Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (21)

Антихристүүдийг антихрист зан чанартай хүмүүсээс хэрхэн ялгах вэ

Үнэнд хандах хандлагад нь үндэслэн ялгах

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Нөхөрлөлөө албан ёсоор эхлэхээс өмнө антихристүүдтэй холбоотой урьд нь нөхөрлөсөн нэг сэдвийг эргэн харъя: антихристийн зан чанартай хүмүүсийг антихристийн мөн чанартай хүмүүсээс хэрхэн ялгах, мөн энэ хоёр төрлийн хүний хооронд ямар ялгаа байдаг тухай. Эхлээд бид антихристүүдийг хэрхэн ялган таних талаар нөхөрлөнө; энэ нь тийм ч хэцүү биш. Юуны өмнө, антихристүүдийн гаргадаг илэрхий онцлог илрэлүүд юу болохыг чи тодорхой харах ёстой, ингэснээр чи жинхэнэ антихристийг богино хугацаанд таньж, түүнийг гарцаагүй ердөө антихристийн зан чанартай, эсвэл антихристүүдийн замаар алхаж байгаа хүн биш гэдгийг тодорхойлж чадна. Ингэвэл чи антихристүүдийн талаар ялган таних чадвартай болж, цаашид тэд чамайг төөрөгдүүлж, урхидаж, удирдахаа болино. Одоо хамгийн чухал зүйл бол антихристийн уг чанар-мөн чанартай хүмүүс болон антихристийн зан чанартай хүмүүсийн хоорондох илэрхий ялгааг ялган салгаж чаддаг байх явдал юм. Энэ хоёр төрлийн хүнийг ялган танихын тулд та нар эхлээд тэдний гол онцлогуудыг мэдэж авах ёстой. Зарим хүн өдөр тутмын амьдрал дахь антихристүүдийн завхрал харуулахыг, тухайлбал байр сууриа бэхжүүлэх, бусдад сургаал айлдах хандлагыг нь л олж хардаг боловч антихристүүдийн уг чанар-мөн чанарыг ялган таньж чаддаггүй. Энэ зүгээр үү? (Үгүй.) Бас антихристүүдийн хамгийн тод илрэл бол биеэ тоосон, ихэрхүү зан гэж хэлдэг хүмүүс байдаг бөгөөд тэд бүх биеэ тоосон, ихэрхүү хүнийг антихрист гэж тодорхойлдог. Энэ зөв үү? (Үгүй.) Яагаад зөв биш вэ? Яагаад гэвэл биеэ тоосон, ихэрхүү зан нь антихристүүдийн хамгийн тод илрэл биш; тэдгээр нь бүх завхарсан хүнд байдаг нийтлэг завхарсан зан чанар юм. Хүн бүрд биеэ тоосон, ихэрхүү зан чанар байдаг, тиймээс бүх биеэ тоосон, ихэрхүү хүнийг антихрист гэж тодорхойлох нь ноцтой алдаа юм. Тэгвэл антихристүүд болон антихристийн зан чанартай хүмүүсийн хоорондох мөн чанарын ялгааг нэг хараад л тодорхой болгож, энэ хоёр төрлийн хүний мөн чанар өөр гэдгийг, мөн ийм хүмүүст өөрөөр хандах ёстой гэдгийг ялган таниулж чадах антихристүүдийн мөн чанарын илрэлүүд нь юу вэ? Үйлдэл, зан авир, зан чанар гэх мэт тодорхой талууд дээр энэ хоёр төрлийн хүнд ижил төстэй, адилхан зүйл бий юу? (Бий.) Хэрвээ чи анхааралтай ажиглаж, нухацтай ялгаж салгахгүй бол, эсвэл зүрх сэтгэлдээ энэ хоёр төрлийн хүний зан чанар, мөн чанарын талаар үнэн зөв ойлголт, ялган таних чадваргүй бол тэдэнд нэг төрлийн хүмүүс мэт хандахад маш амархан. Чи бүр антихристийг антихристийн зан чанартай хүн гэж андуурах юм уу эсрэгээр нь андуурч магадгүй, өөрөөр хэлбэл ийм төрлийн буруу дүгнэлтийг амархан хийж магадгүй. Тэгвэл хэн нь антихрист, хэн нь антихристийн зан чанартай хүн болохыг баттай нотолгоотойгоор ялгах боломж олгодог, энэ хоёр төрлийн хүний гол онцлог болон ялгаа нь юу вэ? Та нар энэ сэдвийг мэдэхгүй байх ёсгүй, тиймээс та нарын бодлыг сонсъё. (Антихристүүд болон антихристийн зан чанартай хүмүүсийг ялгахад ашигладаг нэг тал бол үнэнд хандах тэдний хандлага; нөгөө нь тэдний хүн чанар юм. Үнэнд хандах хандлагын хувьд, антихристүүд үнэнийг үзэн яддаг бөгөөд огт хүлээн авдаггүй. Тэд саад, үймээн учруулдаг хэчнээн олон муу үйл хийсэн ч, та нар тэдэнтэй яаж ч нөхөрлөж, тэднийг зассан ч хамаагүй, тэд үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрхэв ч гэмшдэггүй. Антихристийн зан чанартай хүмүүс үнэнийг ойлгохгүй юм уу зарчмыг ухамсарлаагүй үедээ бас буруу зүйл хийж магадгүй ч засуулах үедээ үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж чаддаг ба харамсаж, гэмшиж чаддаг. Үнэнд хандах хандлагынх нь өнцгөөс харвал антихристүүдийн мөн чанар нь үнэнийг үзэн яддагт оршдог бол антихристийн зан чанартай хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг. Хүн чанарынх нь өнцгөөс харвал антихристүүд бол мөс чанар, ичгүүргүй ёрын муу хүмүүс байдаг бол антихристийн зан чанартай хүмүүст мөс чанар, ичгүүр байдаг.) Чи хоёр онцлогийг дурдлаа; энэ агуулгын талаар өмнө нь нөхөрлөсөн үү? Эдгээрийг илэрхий онцлог гэж үзэх үү? (Тийм.) Антихристүүд болон антихристийн зан чанартай хүмүүсийн үнэнд хандах хандлага нь тэс өөр байдаг. Энэ бол маш чухал зүйл бөгөөд илэрхий онцлог бүхий илрэл юм. Антихристүүд үнэнийг зэвүүцдэг бөгөөд үүнийг огт хүлээн авдаггүй. Тэд Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс үхсэн нь дээр гэж үздэг. Чи үнэний талаар хэрхэн нөхөрлөх нь хамаагүй, тэд дотроо эсэргүүцэж, зэвүүцдэг. Тэд дотроо чамайг харааж, шоолж, жигшиж, чамд басамжлангуй хандаж ч магадгүй. Антихристүүд үнэнд дайсагнадаг; энэ бол илэрхий онцлог юм. Тэгвэл антихристийн зан чанартай хүмүүсийн онцлог юу вэ? Үнэн зөв, бодитой байхын тулд хэлэхэд, антихристийн зан чанартай боловч бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс бусад хүн өөрсөдтэй нь үнэнийг нөхөрлөх замаар үзлээ өөрчилж, үнэнийг хүлээн авч чаддаг. Хэрвээ тэднийг засвал тэд бас дуулгавартай дагаж чаддаг. Өөрөөр хэлбэл, антихристийн зан чанартай хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж байгаа цагт тэдний ихэнх нь үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг. Нэгтгэн дүгнэхэд, антихристийн зан чанартай хүмүүс Бурханы үгийг өөрсдөө унших, Бурханы сахилгажуулалт, гэгээрлийг хүлээн авах, эсвэл ах эгч нарын засалт, тусламж, дэмжлэг гэх мэт арга замаар үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг. Энэ бол илэрхий онцлог юм. Харин антихристүүд өөр. Хэн үнэнийг нөхөрлөх нь хамаагүй, тэд сонсдог ч үгүй, дуулгавартай ч дагадаггүй. Тэдэнд ганцхан хандлага л байдаг: Тэд үнэнийг хүлээн авснаас үхсэн нь дээр гэж үздэг. Чи тэднийг яаж ч зассан нэмэргүй. Чи үнэнийг аль болох тодорхой нөхөрлөсөн ч тэд үүнийг хүлээн авдаггүй; тэд бүр дотроо эсэргүүцэж, зэвүүцдэг. Үнэнийг үзэн яддаг ийм зан чанартай хүн Бурханыг дуулгавартай дагаж чадах уу? Яавч чадахгүй. Тиймээс антихристүүд бол Бурханы дайснууд бөгөөд тэд аврагдахаас өнгөрсөн хүмүүс юм.

Хүн чанарт нь үндэслэн ялгах

Сая та нар антихристүүдийг антихристийн зан чанартай хүмүүсээс ялгах өөр нэг онцлогийг дурдсан нь юу гэвэл хүн чанарын өнцгөөс харах явдал билээ. Энэ онцлогийн талаар хэн дахиад жаахан нөхөрлөмөөр байна? (Антихристүүд онцгой хорлонтой хүн чанартай; тэд хүмүүсийг дарлаж, тарчлааж чаддаг бөгөөд хэчнээн их мууг үйлдсэн ч гэмшихээ мэддэггүй.) Тийм ээ, антихристүүдийн гол онцлог бол хорлонтой хүн чанар, ичгүүргүй байдал, мөс чанар, эрүүл ухаангүй байдал юм. Тэд чуулганд хэчнээн олон муу үйл хийсэн ч, эсвэл чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулсан ч үүнийг ичгүүртэй гэж боддоггүй, өөрсдийгөө нүгэлтэн гэж ч үздэггүй. Бурханы гэр тэднийг ил болгох, эсвэл ах эгч нар тэднийг засахын алин байлаа ч тэд тоодоггүй бөгөөд тэдэнд буруушаагдсан юм уу хямарсан мэдрэмж төрдөггүй. Энэ бол хүн чанарын хувьд антихристүүдийн илрэл юм. Тэдний гол онцлог бол мөс чанар, эрүүл ухаангүй, ичгүүргүй байдал, мөн туйлын харгис зан чанар юм. Ашиг сонирхлыг нь хөндсөн хэнийг ч болов тэд шүүж, тарчлаадаг бөгөөд өшөө авах онцгой хүчтэй хүсэлтэй, хэнийг ч, бүр өөрсдийн хамаатан саднаа ч өршөөдөггүй. Антихристүүд ийм харгис байдаг. Эсрэгээрээ, антихристийн зан чанартай хүмүүс хэчнээн их завхрал харууллаа ч гэсэн заавал ёрын муу хүмүүс байдаггүй. Хүн чанарт нь ямар дутагдал, доголдол байх, ямар алдаа гаргаж болох, эсвэл ямар тал дээр бүтэлгүйтэж, бүдэрч болохоос үл хамааран тэд дараа нь өөрсдийгөө эргэцүүлж, сургамж авч чаддаг. Засуулах үедээ тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, харамсаж чаддаг; ах эгч нар тэднийг шүүмжлэх юм уу ил болгох үед—тухайн үедээ тэд өөрсдийгөө жаахан өмгөөлж, хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байж магадгүй ч—үнэндээ зүрх сэтгэлдээ алдаагаа хэдийнээ хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагасан байдаг. Энэ нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг хэвээр, мөн өөрчлөгдөж чадна гэдгийг нотолдог. Тэд алдаа гаргах юм уу ямар нэг асуудалтай тулгарах үед мөс чанар, эрүүл ухаан нь ажиллаж чаддаг хэвээр байдаг; тэд ухамсартай байдаг бөгөөд хөшүүн, мэдрэмжгүй, эсвэл гөжүүд, юмсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс биш. Түүнчлэн, ийм төрлийн хүн антихристийн зан чанартай боловч харьцангуй өрөвч, арай зөөлөн сэтгэлтэй байдаг. Тэд янз бүрийн хэрэг явдалтай тулгарах үед хүн чанарын хувьд харуулдаг онцлогийг нь—хамгийн оновчтой, ойлгоход хялбар байдлаар—харьцангуй эрүүл ухаантай гэж тодорхойлж болно. Хэрвээ хатуу засуулбал тэд зүрх сэтгэлдээ сайндаа л жаахан дургүйцэж магадгүй ч хүн чанарынх нь илрэлээс харвал тэд ичгүүр мэддэг хэвээр, мөс чанар нь тэднийг буруутгаж чаддаг, эрүүл ухаан нь тодорхой хязгаарлах нөлөө үзүүлж чаддаг гэдэг нь харагддаг. Хэрвээ тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулах, эсвэл аль нэг ах эгчийг хорловол дотроо үргэлж тайван бус байж, Бурханы өмнө буруутай гэж мэдэрдэг. Эдгээр илрэлийг антихристийн зан чанартай хүмүүс янз бүрийн хэмжээгээр харуулдаг. Хэрэг явдал болсны дараа тэд тэр даруй засдаггүй, эсвэл зөв сонголт хийж, зөв хэрэгжүүлдэггүй байлаа ч гэсэн эдгээр хүн зүрх сэтгэлдээ ухамсартай байдаг хэвээр. Мөс чанар нь тэднийг буруутгадаг; тэд буруу зүйл хийснээ, дахиж тэгж авирлах ёсгүйгээ мэддэг бөгөөд өөрсдийгөө сайн хүн биш гэдгээ ч мэдэрдэг—тэдэнд энэ мэдрэмжүүд бүгд үл мэдэг байж болно. Түүгээр ч зогсохгүй, цаг хугацаа өнгөрөхөд тэдний байдал эргэж, тэд жинхэнээсээ гэмшдэг. Тэд анхнаасаа зөв сонголт хийгээгүйдээ, эсвэл зөв хэрэгжүүлээгүйдээ гүнээ харамсаж, гэмшдэг. Эдгээр илрэл нь яг завхарсан хүмүүсийн хамгийн түгээмэл, жирийн илрэл юм. Гэвч антихристүүд бол онцгой; тэд хүн биш, харин диаволууд юм. Тэд мууг үйлдэх юм уу нүгэл хийснээс хойш хэчнээн их цаг хугацаа өнгөрсөн ч огт харамсдаггүй; тэд эцсээ хүртэл зөрүүд, гөжүүд хэвээр байдаг. Антихристийн зан чанартай хүмүүс жирийн засалттай тулгарах үедээ дуулгавартай дагаж чаддаг. Хатуу засалттай тулгарах үедээ тэд тухайн үедээ өөрсдийгөө өмгөөлж, үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж магадгүй ч дараа нь өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, харамсаж, гэмшиж чаддаг. Хэн нэгэн тэднийг шоолж, хүн чанаргүй гэж шүүхэд хүртэл тэд зүрх сэтгэлдээ шаналал мэдэрч магадгүй боловч хариу дайрдаггүй, тэр хүнийг дайсан гэж үздэггүй. Тэд бас нөгөө хүнээ ойлгож, “Тэр алдааг гаргасанд би зөвхөн өөрийгөө л буруутгах ёстой; бусад хүн надад яаж ч хандсан би хүртэх ёстойгоо л хүртэж байна” гэж боддог. Эдгээр илрэл нь өөр өөр хүмүүст янз бүрийн хэмжээгээр илэрдэг. Товчхондоо, эдгээр илрэл нь антихристийн зан чанартай хүмүүсийн, завхарсан зан чанартай хүмүүсийн хэвийн, зүй ёсны илрэл бөгөөд үүгээрээ тэд антихристүүдээс тодорхой ялгагддаг. Энэ хоёр байдлын өөр өөр илрэлээр дамжуулан чухам аль хүмүүс нь ёрын муу хүмүүс, антихристүүд болох, аль нь ердөө антихристийн зан чанартай боловч ёрын муу хүмүүс биш болох нь тэр даруй тодорхой болдог.

