нь ах эгч нарыг ялган таних чадвартай болоход тусална. Хуурамч удирдагчид асуудлыг ийм маягаар зохицуулж, шийдвэрлэж чадах уу? Хуурамч удирдагчдад ийм хэв чанар, мэргэн ухаан дутмаг байдаг. Ёрын муу хүмүүс, антихристүүдэд даруй арга хэмжээ авч чаддаг хуурамч удирдагчийг чи харж байсан уу? Нэг ч байхгүй. Тиймээс хуурамч удирдагчид ёрын муу хүмүүсийн үймүүлэх, антихристүүдийн төөрөгдүүлэхээс ах эгч нарыг яавч хамгаалахгүй. Ихэнх хуурамч удирдагч чөлөөлөгдсөнийхөө дараа өөрсдийгөө танин мэдэж чаддаггүйгээр үл барам, маш их гомдоллож, Бурханы гэр тэдэнд шударга бус хандсан хэмээн үглэж, энэ нь яг л “тээрэмдэж дуусчхаад илжгээ төхөөрөх”-тэй адил байна гээд, хүчин чармайлт гаргасан ч ямар ч сайшаал хүртээгүй, хилсэдсэн гэж гомдоллодог. Хэрвээ чи тэднийг хуурамч удирдагч гэдгийг нь ил болговол тэд дотроо хүлээн зөвшөөрөхгүй хэвээр: “Би хэдэн жил удирдагчаар ажилласан; ямар ч ололт амжилт гаргаагүй байлаа ч ядаж л зовлон зүдүүр туулсан. Би яагаад чөлөөлөгдсөн юм бэ? Энэ чинь яг л тээрэмдэж дуусчхаад илжгээ төхөөрөхтэй адил байна шүү дээ!” гэж боддог. Чи тэднийг яаж ч ил болгосон, тэд эсэргүүцсэн хэвээр байдаг. Тэд бүр: “Би антихристийг олж илрүүлэх үедээ маш их санаа зовсноос болоод аман дээр цэврүү үсэрч, сайн унтаж чаддаггүй байсан. Хэрвээ би хуурамч удирдагч байсан бол надад яаж ийм ачаа байх юм бэ?” гэж хэлдэг. Тэд шаардлагатай ямар ч ажлыг хийгээгүй, алийг нь ч хийх чадваргүй, юу хийхээ ч мэддэггүй байсан хэр нь өөрсдийгөө биширч дөнгөдөг. Энэ нь төвөгтэй биш гэж үү? Ямар зэвүүцмээр юм бэ!

Чуулганд гардаг янз бүрийн асуудлын тухайд, эдгээр нь чуулганы ажилд саад болж, үймүүлэх уг чанартай гэдгийг хуурамч удирдагчид тодорхой мэддэг хэр нь үл тоодог. Тэд илэрхий асуудлыг харах үедээ зүгээр л аргацаадаг бөгөөд эгзэгтэй, мөн чанарын асуудлыг ил болгож зүрхэлдэггүй. Тэд асуудлыг бодитойгоор шийдвэрлэхгүйгээр зүгээр л хоосон сургаал номлож, зарим нэг битүү үг цухуйлгаж, сургамжлаад л өнгөрдөг. Ёрын муу хүмүүс, антихристүүдтэй тулгарах үедээ тэд яахаа мэдэхгүй, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхрамжгүй ханддаг. Тэд эдгээр асуудалд хандах хамгийн тохиромжтой аргыг мэддэггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хэлэхээ мэддэггүй, ах эгч нарыг хэрхэн хамгаалахаа мэддэггүй, ямар ч ачаа байдаггүй. Тэдэнд байгаа ганц зүйл бол өчүүхэн төдий сайн санаа юм: “Чамайг ёрын муу хүн гэдгийг би мэднэ. Ах эгч нарыг үймүүлж, хорлохыг би чамд зөвшөөрөхгүй. Би энэ албан тушаалд байгаа цагтаа ах эгч нарыг хамгаалж, үүрэг хариуцлагаа эцсээ хүртэл биелүүлэх ёстой.” Ингээд ямар хэрэгтэй вэ? Чи асуудлыг шийдвэрлэсэн үү? Чамайг санаа зовоод завгүй байх зуур антихристүүд зүгээр суух уу? Тэд чуулганы ажлыг үймүүлэхээ болих уу? Тэд чамайг ямар ч мэргэн ухаангүй, ямар ч ажлын чадамж яавч байхгүй, хэрэггүй, хулчгар удирдагч, агаар гарздагч гэдгийг хараад чамайг огтхон ч нухацтай авч үзэхгүй. Ихэнх антихрист, ёрын муу хүн онцгой зальжин, хар санаатай байдаг. Тэд ах эгч нарыг төөрөгдүүлж, үймүүлдэг бөгөөд чамд тэднийг зогсоох юм уу хязгаарлах ямар ч арга байдаггүй. Чи асуудлыг шийдвэрлэхийн тулд хэнээс тусламж хүсэхээ ч мэддэггүй; чи зүгээр л санаа зовж, түгшээд, залбирахдаа уйлдаг. Чи маш өрөвдмөөр харагддаг; чи Бурханы санаа зорилгыг маш их бодолцон үзэж, ах эгч нарт маш их санаа тавьдаг юм шиг байна. Антихристүүд шиг тийм илэрхий ёрын муу хүмүүс байсаар байтал чи тэдэнд арга хэмжээ авч чаддаггүй. Чи антихристүүдийн үйлдэл, зан авирыг үнэний дагуу задлан шинжилж чаддаггүй, мөн ах эгч нарыг ялган таних чадвартай болоход нь туслахын тулд антихристүүдийн санаархал, сэдэл, зан авирыг олон нийтэд ил болгож чаддаггүй. Чи эдгээр зүйлийн алийг нь ч хийж чаддаггүй. Зарим хуурамч удирдагч бүр: “Хэн ч антихристүүдийг ил болгох ёсгүй. Хэрвээ ах эгч нар тэднийг антихрист гэдгийг мэдээд зайлсхийвэл антихристүүд өшөө авна” гэж хэлдэг. Энэ нь хэрэггүй хулчгар байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүс чуулганы ажлыг зохицуулж чадах уу? Тэд ах эгч нарыг хэвийн чуулганы амьдралаар амьдрах боломжтой болгож хамгаалж чадах уу? Энэ ямар гээчийн асуудал шийдвэрлэх арга вэ? Юу ч болоогүй байхад тэд хоосон сургаалыг эцэс төгсгөлгүй номлож чаддаг ч ямар нэг зүйл тохиолдох үед тэд будилж, мунгинан, зөвхөн уйлж л чаддаг. Тэд хэрэггүй хулчгарууд биш гэж үү? Ах эгч нар антихристүүдийн төөрөгдөлд орж, ёрын муу хүмүүс тэднийг үймүүлж байгааг хараад тэд яахаа мэдэхгүй, хариу үйлдэл үзүүлэх ямар ч аргагүй байдаг. Тэд чуулган дахь харьцангуй шударга ёсны мэдрэмжтэй, хүн чанартай, үнэнийг хүлээн авч чаддаг ах эгч нартай нэгдэн хамтдаа нөхөрлөж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг ашиглаж, антихристүүдийг ил болгож, ялган таних хамгийн наад захын зүйлийг яаж хийхийг ч мэддэггүй. Ийм хүн хэрэггүй амьтан биш гэж үү? (Тийм.) Зарим хуурамч удирдагч хэтэрхий болгоомжтой, хулчгар, хэрэггүй байдаг. Тэд хэр зэрэг хулчгар, хэрэггүй байдаг вэ? Ёрын муу хүмүүс чуулганы ажилд саад болж, үймүүлэхээр гарч ирж, онцгой хатуу ширүүн, давилуун байдлаар ярих үед тэд маш их айсандаа чичирч: “Би түүнд арга хэмжээ авч зүрхлэхгүй нь. Тэр аюултай; тэр ертөнц дэх ёрын муу хүн шүү дээ. Хэрвээ би ах эгч нарыг хамгаалахын тулд түүнийг ил болговол тэр гарцаагүй миний эсрэг ямар нэг зүйл олж, өшөө авна. Тэгвэл би яаж цаашид удирдагч байх юм бэ? Тэр намайг хаана амьдардгийг мэднэ. Тэр манай гэр бүлийнхнийг хорлох болов уу? Тэр намайг Бурханд итгэдэг гэж мэдээлэх болов уу?” гэж боддог. Ийм хуурамч удирдагчид чуулганы ажлыг хариуцаж чадахгүй. Хэт их айдас нь тэднийг хөдөлгөөнгүй байдал шигдүүлдэг; мэдээж тэд ийм асуудал, ийм хүмүүстэй харьцах зарчмыг ойлгодог байх ямар ч боломжгүй. Чуулганы ажилд саад болж, үймүүлэгч гэж тодорхойлогдсон хэн боловч зүгээр л хааяа нэг алдаа гаргадаг хүн биш юм. Харин тэдний хүн чанар маш ёрын муу тул тэд үргэлж бодлогогүй муу үйл хийж, олон тооны ёрын муу үйлдэл хийдэг. Ийм хүмүүс эргэлзээгүй ёрын муу хүмүүсийн мөн чанартай байдаг. Ёрын муу хүмүүстэй харьцахад бас зарим нэг ухаалаг арга барил шаардлагатай. Чи нөхцөл байдал, орчныг, мөн ёрын муу хүмүүст арга хэмжээ авсны дараа тэд ямар үйлдэл хийж болзошгүйг, энэ нь чуулганд төвөг удаж болзошгүй эсэхийг бодолцох хэрэгтэй. Энэ талуудыг сайтар бодолцож байж л чи асуудлыг үнэн-зарчимтай нийцүүлэн, мэргэн ухаан ашиглан зохих ёсоор зохицуулж чадна. Үнэнийг ойлгодог хүмүүс ийм асуудлыг зохицуулж байхдаа өөрийн эрхгүй зарчмыг ухамсарлана. Тэд энэ ажлыг хийх явцдаа янз бүрийн хүмүүст хэрхэн хандахыг аажмаар ойлгож, арга барил, арга замтай болж, зүрх сэтгэлдээ мэргэн ухаантай болно. Гэвч хуурамч удирдагчдад ийм арга барил, арга зам, мэргэн ухаан огт байдаггүй. Учир нь тэд Бурханы санаа зорилгыг бодолцон үздэггүй; тэд Бурханы гэрийн ажилд нөлөөлөх эсэхийг, эсвэл удирдагч, ажилчдад аюул тулгарах эсэхийг бодолцдоггүй. Тэд эдгээр зүйлийг бодолцдоггүй учраас асуудлыг зарчимгүйгээр, тэр ч бүү хэл ямар ч мэргэн ухаангүйгээр зохицуулдаг. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг зохицуулж чаддаггүй бөгөөд тэдгээрээс сургамж авдаггүй нь тэд суралцах хүсэлгүй, чадваргүй, зүй ёсны даалгавраа үл тоомсорлодог, ямар ч ажил хийх чадваргүй гэдгийг нотолдог. Ёрын муу хүмүүс, антихристүүд мууг үйлдэж, үймээн дэгдээж байгааг харах үедээ тэд энэ хүмүүсийг ил болгодоггүй, асуудлыг ч шийдвэрлэдэггүй. Тэд чуулганы ажил юм уу Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг огт хайхралгүйгээр зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахыг л боддог. Зарим хуурамч удирдагч сул доройг нь дээрэлхдэг атлаа өөрсдөөсөө илүү хүчирхэг хүмүүсээс айдаг; тэд харьцангуй номхон хүмүүсийг хайр найргүй дээрэлхэж, хүч чадлаа гайхуулдаг боловч ёрын муу хүмүүс, антихристүүдтэй таарах үедээ нүүр дүүрэн инээмсэглэж, бялдуучилдаг. Ямар ч зарчимгүй ийм хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг Бурхан таалж чадах уу? Яавч үгүй. Бурханы гэр сул доройг нь дээрэлхэж, хүчтэйгээс нь айдаг, шударга ёсны мэдрэмжгүй хүмүүсийг удирдагч, ажилчин болгохоор хөгжүүлж чадах уу? Яавч үгүй! Энэ хүмүүс бүгд мөс чанар, эрүүл ухаангүй, үнэнийг огт хүлээн авдаггүй үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс бөгөөд Бурханы гэр тэднийг хүсдэггүй.