Үнэхээр гэмшдэг эсэхэд нь үндэслэн ялгах

Сая антихристүүд болон антихристийн зан чанартай хүмүүсийн ялгааны хоёр талыг дурдлаа: Эхний тал нь тэдний үнэнд хандах хандлага; хүмүүсийн үнэнд хандах хандлага бол Бурханд хандах хандлага нь юм. Энэ тал дээр энэ хоёр төрлийн хүний хооронд тодорхой ялгаа бий. Хоёрдугаарт, хүн чанарын хувьд энэ хоёр төрлийн хүнд бас мөн чанарын тодорхой ялгаа бий. Энэ хоёр онцлог нь маш илэрхий; тэд бол шал өөр төрлийн хүмүүс юм. Энэ хоёр ялгаанаас гадна, өөр нэг тал бол мууг үйлдсэнийхээ дараа гэмшиж байгаа илрэл харагддаг эсэх явдал юм. Антихристүүдийн тухайд, тэд ямар ч муу үйл хийсэн бай—хүмүүсийг тарчлаах, бие даасан хаант улс байгуулах, Бурхантай байр суурийн төлөө өрсөлдөх, өргөл хулгайлах, эсвэл өөр юу ч байсан—тэднийг шууд ил болгосон ч гэсэн тэд эдгээр үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ тэд хүлээн зөвшөөрөхгүй бол гэмшиж чадах уу? Тэд гэмшсэнээс үхсэн нь дээр гэж үздэг. Тэд муу үйлийнхээ баримтыг хүлээн зөвшөөрдөггүй. Ил болгосон зүйл нь бүхэлдээ үнэн зөв гэдгийг ухаарсан ч тэд эсэргүүцэж, няцаадаг. Тэд буруу замаар явж байгаа эсэхээ яав ч эргэцүүлэхгүй, эсвэл “Би антихрист гэж тодорхойлогдлоо. Энэ маш аюултай, би гэмших хэрэгтэй” гэж хэлэхгүй. Тэдний оюун санаанд ийм бодол ер байдаггүй. Тэдний хүн чанарт ийм шинж чанар байдаггүй. Тиймээс антихристүүдэд нэг илэрхий онцлог байдаг: Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд ямар ч бодит өөрчлөлт харуулдаггүй. Тэд Бурханд итгэж эхлэх үедээ олны дунд тодрох, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө өрсөлдөх, хүмүүсийг тарчлаах, бүлэглэл үүсгэж, чуулганыг хагалан бутаргах дуртай байдаг. Эрх мэдэл барих гэж оролдох зорилго нь чуулганыг шулж амьдрах, бие даасан хаант улс байгуулах явдал юм. Итгээд гурваас таван жил болсны дараа чи тэднийг дахин харахад тэд ямар ч өөрчлөлтгүйгээр эдгээр ижил илрэл, онцлогийг харуулсаар байдаг. Найм, арван жилийн дараа ч тэд хэвээрээ л байдаг. Зарим хүн: “Тэд 20 жил итгэснийхээ дараа өөрчлөгдөх байх!” гэж хэлдэг. Тэд өөрчлөгдөж чадах уу? (Үгүй.) Тэд өөрчлөгдөхгүй. Тэд цөөн хэдэн хүнтэй харилцаж байна уу, эсвэл олонхтой харилцаж байна уу, жирийн үүрэг гүйцэтгэж байна уу, эсвэл удирдагч, ажилчнаар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран мөнөөх л илрэлүүдээ харуулдаг. Тэд хэзээ ч гэмшдэггүй, эргэж буцдаггүй, эцсээ хүртэл нэг л замаар зүтгэдэг. Тэд огтхон ч гэмшихгүй. Антихристүүд ийм л байдаг. Антихристийн зан чанартай хүмүүсийн тухайд, зарим нь ёрын муу хүмүүс биш байлаа ч гэсэн тэдэнд бас завхарсан зан чанар байдаг. Тэд биеэ тоосон, ов мэхтэй, аминч, өөдгүй зан болон бусад төрлийн завхралыг харуулдаг. Тэд бас муу хүн чанар гаргадаг. Тэд Бурханд итгэж эхлэх үедээ бас нэр алдар, ашиг хонжооны төлөө өрсөлдөх, хүмүүсийн бишрэлийг хүлээхийн тулд тодрохыг хүсдэг бөгөөд удирдагч болж, эрх мэдлийг атгах амбиц, хүсэлтэй байдаг. Эдгээр илрэл нь завхарсан хүмүүст янз бүрийн хэмжээгээр байдаг бөгөөд антихристүүдийнхээс нэг их ялгаатай биш. Гэвч Бурханд итгэх явцдаа тэд Бурханы үгийн шүүлт, ил болголтыг туулснаар зарим үнэнийг ойлгож авдаг бөгөөд эдгээр завхарсан зан чанарыг улам бүр бага харуулдаг. Эдгээр завхарсан зан чанар яагаад улам бүр бага илэрдэг вэ? Яагаад гэвэл, үнэнийг ойлгосныхоо дараа тэд эдгээр зан авир, илрэл нь завхрал харуулж буй хэрэг гэдгийг ухаардаг. Энэ үед л тэдний мөс чанар сэргэж, өөрсдийгөө гүнзгий завхарсан, үнэндээ хүний төрхгүй гэдгээ хардаг. Тэгээд тэд үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй болж, эдгээр завхарсан зан чанарыг хэрхэн хаях, тэдгээрийн хүлээснээс хэрхэн ангижирч, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг хүн болох талаар боддог. Энэ юуны илрэл вэ? Энэ нь аажмаар гэмшиж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ.) Бурханы ажлыг туулах явцдаа тэд өөрсдийн асуудлыг олж мэдэж, завхарсан зан чанараа таньж, янз бүрийн байдлаа ойлгодог. Тэд бас хүн чанар-мөн чанараа таньж мэддэг бөгөөд мөс чанар нь улам бүр сэргэдэг; тэд өөрсдийгөө гүнзгий завхарсан, Бурхан ашиглахад тохирохгүй, Бурханы жигшлийг төрүүлсэн гэдгээ улам бүр мэдэрч, дотроо өөрсдийгөө үзэн яддаг. Өөрийн мэдэлгүй тэд зүрх сэтгэлийнхээ гүнд аажмаар гэмшдэг бөгөөд энэ гэмшлийг дагаад зарим нэг үл ялиг өөрчлөлт гардаг, энэ нь тэдний зан авираас харагдахуйц үл ялиг өөрчлөлт юм. Жишээ нь, анх хэн нэгэн асуудлыг нь ил болгоход тэд дургүйцэж, ичсэндээ уурлаж, өөрсдийгөө тайлбарлаж, зөвтгөхийг оролдож, өөрсдийгөө өмгөөлөхийн тулд янз бүрийн шалтаг, шалтгаан олох гэж хамаг чадлаараа хичээдэг байсан. Гэвч тасралтгүй туршлагаар дамжуулан тэд энэ зан авир нь буруу гэдгийг ухаарч, энэ байдал, зан авираа засаж эхлэн, зөв үзэл бодлыг хүлээн авахаар шаргуу ажиллаж, бусадтай эв найртай хамтран ажиллахаар чармайдаг. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед тэд бусдаас эрж хайж, бусадтай нөхөрлөж сурдаг бөгөөд зүрх сэтгэлээсээ харилцаж, бусадтай эв найртай байж сурдаг. Энэ нь гэмшлийн илрэл мөн үү? (Тийм.) Бурханд итгэснийхээ дараа тэд өөрсдийнхөө харуулдаг антихристүүдийн зарим зан чанар, зан авир, илрэлийн талаар аажмаар жинхэнэ ойлголттой болдог. Тэгээд тэд завхарсан зан чанараа аажмаар хаяж, урьдын амьдрах буруу арга барилаа орхиж, нэр алдар, байр суурийн эрэлхийллээ хаяж чаддаг болох бөгөөд үнэн-зарчмын дагуу үйлдэж, биеэ авч явж, үүргээ гүйцэтгэж чаддаг болдог. Ийм өөрчлөлтөд хэрхэн хүрдэг вэ? Үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө тасралтгүй нааштайгаар эргүүлж, гэмшсэнээр хүрдэг үү? (Тийм.) Энэ бүхэн нь тасралтгүй гэмших үйл явцад биелдэг. Үүний дараа тэдний байдал гарцаагүй сайжирч, туршлага нь гүнзгийрэхийн хэрээр биеийн хэмжээ нь ч бас өсөж, ямар нэг зүйл тохиолдох үед тэд өөрсдийгөө эргэцүүлж чаддаг болдог. Тэд саатал, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч, эсвэл засуулсан ч бай, эдгээр асуудлыг Бурханы өмнө аваачиж, Түүнд залбирдаг бөгөөд Бурханы үгийг уншиж байхдаа өөрсдийн завхарсан байдлыг холбож үзэж, задлан шинжилж, ойлгож чаддаг. Хэдийгээр ямар нэг зүйл тохиолдох үед тэд мөн л завхрал харуулж, буруу бодол тээж магадгүй ч өөрсдийгөө эргэцүүлж, өөрөөсөө урваж чаддаг. Эдгээр асуудлыг ухаарсан цагт тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг тасралтгүй эрж хайж, гэмшлийг хэрэгжүүлж чаддаг. Хэдийгээр энэ ахиц дэвшил маш удаан, үр дүн нь өчүүхэн бага боловч тэд зүрх сэтгэлийнхээ гүнд тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ийм төрлийн хүмүүс өөрсдийгөө нааштайгаар эргүүлж, гэмших тал дээр санаачилгатай, эерэг, идэвхтэй хандлага, байдлыг үргэлж хадгалдаг. Хэдийгээр тэд заримдаа нэр алдар, байр суурийн төлөө бусадтай өрсөлдөж, антихристүүдийн зарим илрэл, үйлдлийг янз бүрийн хэмжээгээр харуулдаг ч засалт, шүүлт, гэсгээлт, эсвэл Бурханы сахилгажуулалтыг туулсныхаа дараа эдгээр завхарсан зан чанар янз бүрийн хэмжээгээр хаягдаж, өөрчлөгддөг. Эдгээр үр дүнд хүрэх гол үндсэн шалтгаан нь, ийм төрлийн хүн зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийн завхарсан зан чанар болон явж ирсэн буруу замаа эргэцүүлж, ойлгож чаддаг бөгөөд өөрсдийгөө нааштайгаар эргүүлж чаддагт оршино. Хэдийгээр тэдний нааштай эргэлтээс гарах өөрчлөлт, өсөлт, олз омог маш жижиг, ахиц дэвшил нь маш удаан, бүр өөрсдөө ч анзаарахгүй байж магадгүй ч ийм туршлагаар гурваас таван жил явсны дараа тэд өөрсдөөсөө зарим нэг өөрчлөлтийг мэдэрч чадах бөгөөд эргэн тойрны хүмүүс нь ч үүнийг харж чадна. Ямартай ч, антихристийн зан чанартай ийм хүмүүс болон антихристүүдийн хооронд ялгаа бий. Энэ тал дээрх гол онцлог нь юу вэ? (Антихристийн зан чанартай хүмүүс гэмшиж чаддаг.) Тэд буруу зүйл хийх, гэм буруу үйлдэх, эсвэл засалт, шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалттай тулгарах үедээ гэмшиж чаддаг. Тэд буруу зүйл хийсэн, эсвэл алдаа гаргаснаа ухаарах үедээ ч өөрсдийгөө эргэцүүлж, зүрх сэтгэлдээ өөрсдийгөө нааштайгаар эргүүлж, гэмших хандлагатай байж чаддаг. Энэ бол антихристийн зан чанартай хүмүүсийг антихристүүдээс бүрэн ялгаж салгадаг онцлог ялгаа юм.

Антихристүүд болон антихрист зан чанартай хүмүүсийн хоорондох ялгааны хураангуй

Антихристүүд бол амьд Сатанууд юм. Тэднийг Сатан шиг амьдардаг гэж хэлж болно; тэд бол хүмүүст харагддаг диаволууд, Сатанууд юм. Тэгвэл антихристүүд болон антихрист зан чанартай хүмүүсийн хоорондох мөн чанарын ялгааг нэгтгэн дүгнэцгээе. Нэг тал нь үнэнд хандах хандлага юм. Антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүй. Хэдийгээр тэд Бурханы үг бол үнэн, эерэг зүйл, хүмүүст ашиг тустай үг, бүх эерэг зүйлийн хэмжүүр бөгөөд хүмүүс үүнийг хүлээн авч, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг амаараа хүлээн зөвшөөрч чаддаг ч—хэдийгээр тэд энэ бүхнийг хэлж чаддаг ч—Бурханы үгийг хэрэгжүүлж огт чаддаггүй. Тэд яагаад хэрэгжүүлдэггүй вэ? Яагаад гэвэл, тэд зүрх сэтгэлдээ үнэнийг хүлээн авдаггүй. Тэд амаараа Бурханы үг бол үнэн гэж хэлдэг ч шал өөр сэдэлтэй байдаг: Тэд үнэнийг хүлээн авдаггүй гэдгээ нуун далдлахын тулд, мөн хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд ингэж хэлдэг. Антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал ярьж чаддаг байлаа гээд Бурханы үг үнэн гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Тэд Бурханы үгийн үнэнийг зүрх сэтгэлдээ уг үндэснээсээ хүлээн авдаггүй учраас үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тэд үнэнийг хүлээн авч, үнэн-бодит байдалд орохын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй. Нөгөө талаар, антихрист зан чанартай хүмүүс заавал антихрист байх албагүй. Тэдний зарим нь тодорхой хэмжээгээр үнэнийг, эерэг зүйлийг, зөв үгийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг—энэ бол нэг ялгаа юм. Антихрист мөн чанартай хүмүүс үнэнд дайсагнаж, нуруугаа харуулдаг бол антихрист зан чанартай зарим хүн үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чаддаг. Бурханы үгийг уншиж, Бурханы ажлыг хэдэн жил туулснаар үнэнд хандах хандлага нь бага зэрэг өөрчлөгдөж болно. Тэд хэрэгжүүлж чадахгүй байгаа ч гэсэн үнэн бол сайн, зөв зүйл гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг. Тэд зүгээр л үнэнийг хайрладаггүй, эсвэл тийм ч их сонирхдоггүй, тиймээс үүнийг хэрэгжүүлэхэд бага зэрэг хүчин чармайлт, тэмцэл шаардагддаг. Тэгэхээр антихрист зан чанартай боловч бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг. Бүр ядаж л тэд зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг эсэргүүцэж, үнэнд эгдүүцдэггүй бөгөөд үнэнийг зэвүүцдэггүй. Ихэнх хүн ийм байдалд байдаг бөгөөд үнэнд хандахдаа ийм илрэл харуулдаг. Ийм хүмүүсийг ингэж дүрслэх нь тэднийг гоёчилдог ч үгүй, бас гутаадаг ч үгүй. Энэ нь нэлээд бодитой биш гэж үү? (Тийм.) Өөр нэг тал нь тэднийг хүн чанарын өнцгөөс ялгах, өөрөөр хэлбэл мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар нь сайн эсвэл муу эсэхэд үндэслэн ялгах явдал юм. Ёрын муу хүн чанартай, үнэнийг хүлээн авдаггүй, үнэнийг онцгой зэвүүцдэг хэн боловч гарцаагүй үл итгэгч юм уу антихрист мөн. Зарим хүн үнэнийг онцгой хайрладаггүй, сонирхдоггүй. Бусад хүн үнэнийг нөхөрлөх үед тэд нойрмог, идэвхгүй болдог. Гэхдээ ийм төрлийн хүмүүст ёрын муу хүн чанар байдаггүй бөгөөд тэд бусдыг тарчлаадаггүй. Хэрвээ чи Бурханы санаа зорилго, үнэн-зарчим, эсвэл Бурханы гэрийн дүрэм журмын талаар нөхөрлөвөл тэд сонсож чаддаг ба үнэнийг хүлээн авч, чармайхад бэлэн байдаг ч үнэнийг заавал хэрэгжүүлж чаддаг байх албагүй. Хэрвээ тэд удирдагч болбол чамайг үнэнийг ойлгоход хөтөлж, эсвэл Бурханы өмнө аваачиж чадахгүй байж магадгүй ч чамайг яавч тарчлаахгүй. Энэ бол антихрист зан чанартай хүмүүсийн хүн чанар юм. Ямартай ч антихрист зан чанартай хүмүүсийн хүн чанар тийм ч ёрын муу биш; тэд үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг. Эсрэгээрээ, антихристүүд мөс чанар, эрүүл ухаангүй байгаад зогсохгүй туйлын харгис хүн чанартай байдаг. Антихрист зан чанартай хүмүүст мөс чанарын мэдрэмж, бага зэрэг эрүүл ухаан байдаг бөгөөд тэд зарим асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг. Жишээ нь, Бурханы гэрийн шаардлагад хандах, чуулган дахь янз бүрийн хүмүүстэй харьцах, эерэг болон сөрөг зүйлд хандахдаа хэрхэн сонголт хийх, аль талд зогсох тухайд тэд эдгээр болон бусад иймэрхүү асуудлыг ялгаж салгаж чаддаг бөгөөд эцсийн дүндээ мөс чанартаа тулгуурлан зөв сонголт хийж чаддаг. Ийм төрлийн хүмүүст тийм ёрын муу хүн чанар байдаггүй бөгөөд харьцангуй сайхан сэтгэлтэй байдаг. Өөр нэг ялгаа бий, бидний дөнгөж сая нөхөрлөсөн зүйл, тодруулбал антихрист зан чанартай зарим хүн үнэнийг хүлээн авч чаддаг бөгөөд буруу зүйл хийх үедээ эргэцүүлж, гэмшдэг зүрх сэтгэлтэй байж чаддаг. Эсрэгээрээ, антихристүүд энэ хоёр илрэлийг огт харуулдаггүй. Тэд үнэнийг зэвүүцдэг, үнэнийг хүлээн авдаггүй, туйлын харгис хүн чанартай учраас зөрүүд, өөрчлөгддөггүй. Ийм төрлийн хүмүүс өөрчлөгдөж, гэмшилд хүрэх боломжгүй. Хүн жинхэнээсээ гэмшиж чадах эсэх нь голчлон мөс чанар, эрүүл ухаантай эсэхээс, мөн үнэнд хандах хандлагаас нь шалтгаалдаг. Антихрист зан чанартай хүмүүст ёрын муу хүн чанар байхгүй, бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай, зарим үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг учраас өөрчлөгдөх боломжтой байдаг. Тэд алдаа гаргах юм уу гэм буруу үйлдэх үедээ засуулсныхаа дараа гэмшиж чаддаг. Энэ нь антихрист зан чанартай хүмүүст аврагдах найдвар байгааг тодорхойлдог бол антихристүүд засаршгүй; тэд диаволууд болон Сатаны төрлийнх юм. Антихристүүд болон антихрист зан чанартай хүмүүсийн хоорондох мөн чанарын ялгаа нь эдгээр хэдэн шинж чанар юм. Энэ дүгнэлт нэлээд бодитой юу? (Тийм.) Антихристүүдийн эдгээр хэдэн шинж чанарын тухайд, бидний нөхөрлөсөн нарийвчилсан илрэлүүд нь бодитой бөгөөд баримтад нийцдэг, гутаах ямар ч элемент агуулаагүй. Бурханы сонгосон хүмүүс бүгд үүнтэй тулгарч, үүнийг харсан; антихристүүд зүгээр л ийм байдаг. Антихрист зан чанартай хүмүүсийн тухайд гэвэл, бид бас янз бүрийн илрэлийг ил болгосон бөгөөд энэ бүхэн нь хүмүүст харагддаг, баримтад нийцдэг, ямар ч гоёчлох зүйлгүй юм.