Хуурамч удирдагчийн ажилд асуудал гарах үед түүний хариу үйлдэл үргэлж хариуцлагаас мултрах байдаг. Тэдний хамгийн түгээмэл хэлдэг үг бол “Би тэдэнтэй нөхөрлөсөн” гэх үг юм. Үүний далд утга нь “Би хэлэх хэрэгтэй бүхнээ хэлсэн, тиймээс ямар нэг зүйл буруугаар эргэвэл энэ нь тэдний хариуцлага. Надад ямар ч хамаагүй” гэсэн үг. Тийм ч учраас “Би тэдэнтэй нөхөрлөсөн” гэх өгүүлбэр бол хуурамч удирдагчдын хувьд сахиус, уриа нь юм. Хэрвээ хуурамч удирдагч нэг антихрист дураараа авирлаж, цадиггүй загнан, чуулганд үймээн дэгдээж байгааг харвал нөхөрлөх, туслах тэрхүү аргыг бас л ашигладаг. Хэдэн үгээр сургамжилж, сануулсныхаа дараа тэд антихристийг дуулгавартай, номхон болж, цаашид хүмүүсийг төөрөгдүүлж, чуулганы амьдралыг үймүүлэхээ болино гэж боддог. Ингэж бодох мунхаг хэрэг биш гэж үү? Антихристүүдийн үймээнийг хязгаарлахын тулд ийм мунхаг арга барил ашиглах нь хуурамч удирдагчийн ажилладаг арга барил бөгөөд энэ нь үнэхээр туйлын мунхаг хэрэг юм! Хуурамч удирдагч ямар ч зорилгогүйгээр завгүй ажиллахаас өөр юу ч хийдэггүй. Тэд үндсэн ажлыг гүйцэтгэж чаддаггүй атлаа зүгээр л ерөнхий хэрэг явдалтай зууралддаг. Тэд үнэнийг хүлээн авах чадвартай хүмүүсийг усалдаггүй, саад болж, үймүүлдэг хүмүүсийг хязгаарладаггүй, мөн удаа дараа сануулга өгсөөр байхад өөрчлөгдөхөөс татгалзан, бодлогогүй муу үйл хийдэг хүмүүсийг зайлуулдаггүй. Тэд ялангуяа антихристүүд хэрхэн мууг үйлдэж, үймээн дэгдээж байгаад анхаарал хандуулдаггүй. Тэд антихристүүдийг ил болгож, ялган таньдаггүй, мөн тэднийг зайлуулж, хөөдөггүй, антихристүүдэд ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлэхийг зөвшөөрдөг. Тэд үүнийг огт тоодоггүй бөгөөд антихристүүдийн муу үйл өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж боддог. Хуурамч удирдагчид ажлаа аргацааж л хийж чаддаг; тэд ерөнхий хэрэг явдлын бага сага ажил хийчхээд, бодитой ажил хийсэн, удирдагч, ажилчны стандартад нийцэж байна гэж боддог. Хэн чуулганы ажилд саад болж, үймүүлэхээс үл хамааран тэд зарим нэг хоосон сургаал л урсгаж, хэдэн үгээр сургамжилж, сануулаад, асуудал шийдэгдлээ гэж боддог. Тэд өдөржингөө том, жижиг асуудалд анхаарал тавьж завгүй байдаг бөгөөд өөрсдийгөө сайн ажиллаж байна гэж үздэг. Тэд бүр: “Манай чуулганыг хар даа. Хүн бүрийн авьяас чадварыг дайчилж байна: Сайн мэдээ номлож чаддаг хүмүүс сайн мэдээ номлож, видео хийж чаддаг хүмүүс видео хийж, дуулж чаддаг хүмүүс магтан дуу бичүүлж байна—чуулганы амьдрал цэцэглэн хөгжиж байна!” гэж сайрхдаг. Гэвч тэд чуулган дахь олон далд асуудлыг огт хардаггүй. Тэд чуулганы амьдралд байнга саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүс, үл итгэгчдэд арга хэмжээ авч зүрхэлдэггүй тул тэднийг үл тоодог. Өөрсдийнхөөрөө авирлаж, дор бүрнээ хүмүүсийг өөртөө татаж, өөрсдийн жижиг бүлэглэлийг байгуулахыг оролддог антихристүүдийг тэд нүдээ аниад өнгөрөөдөг. Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг шинэ итгэгчдийн гаргаж тавьсан олон асуултыг тэд шийдэж чаддаггүй. Хуурамч удирдагчид эдгээр бодит асуудлыг шийдвэрлэх арга зам хайхын оронд үргэлж тэдгээрээс зайлсхийхийг оролддог атлаа “чуулганы амьдрал цэцэглэн хөгжиж байна” гэж хэлсээр байдаг. Энэ нь дүр эсгэж, мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хуурамч удирдагчид эдгээр үл итгэгч, ёрын муу хүн, антихристийг зайлуулж, эсвэл тэдэнд арга хэмжээ авалгүй чуулганд үлдээж, тэдэнд бодлогогүй муу үйл хийж, чуулганы амьдралыг бүхэлд нь замбараагүй болгохыг зөвшөөрч байхдаа үүнийг хараагүй дүр эсгэдэг. Ийм хуурамч удирдагчид туйлын харалган юм! Тэд үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдийн хамгаалалтын шүхэр болж ажилладаг бөгөөд бүр үүгээрээ бахархах мэдрэмж төрж, эдгээр адгийн шаарыг зайлуулахгүй байх нь Бурханы сонгосон хүмүүсийг хайрлаж, хамгаалж буй хэрэг гэж боддог. Энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, Түүний эсрэг явж байгаа хэрэг биш гэж үү? Гэвч хуурамч удирдагчид үүнийг огт мэддэггүй. Чи тэднээс эдгээр бодит асуудал шийдэгдсэн эсэхийг асуувал тэд: “Би тэднийг зассан; би тэдэнтэй нөхөрлөсөн” гэж хэлдэг бөгөөд энэ нь асуудал шийдэгдсэн, өөрсдөд нь цаашид ямар ч хамаагүй гэсэн далд утгатай байдаг. Энэ нь хариуцлагаас мултарч байгаа хэрэг биш гэж үү? Хуурамч удирдагчийн хувьд, хэн нэгэн ямар нэгэн буруу үйлдэл хийх бүрд, тэд буруутныг хааш яаш засаж, зарим нэг сануулга өгч, сургамжилсан л бол тэдний ажил дуусаж, асуудлыг шийдвэрлэсэн мэт болдог. Энэ нь мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хуурамч удирдагчид үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдийг даруй зайлуулж чаддаггүй нь тодорхой бөгөөд дараа нь тэд: “Би тэдэнтэй Бурханы үгийн талаар нөхөрлөсөн, тэд бүгд хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч, гэмээ ухаарч, мөн бүгд уйлж, гарцаагүй гэмшиж, цаашид өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахыг оролдохгүй гэж хэлсэн” хэмээн үнэн мэт боловч худал шалтаг тоочдог. Эдгээр хуурамч удирдагч яг л айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд шиг өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг биш гэж үү? Эдгээр үл итгэгч, ёрын муу хүн, антихрист бүгд үнэнд зэвүүцдэг хүмүүс юм. Тэдний хэн нь ч үнэнийг огт хүлээн авдаггүй, тэд Бурханы авралын бай биш; харин ч Бурханы жигшил, үзэн ядалтын бай юм. Гэвч хуурамч удирдагчид эдгээр үл итгэгч, ёрын муу хүн, антихристэд ах эгч нар шиг хандаж, тэдэнд хайрлан тусалдаг. Энд байгаа асуудлын уг чанар юу вэ? Энэ хүмүүсийг тодорхой харахад нь мунхаг, мэдлэггүй байдал нь саад болж байна уу, эсвэл тэднийг гомдоох вий гэж айсандаа тэдэнд таалагдахыг оролдож байна уу? Шалтгаан нь юу ч байсан хамаагүй, хамгийн чухал нь хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй бөгөөд засуулах үедээ үнэнийг хүлээн авдаггүй, алдаагаа ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь хуурамч удирдагчдад ямар ч үнэн-бодит байдал байдаггүйг харуулахад хангалттай юм. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу ажилладаггүй бөгөөд ялангуяа чуулганыг цэвэрлэх ажлын тухайд тэд хааш яаш ханддаг. Тэд цөөн хэдэн илэрхий ёрын муу хүмүүсийг цэвэрлэх төдийгөөр аргацаадаг. Ил болгуулж, засуулах үедээ тэд бүр янз бүрийн шалтгаан, шалтаг олж хариуцлагаас мултарч, өөрсдийгөө өмгөөлдөг. Тиймээс ямар ч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч бол Бурханы хүслийг биелүүлэхэд саад болдог бул хар чулуу юм. Хуурамч удирдагчид өнгөц, ерөнхий хэрэг явдлын бага сага ажлыг л зохицуулдаг бөгөөд энэ нь ямар ч үнэ цэнгүй. Тэд чуулганд гардаг янз бүрийн асуудлыг хэзээ ч шийдвэрлэдэггүй; тэд зүгээр л тэдгээрээс зайлсхийдэг. Энэ нь чуулганы ажлын хэвийн явцыг саатуулаад зогсохгүй Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлдөг. Шулуухан хэлэхэд, хуурамч удирдагчид чуулганы ажилд саад болж, үймүүлдэг бөгөөд үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдийн хамгаалалтын шүхэр болж ажилладаг. Сүнслэг дайны эгзэгтэй мөчид тэд ёрын муу хүмүүс, антихристүүдийн талд зогсон, Бурханыг эсэргүүцэж, мэхэлдэг. Энэ нь Бурханаас урваж буйн илрэл биш гэж үү? Хуурамч удирдагчдын үзэл бодол, зан авираас дүгнэхэд тэд зүгээр л үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш, үнэнийг огт ойлгодоггүй, удирдагчийн ажлыг хийх ямар ч чадваргүй гэдэг нь тодорхой байна.