Антихрист зан чанартай хүмүүсийн хүн чанарт олон дутагдал, согог байдаг бөгөөд тэд бас төрөл бүрийн завхарсан зан чанарыг янз бүрийн хэмжээгээр харуулдаг. Эдгээр завхарсан зан чанар нь хүн бүрд зарим нэг илэрхий онцлог илрэлтэй байдаг. Жишээ нь, зарим хүн онцгой биеэ тоосон, зарим нь онцгой тооцоотой, ов мэхтэй, зарим нь онцгой гөжүүд, зарим нь онцгой залхуу гэх мэт байдаг. Эдгээр илэрхийлэл нь антихрист зан чанартай хүмүүсийн илрэл бөгөөд ийм хүмүүсийн хүн чанарын онцлог шинж юм. Хэдийгээр эдгээр хүн зүрх сэтгэлдээ бага зэрэг сайхан сэтгэлтэй буюу энгийнээр хэлбэл, бага зэрэг цайлган сэтгэлтэй байдаг ч асуудалтай тулгарах үедээ Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч байгааг тодорхой хардаг боловч бусдыг гомдоохоос айдаг учраас яг л хуягтаа бүгсэн яст мэлхий шиг болж, Сатаны гүн ухаанаар амьдарч, үнэн-зарчмыг баримтлах хүсэлгүй байдаг. Ингэж үйлдэх ёсгүй, ингэж үйлдвэл Бурханд шударга бус байна гэж зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг ч тэд өөрийн эрхгүй бялдууч байхыг сонгодог. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, амьдарч, амьд гарахын тулд Сатаны гүн ухаанд найдах ёстой, зөвхөн ингэж байж л өөрсдийгөө хамгаалж чадна гэж тэд итгэдэг. Тиймээс тэд бялдууч байхыг сонгож, үнэнийг хэрэгжүүлдэггүй. Ингэж үйлдсэнээрээ мөс чанаргүй, хүн чанаргүй; хүн биш, хоточ нохойноос ч дор гэдгээ зүрх сэтгэлдээ мэдэрдэг. Гэвч өөрсдийгөө зэмлэсний дараа өөр нөхцөл байдалтай тулгарах үедээ гэмшдэггүй хэвээр, адилхан үйлддэг хэвээр байдаг. Тэд үргэлж сул дорой байж, үргэлж гэм буруугийн мэдрэмжтэй байдаг. Энэ юуг нотолж байна вэ? Хэдийгээр антихрист зан чанартай хүмүүс өөрсдөө антихрист биш ч гэлээ хүн чанарт нь асуудал, дутагдал байдаг тул тэд гарцаагүй их завхрал харуулдаг гэдгийг энэ нь нотолдог. Ийм хүний нийтлэг илрэлийг харвал тэд Сатанаар гүнзгий завхруулуулсан хэвээр, огт өөрчлөгдөөгүй хүн юм; тэд бол Бурханы хэлдгээр яг Сатаны үр сад мөн. Антихрист зан чанартай хүмүүс юугаараа антихристүүдээс дээр вэ? Нарийн яривал, хэдийгээр антихрист зан чанартай боловч антихрист мөн чанаргүй хүмүүс Сатаны төрөл бүрийн завхарсан зан чанарыг харуулдаг ч тэд яавч ёрын муу хүмүүс биш. Тэдний нөхцөл байдал нь хэн нэгнийг зальхай, ёрын муу ч биш, бас сайн хүн ч биш гэж ихэвчлэн хэлдэгтэй адил юм; тэд зүгээр л Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, гэмших хүсэлтэй, засуулсныхаа дараа үнэнийг хүлээн авч чаддаг, бага зэрэг дуулгавартай байдалтай байдаг. Хэдийгээр тэд ёрын муу хүмүүс биш, Бурханаар авруулах найдвар байсаар байгаа ч Бурханаас эмээж, Бурханы ярьдаг муугаас зайлах стандартаас хол байдаг! Зарим хүн Бурханд гурваас таван жил итгээд, бага зэрэг өөрчлөлт, ахиц дэвшил гардаг. Зарим хүн Бурханд наймаас арван жил итгэсэн ч огт ахиц дэвшил гардаггүй. Зарим хүн бүр Бурханд 20 жил итгэсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй; өмнөх шигээ л хэвээрээ байдаг. Тэд үзэлтэйгээ зөрүүдлэн зууралддаг. Тэд Бурханы үгийг сонсож, Бурханы гэрийн янз бүрийн дүрэм журамд баригддаг учраас л томоохон алдаа гаргаагүй, Бурханы гэрт ноцтой хохирол учруулах муу үйл хийгээгүй, агуу их гамшиг тариагүй байдаг. Антихрист зан чанартай хүмүүс бүгд эцэстээ Бурханаар аврагдаж чадахгүй нь лавтай. Тэдний ихэнх нь хөдөлмөрчид байх магадлалтай бөгөөд зарим нь гарцаагүй таягдан хаягдана. Ямартай ч, хэдийгээр тэд ёрын муу хүмүүс биш ч хүн чанар муутай хүмүүс юм. Тэдний төгсгөл болон хүрэх газар нь мэдээж адилхан байхгүй. Энэ нь бүхэлдээ тэд үнэнийг хүлээн авч чадах эсэх, замаа хэрхэн сонгохоос шалтгаална. Зарим хүн: “Таны үг зөрчилдөж байна. Энэ хүмүүс өөрчлөгдөж, гэмшиж чадна гэж та хэлээгүй билүү?” гэдэг. Миний хэлэх гэсэн санаа бол, энэ хүмүүс тодорхой нөхцөл байдалд, өөр өөр орчинд үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг гэсэн үг. “Янз бүрийн хэмжээгээр” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, зарим хүн Бурханд гурваас таван жил итгээд жаахан өөрчлөгддөг, 10-аас 20 жил итгээд мэдэгдэхүйц өөрчлөгддөг гэсэн үг юм. Зарим хүн Бурханд 10-аас 20 жил итгэсэн ч анх итгэж эхэлсэн үеийнхтэйгээ адилхан хэвээр байдаг, үргэлж “Би гэмших ёстой, би Бурханы хайрыг хариулах ёстой!” гэж хашхирдаг ч бодит байдал дээр ямар ч өөрчлөлт гардаггүй. Тэдэнд мөс чанарын мэдрэмж байдаг учраас л зүрх сэтгэлдээ ийм хүсэл тээж, өөрчлөгдөж, гэмших хүсэлтэй байдаг. Гэвч хүсэлтэй байна гэдэг нь үнэнийг хэрэгжүүлж чадна гэсэн үг биш, бодит байдалд орно гэсэн үг ч биш. Хүсэлтэй байна гэдэг нь ердөө л үнэнийг эсэргүүцэхгүй, үнэнийг зэвүүцэхгүй, үнэнийг ил тодоор гүтгэхгүй, Бурханыг ил тодоор шүүж, яллаж, доромжлохгүй байх явдал юм—энэ нь ердөө л эдгээр илрэл юм. Гэхдээ энэ нь үнэнийг үнэхээр дуулгавартай дагаж, хүлээн авч, хэрэгжүүлж чадна гэсэн үг биш, мөн махан бие болон өөрийнхөө хүслээс урваж чадна гэсэн үг биш юм. Энэ бодитой баримт мөн үү? (Тийм.) Яг л ийм байдаг. Хүн чанартаа бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай, жаахан гэмшсэн зүрх сэтгэлтэй байна гэдэг нь завхарсан зан чанаргүй гэсэн үг биш. Антихрист зан чанартай хүмүүс мөн чанарын хувьд антихристүүдээс ялгаатай боловч энэ нь тэд үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг хүмүүс гэсэн үг биш. Мөн энэ нь тэд үнэн-бодит байдалтай хүмүүс, эсвэл Бурханы хайрладаг хүмүүс гэсэн үг биш юм. Энэ хоёр талын хооронд мөн чанарын ялгаа бий; тэдгээр нь шал өөр юм. Антихрист зан чанартай хүмүүс хүн чанар, үнэнд хандах хандлага, гэмшлийн хэмжээний хувьд антихристүүдтэй харьцуулахад хамаагүй дээр байдаг нь лавтай. Гэвч Бурхан хүмүүсийг хэмждэг стандарт нь тэд антихристүүдээс хэр ялгаатай байгаад үндэслэдэггүй; энэ бол стандарт биш. Бурхан хүний хүн чанарыг, мөс чанар, эрүүл ухаантай эсэх, үнэнийг хайрлаж, хүлээн авдаг эсэх, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг эсэх, Бурханд дуулгавартай байдаг эсэх, мөн үнэнийг олж авч, авралд хүрч чадах эсэхийг хэмждэг. Эдгээр нь Бурхан хүмүүсийг хэмждэг стандартууд юм. Бурхан антихрист зан чанартай хүмүүст янз бүрийн шаардлага тавьсан. Бурхан өөрсдийг нь аврах зорилгоор антихрист зан чанартай хүмүүсийг хэмжихдээ эдгээр шаардлагыг ашигладаг. Ингэж хэлэхийг сонсоод та нар ойлгов уу? Нэгдүгээрт, чамд антихрист зан чанар хэчнээн их байсан ч хамаагүй, үнэнийг хүлээн авч чадаж л байвал чи антихрист биш гэдгийг чи тодорхой мэдэж байх ёстой. Хэдийгээр чи антихрист биш ч энэ нь чи Бурханд дуулгавартай нэгэн гэсэн үг биш. Үнэнийг эгдүүцэхгүй, эсвэл үнэнийг зэвүүцэхгүй байна гэдэг нь чи үнэнийг хэрэгжүүлж, дуулгавартай дагадаг хүн гэсэн үг биш. Бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай, харьцангуй сайхан сэтгэлтэй, антихристүүдээс дээр хүн чанартай байлаа гээд чи заавал сайн хүн байна гэсэн үг биш. Хүн сайн, муу эсэхийг хэмжих стандарт нь антихристүүдийн хүн чанарт үндэслэдэггүй. Антихристүүд хэчнээн олон муу зүйл хийсэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, гэмшдэггүй, харин урьдын адил үргэлжлүүлэн үйлддэг; тэд хэзээ ч эргэж буцдаггүй бөгөөд эцсээ хүртэл Бурханыг эсэргүүцдэг. Хэдийгээр антихрист зан чанартай зарим хүн чин сэтгэлээсээ өөрчлөгдөж, гэмшихийг хүсдэг ч жаахан өөрчлөгдөх нь жинхэнэ гэмшилтэй гэсэн үг биш. Гэмших шийдвэр зоригтой байна гэдэг нь үнэнийг ойлгож, үнэнийг олж авч, амийг олж авч чадна гэсэн үг биш юм.

Зарим хүн: “Би антихрист биш, тиймээс би антихристүүдээс дээр, антихристүүдийг бодвол арай бага гүнзгий завхарсан” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Энэ гажууд ойлголт уу? (Тийм ээ, мөн.) Антихрист зан чанартай хүмүүс завхарсан зан чанараараа антихристүүдтэй адилхан боловч уг чанар-мөн чанар нь өөр байдаг. Бодоод үз дээ—энэ үг зөв үү? (Тийм.) Тэгвэл тайлбарла даа. (Антихрист зан чанартай хүмүүст яг л антихристүүдийн адилаар завхарсан зан чанар байдаг. Тэдэнд хоёуланд нь биеэ тоосон, хорон муу зан чанар байдаг бөгөөд хоёулаа байр суурийг эрэлхийлдэг. Гэхдээ тэдний хүн чанар-мөн чанар нь өөр. Антихрист зан чанартай хүмүүст бага зэрэг мөс чанарын мэдрэмж байдаг бөгөөд үнэнийг янз бүрийн хэмжээгээр хүлээн авч чаддаг. Тэд үнэнийг зэвүүцдэггүй, үнэнийг үзэн яддаггүй. Нөгөө талаар, антихрист мөн чанартай хүмүүс хорлонтой хүн чанар-мөн чанартай байдаг. Тэдэнд мөс чанарын мэдрэмж байхгүй бөгөөд үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг. Тэд гэмшихгүй.) Тэд бүгд завхарсан зан чанартай байхад яагаад Бурхан антихрист мөн чанартай хүмүүсийг антихрист гэж, мөн Өөрийнхөө дайсан гэж тодорхойлдог вэ? (Энэ нь голчлон үнэнд хандах хандлагад нь үндэслэдэг. Антихристүүд үнэнийг зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг бөгөөд үнэнийг үзэн ядах нь үнэндээ Бурханыг үзэн ядаж байгаа хэрэг юм.) Өөр хэлэх юм байна уу? (Антихристүүдийн мөн чанар бол диаволынх.) Диаволын мөн чанартай хүмүүст аврагдах ямар нэг найдвар бий юу? (Байхгүй.) Энэ хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд аврагдаж чадахгүй. Энэ хоёр төрлийн хүнд хоёуланд нь завхарсан зан чанар байдгийг бодолцвол аврагдаж чадах хүмүүс болон аврагдаж чадахгүй хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ? Зөвхөн завхарсан зан чанарынх нь хувьд авч үзвэл энэ хоёр төрлийн хүн адилхан, тэгвэл яагаад антихристүүд аврагдаж чадахгүй байхад антихрист зан чанартай боловч антихрист мөн чанаргүй хүмүүст аврагдах өчүүхэн найдвар байдаг вэ? (Антихрист зан чанартай хүмүүс үнэн болон эерэг зүйлсэд маш их дайсагнадаг антихристүүдтэй адилгүй юм. Хэдийгээр тэд үнэнийг онцгой хайрладаггүй ч үнэнд эгдүүцдэггүй бөгөөд янз бүрийн хэмжээгээр хүлээн авч, бага багаар өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн ичих нүүргүй антихристүүдээс ялгаатай нь тэдний хүн чанар бага зэрэг мөс чанарын мэдрэмжтэй байдаг.) Аврагдах найдвар үүнд оршдог; энэ бол мөн чанарын ялгаа юм. Антихристүүдийн мөн чанараас дүгнэвэл ийм төрлийн хүн засаршгүй бөгөөд аврагдах найдваргүй. Чи тэднийг аврахыг хүссэн ч чадахгүй; тэд өөрчлөгдөж чадахгүй. Тэд бол Сатаны завхарсан зан чанартай жирийн нэг төрлийн хүн биш, харин диаволууд болон Сатаны амь-мөн чанартай төрлийн хүн юм. Ийм төрлийн хүн огт аврагдаж чадахгүй. Эсрэгээрээ, завхарсан зан чанартай жирийн хүмүүсийн мөн чанар юу вэ? Тэдэнд ердөө л завхарсан зан чанар байдаг; гэхдээ тэдэнд тодорхой хэмжээний мөс чанар, эрүүл ухаан байдаг бөгөөд зарим үнэнийг хүлээн авч чаддаг. Энэ нь, үнэн энэ хүмүүст тодорхой нөлөө үзүүлж, аврагдах найдвар төрүүлж чадна гэсэн үг юм. Бурхан яг ийм төрлийн хүнийг авардаг. Антихристүүд огт аврагдаж чадахгүй, харин антихрист зан чанартай хүмүүс аврагдаж чадах уу? (Чадна.) Хэрвээ бид тэднийг аврагдаж чадна гэж хэлбэл энэ нь бодитой биш. Бид тэдэнд аврагдах найдвар бий гэж л хэлж чадна—энэ нь харьцангуй бодитой юм. Эцсийн эцэст, хүн аврагдаж чадах эсэх нь тухайн хүнээс шалтгаална. Энэ нь тэд үнэнийг үнэхээр хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг дуулгавартай дагаж чадах эсэхээс шалтгаална. Тиймээс ийм төрлийн хүнд аврагдах найдвар бий гэж л хэлж болно. Тэгвэл яагаад антихристүүдэд аврагдах найдвар байдаггүй вэ? Яагаад гэвэл тэд бол антихристүүд; тэдний уг чанар бол Сатаных. Тэд үнэнд дайсагнадаг, Бурханыг үзэн яддаг бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэгсэн ч Бурхан тэднийг аварч чадах уу? (Чадахгүй.) Бурхан завхарсан хүмүүсийг авардаг болохоос Сатан болон диаволуудыг авардаггүй. Бурхан үнэнийг хүлээн авдаг хүмүүсийг авардаг болохоос үнэнийг үзэн яддаг шаарнуудыг авардаггүй. Энэ тодорхой байна уу? (Тийм.) Зарим хүнд гажууд ойлголт төрүүлэхгүйн тулд бид ингэж нөхөрлөж байна. Антихристүүд болон антихрист зан чанартай хүмүүсийг ялгаж салгасны дараа зарим хүн өөрсдийгөө антихрист биш гэж бодоод, энэ нь тэд аюулгүй бүсэд байгаа гэсэн үг, өөрсдөдөө хоргодох газар үнэхээр олж авсан, ирээдүйд яав ч зайлуулагдахгүй, хөөгдөхгүй, эсвэл таягдан хаягдахгүй гэж боддог. Энэ гажууд ойлголт мөн үү? Аврагдах найдвар байна гэдэг нь хүн аврагдана гэсэн үг биш. Энэ найдвар нь хүмүүсээс үүнийг очиж, барьж авахыг шаарддаг хэвээр байдаг. Үнэнд хандах чиний хандлага антихристүүдийнхээс өөр. Чи үнэнийг зэвүүцдэггүй, эсвэл чиний хүн чанар антихристүүдийнхээс арай дээр; чамд бага зэрэг мөс чанарын мэдрэмж байдаг, харьцангуй сайхан сэтгэлтэй, бусдыг хорлодоггүй, буруу зүйл хийхээрээ гэмшихээ мэддэг, өөрчлөгдөж чаддаг. Ердөө эдгээр хэдэн чанарыг эзэмшсэн нь чамд үнэнийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлж, авралд хүрэх үндсэн нөхцөл байна гэсэн үг юм. Гэхдээ антихрист биш байна гэдэг нь чи аврагдана гэсэн үг биш. Чи антихрист биш ч гэсэн завхарсан хүн хэвээрээ юм. Бүх завхарсан хүн аврагдаж чадах уу? Заавал тэгэх албагүй. Антихрист юм уу ёрын муу хүн биш байлаа ч үнэнийг эрэлхийлэхгүй л бол аврагдаж чадахгүй хэвээр байна. Үнэнийг хүлээн авч, эрэлхийлснээр хүмүүс Бурханы авралд хүрдэг. Хүмүүсийн завхарсан зан чанар Бурханд дайсагнадаг. Хүнд завхарсан зан чанар байгаа цагт тэд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах гэх мэтчилэн үйлдэж аанай л чадна. Тиймээс тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн авах хэрэгтэй; тэдэнд Бурханы үгийн хангалт, удирдамж, Бурханы засалт, сахилгажуулалт, шийтгэл гэх мэт хэрэгтэй—Бурханы хийдэг энэ ажлын аль нь ч дутаж болохгүй. Тиймээс авралд хүрэхийн тулд нэг талаар Бурханы ажил хэрэгтэй, дээр нь хүмүүс хамтран ажиллах шийдэмгий байдалтай байх хэрэгтэй. Тэд хатуу бэрхийг туулж, төлөөс төлж чаддаг байх, үнэнийг ойлгосныхоо дараа үнэн-бодит байдалд орох гэх мэтийг чаддаг байх хэрэгтэй. Энэ бол эцсийн өдрүүдийн Бурханы авралыг олж авах, үнэнийг ойлгох үндсэн дээр бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулах туйлын ховор ерөөлийг хүртэх цорын ганц зам юм. Ийм л энгийн. За, энэ сэдвээрх нөхөрлөлөө ингээд дуусгая.

13-р зүйл: Бурханы сонгосон хүмүүсийг антихристийн үймээн, төөрөгдөл, хяналт, хор хөнөөлөөс хамгаалж, тэднийг антихристийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ авч хаядаг болгох

Антихристүүд чуулганыг үймүүлж байгааг олж мэдсэний дараа удирдагч, ажилчдын заавал гүйцэтгэх ёстой хэдэн ажил

Одоо бид гол сэдвийн талаар нөхөрлөнө. Удирдагч, ажилчдын арван хоёр дахь үүрэг хариуцлагын талаарх бидний нөхөрлөл дууссан. Энэ нөхөрлөлөөр бид арван гурав дахь үүрэг хариуцлагыг хэлэлцэнэ: “Бурханы сонгосон хүмүүсийг антихристийн үймээн, төөрөгдөл, хяналт, хор хөнөөлөөс хамгаалж, тэднийг антихристийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ авч хаядаг болгох.” Арван гурав дахь үүрэг хариуцлага нь удирдагч, ажилчид антихристүүдэд хэрхэн хандах ёстой вэ гэдэг сэдвийг хамардаг. Чуулганд антихристүүд гарч ирэх үед удирдагч, ажилчид ямар ажил хийх ёстой вэ? Нэгдүгээрт, ийм асуудлыг шийдвэрлэхдээ удирдагч, ажилчид урагш гарч ирж, ах эгч нарыг антихристүүдийн үймээн, төөрөгдөл, хяналт, ноцтой хор хөнөөлөөс хамгаалах хэрэгтэй гэж энэ үүрэг хариуцлагад заасан байдаг. Энэ бол тэдний хийх ёстой эхний ажил юм. Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг хэрхэн үймүүлж, төөрөгдүүлж, хянаж, ноцтой хорлодог тухайд өмнө нь их нөхөрлөсөн тул энэ агуулга өнөөдрийн нөхөрлөлийн гол сэдэв биш юм. Өнөөдөр бид антихристүүдийн ийм зан авир, үйлдэлтэй тулгарах үедээ Бурханы сонгосон хүмүүсийг хор хөнөөлөөс хамгаалахын тулд удирдагч, ажилчид ямар үүрэг хариуцлага биелүүлж, ямар ажил хийх ёстой вэ гэдэгт төвлөрнө. Нэгдүгээрт, удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн үймээн, төөрөгдөл, хяналт, ноцтой хор хөнөөлөөс хамгаалах ёстой—энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын нэг юм. “Үүрэг хариуцлагын нэг” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь удирдагч, ажилчдын гүйцэтгэдэг олон ажлын дотроос Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн үймээн, ноцтой хор хөнөөлөөс хамгаалж, чуулганы хэвийн амьдралаар амьдруулах нь чухал ажил гэсэн үг юм. Энэ нь бас тэдний хариуцлагаасаа зайлсхийж болохгүй, зайлшгүй хийх ёстой ажил юм. Удирдагч, ажилчид үүнийг чухалчлах ёстой, үл тоомсорлох ёсгүй. Чуулганы амьдралын хэвийн үйл ажиллагааг сахиулах нь маш чухал ажил бөгөөд чуулганы бүх ажлын дотроос тэргүүн зэргийн ажил юм. Энэ нь ч бас удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Удирдагч, ажилчдын үндсэн ажил бол Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдал руу хөтлөх. Сатанууд, антихристүүд хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурхантай булаацалдахаар ирэх үед удирдагч, ажилчид босож, антихристүүдийг илчилснээр Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялган таньж, антихристүүдийн үнэн төрхийг ил болгож, улмаар тэднийг чуулганаас зайлуулах ёстой. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүд хянаж, ноцтой хорлохоос сэргийлэхийн төлөө юм. Энэ бол чуулганы ажил хийхдээ удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Тэгвэл эдгээр зүйлээс сэргийлэх гэж юу гэсэн үг вэ? Тэдгээрээс хэрхэн сэргийлэх ёстой вэ? “Сэргийлэх” гэдэг нэр томьёо нь үгчилбэл ямар нэг зүйл тохиолдохыг боломжит дээд зэргээр зогсоох гэсэн утгатай. Энд гол санаа нь юу вэ? Хэрэг явдал гарахыг зогсоох нь урьдчилан сэргийлэлт болдог. Антихристүүдийн хэрэг явдлыг зохицуулахдаа удирдагч, ажилчдын хийх үндсэн ажил бол антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, хянаж, ноцтой хорлохыг дээд зэргээр зогсоох явдал юм. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн хор хөнөөлөөс аль болох хамгаалах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой гол ажил бөгөөд арван гурав дахь үүрэг хариуцлагын тухайд бидний тодорхой нөхөрлөх хэрэгтэй зүйл энэ юм. Тэгвэл Бурханы сонгосон хүмүүсийг хэрхэн хамгаалж болох вэ? Антихристүүдийн хийдэг эдгээр ёрын муу үйлийг гарахыг зогсоосноор. Тэдгээрийг зогсоох олон арга зам, арга барил бий, жишээ нь илчлэх, засах, задлан шинжлэх, хязгаарлах. Өөр юу байна? (Хөөх.) Наад чинь бол эцсийн алхам. Ах эгч нар ялган таних чадваргүй хэвээр байж, хэн нэгнийг антихрист гэдгийг мэдэхгүй байхад удирдагч, ажилчид тухайн хүнийг тийм гэдгийг хэдийнээ тогтоочихсон байгаад шууд хөөвөл ялган таних чадваргүй хүмүүст үзэл, шүүлт бий болж, зарим нь бүдэрч магадгүй. Ийм тохиолдолд удирдагч, ажилчид ямар ажил хийх ёстой вэ? Би сая юу дурдсан бэ? (Илчлэх, засах, задлан шинжлэх, хязгаарлах.) Антихристүүд мууг үйлдэхийг зогсоох ямар нэг сайн арга барил та нарт байна уу? Тэднийг хянах нь сайн арга мөн үү? Энэ нь зарчимд нийцсэн үр дүнтэй арга зам, арга барилд тооцогдох уу? (Тооцогдоно.) Антихристүүдтэй харьцах зохистой арга зам юу вэ? Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт антихристүүдэд нөлөөлж чадах уу? (Чадахгүй.) Яагаад үгүй гэж? (Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй; үнэнийг зэвүүцдэг.) Антихристүүд үнэнийг зэвүүцэж, хүлээн авдаггүй, тиймээс антихристүүдтэй харьцахдаа шалгалт, цэвэршүүлэлт, шүүлт, гэсгээлт ашиглах нь зохисгүй. Түүнчлэн Бурхан тэдэн дээр ийм ажил хийдэггүй. Энэ санаа зохисгүй, тиймээс энэ арга барил яавч бүтэхгүй. Тэгвэл яг ямар арга барил зохистой вэ? Антихристүүдийн хор хөнөөлөөс болж ихээхэн зовсон олон хүн тэднийг гүнээ үзэн яддаг бөгөөд антихристүүдийг шүүж, яллаж, олон нийтэд илчлэх ёстой гэж итгэдэг. Тэд антихристүүдээр алдааг нь хүлээн зөвшөөрүүлж, чуулганд ил тодоор нүглийг нь улайлгаж, бүрмөсөн шившиг болгох ёстой гэж боддог. Эдгээр аргыг хэрэглэх нь зохистой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Хэрвээ бид антихристүүдийн мөн чанарыг авч үзвэл ийм арга хэмжээ авах нь үнэндээ хэтэрсэн хэрэг болохгүй—диаволуудад яаж ч хандсан зүгээр; хорхой шавж няцлахтай адилхан хэнэггүй хийж болно. Тэгэхээр удирдагч, ажилчид ингэж хийхийн зорилго нь тун зүй ёсны, зөв мэт санагддаг, гэвч эдгээр арга барилд ямар нэг асуудал байна уу? Энэ ажил удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын хүрээнд багтах уу? Ингэж хийх нь зарчимд нийцэх үү, үгүй юу? (Нийцэхгүй.) Мэдээж энэ нь зарчимд нийцэхгүй. Зарчим хаанаас гардаг вэ? (Бурханы үгээс.) Зөв. Хэдийгээр ийм үйлдлийн бай нь антихристүүд—диаволууд—байлаа ч гэсэн арга барил ч бас зарчим болон Бурханы шаардлагад нийцэх ёстой, учир нь энэ ажлыг хийхдээ удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа болохоос биш, гэр бүлийн хэрэг явдал юм уу хувийн хэргээ зохицуулж байгаа хэрэг биш юм.

I. Ил болгох

Антихристүүдтэй харьцаж, мууг үйлдэх, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, хорлохыг нь зогсоох нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Үүний зорилго нь Бурханы сонгосон хүмүүсийг хор хөнөөлөөс хамгаалах болохоос биш, хэн нэгнийг тарчлаах, эсвэл хэн нэгнээс өшөө авах боломжийг ашиглах, тэр тусмаа хэн нэгний эсрэг хөдөлгөөн өрнүүлэх явдал биш юм. Тиймээс антихристүүдийг мууг үйлдэхийг нь дээд зэргээр зогсоохын тулд удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй ажил юу вэ? Нэгдэх нь тэднийг ил болгох. Ил болгохын зорилго юу вэ? (Хүмүүст ялган таних чадвар хөгжүүлэхэд туслах.) Зөв. Энэ нь Бурханы сонгосон хүмүүст антихристүүдийн мөн чанарыг ялган таньж, дотроо антихристүүдээс холдож, тэдний төөрөгдүүлүүлэлтэд автахгүй байхад нь туслахын төлөө, мөн антихристүүд өөрсдийг нь төөрөгдүүлж, хянах гэж оролдох үед, антихристүүдэд явуулга хийж, өөрсдөөр нь тоглох боломж олгохын оронд, тэднийг идэвхтэйгээр голж чаддаг байхын төлөө юм. Тэгэхээр тэднийг ил болгох нь чухал уу? (Чухал.) Тэднийг ил болгох нь маш чухал боловч чи тэднийг үнэн зөв ил болгох ёстой. Тэгвэл чи тэднийг яаж ил болгох ёстой вэ? Ил болголтын чинь үндэслэл юу байх ёстой вэ? Тэдэнд дураараа пайз зүүж болох уу? Тэднийг үндэслэлгүйгээр бодлогогүй яллаж болох уу? (Болохгүй.) Тэгвэл Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах зорилгод хүрэхийн тулд чи тэднийг хэрхэн үнэн зөв ил болгох ёстой вэ? (Нэг талаар, бид тэдний муу үйлийн баримтад үндэслэн тэднийг бодитойгоор, үнэн зөв ил болгох ёстой. Үүнээс гадна, бид Бурханы үгийн дагуу тэднийг ялган таньж, задлан шинжлэх ёстой.) Энэ хоёр хариулт яг зөв; энэ хоёр тал хоёулаа зайлшгүй чухал. Нэг талаар, бодит нотолгоо байх ёстой. Чи антихристүүдийн харуулсан буруу үг, үйлдэл, утгагүй бодол, үзэл бодолд үндэслэн тэдний мөн чанарыг шүүж, тодорхойлох ёстой. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Бурханы үгийн дагуу тэднийг ялган таньж, задлан шинжлэх явдал юм. Бурханы ямар үгийг эх сурвалж болгох ёстой вэ? Ямар үг хамгийн шулуухан, оновчтой вэ? (Антихристүүдийг ил болгодог үг.) Зөв; чи антихристүүдийг ил болгохын тулд тэдний багийг хуулдаг зарим үгийг олж, туйлын нарийвчлалтай байхын тулд оновчтой, голчтойгоор харьцуулалт хийх ёстой. Ах эгч нар үүнийг сонссоныхоо дараа ойлгоно; тэд тухайн хүний талаар даруй ялган таних чадвартай болж, тэр хүнээс сэрэмжилнэ. Зүрх сэтгэлдээ ялган таних чадвартай болсноор тэд тэр хүнийг эгдүүцнэ: “Тэгэхээр тэр эцсийн эцэст антихрист байж! Тэр өмнө нь надад тусалж, бүр тус хүргэж байсан. Би түүнийг сайн хүн гэж бодсон. Энэ задлан шинжилгээ, нөхөрлөлөөр дамжуулан тэдний хоёр нүүр болон үндсэн антихрист илрэлүүд ил болж, энэ хүн аюултай гэдгийг харахад хүн бүрд тусаллаа. Бурханы үг тэднийг үнэхээр оновчтой ил болголоо! Тэр сайн хүн биш юм байна. Тэр сайхан зүйл ярьдаг, үйлдэлд нь ямар ч асуудал байхгүй мэт санагддаг ч мөн чанарыг нь ил болгосноор тэр үнэхээр антихрист гэдэг нь одоо илэрхий боллоо.” Хүмүүсийн бодлын өөрчлөлтөөс дүгнэхэд, удирдагч, ажилчид антихристүүдийг ил болгох ажлыг хийж байхдаа антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, үймүүлэхийг боломжит дээд зэргээр зогсоож байна гэсэн үг. Мэдээж, тэд бас Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн хяналт, ноцтой хор хөнөөлөөс хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлж байна. Тэд ажлынхаа нэгийг бодитоор хийж байна. Энэ нь ямар ажил вэ? Антихристүүдийг ил болгох. Антихристүүдийг ил болгох ажил бол Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын нэг юм. Удирдагч, ажилчдын хийх ёстой янз бүрийн ажлын тухайд бид тэдгээрийг цар хүрээ, хүрдэг үр дүнгээр нь эрэмбэлэхгүй; эхлээд “ил болгох” ажлын талаар нөхөрлөцгөөе. Антихристүүдийн уг чанар-мөн чанарыг ил болгоход чуулганы ажилд саад болж, үймүүлдэг байнгын муу үйлийнх нь санаархал, зорилго, үр дагаврыг ил болгох; антихристүүд удирдагч, ажилчнаар үйлчилж байхдаа чуулганы ямар ч бодит ажил хийдэггүй, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг үл тоомсорлодгийг ил болгох; антихристүүдийн өөрсдийгөө огт мэддэггүй, үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг муухай төрхийг ил болгох; мөн хүмүүсийн нүүрэн дээр болон ар хударгаар ярьдаг өөр өөр яриа, үйлдлийг нь ил болгох явдал багтдаг. Эдгээр талыг бүрмөсөн ил болгох нь антихристүүдийн үнэн төрх нь Сатанууд, ёрын муу диаволууд гэдгийг харуулдаг. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой чухал ажил юм. Тэгвэл энэ ажлыг гүйцэтгэхийн тулд удирдагч, ажилчид юутай болох хэрэгтэй вэ? Юуны түрүүнд тэдэнд тодорхой хэмжээний ачааны мэдрэмж хэрэгтэй, тийм биз дээ? (Тийм.) Удирдагч, ажилчид энэ хариуцлагыг үүрэхдээ ихэвчлэн ингэж боддог: “Тэр хүн бол антихрист. Зарим ах, эгч асуулт асуухаар түүн дээр байнга очиж, үргэлж түүнтэй ойр дотно байж, сайн харилцаатай байдаг. Тэр хүнд төөрөгдсөнөөсөө болоод олон хүн түүнийг ихэд шүтдэг. Үүнийг яах ёстой вэ?” Тэд Бурханы өмнө ирж залбирдаг бөгөөд антихристүүдийг ил болгох Бурханы үгийг ухамсартайгаар байнга эрж хайж, энэ талаарх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэдэг. Дараа нь тэд зөв цаг хугацааг бэлтгэж өгөхийг Бурханаас гуйдаг, эсвэл энэ хэргийн талаар ах эгч нартай нөхөрлөх тохиромжтой цаг, боломжийг өөрсдөө хайдаг. Тэд үүнийг өөрсдийн ачаа, дараа нь хийх ёстой чухал ажил гэж үздэг. Тэд байнга бэлтгэж, эрж хайж, удирдамж гуйн Бурханд залбирч байдаг; үргэлж ийм сэтгэл санааны байдал, нөхцөл байдалд байдаг. Ачааны мэдрэмжтэй байх гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Ийм ачаа тээж хэсэг хугацаанд бэлтгэснийхээ дараа тэд нөхцөл бүрдэхийг хүлээх ёстой. Ил болгож эхлэхээсээ өмнө, хамгийн наад зах нь хоёр юм уу гурван хүн антихристийг бодитоор ялган таньдаг болтол тэд хүлээх ёстой. Хэрвээ зөвхөн мэдрэмждээ үндэслэн хэн нэгнийг антихрист байх шиг байна гэж тогтоосон ч тэр хүн үнэхээр антихрист мөн эсэхийг нэвт харж чадахгүй байгаа бол тэд яаран хөдлөх ёсгүй. Товчхондоо, энэ ажлыг гүйцэтгэх үед тэдэнд Бурханы гэгээрэл, удирдамж гарцаагүй байх болно. Бодит ажил хийж, удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлэх гэдэг нь энэ юм.

II. Засах

Антихристүүдийг ил болгох ажил хийгдсэний дараа ах эгч нар тодорхой хэмжээний ялган таних чадвартай болдог ч бүрэн ил болохоосоо өмнө антихристүүд ах эгч нарыг зайлшгүй улам их төөрөгдүүлж, үймүүлснээр илүү олон хүн өөрсдийг нь шүтэж, бишрэн, дагахад хүргэдэг. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх итгэлийн зөв замд орохыг ихээхэн хойшлуулж, амь-оролтод нь саад болж, ноцтой хор хөнөөл учруулдаг. Тэгэхээр удирдагч, ажилчдын хийх ёстой хоёр дахь ажил бол антихристүүд ах эгч нарыг төөрөгдүүлж, үймүүлэх үед, эсвэл үг, үйлдэл нь үнэн-зарчмыг илэрхий зөрчих үед удирдагч, ажилчид нотлох баримтыг барьж авч, даруй урагш гарч ирэн тэднийг засаж, Бурханы үгийн дагуу муу үйлийг нь ил болгох ёстой, ингэснээр ах эгч нар антихристүүдийн үнэн төрхийг ялган таньж, нэвт харах боломжтой болно. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийг болон Бурханы гэрийн ажлыг хамгаалах зайлшгүй үүрэг хариуцлага юм. Удирдагч, ажилчид зүгээр сууж, юу ч хийхгүй байх юм уу нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх ёсгүй; тэд боломжийг даруй ашиглаж, хэрэг явдлыг онож барьж аван, урагш гарч ирэн антихристүүдийг засаж, тэдний үйлдэл, амбиц, хүсэл, мөн чанарыг оновчтой ил болгох ёстой. Мэдээж, антихристүүд ямар төрлийн хүн болохыг илүү оновчтой тодорхойлох шаардлагатай, ингэснээр ах эгч нар үүнийг тодорхой харж, антихристүүд өөрсдөө үүнийг мэдэж, хүн бүр өөрсдийг нь ялган таних чадваргүй, мэхлэгдэх боломжтой биш гэдгийг—ядаж зарим хүн үйлдэл, зан авирыг нь нэвт харж, далд амбиц, хүсэл, түүнчлэн мөн чанарыг нь нэвт харж чаддаг гэдгийг антихристүүд ухамсарлах юм. Антихристүүдийг засахын зорилго нь мэдээж зөвхөн үгээр мөн чанарыг нь ил болгох явдал биш. Үүнээс илүү чухал нь юу вэ? (Нэг талаар, ах эгч нарт ялган таних чадвар хөгжүүлэхэд туслах, мөн антихристүүдийн муу үйлийг хязгаарлах явдал юм.) Зөв. Энэ нь тэднийг хязгаарлахын төлөө юм, ингэснээр тэд хүмүүсийг төөрөгдүүлж, үймүүлэх зүйл хийхдээ бага ч болов эмээж, айдаг болно; тэднийг хязгаарлалтад захирагддаг, биеэ барьдаг, дураараа авирлаж зүрхэлдэггүй болгохын төлөө; Бурханы гэрт үнэн байдаг, үнэн эрх мэдлийг атгадаг төдийгүй захиргааны зарлиг байдаг гэдгийг, мөн Бурханы гэрт дарангуйлж, дураараа авирлаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханы сонгосон хүмүүсийг хорлох боломжгүй гэдгийг тэдэнд мэдүүлэхийн төлөө; түүнчлэн чуулганы ажлыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хор хөнөөл учруулсан болчимгүй муу үйл хийснийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдгийг тэдэнд мэдүүлэхийн төлөө юм. Антихристүүдийг даруй засахын зэрэгцээ удирдагч, ажилчид бас босож, тэднийг ил болгож, ялган таних чадвар хөгжүүлж, антихристүүдийн амбиц, хүсэл, сэдэл, зорилгыг нэвт харахад нь хүмүүст туслах ёстой. Энэ нь мэдээж бас Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө юм. Энэ бүхэн нь удирдагч, ажилчдын тооцож үзэх ёстой зүйлс бөгөөд уг ажлыг гүйцэтгэх нь тэдний үүрэг хариуцлагын хүрээнд багтдаг; тэд үүнийг үл тоомсорлож, хайнга хандаж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид чуулганд антихристүүд байгааг олж мэдвэл тэдний үг, үйлдэл болон ар хударгаар тараадаг эндүү ташаа зүйлд үргэлж сонор сэрэмжтэй байж, тэднийг засаж, ил болгох явдлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүд үймүүлэх, хорлохоос хамгаалахын тулд удирдагч, ажилчдын хийх ёстой ажлуудын нэг юм.