Хуурамч удирдагчид хүмүүст Бурханы үгэнд үндэслэн биш, харин өөрсдийнхөө дур сонирхлын дагуу ханддаг. Тэд ямар ч зарчимгүйгээр үйлдэж, хүссэнээ хийдэг. Антихристүүд чуулганыг үймүүлж байгааг хараад хуурамч удирдагчид тэднийг үзэн яддаггүй. Тэд антихристүүдэд Бурханы зарим үгийг уншиж өгвөл саад болж, үймүүлж байгааг нь хязгаарлаж болно гэж боддог. Антихристүүд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол диаволууд, тэд бол Сатанууд! Бурханд хэдэн ч жил итгэсэн бай, антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд чуулганы ажилд саад болж, үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг үймүүлж чаддаг. Тэд бол бодит амьдрал дээрх диаволууд, Сатанууд юм. Хуурамч удирдагчид антихристүүдэд Бурханы үгээс хэдэн хэсгийг уншиж өгснөөрөө гэмийг нь ухааруулж, бодлыг нь өөрчилнө гэж найддаг. Энэ нь туйлын мунхаг хэрэг биш гэж үү? Антихристүүд шиг хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд хэчнээн олон муу үйл хийсэн ч өөрсдийгөө эргэцүүлэхгүй, таньж мэдэхгүй бөгөөд хэчнээн олон алдаа гаргасан ч алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Тэд тамд очих тавилантай адгийн шаарнууд байтал чи Бурханы үгээс хэдэн хэсгийг уншиж өгөөд, хэдэн үгээр сургамжилснаар тэднийг өөрчилж чадна гэж боддог—энэ нь бүтэшгүй зүйл мөрөөдөж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ завхарсан хүн төрөлхтөн үнэнийг тийм амархан хүлээн авч чаддаг байсан бол Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийх шаардлагагүй байх байсан. Бурхан яагаад Өөрийн ажилд тийм олон үг хэлж, тийм олон үнэнийг илэрхийлдэг вэ? Яагаад гэвэл хүмүүсийг аврах амаргүй, учир нь хүмүүсийн бэрхшээл хэтэрхий олон, тэрслүү байдал нь хэтэрхий их байдаг! Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс л аврагдаж чадна. Үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг хүмүүс аврагдаж чадахгүй. Гэвч хуурамч удирдагчид үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдэд хэдэн хатуу үг хэлбэл энэ хүмүүс гэмээ ухамсарлаж, өөрсдийгөө танин мэднэ, мөн дараа нь тэдэнд сургамжилсан, тайтгаруулсан хэдэн үг хэлбэл тэд гэмшиж, улмаар тэд үүргээ гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлж, үнэнч болж, зан чанарын өөрчлөлтөд орж, антихристүүдийг дуулгавартай хонь болгон хувиргана гэж боддог. Энэ нь мунхаг санаа биш гэж үү? Энэ санаа туйлын мунхаг юм! Энэ нь яг л галзуу хүний дэмийрэл шиг—аливаа юм яаж ийм хялбар байх юм бэ! Бурхан гуч гаруй жилийн турш шүүлтийн ажил хийж байгаа бөгөөд хүмүүс өөрсдийгөө танин мэдэх, өөрчлөгдөх тал дээр хэр их амжилтад хүрсэн бэ? Цөөн хэдхэн хүн л зарим нэг үр дүнд хүрсэн. Үнэнийг хайрладаггүй хүмүүс хэчнээн олон номлол сонссон ч ихдээ л зарим нэг хоосон сургаал ойлгодог. Тэдний амь зан чанар огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд тэднээс сайн зан авир, сайн үйл ч ховорхон харагддаг. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол цадталаа талх иддэг хүмүүс—тэд үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд зөвхөн Бурханы нигүүлслийг эдлэхэд л анхаарч, ерөөлийг л эрэлхийлдэг; тэд ганган хувцас өмссөн адгууснаас өөр юу ч биш! Хүмүүсийг Сатан гүн гүнзгий завхруулсан; хүмүүс завхарсан зан чанараар дүүрэн, яс цусандаа хүртэл Сатаны хороор дүүрсэн байдаг. Хэрвээ тэд үнэнийг юм уу Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадахгүй бол яаж Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд яаж үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадах юм бэ? Яаж Бурханаас эмээж, муугаас зайлж чадах юм бэ? Аврал хүртэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн байдаг гэж үү? Сатан хэдэн мянган жилийн турш хүмүүсийг завхруулж, тэд диаволууд болсон. Одоо Бурхан тэднийг аврахаар ирсэн бөгөөд Тэр хэчнээн олон үг хэллээ ч гэсэн, диаволууд болсон хүмүүсийг жинхэнэ хүмүүс болгон хувиргах нь туйлын хэцүү ажил юм. Бурхан олон үнэнийг илэрхийлэх шаардлагатай төдийгүй, хүмүүс ч бас үнэнийг эрэлхийлж, хүлээн авч, хэрэгжүүлснээр хамаг чадлаараа хамтран ажиллах ёстой—тэр үед л тэд Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы авралыг хүртэж чадна. Бурхан нэгэнтээ “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн” гэж хэлсэн. Олон хүн Бурханд итгэдэг хэдий ч Бурханы шүүлт, гэсгээлтийг үнэхээр туулж, Бурханы ажлыг бүрэн дуулгавартай дагадаг хүмүүс л цэвэрлэгдэж, төгс болгуулж чадна. Үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүд зүрх сэтгэлдээ үнэнийг зэвүүцдэг; тэд хэзээ ч Бурханы авралыг хүртэхгүй, зөвхөн Бурханы ажлаар илчлэгдэж, таягдан хаягдана. Хуурамч удирдагчид Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд хүмүүсийг аврах Бурханы ажлыг тийм энгийнээр боддог бөгөөд ёрын муу хүмүүс, антихристүүдэд Бурханы зарим үгийг уншиж өгч, засалтын хатуу үг хэлснээр тэд гэмшиж, өөрчлөгдөн, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг болно гэж итгэдэг. Энд ямар асуудал байна вэ? Хуурамч удирдагч үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг ойлгодоггүйгээс гадна туйлын муу хэв чанартай байдгаас энэ нь бас үүдэлтэй; тиймээс тэд Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг талаар ямар ч ойлголтгүй байдаг. Хүний мөн чанар ямар болох, түүнд үнэн-бодит байдал байгаа эсэх, түүнтэй хэрхэн харьцах ёстойг харахын тулд хэв чанар болон үнэнд хандах хандлагыг нь авч үзэх шаардлагатай—чи түүний үнэнийг ухамсарлах байдал ямар байгааг, үнэнийг хүлээн авч чадах эсэхийг ажиглах ёстой. Тэгвэл хүн үнэнийг ухамсарлаж чадах эсэхийг хэмжих үндэслэл нь юу вэ? Энэ нь түүний хэв чанарын чанар чансаанаас, Бурханы үгийг ухамсарлах байдал нь цэвэр эсэхээс голчлон хамаардаг. Зарим хүн тавь, жар хүртлээ амьдарсан хэр нь хүн төрөлхтний завхралын мөн чанар, бодит байдлыг нэвт харж чадахгүй л байдаг. Тэд хүний нийгмийг сайн сайхан гэж төсөөлсөөр байдаг бөгөөд бусадтай амар амгалан, эв найртай амьдрахыг хүсдэг. Энэ нь туйлын мунхаг, гэнэн хэрэг биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх нь хүн бүрийг сайн хүн болгож чаддаг байсан бол хүмүүсийг аврах Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил шаардлагатай байх байсан уу? Хуурамч удирдагчид янз бүрийн хүмүүсийг Бурханы үгэнд үндэслэж биш, харин зөвхөн гадаад зан авирт нь, хувийн сэтгэгдэлдээ үндэслэн тодорхойлдог. Тэдний хийдэг ажил ч бас айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд шиг маш өнгөц байдаг. Тэд заримдаа тодорхой нөхцөл байдалд хэрэглэх Бурханы зөв үгийг олж чадна, мөн Бурханы зарим үгийг уншиж өгөх төдийд л хүмүүсийг өөрчилнө гэж боддог: “Хар даа, миний удирдлага, ятгалга дор, би хайрлаж тусалснаар Бурханы үг хүмүүст үр нөлөөгөө өгсөн. Тэд цаашид антихрист байхыг хүсэхгүй байгаа бөгөөд Бурханд итгэх талаар үзэл бодлоо өөрчлөхөд бэлэн байна. Тэд цаашид эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэхгүй, мөн бие даасан хаанчлал ч байгуулахгүй; тэд цаашид чуулганы ажилд саад болж, үймүүлэхгүй, мөн ах эгч нарыг төөрөгдүүлж, өөртөө татахгүй!” Чи тэднийг хязгаарлаж чадах уу? Саад болж, үймүүлдэг жинхэнэ ёрын муу хүмүүсийг чи хэзээ ч хязгаарлаж чадахгүй. Тэд ёрын муу хүмүүсийн мөн чанартай учраас өдөр, шөнийн аль ч цагт муу үйл хийдэг; боломж гарах бүрд тэд ёрын мууг үйлддэг. Чи тэднийг чуулганаас зайлуулахгүй байхад зүгээр үү? Тэд муу үйлээ сайн дураараа зогсоох уу? Тэд хүн биш; тэд бол диаволууд, Сатанууд! Диаволууд болон Сатан Бурханыг хэдэн жил эсэргүүцсэн бэ? Тэд өнөөг хүртэл Бурханыг эсэргүүцсээр байна. Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журамд саад болж, үймүүлдэг бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антирхистүүд бол бодит амьдрал дээрх диавол, Сатанууд юм; тэд бол бодит амьдрал дээрх дайснууд юм. Чиний хэдэн үгнээс болоод, эсвэл чиний хайрладаг зүрх сэтгэлээс болоод тэд мөн чанараа өөрчилж чадах уу? Чи ямар мунхаг юм бэ! Чи жаахан хоосон сургаал ойлгодог болохоороо л хүмүүсийг нүглээс аварч чадна гэж бодож байна уу? Чи тэднийг аварч чадах уу? Тэд тамд очих тавилантай бөгөөд хэдэн сайхан үг тэднийг өөрчилж чадна гэж чи боддог. Энэ тийм амархан гэж үү? Хэрвээ хүмүүсийг аврах тийм амархан байсан бол Бурхан тийм олон үг хэлж, шүүлт, гэсгээлтийн ажил хийх шаардлагагүй байх байсан. Тэр хүмүүсийг аврахын тулд тийм их цаг хугацаа, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө тийм ихээр зарцуулах шаардлагатай байх байсан уу?