III. Задлан шинжлэх

Удирдагч, ажилчдын дараагийн ажил юу вэ? Задлан шинжлэх. Задлан шинжлэх нь ил болгохтой бараг адилхан боловч зэргийн хувьд ялгаатай байдаг. Задлан шинжлэх тухайд гэвэл, энэ нь зүгээр нэг баримт, үнэн нөхцөл байдал, эсвэл цаад шалтгааныг ил болгох тухай биш; энэ нь тодорхойлолтын асуудлыг хамардаг, өөрөөр хэлбэл, антихристүүдийн зан чанар буюу энэхүү мөн чанарын, үндсэн асуудлыг хамардаг. Бурхан, үнэн, үүрэгтээ болон Бурханы гэрийн ажилд хандах тэдний хандлагыг, түүнчлэн эндүү ташаа зүйл тарааж буйнх нь цаад сэдэл, санаа, зорилгыг—тэд яагаад үүнийг хийдэг шалтгааныг—задлан шинжилж, тэдний бодол санаа, харах өнцөг, үг яриа, үйл хөдлөл болон харуулдаг зан чанар, илрэлээр нь дамжуулан мөн чанар нь яг юу болохыг ялган тань. Эдгээрийг Бурханы үгтэй харьцуулж, тайлбарлах ёстой, ингэснээр ах эгч нар антихристүүдийн талаар илүү гүнзгий ойлголттой болж, өөрсдийнх нь өмнө нь байгаа антихристүүд яагаад ийм зүйл хэлж, хийдгийг, ийм хүмүүсийн талаарх Бурханы үзэл бодол юу болохыг, тэднийг хэрхэн тодорхойлдгийг нь бодит өнцгөөс тодорхой харж чадна. Мэдээж, удирдагч, ажилчид бас ах эгч нарт антихристүүдээс холдож, тэднийг голохыг, мөн Бурханыг буруу ойлгож, Бурханаас сэрэмжилж, Бурханаас холдож, Бурханыг голж, тэр ч бүү хэл антихристүүд шиг Бурханыг дотроо шүүж, яллахаас зайлсхийхийн тулд антихристүүдийн үйл хөдлөл, зан авир, хэл яриа, үзэл бодолд төөрөлдөхөөс сэрэмжлэхийг хэлэх ёстой. Задлан шинжлэхийн зорилго нь ил болгох, засах зэрэг бусад ажлын адилаар антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, үймүүлж, хорлохыг зогсоох явдал юм. Энэ нь Бурханы сонгосон хүмүүс антихристүүдэд ноцтой хорлогдохоос болон Бурханд итгэх итгэлийн зөв замаас хазайхаас хамгаалахын төлөө юм. Бурханы сонгосон хүмүүс антихристүүд чуулганыг хэрхэн үймүүлдэг талаарх баримт, үнэн нөхцөл байдлыг тодорхой харж, антихристүүдийн мөн чанарыг тодорхой харах үедээ тэдэнд дахин төөрөгдөж, хянагдахгүй. Зарим мунгинасан хүн, мунхаг хүн дотроо тэднийг биширч, шүтэж, тэдэнтэй харилцаж, ойр дотно байсан ч гэсэн антихристүүд дахин томоохон асуудал үүсгэж чадахгүй. Тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн амь-оролтод огт нөлөөлөхгүйгээр зөвхөн мунхаг хүмүүст л зарим нэг зүйл хийнэ, тиймээс чуулганы ажлыг үймүүлж, саад болж чадахгүй. Энэ түвшинд хүрэх нь удирдагч, ажилчдын хүрч чаддаг байх ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үүргээ дуртайяа гүйцэтгэдэг хүмүүсийг болон үнэнийг хайрладаг хүмүүсийг чуулганы хэвийн амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж чаддаг болгох ёстой. Үүний зэрэгцээ тэд бас энэ хүмүүсийг антихристүүдийн төөрөгдөлүүлэлт, үймээнээс сэрэмжилж, антихристүүдийг голж чаддаг болгож чаддаг байх ёстой. Энэ бол антихристүүдийн муу үйл, үймээнийг дээд зэргээр зогсоож, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах үр дүнд бүрэн хүрч байгаа хэрэг юм. Мэдээж, чи ажлаа хэчнээн үр дүнтэй хийж, хэчнээн нарийн нягт ярилаа ч антихристүүдийг голж чадахгүй, зүрх сэтгэлдээ тэднийг биширч, дээдэлсээр байх зарим мунхаг хүн, хэв чанар муутай хүн, мунгинасан хүн зайлшгүй байх болно. Гэхдээ ихэнх хүн антихристүүдийг голж чадах хэмжээнд хүрсэн байх болно. Хэрвээ удирдагч, ажилчид үүнд хүрч чадвал Бурханы сонгосон хүмүүсийг хэдийнээ дээд зэргээр хамгаалж, хүссэн үр дүндээ бүрэн хүрсэн байх болно. Яаж ч нөхөрлөсөн үнэнийг ойлгож чаддаггүй тэр ухаан муутай хүмүүсийн тухайд, хэрвээ тэгсэн ч гэсэн тэд жаахан хөдөлмөрлөж чадаж байвал тэдэнд бага зэрэг анхаарал, туслалцаа, түүнчлэн бага зэрэг илүү хайр, тэвчээр, хүлээцтэй байдал үзүүлэх хэрэгтэй. Энэ бол хийх ёстой бүхнээ хийж байгаа хэрэг бөгөөд ийм маягаар ажиллах нь зарчимч хэрэг юм. Энэ стандартыг хангаж чадах удирдагч, ажилчин олон байдаг уу? (Үгүй.) Тиймээс дээд зэргийн хүчин чармайлт гаргах ёстой; та нар Бурханы сонгосон хүмүүсийг цуцалтгүйгээр, дээд зэргээр хамгаалах ёстой. “Дээд зэргээр” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь өөрсдийн ойлгодог үнэн-зарчмыг нөхөрлөж, хэдийнээ олж авсан нотолгоог—антихристүүдийн муу үйлийн янз бүрийн илрэлийг—антихристүүдийг ил болгодог Бурханы үгтэй холбон танилцуулж, тэдгээрийг нөхөрлөж, задлан шинжлэхийн тулд боломжтой бүхнийг хийх гэсэн үг юм. Ингэж гэмээ нь ах эгч нар баримттай, үнэн нөхцөл байдлыг тодорхой харж, антихристүүдийн мөн чанарыг ялган таньж, нэвт харж, антихристүүдэд хандах Бурханы хандлагыг харж чадна. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой чухал ажил юм.

IV. Хязгаарлах

Удирдагч, ажилчдын хийх ёстой дараагийн ажил юу вэ? Энэ бол хязгаарлах явдал юм. Энэ “хязгаарлах” ажил нь хэрэгжүүлэхэд амархан; хязгаарлалтын үр дүнд хүрэхийн тулд зарим нэг онцгой арга хэмжээ авах шаардлагатай. Жишээ нь, антихристүүд үргэлж бичиг үсэг, хоосон сургаал ярьж, үргэлж өөрсдийгөө өргөмжилж, заримдаа бусдыг дорд үзэж, Бурханы гэрт хэчнээн их зовлон туулж, ямар хувь нэмэр оруулснаа цуглааны үеэр байнга гэрчилж, бусад хүн өөрсдийг нь хэрхэн биширдэг, өөрсдийгөө бусдаас хэрхэн илүү дээр болох, хэрхэн онцгой болох гэх мэтээр өөрсдийнхөө талаар ичгүүргүйгээр гэрчилдэг. Удирдагч, ажилчид антихристүүдийг үргэлжлүүлэн өөгшүүлэхийн оронд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, хянадаг янз бүрийн муу үйлийг нь хязгаарлахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Тэдний ярих хугацаа болон хэлэлцэх сэдвийг нь хязгаарлах хэрэгтэй. Түүнчлэн, хүмүүсийг өөртөө татахын тулд жижиг сажиг тус хүргэх, хор хутгах, үзэл болон сөрөг яриа тараах гэх мэт антихристүүдийн олны дунд болон хувийн шугамаар хийдэг үйлдлийн тухайд удирдагч, ажилчид нүдэн балай чихэн дүлий мэт авирлах ёсгүй. Тэд антихристүүдийн үйлдлийг даруй мэдэж авах ёстой; бусдыг төөрөгдүүлж, үймүүлдэг зан авирыг олж мэдмэгцээ эдгээр зан авирыг даруй ил болгож, задлан шинжилж, антихристүүдэд хязгаарлалт тавих ёстой бөгөөд хүмүүсийг төөрөгдүүлж, чуулганы ажлыг үймүүлээд явахыг тэдэнд зөвшөөрөх ёсгүй. Энэ бол удирдагч, ажилчдын хийх хэрэгтэй чухал ажлуудын нэг мөн үү? (Мөн.) Чи зүгээр л засаж, ил болгох, задлан шинжлэх замаар антихристүүдийн муу үйлийг хязгаарлаж чадах уу? (Чадахгүй.) Тэд бол Сатанууд, ёрын муу диаволууд учраас чи ийм аргаар тэднийг хязгаарлаж чадахгүй. Гар хөлийг нь хүлж, амыг нь хамхихгүй л бол тэд эндүү ташаа зүйл тарааж, хүмүүсийг үймүүлдэг диаволын үг ярих байх болно. Удирдагч, ажилчид тэднийг хязгаарлахын тулд даруй арга хэмжээ авах ёстой; ялангуяа хүмүүсийг төөрөгдүүлж, үймүүлэхийн тулд эндүү ташаа зүйл тараах үед удирдагч, ажилчид яриаг нь тасалж, цаг алдалгүй зогсоох ёстой. Тэд бас Бурханы сонгосон хүмүүст ялган таних чадвартай болж, антихристүүдийн үнэн төрхийг тодорхой харах боломж олгох ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой бодит ажил юм.

V. Хяналт тавих

Антихристүүдийг хязгаарласны дараах алхам бол тэдэнд хяналт тавих явдал юм. Антихристүүд хэнийг төөрөгдүүлсэн, хөшигний цаана ямар эндүү ташаа зүйл, диаволын үг тараасан болохыг хар, тэд агуу улаан лууны талд орж, түүнтэй хамтран ажиллаж байгаа эсэх, шашны ертөнцтэй холбоо тогтоосон эсэх, бүлэглэлийнхээ гишүүдтэй нууцаар сэжигтэй явуулга хийж байгаа эсэх, Бурханы гэрийн талаарх чухал мэдээллийг задруулж болзошгүй эсэх гэх мэтийг шалга. Энэ бол мөн л удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Антихристүүдийн үйлдэл ил болохоос өмнө удирдагч, ажилчид “гадаад ертөнцийн хэрэг явдлыг тоохгүйгээр зөвхөн мэргэдийн номыг шагайх” ёсгүй, харин могой шиг хашир байх ёстой. Удирдагч, ажилчид хэн нэгнийг антихрист гэдгийг олж мэдээд, хэрвээ тэр хүнийг зайлуулах юм уу хөөх цаг хараахан болоогүй бол үргэлжлүүлэн мууг үйлдэхээс нь сэргийлэхийн тулд тэдэнд нарийн хяналт тавих ёстой бөгөөд үг, үйлдлийг нь Бурханы сонгосон хүмүүсээр хянуулах хэрэгтэй. Антихристүүд эрх мэдэлд дуртай, эрх мэдэлтэй хүмүүстэй холбоо тогтоох дуртай байдаг тул антихристүүд хөшигний цаагуур хэнтэй байнга харилцаж байгааг, мөн шашны хүмүүстэй холбоотой байгаа эсэхийг удирдагч, ажилчид нарийн ажиглах ёстой. Зарим антихрист шашны пастор, ахлагчидтай ихэвчлэн нийлдэг бөгөөд зарим нь бүр Нэгдмэл фронтын ажлын хэлтсийн хүмүүстэй харилцдаг. Ийм хэрэг явдал гарах үед удирдагч, ажилчид үүнийг нүдэн балай өнгөрөөх ёсгүй, харин антихристүүдээс сэрэмжилж, сонор сэрэмжтэй байх ёстой. Хэрвээ хүмүүсийг төөрөгдүүлж, өөртөө татах арга барил нь Бурханы гэрт бүтэхгүй байгааг, муу үйл нь ил болсныг хараад, мөн сайнаар төгсөхгүй гэдгээ мэдвэл антихрист юу хийж болзошгүйг, эсвэл тэдний муу үйл ямар хэмжээнд хүрч болзошгүйг чи таамаглаж чадахгүй. Тиймээс, хэн нэгнийг антихрист гэдэгт чи зүрх сэтгэлдээ итгэлтэй болмогцоо анхаарлаа сулруулалгүйгээр тэдэнд нарийн хяналт тавьж, ажиглах ёстой. Энэ бол чиний үүрэг хариуцлага юм. Ингэхийн утга учир юу вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах, мөн антихристүүд чуулган болон ах эгч нарын эсрэг шударга бус үйл хийж, ах эгч нарыг хорлохыг боломжит дээд зэргээр зогсоохын төлөө юм. Зарим антихрист тахилын талаар үргэлж асууж лавладаг: “Бурханы гэрийн мөнгийг хэн удирддаг вэ? Данс тооцоог хэн хөтөлдөг вэ? Данс тооцоог үнэн зөв хөтөлж байгаа юу? Шамшигдуулалт явагдаж байх боломжтой юу? Чуулганы мөнгийг хаана хадгалдаг вэ? Эдгээр зүйлийг ил тод болгож, хүн бүрд мэдэх эрх олгох ёстой биш үү? Бурханы гэрт хэр их хөрөнгө байгаа вэ? Хэн хамгийн их тахилыг өгсөн бэ? Би яагаад эдгээрийг мэддэггүй юм бэ?” Тэдний үг Бурханы гэрийн санхүүгийн хэрэг явдалд санаа тавьж байгаа мэт сонсогддог ч үнэн хэрэгтээ тэд өөр сэдэлтэй байдаг. Мөнгөнд шунадаггүй ганц ч антихрист байхгүй. Тэгвэл ийм тохиолдолд удирдагч, ажилчид яах ёстой вэ? Нэгдүгээрт, чи тахилыг зүй зохистой удирдаж, найдвартай хүмүүст даатган хадгалуулах ёстой бөгөөд антихристүүдэд зорилгодоо хүрэх боломж огт олгох ёсгүй—энэ зүйл дээр чи мунгинуу байж болохгүй. Ийм нөхцөл байдал үүсмэгц чи: “Нэг л биш ээ. Энэ антихрист ямар нэг юм хийх гэж байна. Чуулганы мөнгө тэдний бай болж байна. Тэд чуулганы мөнгийг булаахаар хуйвалдаан зохиож, агуу улаан луутай хамтрахаар төлөвлөж байж магадгүй. Бид мөнгийг даруй хөдөлгөх хэрэгтэй!” гэдгийг ухаарах ёстой. Нэг талаар, Бурханы гэрийн санхүүг хэн удирддагийг чи антихристүүдэд мэдүүлж болохгүй. Түүнчлэн, хэрвээ мөнгийг удирдаж байгаа хүмүүс аюулгүй байдлын эрсдэл байна гэж үзвэл мөнгө болон мөнгийг удирдж байгаа хүмүүсийг хоёуланг нь хурдан хөдөлгөх ёстой. Энэ нь удирдагч, ажилчдын санаа тавих ёстой зүйл, гүйцэтгэх ёстой ажил биш гэж үү? (Мөн.) Эсрэгээрээ, мунхаг удирдагчид антихристүүдийн ингэж хэлэхийг сонсоод: “Энэ хүн ачаа үүрдэг, бас Бурханы гэрийн мөнгөнд санаа тавихаа мэддэг юм байна, тиймээс тэдэнд жаахан хариуцлага өгч, данс тооцоонд туслуулъя” гэж боддог. Ингэснээрээ тэд Иуданууд болоогүй гэж үү? (Болсон.) Тэд тахилыг хамгаалж чадаагүйгээр үл барам антихристүүдэд худалдаж, үнэн хэрэгтээ Иуданууд болсон. Чи эдгээр удирдагч, ажилчны талаар юу гэж бодож байна? Тэд ёрын муу хүмүүс биш гэж үү? Тэд диаволууд биш гэж үү? Тэд үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүйгээр үл барам Бурханы тахилыг болон ах эгч нарыг антихристүүдэд тушаасан. Тиймээс антихристүүд байгаа газарт удирдагч, ажилчид үүний сэжүүрийг олж мэдмэгцээ мөрдөн шалгаж эхлэх ёстой бөгөөд тодорхой ажил хийх ёстой, үүн дотор “хяналт тавих” ажил зайлшгүй чухал юм.

Удирдагч, ажилчдын хийдэг хяналт тавих ажил нь тагнуул хийх юм уу тагнуулын ямар нэг үйл ажиллагаа явуулах явдал биш; энэ нь зүгээр л үүрэг хариуцлагаа биелүүлэх, илүү их санаа тавьж, илүү нарийн ажиглаж, антихристүүд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж байгааг анзаарах явдал юм. Хэрвээ тэд мууг үйлдэж, чуулганыг үймүүлж байгаа ямар нэг шинж тэмдгийг олж мэдвэл чи аль болох хурдан хариу арга хэмжээ авах ёстой; тэдэнд амжилтад хүрэх боломж олгож огт болохгүй. Энэ бол антихристүүд чуулганы ажлыг үймүүлэх хэрэг явдал гарахыг дээд зэргээр зогсоож байгаа хэрэг юм. Мэдээж энэ нь бас чуулганы ажлыг хамгийн сайн хамгаалж, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалдаг. Энэ бол удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлж буйн илрэл юм. Хяналт тавих гэдэг нь цөөн хэдэн хүнийг нууц туршуул болгон зохицуулж, тагнуул аятай хүмүүсийг дагаж, мөрдөж, тагнаж чагнуулах, эсвэл гэрийг нь нэгжиж, хатуу байцаалтын арга хэрэглэнэ гэсэн үг биш. Бурханы гэр ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Гэхдээ чи антихристүүдийн нөхцөл байдлыг даруй ойлгох ёстой. Тэднийг ялган таньж чаддаг юм уу тэдэнтэй танил дотно гэр бүлийнх нь гишүүд, эсвэл ах эгч нартай ярилцах замаар чи тэдний сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар асууж лавлаж болно. Эдгээр нь бүгд энэ ажлыг хийх арга зам, арга барил биш гэж үү? Хэрэв удирдагч, ажилчид өөрсдийн хариуцлагын хүрээнд багтах ажлуудыг хийж, Бурханы шаарддаг зарчимд нийцүүлж байвал тэд хариуцлагаа биелүүлж байна. Удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлэхийн зорилго юу вэ? Энэ нь антихристүүд саад, үймээн учруулахыг боломжит дээд зэргээр зогсоохын тулд чи боломжтой бүхнийг хийж, ингэснээр антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдахаас сэргийлэхийн төлөө юм. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Энэ нь антихристийн хэрэг явдал гарахаас дээд зэргээр зогсоож байгаа хэрэг биш үү? Ийм үйлдэл хийж байгаа удирдагч, ажилчид хүний хувьд боломжтой бүхнийг хийж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Үүнийг хийх хэцүү юу? (Үгүй.) Энэ хэцүү биш; энэ бол үнэнийг ойлгодог хүмүүсийн хүрч чадах зүйл юм. Хүмүүс хүрч чадах зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд дээд зэргээр чармайх ёстой; үлдсэнийг нь Бурхан хийж, дээд эрхээ хэрэгжүүлж, зохион байгуулж, залж чиглүүлнэ. Энэ бол бидний хамгийн бага санаа зовдог зүйл юм. Бидний ард Бурхан бий. Бидний зүрх сэтгэлд Бурхан байгаад зогсохгүй, бидэнд бас жинхэнэ итгэл бий. Энэ бол сүнслэг дэмжлэг биш; үнэн хэрэгтээ Бурхан далд байдаг бөгөөд Тэр хүмүүсийн хажууд, үргэлж тэдэнтэй хамт байдаг. Хүмүүс ямар нэг зүйл хийх, эсвэл ямар нэг үүрэг гүйцэтгэх бүрд Тэр харж байдаг; Тэр чамд цаг ямагт, хаа сайгүй тусалж, чамайг сахиж, хамгаалахаар тэнд байдаг. Хүмүүс хийх ёстой зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд дээд зэргээр чармайх ёстой. Чи ухамсарлаж, зүрх сэтгэлдээ мэдэрч, Бурханы үгээс харж, эргэн тойрны хүмүүс чинь сануулж, эсвэл Бурхан чамд ямар нэг дохио тэмдэг өгч мэдээллээр хангасан л бол—энэ нь чиний хийх ёстой зүйл, энэ бол чамд өгсөн Бурханы даалгавар гэсэн үг—чи үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой бөгөөд зүгээр суух юм уу хөндлөнгөөс харж байж болохгүй. Чи робот биш; чамд оюун ухаан, бодол санаа бий. Ямар нэг зүйл болоход чи юу хийх ёстойгоо маш сайн мэддэг бөгөөд чамд мэдрэмж, ухамсар гарцаагүй байдаг. Тиймээс эдгээр мэдрэмж, ухамсраа бодит нөхцөл байдалд хэрэгжүүлж, амьдран харуулж, үйлдлээ болгон хувирга, тэгвэл чи үүрэг хариуцлагаа биелүүлсэн байх болно. Чиний ухамсарлаж чадах зүйлсийн тухайд, чи ойлгодог үнэн-зарчмынхаа дагуу хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж чи дээд зэргээр чармайж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүх хүчээ дайчилж байгаа хэрэг юм. Удирдагч юм уу ажилчны хувьд, чи бүх хүчээ дайчлах үедээ, өөрөөр хэлбэл антихристүүдийн муу үйл гарахыг дээд зэргээр зогсоох үед ийм маягаар хэрэгжүүлж чадаж байгаад чинь Бурхан сэтгэл хангалуун байх болно. Бурхан яагаад сэтгэл хангалуун байх вэ? Бурхан ийм удирдагч, ажилчдын талаар: Тэд үүрэг хариуцлагаа биелүүлж, үүрэгт нь байдаг ажлыг гүйцэтгэхийн тулд бүх хүчээ дайчилж байна гэсэн дүгнэлт хийнэ. Энэ нь Бурханы сайшаал мөн үү? (Мөн.)

VI. Хөөх

Удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагад тэдний гүйцэтгэх ёстой тодорхой ажлууд багтдаг бөгөөд бид тэдгээрийн хэдийг нь жагсаасан: Тэд антихристүүдийг ил болгох, засах, задлан шинжлэх, хязгаарлах, хяналт тавих ёстой. Эдгээр үндсэн зарчмын талаарх нөхөрлөл дууссан. Удирдагч, ажилчид онцгой нөхцөл байдалд ямар тодорхой арга хэмжээ авахаас үл хамааран антихристүүдтэй харьцах зарчим өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Түүнчлэн, эдгээр ажлын гол зорилго нь Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах явдал юм. Бурханы сонгосон хүмүүс хэн нэгнийг антихрист гэдгийг аль хэдийн санал нэгтэйгээр таньж, тэр антихрист үргэлж хүмүүсийг төөрөгдүүлж, хянахыг эрж хайдаг гэдгийг ялган таньж, ухамсарласан гэж бодъё; уг антихристийг байхад сайхан өдөр, чуулганы сайхан амьдрал байх боломжгүй гэдгийг тэд мэддэг бөгөөд хүн бүр санал нэгтэйгээр тэрхүү антихристийг чуулганаас зайлуулахыг шаардаж байна гэж бодъё. Ийм нөхцөл байдалд зарим удирдагч, ажилчин ил болгох, засах, задлан шинжлэх, хязгаарлах, хянах дадлага сургуулилт болгон ашиглахын тулд эл антихристийг үлдээхийг дэмжсээр байдаг—эдгээр үйл явцыг туулах шаардлага байсаар байгаа юу? Зарим удирдагч, ажилчин: “Хэрвээ бид эдгээр үйл явцыг туулахгүй бол би үүрэг хариуцлагаа умартсан хэрэг болох биш үү? Эдгээр үйл явцыг туулж байж л миний удирдагчийн үүрэг тодорно. Би энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Ах эгч нар зөвшөөрөх эсэх нь хамаагүй, би эхлээд энэ антихристийг үлдээх ёстой. Би эхлээд тэрнийг ил болгож, дараа нь засаж, задлан шинжилж, тэрнийг антихрист гэдгийг ах эгч нараар дахин баталгаажуулуулна. Санал нэгтэйгээр зөвшөөрсний дараа бид тэрнийг зайлуулах юм уу хөөнө. Энэ нь илүү үр дүнтэй байх биш үү?” гэж хэлж магадгүй. Үр дүнд нь, энэ хугацаанд уг антихрист хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд үзэл тарааж, чуулганы ажлыг дахин үймүүлж эхлэн, хүмүүсийн дунд балмагдал бий болгож, зарим нь бүр цуглаанд ирэхээс татгалздаг. Шийдэмгий байдлаа харуулахын тулд, мөн үүрэг хариуцлагаа умартаагүй гэдгээ батлахын тулд эдгээр удирдагч, ажилчин өнгөцхөн аргацааж, ажлыг сунжруулдаг. Үр дүнд нь тэд шаардлагагүй олон тойруу замаар явж, чуулганы амьдралын дэг журмыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн үнэнийг эрэлхийлэх үнэт цаг хугацааг үрж, үүний дараагаар л уг антихристийг зайлуулдаг. Ийм арга барил байж болох уу? (Үгүй.) Үүнд юу нь буруу байна вэ? (Энэ нь зүгээр л дүрэм журам дагаж, аргацааж байгаа хэрэг.) Удирдагч, ажилчид эдгээр ажлыг хийдгийн зорилго юу вэ? (Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах.) Тэгвэл, хэрвээ зарим хүн антихристийг хараахан ялган таниагүй, тэдэнд нэлээд дотно хэвээр байхад удирдагч, ажилчид антихристийг чуулганаас хөөхөөр шийдвэл зарим хүн дургүйцэж, Бурханы гэр хүмүүсийг хайрладаггүй, шударга ханддаггүй, аливааг хийхдээ зарчимгүй гэх мэтээр хэлж, тэр ч бүү хэл зарим мунхаг хүн антихристэд төөрөгдөж, нөлөөнд нь автан тэднийг дагаж чуулганаас гарахыг хүсвэл энэ нөхцөл байдалд яах ёстой вэ? Энэ үед удирдагч, ажилчид антихристийг засахыг хэрэгжүүлэх, Бурханы үгийг ашиглан тэднийг ил болгож, задлан шинжлэх зэрэг зайлшгүй шаардлагатай зарим ажлыг хийх хэрэгтэй, ингэснээр ах эгч нар бодитоор сургамж авч, эцэст нь антихристийг ялган таньж чадна. Нэг л өдөр тэд: “Энэ хүн үнэхээр жигшүүртэй юм байна. Тэр үнэхээр ёрын муу хүн, антихрист мөн байна. Түүнийг хурдан цэвэрлэцгээе!” гэж хэлдэг. Энэ бол зөвхөн нэг хүний дуу хоолой биш, олон ах эгчийн дуу хоолой юм. Энэ тохиолдолд антихристийг хязгаарлах, хянах ажлыг хийх шаардлага байсаар байх уу? Үгүй, зүгээр л шууд хөө. Ажилдаа ийм түвшинд хүрсэн удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн хор хөнөөлөөс хамгаалах үр дүнд хүрсэн байдаг. Энэ юуг нотолж байна вэ? Нэг талаар, энэ нь тухайн чуулганы ах эгч нар ялган таних чадвартай, хэв чанартай, шударга ёсны мэдрэмжтэй гэдгийг нотолдог. Нөгөө талаар, удирдагч, ажилчид бодитой ажил хийх чадвартай байж магадгүй, эсвэл энэ антихристийн үйлдэл хэтэрхий улаан цайм, хүн чанар нь хэтэрхий муу, хэтэрхий хорон муу байж, олон нийтийн дургүйцлийг хүргэснээс гадна тэр өөрөө замаа эрт тасалж, өөртэй нь харьцах үйл явцын ихэнхийг удирдагч, ажилчдад хэмнэж өгсөн байж магадгүй. Энэ нь ихээхэн хүчин чармайлт хэмнэх биш үү? Ийм нөхцөл байдалд тэднийг зайлуулах юм уу хөөх нь сайн хэрэг биш гэж үү? Түүнчлэн, удирдагч, ажилчдын хийх ёстой ажил өргөн хүрээтэй бөгөөд зөвхөн энэ нэг ажлаар хязгаарлагддаггүй. Антихристийг хөөснөөр бүх зүйл дууслаа гэж чи бодож байна уу? Чи бүх зүйлийг бүрэн амжилтад хүргэсэн гэж бодож байна уу? Тэгэх хаа ч байсан юм! Чамд хийх өөр ажил бий. Антихристүүдтэй харьцаж, Бурханы сонгосон хүмүүсийг тэдний хор хөнөөлөөс хамгаалахаас гадна удирдагч, ажилчид бас Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийн бодитой байдал руу хөтлөх, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд нь хөтлөх, антихрист зан чанараа шийдвэрлэхэд нь хөтлөх гэх мэт өөр олон чухал ажлын үүрэг хариуцлагатай байдаг. Гэхдээ эдгээр ажлыг хийж байх үед антихрист гарч ирвэл тэр антихристтэй харьцах нь нэн тэргүүний зорилт болдог. Тэд эхлээд антихристийг ил болгож, шийдвэрлэх ёстой бөгөөд мөн үнэний бусад талын талаар нөхөрлөх ёстой. Хэрвээ антихристийн үймээн гарч ирээд, бусад ажил үргэлжлэхэд маш хэцүү болж, тэр ажил саад тотгор, хөндлөнгийн оролцоотой тулгарч, антихрист ах эгч нарын амийн өсөлт, чуулганы амьдралын дэг журам, үүргээ гүйцэтгэх орчинд ноцтойгоор нөлөөлж байвал мэдээж энэ хамгийн том гай зовлон, гамшгийн үндсийг эхлээд шийдвэрлэх шаардлагатай. Антихристийг зайлуулж, шийдвэрлэсний дараа л бусад ажил хэвийн, дэг журамтай үргэлжилж чадна. Тэгвэл, хэрвээ чуулганд антихрист гарч ирэхэд ах эгч нар богино хугацаанд тэднийг хурдан ялган таньж, санал нэгтэйгээр: “Зайл, антихрист ээ!” гэж хэлбэл энэ нь удирдагч, ажилчдын маш их хүчин чармайлтыг хэмнэх биш үү? Чи дотроо битүүхэн баярлах ёстой биш үү? “Би энэ антихристийг, энэ диаволыг хязгаарлаж чадахгүй байх гэж санаа зовж байсан. Бас зарим ах эгч тэдэнд төөрөгдөж, ноцтой хорлогдох вий, миний өөрийн биеийн хэмжээ антихристийн мөн чанарыг ил болгох, эдгээр асуудлыг нарийвчлан задлан шинжлэх, энэ асуудлыг шийдвэрлэхэд хэтэрхий жижигдэх вий гэж санаа зовж байсан” гэж чи хэлж магадгүй. Одоо санаа зовох хэрэггүй. Ах эгч нарын энэ ганц мэдэгдлээр асуудал шийдэгдэж, удирдагч, ажилчдын “ачаа” хөнгөрлөө. Энэ ямар гайхалтай хэрэг вэ! Чи Бурханд талархах ёстой; энэ бол Бурханы нигүүлсэл юм! Антихристүүдийг ил болгох сэдвийн талаар их яригдсан учраас, мөн ах эгч нар чиний бодож байгаа шиг удирдагч, ажилчдаас хавьгүй дор биш учраас иймэрхүү зүйл чуулганд тохиолдох магадлалтай. Бурханы үгийн удирдамж дор тэд ч бас үнэнийг бие даан ухамсарлаж, асуудал шийдвэрлэх чадвартай байдаг. Тэд нэгдэж санал хураан антихристийг хөөх нь сайн хэрэг, сайн үзэгдэл юм! Удирдагч, ажилчид үүнд гуниглаж, урам хугарч, сөрөг болох хэрэггүй. Эдгээр саад тотгор болох антихристүүдийг зайлуулсны дараа дараагийн ажлын алхам бүр нь удирдагч, ажилчдын хувьд хатуу шалгуур хэвээр үлддэг. Тэдний хийх хэрэгтэй ажил бүр нь тэдний үүрэг хариуцлага болон хэв чанар, ажлын чадамжтай нь холбоотой асуудлыг хамардаг.

Антихристүүд үймээн дэгдээж байх үед хуурамч удирдагчдын гаргадаг илрэлүүд

Бид удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагын талаар нөхөрлөж дууслаа: “Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүд үймүүлж, төөрөгдүүлж, хянаж, ноцтой хорлохоос хамгаалах, мөн тэдэнд антихристүүдийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ хаях боломж олгох.” Одоо бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж чаддаггүй нэг төрлийн хүмүүс буюу хуурамч удирдагчдын илрэлийг удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой ажилтай харьцуулан задлан шинжилж, ил болгоно. Энэ ажлыг хийхэд удирдагч, ажилчдын гүйцэтгэх хэрэгтэй олон даалгавар байдаг бөгөөд энэ нь тэднээс тодорхой хэв чанартай байх, анхааралтай, нягт нямбай, чин сэтгэлтэй, хариуцлагатай байх, Бурханы ачааг бодолцон үздэг байх, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалдаг хайрлах сэтгэлтэй байх зэргийг шаарддаг. Зөвхөн эдгээр чанарыг эзэмшсэнээр л тэд үүрэг хариуцлага, үүргээ биелүүлж чадна. Харин хуурамч удирдагчид үүний яг эсрэг байдаг; тэдний хүн чанарт эдгээр чанар байдаггүй. Тэд үнэнийг ухамсарлаж, антихристүүдийг ялган таних чадвартай тодорхой хэв чанартай байж магадгүй, эсвэл антихристүүдийн уг чанар-мөн чанарыг бүрэн ялган таньж чадахгүй ч гэсэн олон муу үйл үйлддэг зарим илэрхий антихристийг ядаж ялган таньж чадах арай доогуур хэв чанартай байж магадгүй; эсвэл антихрист мөн чанартай хүмүүс болон антихрист зан чанартай хүмүүсийн ялгааг ялган таньж, нэвт харж чадахгүй тийм муу хэв чанартай байж магадгүй. Ямартай ч хуурамч удирдагчид дараах хоёр илрэлийг харуулдаг: Нэг нь, тэд бодитой ажил хийдэггүй; нөгөө нь, тэд зөвхөн өнгөц, арын албаны ажил хийдэг бөгөөд бодит асуудлыг шийдвэрлэх юм уу бодитой ажил хийх ямар ч чадваргүй байдаг. Арван гурав дахь үүрэг хариуцлагатай холбоотой ажилд хуурамч удирдагчдын энэ хоёр онцлог илрэл тод хэвээр үлддэг. Дараа нь бид тэдэнд яг ямар тодорхой илрэл байдаг талаар нөхөрлөнө.