Одоо чуулганд янз бүрийн хүмүүс аль хэдийн илчлэгдэж, төрөл төрлөөрөө ангилагдсан. Хүн бүрийг төрлөөр нь ангилах ёстой бөгөөд янз бүрийн төрлийн хүмүүст хэрхэн хандаж, харьцахыг зохицуулдаг зарчим, захиргааны зарлиг Бурханы гэрт бий. Бурханд тэвчээр, хүлээцтэй байдал, өршөөл, хайр энэрэл, мөн зөвт зан чанар бий—гэхдээ Бурханд бас уур хилэн, сүр жавхлан байдгийг бүү март. Зарим хүн: “Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй” гэж хэлдэг. Энэ үнэн, гэхдээ Бурхан аливаа зүйл бүрийг, эсвэл диавол бүрийг биш, харин “хүн бүрийг” аврагдаасай гэж хүсдэг. Хүмүүс мөхөх үед Бурхан уй гашуу, шаналал мэдэрдэг. Диаволууд мөхөх нь тэдний зүй ёсны төгсгөл, хүртэх ёстой шийтгэл бөгөөд Бурхан тэдний төлөө гашууддаггүй. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд хүмүүстэй харьцах Түүний зарчим юм. Хүмүүс үргэлж Бурхантай сөргөлдөхийг хүсэж, тэдгээр үл итгэгч, ёрын муу хүн, антихристийг ч бас хүн гэж боддог. Тэд чуулганы ажилд байнга саад болж, үймүүлдэг хүмүүсийг ч бас хүн, байр суурийн төлөө тэмцэлдэж, бие даасан хаанчлал байгуулдаг хүмүүсийг ч бас хүн, байнга садар самуун явдалд орооцолддог хүмүүсийг ч бас хүн гэж боддог. Тэд диаволуудын төрөлд харьяалагддаг энэ хүмүүсийг бүгдийг нь Бурханы сонгосон хүмүүсийн тоонд оруулдаг. Энэ утгагүй хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы хүсдэг зүйлийн эсрэг явж байгаа хэрэг биш гэж үү? Аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодол Бурханы үг болон үнэнтэй бүрэн зөрчилддөг учраас янз бүрийн сөрөг хүмүүс, диаволууд, Сатануудын талаарх тэдний санал бодол Бурханы үгийн яг эсрэг, асар их ялгаатай байдаг. Бурхан Сатаныг дагадаг диаволуудад хэзээ ч хүн шиг хандаж байгаагүй. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн тодорхойлдог вэ? Тэд бол диавол Сатаны зарц нар; тэд бол адгуус юм. Хуурамч удирдагчид сайн санаа, мунгинуу хайрандаа хөтлөгдөн, бүтэшгүй мөрөөдөлдөө автаж, эдгээр үл итгэгч, диавол, Сатаны зарц нарт ах эгч нар шиг ханддаг. Тиймээс тэдэнд асар их хайр, энэрэл үзүүлж, байнга тусалж, дэмждэг. Үүний үр дүнд, хуурамч удирдагчид тэр хүмүүст тусалж, дэмжиж, тэднийг манлайлдаг учраас Бурханы аврахыг хүсдэг жинхэнэ ах эгч нарын сэтгэлийг маш их түгшээдэг; чуулганы амьдрал хэзээ ч зөв замдаа орж чаддаггүй бөгөөд ах эгч нар хэзээ ч ёрын муу хүмүүст үймүүлэгдэхгүйгээр Бурханы үгийг хэвийн идэж, ууж, үнэнийг нөхөрлөж чаддаггүй. Энэ нь хуурамч удирдагчдын “ололт амжилт” биш гэж үү? Тэдний “ололт амжилт” нэлээд их: Тэд ах эгч нарыг хамгаалж чаддаггүйгээр үл барам, тэрхүү ёрын муу хүмүүс, антихристүүдийг үндэслэлгүйгээр хүндэтгэж, хамгаалдаг. Энэ нь чуулганы ажилд саад болж байгаа хэрэг биш гэж үү? Үүнийг хийж буй хуурамч удирдагчдын уг чанар бол саад тотгор боловч тэд өөрсдийгөө чуулганы ажлыг сахин хамгаалж, Бурханы сонгосон хүмүүст тусалж, дэмжиж байна гэж боддог. Бурхан хуурамч удирдагчдын эдгээр үйлдлийг хэрхэн хардаг вэ? Бурхан тэднийг жигшдэг, Тэр тэднийг онцгойлон жигшдэг! Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, харин ёрын муу хүмүүсийг хамгаалахад анхаарч, Сатаны зарц болж ажилладаг. Энэ нь үнэнийг хайрладаг Бурханы сонгосон хүмүүс чуулганы амьдралаар амьдардаг хэрнээ чуулганы дэмжлэг, тэжээлийг авч чадахгүй байх, үүргээ гүйцэтгэхийг хүсдэг ч аюулгүй байдлаа баталгаажуулж чадахгүй байхад хүргэдэг. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг огт мэддэггүй бөгөөд “Би хүн бүрд тэгш ханддаг байхад та нар яагаад гомдоллоод байгаа юм бэ? Та нарыг сэтгэл хангалуун байлгахын тулд би яг юу хийх ёстой юм бэ? Хүмүүст шударга хандах гэдэг чинь энэ шүү дээ. Та нар зүгээр л өөлж гоочлоод, сэтгэлд чинь нийцүүлэх хэцүү юм! Ямартай ч, би Бурханы өмнө хариуцлага хүлээнэ; би бүх зүйлийг Бурханы өмнө хийж байна!” гэж боддог. Ийм утгагүй үг чалчиж чадаж байгаа нь тэд эрүүл ухаангүй байгаа хэрэг биш гэж үү? Тэд туйлын мунхаг биш гэж үү? Тэд үнэхээр эрүүл ухаангүй, туйлын мунхаг. Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар Бурханы гэр өдөр бүр ярьдаг ч хуурамч удирдагчид Бурханы үгийг хэзээ ч ойлгодоггүй. Тэд тухайн хүн хэн байх нь хамаагүй, мөн чанар нь ямар байх нь хамаагүй, хийсэн зүйл нь хэчнээн ёрын муу байх нь хамаагүй, хүн чанар нь хэчнээн хорлонтой байх нь хамаагүй, Бурханы үгийн удирдамж дор, хүмүүсийн хайр халамжтай дэмжлэгийн тусламжтайгаар тэд эцэстээ гэмшиж, эргэж ирнэ гэж боддог. Энэ үзэл бодол бүхэлдээ буруу биш гэж үү? (Тийм.) Бурханы үгийг тун ташаа ухамсарлахаас гадна хуурамч удирдагчид Бурханы санаа зорилгыг ойлгодог дүр эсгэдэг бөгөөд өрөөсгөлөөр сэтгэж, аминч хүсэлдээ хөтлөгдөн ёрын муу хүмүүс, антихристүүдэд энэрэл, хайр үзүүлдэг. Тэгээд үр дүн нь ямар байдаг вэ? Тэд эцэст нь ёрын муу хүмүүс, антихристүүдийг өмгөөлж, тэдний хамсаатан болж, тэдэнд чуулганы ажил болон чуулганы амьдралд саад болж, үймүүлэх боломж, үржих хөрс бүрдүүлж өгдөг. Энэ хооронд, хамгаалалт үнэхээр хэрэгтэй байгаа ах эгч нарыг хуурамч удирдагчид үл хайхардаг бөгөөд тэднээс хэзээ ч: “Эдгээр ёрын муу хүн, антихрист чуулганд байгаа талаар, мөн сөрөг байдал гаргаж, үзэл тараадаг хүмүүсийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Тэднийг чуулганд үлдээхийг та нар зөвшөөрч байна уу? Та нар тэдэнтэй хамт үүргээ гүйцэтгэж, чуулганы амьдралаар амьдрахад бэлэн байна уу?” гэж асуудаггүй. Тэд энэ бүхний талаар ах эгч нар юу мэдэрч байгааг хэзээ ч асуудаггүй. Та нар юу гэж бодож байна—ийм удирдагч, ажилчид нэлээд зэвүүцмээр биш гэж үү? Тэд удирдагч, ажилчин гэх нэрийн дор ажиллаж, ийм цол хэргэм зүүдэг боловч үнэндээ Сатан болон Сатаны зарц нарыг хамгаалах ажил хийж байдаг. Үнэхээр эмгэнэлтэй! Ийм удирдагч, ажилчдыг хэв чанар муутай, бодитой ажил хийдэггүй гэж хэлбэл тэд үнэмшихгүй байж магадгүй. Тэд өдөр бүр завгүй, зүгээр суудаггүй байтал яагаад бодитой ажил хийдэггүй байх билээ хэмээн бодож, хилсэдсэн мэт санагдана. Гэвч тэдний илрэлээс—хоёр бүлэг хүнийг хоёуланг нь чухал гэж үзэж, хоёуланд нь тэгш хандах ёстой гэж бодож, шударга хандахыг шалтаг болгон ёрын муу хүмүүс болон саад болж, үймүүлдэг хүмүүст чуулганд давамгайлах боломж олгож, янз бүрийн муу үйл чуулганд оршсоор байхыг зөвшөөрч байгаагаас нь—үзвэл эдгээр удирдагч, ажилчин хэн бэ? Тэдний илрэл, ажиллах арга барил, зарчим, мөн ажил хийх сэдэлд нь үндэслэн үзвэл тэд эргэлзээгүй хуурамч удирдагчид, мунгинуу тэнэгүүд юм. Ингэж хэлэх нь үнэн зөв үү? (Тийм.)

Нийгэмд ямар бүлэг, анги давхаргын хүмүүс байхаас үл хамааран тэд ёрын муу хүмүүс, сайн хүмүүс гэж ялгардаггүй, Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, эсвэл завхарсан хүн төрөлхтний мөн чанар ямар болох талаар бүр ч хэлэлцдэггүй; тэд сайн, мууг ч ялгадаггүй. Гэвч Бурханы гэрт бүх зүйл Бурханы үгэнд үндэслэдэг; үнэн хэзээ ч өөрчлөгддөггүй, Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлдэг. Чуулганд бүх төрлийн хүнийг Бурханы үг илчилж, тэднийг жам ёсоор төрлөөр нь ангилдаг. Бүх төрлийн хүнийг хүн чанар, эрэлхийлэл, мөн чанарт нь үндэслэн маш сайн ашиглах ёстой. Энэ нь хүмүүсийг зэрэг зиндаагаар нь ялгаж байгаа хэрэг үү? Энэ нь хүмүүсийг зэрэг зиндаагаар нь ялгаж байгаа хэрэг биш, харин тэднийг ангилж байгаа хэрэг юм. Хүн бүрийг төрлөөр нь ангилах ёстой—тэднийг харьяалагдах газарт нь байрлуулах ёстой. Холилдохыг зөвшөөрөхгүй; холилдох нь түр зуурынх бөгөөд тогтсон хугацаатай байдаг. Жишээлбэл, зэрлэг өвс, улаан буудай хоёр холилдсон үед, зэрлэг өвсийг зулгаах нь улаан буудайнд нөлөөлж, улаан буудайг үхэхэд хүргэж болзошгүй бол зэрлэг өвсийг хараахан зулгааж болохгүй. Гэхдээ тэдгээрийг зулгаахгүй байна гэдэг нь ангилаагүй гэсэн үг биш—тэгвэл хэзээ зулгаах ёстой вэ? Зөв цагт нь; Бурхан цагийг нь бэлдэнэ. Одоо бол хүн бүрийг төрлөөр нь ангилах цаг; бүх төрлийн хүнийг ангилах ёстой. Энэ нь зайлшгүй шаардлагатай. Яагаад энэ ажлыг хийх ёстой вэ? Онолын үүднээс авч үзвэл Бурханы үгийн үндэслэлтэй; бодит нөхцөл байдлын үүднээс авч үзвэл үүнийг хийх шаардлагатай—энэ нь бодит үнэ цэнтэй бөгөөд ингэх нь нэн чухал юм. Зэрлэг өвсийг зулгаах нь улаан буудайнд нөлөөлөхөө больсон үед зэрлэг өвсийг зулгааж, улаан буудайгаас салгах ёстой. Хэрвээ үл итгэгчид болон ёрын муу хүмүүст—зэрлэг өвснүүдэд—ах эгч нар шиг хандвал энэ нь Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг бүх ах эгч нарт дэндүү шударга бус хэрэг болно. Нэг талаар, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүс энэ хүмүүсийг байнга үймүүлж, нөлөөндөө автуулж, хорлоно. Нөгөө талаар, биеийн хэмжээ багатай зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд саад болж, үймүүлдэг ёрын муу хүмүүстэй таарах үедээ хазаарлагдаж, сөрөг, сул дорой болж, тэр ч бүү хэл бүдэрнэ. Түүгээр ч барахгүй, саад болж, үймүүлдэг хүмүүсийн хийдэг бүхэн, хэлдэг үг бүр нь эмх замбараагүй байдал, холин бантан, дэг журамгүй нөхцөл байдлыг авчирдаг. Хамгийн бодитой нөхцөл байдал нь, тэд үүрэг гүйцэтгэх юм уу ямар нэг ажил хийх үедээ бодлогогүйгээр муу үйл хийж, зарчмыг дагадаггүй бөгөөд энэ нь хүн хүч, материаллаг нөөц, санхүүгийн нөөцийг асар ихээр үрэн таран хийхэд хүргэж, ямар ч үр дүнд хүрдэггүй. Эцэст нь юу болдог вэ? Тэднийг чөлөөлөх үед хүн бүр тэдний муу үйлийн төлөөсийг төлөх хэрэгтэй болдог. Ажлыг дахин хийх шаардлагатай болж, тэр хүмүүсийг чөлөөлөгдөхөөс өмнө зарцуулсан хүн бүрийн хүч хөдөлмөр, материаллаг нөөц, цаг хугацаа, хамгийн үнэтэй эрч хүч нь тэдний бодлогогүй муу үйлийн улмаас дэмий үрэгдэж, нөхөн төлөх боломжгүй болдог. Энэ ажилд тэдний үзүүлсэн сөрөг нөлөө дэндүү их! Хэн ч энэ хариуцлагыг үүрч чадахгүй. Хожим нь ажлыг сайн хийсэн ч өмнөх хохирлыг хэн ч нөхөж чадахгүй. Зарим хүн тэднээр мөнгө төлүүл гэж хэлдэг; үүнийг ч бас хийх ёстой, гэхдээ мөнгөөр цаг хугацааг худалдаж авч чадах уу? Мөнгөөр ах эгч нарын цаг хугацаа, эрч хүч, тэдний төлсөн чин сэтгэлийн төлөөсийг худалдаж авч чадах уу? Үгүй, чадахгүй—эдгээр нь үнэлж баршгүй! Чуулганд хэчнээн хүн саад болж, үймүүлэх нь хамаагүй, үр дагавар нь хэмжээлшгүй юм. Маш олон ах эгч нарын амь-оролтод нөлөөлнө. Хохирол нь үлэмж их бөгөөд нөхөн төлөх боломжгүй. Ах эгч нарын аминд учирсан хохирлыг нөхөж чадах уу? Энэ хохирлыг хэн төлөх вэ? Тиймээс, энэ ёрын муу хүмүүсийг цэвэрлэх ёстой. Тэд үнэнийг эрэлхийлдэг ах эгч нартай ижил төрлийнх биш. Тэд диавол болон Сатаны бүлэглэлд харьяалагддаг бөгөөд үймүүлж, сүйтгэхээр Бурханы гэрт ирдэг. Хэрвээ энэ ёрын муу хүмүүсийг чуулганаас зайлуулахгүй бол чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журам хэзээ ч баталгаатай байж чадахгүй. Тодорхой нэг бүлэг хэчнээн хүнээс бүрдэх нь хамаагүй, тэдний дунд саад болж, үймүүлдэг ганц л хүн байхад—бодлогогүйгээр муу үйл хийдэг, хэзээ ч асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэдэггүй, эерэг зүйлс юм уу үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, хэнийг ч сонсдоггүй, ямар нэгэн байр суурь, эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран дур зоргоороо авирладаг, үндсэндээ амьд Сатан болох хүн—ийм хүн чуулганд үлдэх л юм бол эрт орой хэзээ нэгэн цагт чуулганы ажилд асар их үймээн, сүйрэл авчрах болно. Тэднийг зайлуулж, зохицуулах өдөр ирэхэд тэдний учруулсан хор хөнөөлтэй үр дагавар, эмх замбараагүй нөхцөл байдлыг хэчнээн хүн цэгцлэх хэрэгтэй болох бол оо! Тиймээс, энэ ёрын муу хүмүүс болон антихристүүдийг зайлуулах юм уу хөөх нь удирдагч, ажилчдын хариуцан хийх ёстой чухал ажил бөгөөд үүнд хайнга хандаж болохгүй. Гэвч хуурамч удирдагчид зайлуулах юм уу хөөх ёстой хүмүүстээ энэрэл, хайр үзүүлж, тэдний муу үйлийг нүдэн балай өнгөрөөж, тэднийг ах эгч нар хэмээн тэвчиж, аяыг нь олж, тэр ч байтугай өөрсдөд нь хэрэгтэй хүмүүсийг авьяастай хүмүүс гэж үзэн, тэднийг хөгжүүлж, ашигладаг. Тэд ямар ч муу зүйл хийсэн бай, хуурамч удирдагчид тэднийг зөвтгөх шалтаг олж, тэр ч бүү хэл тэдэнд хайраар тусалж, дэмждэг. Зарим нэг түвшинд энэ нь санаатайгаар саад хийж байгаа хэрэг биш гэж үү? (Тийм.) Хуурамч удирдагчид өөрсдийн санаа бодол, сайхан сэтгэл, урам зоригийн дагуу үйлдэж, эцсийн дүндээ чуулган болон Бурханы сонгосон хүмүүст асар их төвөг уддаг! Хэрвээ энэ ёрын муу хүмүүс эрх мэдлийг гартаа авбал чуулганд тэдний авчрах гамшиг, үр дагавар нь тооцож баршгүй юм.