I. Антихристүүдийг гомдоохоос айсандаа тэднийг ил болгож, зохицуулдаггүй

Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, хянаж, эсвэл ноцтой хорлох үед хуурамч удирдагчдын эхний илрэл нь идэвхгүй байдал юм. Идэвхгүй байдал гэж юу гэсэн үг вэ? Энэ нь бодитой ажил хийхгүй байх гэсэн үг. Бодитой ажил хийхгүй байхын цаана шалтгаан бий, гол нь хүмүүсийг гомдоохоос айх, зарчим баримтлах зориггүй байх явдал юм. Удирдагч болсныхоо дараа энэ хүмүүс эрх мэдлээ гайхуулж эхэлдэг бөгөөд “Би одоо байр суурьтай болсон, би чуулганы албан тушаалтан. Би ах эгч нарын идэх, өмсөх, орон байр, унаа тэргийг удирдах ёстой; ах эгч нарын хэлж байгаа зүйл үнэнтэй нийцэж, гэгээнтнүүдийн ёс журамд нийцэж байгаа эсэхийг би ялган таних ёстой. Тэд Бурханд чин сэтгэлтэй эсэх, сүнслэг амьдрал нь хэвийн эсэх, өглөө оройн залбирал хийдэг эсэх, ердийн цуглаан нь хэвийн эсэхийг би харах ёстой—би энэ бүхнийг удирдах ёстой” гэж боддог. Хуурамч удирдагчид зөвхөн эдгээр асуудалд л санаа тавьдаг. Хэлбэр төдий зүйлийн хувьд тэд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж байгаа мэт санагддаг ч зарчмын чухал асуудал гарах үед, эсвэл бүр антихристүүд гарч ирэх үед хуурамч удирдагчид сүүдэрт чимээгүй бүгж, юу ч мэдэхгүй, юу ч анзаарч чадахгүй байгаа дүр эсгэдэг. Антихристүүд ямар ч эндүү ташаа зүйл тараасан, тэд сонсоогүй дүр эсгэдэг. Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг үймүүлж, төөрөгдүүлж, хянах үед тэд бас юу ч мэдэхгүй дүр эсгэдэг бөгөөд энэ бүх мэдээлэл тэдэнд хүрмэгцээ алга болчихдог юм шиг байдаг. Тэд жирийн ах эгч нарын ч ялган таньж чадах антихристүүдийг ялган таньж чадахгүй дүр эсгэж: “Би тэднийг нэвт харж чадахгүй байна. Хэрвээ би буруу хүнийг хөөчихвөл яах вэ? Хэрвээ би ах эгч нарыг буруугаар ойлгочихвол яах вэ? Тэгээд ч Бурханы гэрт үйлчлэл үзүүлэх хүмүүс хэрэгтэй шүү дээ!” гэж хэлдэг. Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагаас бултахын тулд бүхий л төрлийн шалтаг тоочин, тэд антихристүүдтэй харьцахаас зайлсхийж, ах эгч нарыг антихристүүдийн хор хөнөөлөөс хамгаалдаггүй. Зарим хуурамч удирдагч бүр: “Хэрвээ би антихристүүдийг байнга ил болговол тэд ах эгч нарыг турхирч над руу дайруулбал яах вэ? Тэгвэл дараагийн сонгуулиар хэн ч надад санал өгөхгүй, би дахиж удирдагч байж чадахгүй болно. Миний нөлөө тэднийх шиг хүчтэй биш шүү дээ!” гэж хэлдэг. Байр суурь, хувийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд хуурамч удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах үүрэг хариуцлагаа огт биелүүлдэггүй, мөн антихристүүд ах эгч нарыг хорлохыг боломжит дээд зэргээр зогсоодоггүй. Тэд бялдууч, бас хуягандаа нуугдсан яст мэлхий шиг авирлахын зэрэгцээ аминч, жигшүүртэй хүмүүс юм. Тэд ах эгч нарыг хамгаалдаггүй боловч өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар маш нарийн боддог. Антихристүүдтэй харьцах, эсвэл ах эгч нарыг ялган таних чадвартай болгохын тулд тэднийг засаж, ил болгох тухайд тэд үхтлээ айж, байр сууриа алдахаас санаа зовж, ингэх нь өөрсдөд нь уршигтай гэж боддог. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг огт хайхардаггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхол, нэр хүнд, хувийн аюулгүй байдал, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг л боддог бөгөөд санамсаргүй гомдоовол антихристүүд харгисаар дайсагнаж, өшөө авч магадгүй гэж айдаг. Энэ төрлийн хуурамч удирдагч үнэндээ тодорхой хэв чанартай байдаг. Хэв чанар, ойлголтоороо тэд хэн нь антихрист болохыг бүрэн мэддэг боловч асуудал нь антихристүүдийг гомдоохоос айдагт оршдог. Антихристүүдийн харгис зан чанарыг хараад тэднийг гомдоож зүрхэлдэггүй. Гэвч өөрсдийгөө хамгаалахын тулд тэд Бурханы гэр болон Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг золиослохоос сийхгүй; тэд ах эгч нарыг антихристүүдэд тушаан өгөхийг зүгээр л хараад суудаг бөгөөд антихристүүдэд тэднийг дураараа төөрөгдүүлж, хянаж, ноцтой хорлох боломж олгодог. Хуурамч удирдагч зөвхөн өөрт нь аюул учруулахгүй, харьцангуй заль мэхгүй, сайн хүн чанартай хүмүүст л хөшигний цаагуур хааяа нэг: “Тэр хүн бол антихрист. Тэр бусдыг төөрөгдүүлдэг. Тэр сайн хүн биш” гэж хэлдэг. Гэвч бүх ах эгч нарын өмнө болон антихристүүдийн өмнө тэд антихристүүдэд ганц ч “үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй. Тэдэнд антихристүүдийн ямар ч муу үйл юм уу мөн чанарыг ил болгох зориг хэзээ ч байдаггүй. Цуглааны үеэр ч гэсэн, антихристүүд яриаг өмчилж, нэг хоёр цаг ярих үед тэд ган хийж зүрхэлдэггүй. Хэрвээ антихристүүд ширээ шааж, хүмүүс рүү муухай харвал тэд чанга амьсгалж ч зүрхэлдэггүй. Тэдний ажлын хүрээнд биеийн хэмжээ жижиг хүмүүс, хулчгар хүн чанартай хүмүүс, мөн үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч хараахан ялган таних чадвар олж аваагүй хүмүүс антихристүүдийн муу үйлийг ил болгож, ялган танихаар гарч ирж чадах удирдагч, ажилчин байхгүйгээс болж шаналдаг. Тэд антихристүүд чуулганд дарангуйлал тогтоож, дураараа дургиж, чуулганы амьдралыг үймүүлж байхад тэднийг эсэргүүцэх ямар ч аргагүйгээр яаж чадахгүй харж зогсдог. Хуурамч удирдагчид харин ямар ч бодитой ажил хийдэггүй, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө бодит асуудлыг шийдвэрлэдэггүй. Ах эгч нар бэрхшээлд орох үед хуурамч удирдагчид антихристүүдийн муу үйлийг ил болгож, хязгаарлаж чаддаггүйгээр үл барам ганц ч шударга үг хэлж зүрхэлдэггүй. Мөс чанар нь ямар нэг зүйл мэдэрч, тэднийг бага зэрэг буруутгаж, хаалттай хаалганы цаана Бурханд залбирахдаа хэдэн дусал нулимс унагалаа ч гэсэн маргааш нь цуглааны үеэр антихристүүд Бурханы гэрийн ажлын талаар хариуцлагагүй үг хэлж, дураараа шүүж, тэр ч бүү хэл Бурханыг шууд бусаар шүүж, Бурханы талаар үзэл тарааж байгааг харах үедээ буруу гэдгийг нь мэдсээр байж юу ч хийдэггүй. Антихристүүд тахилыг үрэн таран хийж байгааг харах үедээ ч тэд тоохгүй орхих хандлага гаргадаг. Тэд антихристүүдийг огт ил болгож, хязгаарладаггүй атлаа зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч зэмлэл мэдэрдэггүй—энэ бол туйлын хариуцлагагүй явдал юм! Бага ч болов мөс чанартай хэн боловч, өөрийнх нь хүч хэтэрхий мөхөс гэж санагдсан ч гэсэн тодорхой биеийн хэмжээ, ялган таних чадвартай ах эгч нартай нэгдэж, энэ асуудлын талаар нөхөрлөж, антихристүүдтэй хэрхэн харьцахыг хэлэлцэх ёстой. Гэвч хуурамч удирдагчдад ийм шийдэмгий байдал, зориг байдаггүй, тэр тусмаа ийм хариуцлагын мэдрэмж байдаггүй. Тэд ах эгч нарт бүр: “Антихристүүд хэтэрхий харгис. Хэрвээ бид тэднийг гомдоовол тэд биднийг засгийн газарт матна, тэгвэл бидний хэн нь ч Бурханд итгэж чадахгүй болно. Антихристүүд чуулганы цуглаан болдог газруудыг мэддэг болохоор бид тэднийг өдөөн хатгаж болохгүй” гэж хэлдэг. Энэ бол зэвсгээ хаяж, антихристүүдэд бууж өгч байгаа, Сатантай эвлэрч, түүнээс өршөөл гуйж байгаа туйлын муухай зан байдал юм.

Хуурамч удирдагчид өөрсдийгөө хамгаалахаас гадна, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах, антихристүүдийг ялган танихад нь туслах гэх мэт удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын алийг нь ч хийдэггүй, ямар ч үүрэг хариуцлага биелүүлдэггүй мөртөө ах эгч нараар өөрсдийгөө удирдагчаар сонгуулахыг байнга хүсдэг. Тэд нэг бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад, дараагийнхад нь сонгогдохыг хүсдэг. Энэ ичгүүргүй, засрашгүй хэрэг биш үү? Ийм хүмүүс удирдагч байх зохистой юу? (Үгүй.) Бурханы гэр сүргийг чамд даатгасан боловч араатан ирэх үед, эгзэгтэй мөчид чи зөвхөн өөрийгөө хамгаалж, сүргийг араатанд тушаан өгдөг. Чи хуягандаа бүгсэн яст мэлхий шиг авирлаж, өөрийгөө нуух хоргодох байр, аюулгүй газар олдог. Үр дүнд нь сүрэг хохирч—зарим хонь хазуулж үхэж, зарим нь төөрдөг. Нэг удирдагч антихристүүд чуулганы ажлыг увайгүйгээр үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, хянаж байгааг харсан ч өөрийн нэр нүүр, байр суурь, амьжиргааг хамгаалж, аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд зүгээр л тоохгүй орхих хандлага гаргалаа гэж бодъё. Үүнээс болж Бурханы сонгосон хүмүүсийг ихэнх нь төөрөгдөж, яах ч араггүй санагдаж, сөрөг, сул дорой болдог; зарим нь бүр антихристүүдэд олзлогдож, зарим нь үүргээ гүйцэтгэх хүсэлгүй болдог. Гэтэл энэ удирдагч антихристүүдийн учруулсан үймээнийг хараад юу ч мэдэрдэггүй; мөс чанар нь өчүүхэн төдий ч зэмлэл мэдэрдэггүй. Ийм төрлийн удирдагч, ажилчинд ямар нэг хүн чанар байна уу? Өөрийгөө хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд тэд Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдэд тушаан өгөхөөс сийхгүй бөгөөд антихристүүдэд тэднийг төөрөгдүүлж, ноцтой хорлож, сүйтгэх боломж олгодог. Энэ ямар төрлийн удирдагч вэ? (Хуурамч удирдагч.) Энэ Сатаны хамсаатан биш үү? Тэд үнэндээ аль талд байна вэ? Хэдийгээр тэднийг хуурамч удирдагч гэж тодорхойлдог ч энэ асуудлын мөн чанар нь хуурамч удирдагч байхаас ч илүү ноцтой байж магадгүй. Энэ нь ах эгч нараа Сатанд худалдах уг чанартай бөгөөд яг л баривчлагдаж, эрүү шүүлтэд ороод Иуда болж, ах эгч нараа ноцтой хорлуулахаар агуу улаан луунд тушаан өгдөг хүмүүстэй адилхан. Тэгвэл хуурамч удирдагч Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдэд тушаан өгдөг явдлын уг чанар юу вэ? Ийм хуурамч удирдагчид туйлын олиггүй биш үү? Антихристүүдтэй харьцуулахад эдгээр хуурамч удирдагчид гаднаа үнэнийг эсэргүүцэх санаа зорилготой мэт харагддаггүй. Тэд зарим үнэнийг нөхөрлөж чаддаг, ухамсарлах чадвартай, үнэнийг бага зэрэг хэрэгжүүлж чаддаг мэт харагддаг бөгөөд зарим нь бүр хатуу бэрхийг туулж, төлөөс төлж чаддаг. Гэтэл Бурханы гэр Бурханы сүргийг тэдэнд даатгаж, ёрын муу хүмүүс, чөтгөрүүд гарч ирэх үед тэд Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээр амиа зориулдаггүй. Харин ч тэд өөрсдийгөө хамгаалахын тулд чадах бүхнээ хийж, өөрсдийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг баталгаажуулахын тулд ах эгч нарыг хамгаалалтын бамбай болгон урдаа барьдаг. Энэ хүмүүс ямар жигшүүртэй, аминч вэ! Өнгөн дээрээ тэдний хүн чанарт томоохон асуудал байхгүй мэт харагддаг. Тэд хүмүүсийг хайрладаг, бусдад тусалж чаддаг, төлөөс төлөхөд бэлэн байдаг, үүргээ гүйцэтгэж байхдаа ямар ч хатуу бэрхийг туулж чаддаг. Гэвч антихристүүд гарч ирэх үед тэд санаанд оромгүй, ойлгомжгүй зүйл хийдэг: Антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг яаж ч төөрөгдүүлж, чуулганы амьдралыг яаж ч үймүүлсэн, тэд юу ч хийдэггүй; антихристүүд хэчнээн олон хүнийг дайрч, гадуурхаж, хорлосон ч тэд үл тоодог. Ингэснээрээ эдгээр удирдагч Бурханы сонгосон хүмүүсийг антихристүүдийн хяналтад бүрэн тушаан өгч, антихристүүдэд тэднийг дураараа төөрөгдүүлж, ноцтой хорлох боломж олгодог бөгөөд энэ хооронд энэ удирдагчид өөрсдөө ямар ч ажил хийдэггүй. Антихристүүд цэвэрлэгдэж, асуудал шийдэгдэх үед энэ удирдагчид гарч ирээд өөрийгөө танин мэдсэн тухайгаа, хэрхэн сул дорой, хулчгар, аймхай, аминч, ов мэхтэй байсан тухайгаа, мөн үнэнч байгаагүй, Бурханы сонгосон хүмүүсийг сайн хамгаалаагүй, Бурхан болон ах эгч нарын урмыг хугарахад хүргэсэн тухайгаа нөхөрлөдэг. Тэд маш их гэмшиж байгаа мэт, өөрчлөгдсөн мэт, гэмших чадвартай мэт санагддаг. Гэвч антихристүүд дахин гарч ирэх үед тэд яг л өмнөх шигээ ах эгч нарыг антихристүүд рүү түлхэж, өөрсдөө нуугдах аюулгүй газар олдог. Хэдийгээр тэд өөрсдөө антихристүүдэд төөрөгдөж, хорлогдоогүй ч үүрэг хариуцлагаа умартаж, Бурханы даалгавраас урвасан бөгөөд үүрэгтээ хандах хандлага, Бурханы сонгосон хүмүүст хандах хандлага, жинхэнэ дүр төрх нь бүрэн ил болдог. Антихристүүд гарч ирэх бүрд тэд Бурханы талд зогсож, антихристүүдтэй эцсээ хүртэл тэмцэхийг сонгодоггүй, мөн Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж, улмаар мөс чанартаа амар амгаланг мэдрэхийн тулд хэлэх ёстой үгийг бага ч болов хэлдэггүй, хийх ёстой ажлыг бага ч болов хийдэггүй, Бурханы санаа зорилгыг хангахын тулд удирдагчийн үүрэг хариуцлагыг бүр ч биелүүлдэггүй. Хуурамч удирдагчдын энэ бүх сонголт, үйлдэл нь бүхэлдээ өөрсдийн байр сууриа хохирлоос хамгаалахын төлөө байдаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн үхэх, сэхэхийг тоодоггүй. Тэдний хувьд өөрсдийнх нь нэр хүнд, ашиг сонирхол, байр суурь л хохирохгүй бол бүх зүйл зүгээр байдаг. Хэн антихристүүдийг ил болгох, хэн антихристүүдийг хөөх, антихристүүдтэй хэрхэн харьцах ёстой вэ гэдэг нь тэдэнд ямар ч хамаагүй мэт байдаг; тэд санаа тавьдаггүй, хөндлөнгөөс оролцдог ч үгүй. Антихристүүд чуулганы амьдралыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гүтгэж, тарчлаах үед тэд үүнийг үл тоодог. Эдгээр зүйлийг тэд тоодоггүй; байр суурь нь л аюулд орохгүй бол тэдний хувьд бүх зүйл зүгээр байдаг. Ийм төрлийн хүмүүсийн талаар чи юу гэж бодож байна? Ер нь бол тэдний хүн чанар муу биш мэт санагддаг бөгөөд тэд зарим нэг ажил хийж чаддаг мэт харагддаг. Засалттай тулгарах үедээ тэд өөрсдийгөө танин мэдэж чаддаг, бага зэрэг гэмшсэн зүрх сэтгэлтэй мэт харагддаг. Гэвч антихристүүд чуулганыг үймүүлж байгаатай тулгарах үедээ тэд эрүүл ухаанаа бүрмөсөн алдаж, шударга ёсны мэдрэмжгүй болж, антихристүүдтэй тэмцэх зориг ч үгүй байдаг. Тэд диаволууд, Сатануудыг хараад буулт хийдэг; ёрын муу хүмүүс үймээн дэгдээж байгааг хараад тэднээс зайлсхийдэг. Ёрын муу хүмүүс болон антихристүүдэд хандах хандлагаас нь шүүж үзвэл тэд яг ямар замаар явж байна вэ? Энэ нь тэдний асуудлыг маш тод харуулж байгаа биш үү? (Тийм.) Ийм хүн гаднаа антихрист биш мэт харагдаж болох ч ёрын муу хүмүүс, антихристүүдийн үйлдэл, зан авирт хандаж буй хандлага нь яг антихрист зан чанар мөн бөгөөд үүний уг чанар нь аймшигтай юм. Энэ бол үүрэг хариуцлагаа хаяж, Бурханы сонгосон хүмүүсийг худалддаг уг чанар гэж хэлж болно. Энэ уг чанар маш ноцтой биш үү? Тэд чуулганы ажил болон Бурханы даалгаварт ямар нэг үнэнч байдал харуулж байна уу? Тэдэнд өчүүхэн төдий ч хариуцлагатай хандлага байна уу? Тэдэнд хэзээ ч даалгавар, ажил даатгасан бай, тэдний зарчим бол хүмүүсийг гомдоохоос зайлсхийж, өөрсдийгөө хамгаалах явдал юм. Энэ бол тэдний биеэ авч явах хамгийн дээд стандарт, юм хийх зарчим нь бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ийм хүмүүс аврагдаж чадах эсэх асуудлыг одоохондоо хойш тавья—зүгээр л антихристүүдтэй харьцах ажлын хувьд шүүж үзвэл эдгээр хуурамч удирдагч Бурханы даалгаврыг хүлээн авахад зохистой юу? Тэд удирдагч, ажилчин байхад зохистой юу? (Үгүй.) Энэ хүмүүс удирдагч, ажилчин байхад зохисгүй. Яагаад гэвэл, тэд мөс чанар, эрүүл ухаангүй бөгөөд чуулганы удирдагчийн ажлыг хүлээн авахад зохисгүй; тэд Бурханы сонгосон хүмүүсийг хорлохоос нь антихристүүдийг боломжит дээд зэргээр зогсоодоггүй, мөн Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд энэ үүрэг хариуцлагыг биелүүлэх юм уу энэ ажлыг сайн хийхээр чадах бүхнээ хийдэггүй—тэд хэв чанар муутай болохоороо үүнийг хийж чадахгүй байгаа юм биш, харин зүгээр л хийдэггүй юм. Тиймээс, энэ өнцгөөс харвал бусдыг гомдоохоос айдаг хүмүүс удирдагч, ажилчин байхад туйлын зохисгүй. Ийм удирдагч, ажилчид цөөнгүй байдаг биш үү? (Тийм.) Юу ч болоогүй үед тэд хэнээс ч илүү урам зоригтой гүйж харайдаг; тэд үсээ самнах, нүүрээ угаах ч завгүй байж, маш сүнслэг түвшинд хүрсэн мэт харагддаг. Гэвч антихристүүд гарч ирэх үед тэд алга болдог; тэд бултах элдэв янзын шалтаг олж, антихристүүдтэй зүгээр л харьцдаггүй. Энэ зан авирын уг чанар юу вэ? Энэ нь үүргээ гүйцэтгэхдээ үнэнч бус байх, мөн итгэл даахгүй байх явдал юм. Эгзэгтэй үед тэд бүр Бурханаас урваж, Сатаны талд зогсож, ёрын муу хүмүүс, антихристүүд чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэж байхад нүдэн балай өнгөрч чаддаг. Тэд хоточ нохойн чинээ ч хэрэг болдоггүй. Энэ бол нэг төрлийн хуурамч удирдагч юм.