Хэн муу үйл хийсэн байх нь хамаагүй, Бурханы гэрт хохирол учруулсан л бол түүнийгээ нөхөн төлөх ёстой гэсэн дүрэм журам Бурханы гэрт одоогоор бий. Хэрвээ хохирол хэтэрхий их, үр дагавар нь ноцтой бол зөвхөн мөнгөөр нөхөн төлөөд асуудлыг шийдэж чадах уу? Зарим хохирлыг ямар ч их мөнгөөр нөхөн төлөх боломжгүй; нөхөж баршгүй, буцааж авчрах аргагүй байдаг. Одоо өдөр бүр маш үнэ цэнтэй, нэн чухал байна. Нэг өдөр өнгөрөхөд тэр цаг хугацааг буцааж олж авч чадах уу? Тэр ч бас буцааж авчрах аргагүй юм. Зарим боломжийг алдаж өнгөрөөх нь насан туршийн харамсал гэж бид яагаад хэлдэг вэ? Цаг хугацааг буцааж авчрах боломжгүй учраас л тэр. Үүгээрээ Би юу хэлэх гэсэн бэ? Асуудал гарсны дараа мөнгө зарж шийдвэрлэхээс илүүтэйгээр, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн; энэ бол асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга юм. "Морио алдсан хойноо жүчээгээ түгжих" нь эцсийн арга юм. Аливаа зүйл болохоос өмнө урьдчилан сэргийлэх ажил хийх нь хамгийн сайн. Энэ нь, ямар нэгэн саад тотгор, үймээн гарахаас өмнө удирдагч, ажилчид чуулган дахь янз бүрийн төрлийн хүнийг тодорхой ялган таньж, сайтар ойлгосон байх ёстой бөгөөд бүх ах эгч нарыг чуулганы хэвийн амьдралтай, үүргээ гүйцэтгэх хэвийн орчинтой байлгахын тулд янз бүрийн төрлийн хүний байдал, зан чанар, эрэлхийлэл, түүнчлэн үүрэг гүйцэтгэх үеийн хандлага, үзэл бодлыг анхааралтай ажиглаж, даруй ухамсарлах ёстой гэсэн үг юм. Ингэснээр чуулганы ажил эмх цэгцтэй урагшилж чадна. Эдгээр нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Мэдээж, хуурамч удирдагчид энэ ажилд тэнцэхгүй; тэд бол мунгинуу тэнэгүүд, хэрэггүй хүмүүс юм. Одоо тэдэнд нэг "мэргэн санаа" байна: "Зарчмыг дагаагүй, ажил балласан хэнийг ч торгоно! Хэрвээ антихрист ямар нэг буруу зүйл хийвэл торгоно!" Торгууль ногдуулах нь хамгийн сайн шийдэл, хэрэгжүүлэлтийн хамгийн сайн зарчим гэж тэд боддог. Хэрвээ бүх асуудлыг торгууль ногдуулснаар шийдэж болдог байсан бол үнэнийг эрэлхийлэх ямар хэрэгтэй байх вэ? Хуурамч удирдагчийг яагаад хуурамч гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэд үнэнийг ойлгодоггүй бөгөөд дүрэм журам дагахыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үздэг, ойлгосон бичиг үсэг, хоосон сургаалаа үнэн гэж үздэг, мөн ямар нэг зүйл тохиолдох үед тэд зөв зарчим юм уу чиглэлийг огт олж чаддаггүй, асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж чаддаггүй. Тэд Бурханы үгийг ойлгодоггүй, Бурхан юу хэлэх гэснийг огт ухамсарлаж чаддаггүй атлаа ажиллаж, удирдагч юм уу ажилчин байхыг хүссээр байдаг—ямар мунхаг хэрэг вэ! Энэ тал дээр хуурамч удирдагчийн гол илрэл юу вэ? Тэд чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа янз бүрийн хүний мөн чанарыг нэвт харж чаддаггүй, тэднийг ангилж чаддаггүй, тэдэнтэй яавч зарчмын дагуу харьцаж, зохицуулж чаддаггүй. Хуурамч удирдагчийн толгойд энэ бүхэн замбараагүй холион бантан байдаг. Тэд өөрсдийн урам зориг, үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханы үг болон Түүний юу хэлэх гэснийг таамагладаг. Үүний зэрэгцээ, тэд өөрсдийн энэрэл, урам зориг, хувийн төсөөлөл, үзлийг Бурханд тулгаж, эдгээр зүйл нь үнэнтэй, Бурханы санаа зорилготой нийцдэг, Бурханы хүсдэг зүйлийг төлөөлж чадна гэж итгэдэг. Тиймээс, тэд Бурханы сонгосон хүмүүсийг удирдаж, ажиллахдаа эдгээр зүйлд найддаг. Энэ бол хуурамч удирдагчийн гол илрэл юм. Хуурамч удирдагчдын хоёр дахь илрэлийн талаарх нөхөрлөлөө бид энд хүрээд өндөрлөе.

III. Хуурамч удирдагчид ёрын муу хүмүүсийг ил болгодоггүй, зогсоодоггүй

Дараа нь бид хуурамч удирдагчдын гурав дахь илрэлийн талаар нөхөрлөх болно, энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлдэг хүмүүсийг үл тоомсорлож, тэдний талаар асууж сурагладаггүй байх—ёрын муу хүмүүс болон антихристүүд чуулганы ажлыг үймүүлж байгааг олж мэдсэн ч тэд үүнд анхаарал хандуулдаггүй. Энэ нь эхний хоёр илрэлээс уг чанарын хувьд илүү ноцтой юм. Яагаад илүү ноцтой гэж хэлж байна вэ? Эхний хоёр илрэл нь хуурамч удирдагчдын хэв чанартай холбоотой байсан бол энэ илрэл нь хуурамч удирдагчдын хүн чанартай холбоотой. Зарим хуурамч удирдагч маш муу хэв чанартай тул чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаагийн уг чанарыг нэвт харж чаддаггүй. Зарим хуурамч удирдагч чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа асуудлыг олж илрүүлж чаддаг ч харамсалтай нь үнэнийг ойлгодоггүй бөгөөд эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй. Тэд үргэлж өөрсдийн санаа, урам зоригийн дагуу үйлдэж, хийх дуртай зүйлээ хийж, зүрх сэтгэлдээ "Би чуулганы ажлыг хийж л байвал боллоо; хэн саад болж, үймүүлэх нь тэдний хувийн асуудал, надад ямар ч хамаагүй" гэж боддог. Бас бага зэрэг хэв чанартай, бага сага ажил хийж чаддаг, төрөл бүрийн хүнтэй харьцах зарчмын талаар бага зэрэг мэддэг зарим хуурамч удирдагч байдаг. Гэвч тэд хүмүүсийг гомдоох вий гэхээс айдаг тул ёрын муу хүмүүс болон антихристүүд саад болж, үймүүлж байгааг олж мэдэх үедээ тэднийг ил болгож, зогсоож, эсвэл хязгаарлаж зүрхэлдэггүй. Тэд сатанлаг гүн ухаанаар амьдардаг бөгөөд өөрсдөд нь хамаагүй гэж бодсон асуудлаа нүдэн балай өнгөрөөдөг. Чуулганы ажлын үр дүн ямар байх, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хэр их нөлөөлөх нь тэдэнд огт хамаагүй; тэд ийм зүйлсийг өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж боддог. Тиймээс, ийм хуурамч удирдагчийн ажиллах хугацаанд чуулганы амьдрал хэвийн дэг журамтай байхаа больж, Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг болон амь-оролт хамгаалагддаггүй. Энэ асуудлын уг чанар юу вэ? Энэ нь эдгээр хуурамч удирдагч хэв чанар муутай учраас ажил хийж чаддаггүйдээ биш; харин хүн чанар нь муу, мөс чанар, эрүүл ухаан дутмаг учраас тэд бодитой ажил хийдэггүйд байгаа юм. Хуурамч удирдагчид ямар утгаараа хуурамч байдаг вэ? Тэдэнд хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан дутмаг байдаг; тиймээс, тэднийг удирдагчаар ажиллах хугацаанд ёрын муу хүмүүс болон антихристүүд чуулганы ажилд саад болж, үймүүлдэг асуудал огт шийдвэрлэгддэггүй. Зарим ах эгч маш их хохирч, чуулганы ажил ч бас асар их гарз хохирол амсдаг. Ийм төрлийн хуурамч удирдагч асуудлыг анзаарах үедээ, ёрын муу хүн юм уу антихрист саад болж, үймүүлж байгааг харах үедээ өөрсдийнх нь үүрэг хариуцлага юу болох, юуг, хэрхэн хийх ёстойгоо мэддэг атлаа юу ч хийдэггүй бөгөөд тэр ч бүү хэл мэдэхгүй царайлж, үүнийг бүрмөсөн үл тоомсорлож, уг асуудлыг дээд албан тушаалтандаа мэдээлдэггүй. Тэд юу ч мэдэхгүй, юу ч харахгүй байгаа мэт дүр эсгэж, ёрын муу хүмүүс болон антихристүүдэд чуулганы ажлыг үймүүлж, саад болох боломж олгодог. Тэдний хүн чанарт асуудал байгаа биш гэж үү? Тэд ёрын муу хүмүүс болон антихристүүдтэй нэг талынх биш гэж үү? Тэд удирдагчийн хувиар ямар зарчим баримталдаг вэ? "Би огт саад болж, үймүүлдэггүй, гэхдээ би бусдыг гомдоох, бусдын нэр төрд халдах ямар ч зүйл хийхгүй. Намайг хуурамч удирдагч гэж тодорхойлсон ч би бусдыг гомдоох зүйл хийхгүй л байх болно. Би өөртөө гарах гарц үлдээх хэрэгтэй." Энэ ямар гээчийн логик вэ? Энэ бол Сатаны логик юм. Мөн энэ ямар гээчийн зан чанар вэ? Энэ нь маш зальтай, ов мэхтэй биш гэж үү? Ийм хүн Бурханы даалгаварт хандахдаа өчүүхэн төдий ч чин сэтгэлгүй байдаг; тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж башир аргатай, барьцгүй байдаг, маш олон өөдгүй тооцоо хийж, бүх зүйлд өөрсдийгөө боддог. Тэд чуулганы ажилд өчүүхэн төдий ч санаа тавьдаггүй бөгөөд мөс чанар, эрүүл ухаан гэж огт байдаггүй. Тэд чуулганы удирдагчаар ажиллах ямар ч эрхгүй. Ийм хүмүүст чуулганы ажил юм уу Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын төлөөх ачаа өчүүхэн төдий ч байдаггүй. Тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхол, таашаалд л санаа тавьдаг; Бурханы сонгосон хүмүүс ямар нөхцөлд байгаад огт санаа зовохгүйгээр зөвхөн байр суурийн ашиг туст ташуурахад л анхаардаг. Энэ бол хамгийн аминч, жигшүүртэй хүн биш гэж үү? Ёрын муу хүмүүс болон антихристүүд чуулганы ажлыг үймүүлж байгааг олж мэдсэн ч тэд эдгээр асуудал өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт үүнд анхаарал хандуулдаггүй. Энэ нь яг л чоно хонь идэж байгааг харсан ч юу ч хийдэггүй, зөвхөн өөрийнхөө амийг аврахыг л боддог хоньчинтой адил юм. Ийм хүн хоньчин байх шалгуур хангахгүй. Энэ төрлийн хуурамч удирдагчийн хийдэг бүхэн нь өөрсдийн нэр хүнд, байр суурь, эрх мэдэл болон одоо эдэлж буй янз бүрийн ашиг тусаа дээд зэргээр хамгаалахын төлөө байдаг. Тэдний зүрх сэтгэлд өөрсдийнх нь үүрэг, хариуцлага болох Бурханы даалгавар, чуулганы ажил, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын төлөөх ямар ч ачаа байдаггүй; тэд эдгээрийг хэзээ ч бодолцдоггүй. Тэд: "Удирдагч хүн яагаад эдгээр даалгаврыг хийх ёстой юм бэ? Эдгээр даалгаврыг хийхгүй байх нь яагаад засуулж, яллагдаж, ах эгч нарт гологдоход хүргэдэг юм бэ?" гэж боддог. Тэд ойлгодоггүй бөгөөд туйлын хайхрамжгүй байдаг. Миний зүрх сэтгэлд, ийм төрлийн хүн гаднаа хэчнээн томоотой, дүрэм журам мөрддөг, үг дуу цөөтэй, эсвэл ажилсаг, чадварлаг харагдаж байсан ч тэд зарчимгүй үйлдэж, чуулганы ажлын төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй гэдэг баримт нь Намайг тэднийг өөр нүдээр харахад хүргэдэг. Эцэст нь Би ийм төрлийн хүнийг ингэж тодорхойлсон: Тэд ямар нэг том алдаа гаргахгүй байж болох ч маш зальтай, ов мэхтэй; тэд ямар ч хариуцлага үүрдэггүй, чуулганы ажлыг ч бас огт хамгаалдаггүй—тэдэнд хүн чанар байхгүй. Тэд ямар нэгэн амьтан шиг—зальтай байдлаараа үнэгтэй бага зэрэг төстэй гэж Надад санагддаг. Хүмүүс үнэгийг зальжин гэж хэлдэг боловч үнэн хэрэгтээ энэ хүмүүс үнэгнээс ч илүү зальжин. Өнгөн дээрээ тэд ямар ч ёрын муу зүйл хийгээгүй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэдний хэлдэг, хийдэг бүхэн өөрсдийнх нь нэр алдар, ашиг хонжоо, байр суурийн төлөө байдаг. Тэдний хийдэг бүхэн байр суурийнхаа ашиг тусыг эдлэх зорилготой бөгөөд тэд Бурханы санаа зорилгыг огт бодолцон үздэггүй. Тэд чуулганы ажилд гарч буй асуудлуудыг өчүүхэн төдий ч шийдвэрлэдэггүй, мөн Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой бодитой асуудлуудыг ч авч үздэггүй. Эдгээр хуурамч удирдагч Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтлөх ямар ч ажил хийдэггүй. Тэдний хийдэг бүхний зорилго чухам юу вэ? Ердөө л хүмүүсийн сэтгэлд нийцэж, бусдаар өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх явдал биш гэж үү? Тэд хэнийг ч гомдоохгүйгээр хүн бүрд өөрсдийгөө сайнаар бодуулахыг хичээж, ингэснээр нэр хүндээ, байр суурийнхаа ашиг тусыг эдэлдэг. Тэдний хамгийн их үзэн ядалт төрүүлдэг зүйл бол тэдний бүх үйлдэл Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ямар ч ашиг тус авчирдаггүй явдал юм; харин ч тэд хүмүүсийг төөрөлдүүлж, бусдаар өөрсдийгөө бишрүүлж, шүтүүлдэг. Энэ хүмүүс үнэгнээс ч илүү зальтай, ов мэхтэй биш гэж үү? Тэд бол үлгэр жишээ, жинхэнэ хуурамч удирдагчид юм. Тэд удирдагчийн байр суурьтай, энэ цол хэргэмийг эзэмшдэг боловч ямар ч бодитой ажил хийдэггүй, зөвхөн нүдэнд харагдах, өнгөц аж ахуйн ажлыг л зохицуулдаг, эсвэл Дээрхээс тусгайлан даалгасан багахан ажлыг дурамжхан хийдэг. Хэрвээ Дээрхээс ямар нэг тусгай даалгавар өгөөгүй бол тэд чуулганы ямар ч чухал ажлыг хийдэггүй. Чуулганы ажил болон чуулганы амьдралын дэг журмыг хадгалахтай холбоотой асуудлуудын тухайд тэд хүмүүсийг гомдоох вий гэхээс айгаад, зарчмыг баримталж зүрхэлдэггүй. Тэд чуулганы ажилд хуримтлагдсан асуудлуудын алийг нь ч шийдвэрлэдэггүй бөгөөд Бурханы гэрийн хөрөнгийг антихристүүд болон ёрын муу хүмүүс үрэн таран хийж байгааг харсан ч үүнийг зогсоох юм уу хязгаарлах юу ч хийдэггүй. Зүрх сэтгэлдээ тэд энэ хүмүүс ёрын мууг үйлдэж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулж байгааг тодорхой мэддэг атлаа мэдэхгүй царайлж, ганц ч үг дуугардаггүй. Энэ бол зальтай, ов мэхтэй хүмүүс юм. Энэ хүмүүс үнэгнээс ч илүү зальжин биш гэж үү? Тэд гаднаа хүн бүрд найрсаг хандаж, хэнд ч хор хөнөөл учруулах зүйл хийдэггүй боловч Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт, чуулганы ажил, сайн мэдээ түгээх ажлын томоохон хэрэг явдлыг саатуулдаг. Ийм хүмүүс удирдагч, ажилчин байх эрхтэй юү? Тэд Сатаны зарц нар биш гэж үү? Тэд чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа хүмүүс биш гэж үү? Хэдийгээр тэд өнгөн дээрээ ямар ч илэрхий ёрын муу зүйл хийгээгүй ч тэдний ингэж ажиллахын үр дагавар нь ёрын мууг үйлдэхээс ч илүү ноцтой. Тэд Бурханы хүсэл хэрэгжихэд саад болж, Бурханыг эсэргүүцэж, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, тэр ч бүү хэл Бурханы сонгосон хүмүүсийн аврагдах найдварыг ч үгүй хийж чадна. Надад хэлээч, энэ нь ёрын мууг үйлдэж байгаа хэрэг биш гэж үү? Зарчмыг огт баримталдаггүй бялдууч хүн яг л ингэж үйлддэг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс хуурамч удирдагчид ингэж ажиллахын аймшигт үр дагаврыг бүрэн дүүрэн ухаарч чаддаггүй, мөн тэдний санаархал, сэдэл, зорилго юу болохыг ч ухамсарлаж чаддаггүй. Чи тэднийг зүрх сэтгэлдээ үнэндээ юу хийхийг хүсэж байгааг хэзээ ч ойлгохгүй—ийм хүмүүс хэтэрхий зальтай! Зүйрлүүлж хэлбэл, тэд зальт үнэгнүүд; нарийн яривал тэд амьд диаволууд, хүмүүсийн дунд амьдарч буй амьд диаволууд юм!

Эдгээр хуурамч удирдагчийг хэрхэн тодорхойлох тухайд, зан чанар-мөн чанарт нь үндэслэн тэднийг ёрын муу хүмүүс, антихристүүд, хоёр нүүртнүүд гэх мэт ангилалд дур мэдэн оруулж болохгүй. Гэсэн хэдий ч, тэдний хүн чанарын илрэл, чуулганы ажилд хандах хандлага, түүнчлэн олж илрүүлсэн асуудлаа шийдвэрлэдэггүй зэрэг илрэлээс нь дүгнэвэл тэд бол хамгийн адгийн төрлийн хуурамч удирдагчид юм. Тэдний янз бүрийн илрэлээс дүгнэвэл, хэдийгээр тэд идэвх санаачилгатайгаар бүлэглэл үүсгэж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаггүй, өөрсдийгөө ховорхон гэрчилдэг, мөн ах эгч нартай эвтэй найртай байж, бэрхшээл туулж, төлөөс төлж, өргөл хулгайлахаас цээрлэж, тэр ч байтугай тусгай эрх ямба хөөцөлдөхөөс өөрсдийгөө хатуу хязгаарлаж чаддаг ч гэсэн, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлстэй, эсвэл өргөлийг үрэн таран хийж, Бурханы гэрийн өмч хөрөнгийг сүйтгэдэг янз бүрийн хүмүүстэй нүүр тулах үедээ тэднийг зогсоодоггүй, зохицуулдаггүй, юу ч хэлдэггүй, ямар ч ажил хийдэггүй. Ийм хүмүүс аймшигтай! Тэд бол хамгийн жигшүүртэй төрлийн хуурамч удирдагчид; тэд засаршгүй! Би яагаад тэднийг засаршгүй гэж хэлж байна вэ? Тэд хэв чанар муутайдаа, эсвэл Бурханы үгийг ухамсарлаж чаддаггүйдээ биш—тэдэнд ухамсарлах чадвар, ажлын чадамж тодорхой хэмжээгээр байдаг боловч хэн нэгэн чуулганы ажилд саад болж, үймүүлж байгааг олж мэдэх үедээ тэд үүнийг зохицуулж, шийдвэрлэдэггүй. Дээд шатны удирдагчдынхаа хатуу хяналт, байнгын шалгалттай тулгарах үедээ, эсвэл засуулах үедээ л тэд энэ ажлын багахан хэсгийг дурамжхан хийдэг. Тэд энэ ажлыг хийдэг ч бай, үгүй ч бай, эсвэл яаж ч хийдэг бай, өөрсдийгөө хамгаалах нь тэдний нэн тэргүүний зорилт байдаг. Тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг огтхон ч биелүүлдэггүй. Өөрсдийгөө хамгаалж, өөрсдийн ашиг сонирхлыг хадгалахаас өөр тэд ямар ч чухал ажил хийдэггүй бөгөөд зөвхөн хийхээс өөр аргагүй болсон өнгөц ажлыг л бага зэрэг хийдэг. Өөрсдийгөө хамгаалахаас өөр юу ч тэдэнд хамаагүй. Тэд үнэгнээс ч илүү зальтай, башир аргатай биш гэж үү? Зарим хүн: "Жижиг амьтдыг идэх нь үнэгний төрөлх зөн, тэгвэл өөрсдийгөө хамгаалах нь бас хуурамч удирдагчдын төрөлх зөн биш гэж үү?" хэмээн хэлдэг. Энэ төрөлх зөн гэж үү? Энэ бол тэдний уг чанар! Эдгээр хуурамч удирдагч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, чуулганы ажлыг сүйтгэн байж өөрсдийн байр суурь, нэр хүнд, нэр нүүрийг хамгаалж, хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалж, хэнийг ч гомдоохоос зайлсхийдэг. Тэд хүмүүсийг чөлөөлөх юм уу өөрчлөх ажлыг биечлэн зохицуулдаггүй, харин үүнийг өөрсдийнхөө өмнөөс хийлгэхээр бусдыг томилдог. Тэд: "Хэрвээ тэр хүн өшөө авна гэж зүтгэвэл миний араас явахгүй. Би ямар ч нөхцөл байдалтай тулгарсан эхлээд өөрийгөө хамгаалах ёстой" гэж боддог. Энэ хүмүүс хэтэрхий зальтай! Удирдагчийн хувиар чи энэ хариуцлагыг ч үүрч чадахгүй байж удирдагч байх эрх чамд байна уу? Чи ердөө л хэрэггүй хулчгар амьтан байна! Иймхэн зориггүй байж чи Бурханд итгэгч мөн үү? Үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагаас мултрахын тулд заль мэх хэрэглэдэг хүмүүс Бурханыг дагагчид мөн үү? Бурхан ийм хүмүүсийг хүсдэггүй. Эдгээр хуурамч удирдагч үнэг шиг зальтай, башир аргатай. Хэн нэгэн саад болж, үймүүлж байгааг харах үедээ тэд үүнийг зохицуулдаг ч үгүй, шийдвэрлэдэг ч үгүй—тэд зүгээр л бодитой ажил хийдэггүй. Тэднийг яаж ч ил болгож, зассан тэд хөдөлдөггүй. Чи удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлдэггүй юм бол яагаад тэр байр суурийг эзлээд байгаа юм бэ? Чи зүгээр л үзүүлэн байх гээ юу? Чи байр суурийн ашиг туст ташуурах гээ юу? Чи үүнд тэнцэхгүй! Бодитой ажил хийдэггүй атлаа ах эгч нараар өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэхийг хүсэх нь—диаволын сэтгэлгээ биш гэж үү? Энэ үнэхээр ичгүүргүй хэрэг! Зарим хүн удирдагч байхыг огт хүсдэггүй гэж хэлдэг. Тэгвэл чи яагаад нэр хүнд, байр сууриа хадгалаад байгаа юм бэ? Хүмүүсийг төөрөлдүүлэх чиний зорилго юу вэ? Хэрвээ чи удирдагч байхыг хүсэхгүй байгаа бол санаачилгаараа огцорч болно. Чи яагаад огцордоггүй юм бэ? Чи яагаад тэр албан тушаалыг эзэлчхээд буудаггүй юм бэ? Хэрвээ чи огцрохыг хүсэхгүй байгаа бол үүргээ ухамсарлаж бодитой ажил хийх ёстой. Өөр сонголт байхгүй—энэ бол чиний хариуцлага. Хэрвээ чи бодитой ажил хийж чадахгүй бол хариуцлага хүлээж, огцрох нь чамд хамгийн сайн; чи чуулганы ажлыг саатуулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлох ёсгүй. Хэрвээ чамд иймхэн мөс чанар, эрүүл ухаан ч байхгүй бол чамд хүн чанар байгаа гэж үү? Чи хүн гэж нэрлэгдэх эрхгүй! Удирдагч юм уу ажилчин байж чадах эсэхээс үл хамааран, Бурханд итгэдэг хүмүүс ядаж л багахан мөс чанар, эрүүл ухаантай байж байж л хүн гэж нэрлэгдэх гавьяатай болдог.