II. Антихристүүдийг ялган таньж чаддаггүй байх нь

Хуурамч удирдагчийн өөр нэг төрөл бий: Антихристүүд гарч ирэх үед тэд антихристүүд ямар зан чанар болон мөн чанартайг, юу илэрхийлж, харуулдаг, ах эгч нарт ямар төрлийн үймээн учруулдаг, ямар мэдэгдэл, бодол, харах өнцөг, зан авир нь ах эгч нарыг төөрөлдүүлж, үймүүлж чадах, антихристүүд хүмүүсийг хянахдаа ямар арга барил ашигладаг, ямар нөхцөлд ах эгч нар антихристүүдэд төөрөлдөж, хянагдаж, ноцтой хорлогдож болох гэх мэтийг ялган таньж чаддаггүй—эдгээр нь бүгд хуурамч удирдагчдын ялган таньж чаддаггүй асуудал юм. Антихристүүд ах эгч нарыг төөрөлдүүлдэг; тэд төөрөлдсөн ах эгч нарыг дагуулан чуулганаас салан тусгаарлаж, өөрсдийн цуглааныг хийж, бие даасан хаанчлал байгуулдаг. Тэд Бурханы гэрийн удирдлагыг хүлээн авдаггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хүлээн авдаггүй, Бурханы гэрийн ямар ч зохицуулалт, чиглэлийг дуулгавартай дагадаггүй, тэр тусмаа хүмүүст тавьдаг Бурханы ямар ч шаардлагыг дуулгавартай дагадаггүй. Гэвч Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлэх антихристүүдийн ийм бүх үйлдлийг хуурамч удирдагчид асуудал гэж үздэггүй. Тэд эдгээр нөхцөл байдалд юу нь буруу байгааг харж чаддаггүй, тэр ч бүү хэл антихристүүдийн үг, үйлдэл, бодол, харах өнцөг хүмүүсийг хэрхэн үймүүлж, төөрөлдүүлж, хорлож байгааг харж чаддаггүй. Тэд эдгээр сөрөг нөлөөг харж чаддаггүй бөгөөд тэдгээрийг хэрхэн ялган танихаа мэддэггүй. Зарим жирийн ах эгч ихийг харж, сонссон учраас жаахан ялган таних чадвар, ойлголт, ухамсартай байдаг, харин хуурамч удирдагчид эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй. Хэн нэгэн Тэр тэр нүднээс далдуур хүмүүсийг төөрөлдүүлж, бүлэглэл үүсгэх зарим зүйл хийж байна гэж зааж өгөх үед ч хуурамч удирдагчид мөн л саад болж: “Бид ийм мэдэгдэл тарааж болохгүй. Бүү үймээн дэгдээ. Тэд сайн харилцаатай байдаг—хамтдаа нөхөрлөхөд нь буруу юу байна? Бид хүмүүст эрх чөлөө олгох хэрэгтэй!” гэж хэлдэг. Тэд үүнийг нэвт харж чаддахгүй хэвээр байдаг. Хэрвээ тэд юмыг нэвт харж чадахгүй байгаа бол ажиглаж, эрж хайж, үнэнийг ойлгодог, ялган таних жаахан чадвартай ах эгч нартай нөхөрлөж болно шүү дээ. Гэвч хуурамч удирдагчид өөрийгөө ихэд зөвтгөдөг. Ах эгч нар тэдэнд сануулга санал болгоход тэд хүлээж авдаггүй бөгөөд “Удирдагч нь чи юм уу, би юм уу? Би удирдагчаар сонгогдсон юм чинь жирийн хүнээс илүү үнэнийг ойлгодог байх ёстой. Үгүй бол яагаад өөр хүн биш, би сонгогдох юм бэ? Энэ нь би та нараас илүү гэдгийг нотолж байна. Би та нараас ах эгч байна уу, дүү байна уу гэдгээс үл хамааран миний хэв чанар та нарынхаас гарцаагүй илүү. Антихрист гарч ирэх үед хамгийн түрүүнд би л тэднийг таних ёстой. Хэрвээ та нар түрүүлж танивал би та нарын үнэлгээтэй санал нийлэхгүй. Ямар нэг юм хийхээсээ өмнө намайг тэднийг танитал бид хүлээнэ!” гэж боддог. Үр дүнд нь антихрист ах эгч нарын дунд олон тэрс үзэл, эндүү ташаа зүйл тарааж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг ил тод эсэргүүцэж, чуулган, Бурханы гэр болон Дээрхийн ажлын зохицуулалтын эсрэг ил тод хашхичиж, сөрдөг. Цаашлаад антихрист ах эгч нарыг ил тодоор өөрсдийн талд татаж, тусдаа цуглаанд оролцуулдаг бөгөөд тэнд оролцогчид зөвхөн антихристийн номлохыг сонсож, удирдлагыг нь хүлээн авдаг. Чуулган дахь хамгийн муу хэв чанартай хүмүүс ч гэсэн энэ хүнийг антихрист гэдгийг харж чаддаг. Зөвхөн ийм нөхцөлд л хуурамч удирдагчид: “Өө яана аа, тэд антихрист юм байна! Би яагаад үүнийг дөнгөж сая ухаарав аа? Үгүй ээ, үнэндээ би өмнө нь ухаарсан ч ах эгч нарын биеийн хэмжээ жижиг, ялган таних чадваргүй гэж айсандаа юу ч хэлээгүй юм” гэж хүлээн зөвшөөрдөг. Тэд бүр өөрсдөдөө зориулж гайхалтай худал үг зохиодог. Тэд өөрсдөө мэдрэмжгүй, мохоо ухаантай, хэв чанар муутай, антихристийг ялган таньж чаддаггүйн улмаас ах эгч нар антихристүүдээс болж маш их хохирол амсахад хүргэсэн нь тодорхой байдаг. Тэд гэмшихийн оронд ах эгч нарыг дэмий юм ярьж, үндэслэлгүй цуу яриа тарааж, хүмүүсийг буруугаар ойлгож байна гэх мэтээр буруутгадаг. Энэ ямар гээчийн удирдагч вэ? Тэд туйлын мунгинуу биш гэж үү? Ийм удирдагч чуулганы ажлыг үүрэх чадвар үндсэндээ байхгүй. Өнгөн дээрээ тэд Бурханы үгийг байнга идэж ууж, залбирч, цуглаанд оролцож, номлол сонсож, сүнслэг тэмдэглэл бичиж, гэрчлэлийн нийтлэл бичиж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагддаг ч асуудал үүсэх үед шийдвэрлэж чаддаггүй, Бурханы үгийн дагуу үнэнийг эрж хайж чаддаггүй, Бурханы үгэнд үндэслэн антихристүүдийг ялган таньж мэдээж чаддаггүй. Хуурамч удирдагчид ихэвчлэн нэг, хоёр цаг номлож чаддаг, Бурханы үг болон өөрсдийн туршлагын талаар нөхөрлөхдөө эцэс төгсгөлгүй чалчиж чаддаг ч антихристүүд тэрс үзэл, эндүү ташаа зүйл тарааж, ах эгч нарыг төөрөлдүүлж, чуулганы ажлыг үймүүлэх үед хэлэх үггүй болж, ямар ч ажил хийдэггүй. Тэд урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авч, эсвэл антихристүүдийн тэрс үзэл, эндүү ташаа зүйлийг ялган танихад ах эгч нарыг залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, антихристүүдийн учруулсан саад, үймээнийг харах үедээ ч тэднийг ил болгож, задлан шинжилдэггүй, антихристүүдийг засдаггүй; тэд ямар ч ажил хийдэггүй. Ийм хүмүүст ямар асуудал байна вэ? (Тэдний хэв чанар хэтэрхий муу.) Хэдийгээр хэв чанар муутай ч тэд өөрсдийгөө сүнслэг хүмүүс, сайн удирдагчид, үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг хайрладаг хүмүүс гэж сайрхсаар байдаг бөгөөд удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлэхийн тулд гэр бүл, махан биеийн жаргал цэнгэлийг орхисон гэж ичих нүүргүйгээр мэдэгддэг. Үнэн хэрэгтээ тэд бол хариуцлагагүй, мөс чанар, эрүүл ухаангүй, дээд зэргээр мэдрэмжгүй, мохоо, жинхэнэ хуурамч удирдагч, хоёр нүүрт фарисайчууд юм. Тэд зөвхөн хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирахыг л мэддэг. Хүмүүс тэднээс асуулт асуухад тэд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд онол урсгаж чаддаг ч үнэн хэрэгтээ үнэн-зарчмуудыг тодорхой тайлбарлаж огтхон ч чаддаггүй. Гэсэн ч тэд өөрсдийгөө ухамсарлах чадвартай, үнэний ойлголттой гэж үздэг. Хүмүүс асуудлын шийдлийг тэднээс эрж хайх үед үнэнд нийцэх хариулт өгч чадахгүй гэдгээ зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг хэрнээ сайн удирдагч, сүнслэг хүн болж дүр эсгэсээр байдаг. Энэ нь ичих нүүргүй байгаа хэрэг биш үү? (Тийм ээ.) Ихэнх хуурамч удирдагчид нийтлэг нэг шинж чанар, нийтлэг нэг асуудал байдаг: ичих нүүргүй байдал. Тэд удирдагчийн байр суурь,  цол хэргэмтэй, сүнслэг онол ярьж чаддаг байх нь тэднийг сүнслэг хүн болгодог гэж боддог. Тэд Бурханы үгийг идэж уух, номлол сонсох, Бурханы гэрийн видео үзэхэд бусдаас илүү их цаг зарцуулж, Бурханы үгийн талаар бусдад илүү их нөхөрлөдөг болохоор өөрсдийгөө удирдагч, ажилчдын ажлыг хийж, удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлж чадна гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг эрээ цээргүйгээр төөрөлдүүлж, үймүүлэх томоохон асуудал үүсэх үед тэд зүгээр л хардаг ч юу ч хийх чадалгүй байдаг бөгөөд ах эгч нарыг ялган таних чадвартай болгож, зүрх сэтгэлээсээ антихристүүдийг голж, тэдэнд төөрөлдөж, хянуулахаас зайлсхийдэг болгохын тулд Бурханы үгийн аль хэсгийг ашиглан антихристүүдтэй холбож, задлан шинжлэхээ мэддэггүй. Хэдийгээр заримдаа тэд дотроо бага зэрэг сандардаг ч өөрсдийгөө Бурханд удаан хугацаанд итгэж, олон номлол сонссон, иймээс үнэнийг жирийн хүнээс илүү ойлгодог, уран яруу ярьж чаддаг гэж бодсоор байдаг. Тэд ихэвчлэн: “Би сүнслэг. Би номлож чадна. Хэдийгээр антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлж байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй, Бурханы үгийг антихристүүдтэй холбож, тэднийг ялган таньж чадахгүй байгаа ч би хийх ёстой ажлаа хийж, хэлэх ёстой зүйлээ хэлсэн. Ах эгч нар ойлгож л байвал болох нь тэр!” гэж сайрхдаг. Эцсийн үр дүн нь юу болох, Бурханы сонгосон хүмүүс хамгаалагдсан эсэх тухайд тэд зүрх сэтгэлдээ тодорхой мэддэггүй. Тэд бас өөрсдийгөө ухаантай гэж бодож, асуудлыг шийдвэрлэж байгаа дүр эсгэдэг ч эцэст нь асуудлыг бодитоор шийдвэрлэхгүйгээр зүгээр л олон бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг. Тэд антихристүүдийг ил болгож, задлан шинжлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаггүй. Оронд нь тэд өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөхийн тулд бичиг үсэг, хоосон сургаал чалчиж, нэг хоёр цаг ярьж, хүмүүсийг бүрэн будилуулж, анх ойлгож байсан зүйлийг нь хүртэл тодорхойгүй болгодог. Тэд ах эгч нарыг антихристүүдийн төөрөгдлөөс аварч чаддаггүй бөгөөд антихристүүдийг ялган таньж, зүрх сэтгэлээсээ голох боломжийг тэдэнд олгож чаддаггүй—тэд ах эгч нарыг хамгаалах үр дүнд хэзээ ч хүрдэггүй. Тэд энэ үр дагаврыг харж чаддаг байлаа ч удирдагчийн ялгамж чанартай гэж мэдэгдсээр байдаг бөгөөд бусадтай хамт үнэнийг эрж хайхаар өөрсдийгөө даруу байлгадаггүй, эсвэл шийдлийг эрж хайхаар асуудлыг дээш нь мэдэгддэггүй. Ийм хүмүүс ичих нүүргүй амьтад биш гэж үү? Чи юу ч биш хэрнээ дүр эсгэсээр л байна. Чи юундаа дүр эсгээд байгаа юм бэ? Чи удирдагч байж чадахгүйгээс хойш огцроод, өөр газар очиж дүр эсгэх хэрэгтэй. Чи Бурханы сонгосон хүмүүсийг хорлох ёсгүй! Чамайг дүр эсгэж байх хооронд антихристүүд боломжийг ашиглан хүмүүсийг үймүүлж, хянах маш олон муу зүйл хийж, олныг төөрөгдүүлж, хорлодог! Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Бурханы гэр хариуцлага тооцох болно!

Зарим удирдагч, ажилчин антихристийн хэрэг явдлыг шийдвэрлэхдээ ямар ч бодитой ажил хийдэггүй, мөн антихристүүдийг ялган таньж чаддаггүй. Антихристүүд ах эгч нарыг төөрөлдүүлж, хянаж байх хугацаанд тэд антихристүүдийн муу үйл, мөн чанарыг хэзээ ч үнэнээр нь ил болгодоггүй, тодорхой тайлбарлаж ч чаддаггүй. Дараа нь ялган таних чадвартай Бурханы сонгосон зарим хүн антихристүүдийг ил болгож, хөөхөд эдгээр хуурамч удирдагч үүнийг өөрсдийнх нь амжилт гэж боддог. Антихристүүд хөөгдсөний дараа тэд дүгнэлт хийж, зарим нэг хоосон сургаал ярьдаг: “Хар даа, антихристүүдийг ярьж, үйлдэх үед чуулганы амьдрал хэвийн бус болж, хүмүүс үймэрч, амийн хувьд хохирол амсдаг. Антихристүүдийн хор хөнөөлөөс зайлсхийхийн тулд бид антихристүүдийн үйлдэл, үг, хүн чанар, мөн чанар гэх мэтийг ялган таних ёстой—бид энэ бүх зүйлийг ойлгох хэрэгтэй. Чуулганд антихристүүд гарч ирэхийг Бурхан зөвшөөрч, тэдэнд юм хийж, өөрсдийн муухайг ил болгох боломж олгож, антихристүүдийг илчилдэг нь биднийг үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, ялган таних чадвараа хөгжүүлж, биеийн хэмжээгээ аль болох хурдан өсгөг гэсэндээ юм—Бурханы санаа зорилго үүнд оршдог! Одоо бид антихристүүдийг ялган таньсан бөгөөд цаашид тэдэнд хазаарлагдахгүй; хүн бүр тэднийг голж чадна. Энэ бол баярлууштай хэрэг!” Эцэст нь хуурамч удирдагчид албан тушаалтан аятай аягалж, дүгнэлт санал болгодог бөгөөд яг л их бодитой ажил хийж, их төлөөс төлж, антихристүүдийг хөөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн мэт ярьдаг. Энэ жаахан ичих нүүргүй хэрэг биш үү? Тэд эхнээсээ дуустал антихрист гэж юу болохыг ялган таньж чадаагүй; антихристүүд хүмүүсийг хэрхэн төөрөгдүүлдэг, Бурханы сонгосон хүмүүст юу хийдэг, эсвэл антихристүүдийн зан чанар-мөн чанар юу болохыг ойлгодоггүй хэрнээ маш их ажил хийсэн мэт дүр эсгэдэг нь илэрхий байна. Антихристүүдийг ялган таньж, чуулганаас хөөсөн хүмүүс нь ах эгч нар байсан нь илэрхий; хуурамч удирдагчид удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгээгүй, хариуцлагыг биелүүлээгүй нь илэрхий байтал тэд дүгнэлт хийж, гавьяаг өөртөө наасаар байдаг. Тэд яг л бүх зүйлийг эртнээс төлөвлөсөн мэт аашилж, одоо ах эгч нарт өөрсдийнх нь үйлдэл үр дүнд хүрч, агуу амжилттай болсон гэж хэлж байна. Энэ ичих нүүргүй хэрэг биш үү? Чи яагаад ийм албан тушаалтны өнгө аястай яриад байгаа юм бэ? Чи ямар ч бодитой ажил хийдэггүй хэрнээ албан тушаалтан шиг ярьдаг. Чи агуу улаан лууны албан тушаалтан юм уу? Ийм хүмүүс фарисайчууд биш үү? (Мөн.) Тэд зөвхөн уриа лоозон хашхирч, хоосон сургаал номлохыг л мэддэг. Ямар нэг зүйл тохиолдоход зөв хандаж чаддаггүйгээр үл барам, хэрэгжүүлэлтийн замгүй байдаг. Тэд зүгээр л дэмий чалчиж, дүрэм журмыг сохроор ашигладаг; тэдэнд ямар ч асуудлыг шийдвэрлэх чадвар үндсэндээ байхгүй. Асуудал өнгөрсний дараа тэд юу ч болоогүй мэт аашилж, сайн хүн болж дүр эсгэж, улайм цайм ичих нүүргүйгээр гавьяаг өөртөө наадаг. Энэ хүмүүс бол жинхэнэ фарисайчууд юм. Тэд зөвхөн хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирч, бага зэрэг хүчин чармайлт гаргаж, бага зэрэг хатуу бэрхийг туулж чаддаг ч ямар ч бодитой ажил хийж чаддаггүй хэрнээ сүнслэг хүн болж дүр эсгэсээр байдаг. Тэд бол фарисайчууд. Энэ төрлийн хуурамч удирдагчийн мөн чанар ийм байдаг. Тэд хүн бүрийн өмнө тийм их хоосон сургаал номлож чаддаг хэрнээ яагаад антихристүүдийг ил болгож, шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Тэд хэдэн цагаар тасралтгүй номлож, уран яруу ярьж чаддаг хэрнээ бодитой асуудалтай тулгарах үедээ