Удирдагч юм уу ажилчин байхын тулд хүн тодорхой түвшний хэв чанартай байх хэрэгтэй. Хүний хэв чанар нь түүний ажлын чадамж болон үнэн-зарчмыг хэр зэрэг ухамсарладгийг тодорхойлдог. Хэрвээ чиний хэв чанар бага зэрэг дутмаг, үнэнийг хангалттай гүнзгий ухамсарлаагүй ч гэсэн, ойлгож чадах хэрээрээ хэрэгжүүлж, ойлгосон зүйлээ хэрэгжүүлж чаддаг бол, зүрх сэтгэлдээ цэвэр ариун, үнэнч шударга байж, өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл сэдэж, эсвэл нэр алдар, ашиг хонжоо, байр суурь хөөцөлддөггүй бол, мөн Бурханы шинжихийг хүлээн авч чаддаг бол чи зөв хүн юм. Гэвч хуурамч удирдагчид эдгээр чанарыг эзэмшээгүй байдаг. Тэд чуулганд гардаг саад тотгор, үймээний янз бүрийн асуудалд санаа тавьдаггүй; эдгээр асуудлыг анзаарсан ч тоодоггүй. Нөхцөл байдлыг мэдэж байгаа эсэхийг нь асуувал тэд: "Би энэ талаар бага зэрэг мэднэ гэж бодож байна, гэхдээ бүгдийг нь биш" гэж хэлдэг. Энэ чиний хамар доор чинь болсон байхад чи яагаад энэ талаар мэдэхгүй гэж хэлж байгаа юм бэ? Чи хүмүүсийг мэхлэхийг оролдож байгаа хэрэг биш гэж үү? Чи үүнийг мэдэж байгаа юм чинь хэрхэн зохицуулах талаар бодож үзсэн үү? Чи ямар нэг ажил хийсэн үү? Ямар нэг шийдэл олохыг оролдсон уу? Тэд: "Тэр хүний хэв чанар минийхээс илүү, бас уран яруу, сайн ярьдаг; би түүнд хөндлөнгөөс оролцож зүрхлэхгүй байна. Би үнэндээ асуудал биш зүйлийг хөндөөд түүнийг гомдоочихвол яах вэ? Тэгвэл дараа нь миний ажил хэцүү болно шүү дээ!" гэж хариулдаг. Чи зүрхэлдэггүй юм чинь хэрэггүй хулчгар амьтан бөгөөд үүрэг хариуцлагаа умартаж байна, чи удирдагч байх ямар ч эрхгүй! Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ чи хэрхэн зохицуулахаа мэддэг үү? Тэд: "Би үүнийг хэрхэн зохицуулахаа мэддэг ч гэсэн зүрхэлдэггүй. Дээрх үүний төлөө байдаг биз дээ? Бас шийдвэр гаргах баг ч бий. Энэ даалгавар оногдсон хүн нь яаж би байх юм бэ?" гэж хэлдэг. Чи энэ нөхцөл байдлыг харж, мэдсэн учраас чи зохицуулах ёстой. Хэрвээ чиний биеийн хэмжээ хэтэрхий бага байгаад энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол чи дээд шатныхандаа энэ асуудлын талаар хэлсэн үү? Чи мэдээлсэн үү? Чи өөрийнхөө хариуцлагын хүрээнд багтах, чамд ногдсон ажлыг хийсэн үү? Чи үүрэг хариуцлагаасаа аль нэгийг нь ч болов биелүүлсэн үү? Огт үгүй! Зүрх сэтгэлдээ тэд маш сайн мэддэг: "Би энэ асуудлыг мэдэж байсан ч юу ч хийгээгүй. Би буруутай санагдаж байна! Би тэр хэргийг мэдээлэх ёстой байсан ч тэгээгүй. Гэхдээ бусад хүн ч бас тэгээгүй шүү дээ—энэ надад ямар хамаатай юм бэ?" Бусад хүн бас удирдагч гэж үү? Бусад хүн үүнийг хийх эсэх нь тэдний хэрэг—чи яагаад үүнийг хийгээгүй юм бэ? Бусад хүн үүнийг хийхгүй байлаа гээд чи хийхгүй байж болно гэсэн үг үү? Энэ үнэн гэж үү? Бусад хүн үүнийг хийсэн байлаа ч гэсэн энэ нь чиний хийхийг орлож чадах уу? Чиний хийх зүйл бол чиний л хэрэг. Чи үүрэг хариуцлага, үүрэг даалгавраа биелүүлсэн үү? Хэрвээ чи биелүүлээгүй бол үүрэг хариуцлагаа умартаж, удирдагч байхад тэнцэхгүй, тиймээс чи хариуцлага хүлээж, огцрох ёстой. Өөрийг чинь хэрхэн өргөснийг чи үнэлдэггүй, ах эгч нарын итгэлийг даах эрхгүй, Бурханы гэрийн итгэлийг даах эрхгүй, Бурханы өргөмжлөлийг хүлээх бүр ч эрхгүй. Чи бол хүний мөсгүй адгийн шаар. Гурав дахь төрлийн хуурамч удирдагч нь зан араншны асуудалтай байдаг. Тэдний хувийн эрэлхийлэл, амь-оролт ямар байхаас үл хамааран, ажиллах хугацаандаа ямар ч бодитой ажил хийдэггүй, чуулганы ямар ч хохирлыг барагдуулдаггүй, мөн ёрын муу хүмүүсийн муу үйлийг даруй зогсоож, зохицуулж яавч чаддаггүй гэдэг баримтаас нь л дүгнэхэд, энэ төрлийн хүн хэв чанар муутай, бодитой ажил хийдэггүй асуудалтай төдийгүй, хамгийн чухал нь тэдэнд хүн чанар байдаггүй. Тэдний мөс чанар бүрмөсөн ялзарсан бөгөөд тэдэнд ямар ч эрүүл ухаан байдаггүй. Энгийнээр хэлбэл, тэд ёс суртахууны доройтолд орсон; туйлын аминч, жигшүүртэй бөгөөд итгэл даадаггүй. Бидний задлан шинжилсэн гурван төрлийн хүний дундаас энэ төрлийн хүний хүн чанар хамгийн муу нь юм. Эхний хоёр төрлийн хүн хэв чанар муутай, ажил хийж чаддаггүй, хүмүүсийг хөгжүүлж, дэвшүүлэх Бурханы гэрийн зарчим, стандартад нийцдэггүй тул тэднийг хөгжүүлэх юм уу ашиглах боломжгүй. Тэдний хэв чанар туйлын муу, тэд харалган, хөшүүн бөгөөд бараг л үхмэл хүмүүс юм—тэднийг ил болгож, задлан шинжлэх үнэ цэнгүй. Гурав дахь төрлийн хүн бол хамгийн олиггүй нь. Тэд хүн чанарын хувьд туйлын жигшүүртэй бөгөөд бид энэ төрлийг зальтай, башир аргатай гэж тодорхойлдог. Энэ хүмүүс үнэгнээс ч илүү зальтай. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй атлаа маш олон шалтаг тоочиж, туйлын сэтгэл амар байдаг. Ёрын муу хүмүүс болон антихристүүд чуулганы ажлыг яаж ч үймүүлсэн тэд үүнд санаа зовж, түгшдэггүй бөгөөд удирдагч хэвээр байхыг хүссээр байдаг. Тэд яагаад эрх мэдэлд тийм их донтдог юм бэ? Эдгээр удирдагч: "Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг. Хүн бүр эрх мэдэлд дуртай!" гэж хэлдэг. Тэд ямар ч бодитой ажил хийхийг хүсдэггүй мөртөө албан тушаалтайгаа зууралдаж, байр суурийнхаа ашиг тусыг эдлэхийг хүссээр байдаг. Энэ ямар гээчийн адгийн шаар вэ? Тэд бол цэвэр Сатаны төрлийнхөн, тэд яавч сайн юм биш.

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаар гурван зүйлийг нөхөрлөлөө. Арван хоёр дахь үүрэг хариуцлагад бидний задлан шинжилсэн хуурамч удирдагчид бол бидний өмнө нь илчилсэн хуурамч удирдагчидтай үндсэндээ адилхан юм. Хэдийгээр бид гурван зүйлийг задлан шинжилсэн ч эдгээр нь голчлон хоёр асуудлыг хамардаг: Нэг нь тэд хэв чанар муутай бөгөөд бодитой ажил хийж чаддаггүй; нөгөө нь тэдний хүн чанар олиггүй, жигшүүртэй, зальтай, башир аргатай бөгөөд тэд бодитой ажил хийдэггүй. Эдгээр нь хуурамч удирдагчдын үндсэн, гол асуудлууд юм. Хэн нэгэнд энэ хоёр асуудлын аль нэг нь л байвал тэр бол хуурамч удирдагч мөн. Энэ бол ямар ч эргэлзээгүй зүйл.

2021 оны 9 дүгээр сарын 4

Өмнөх:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (19)

Дараах:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (21)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger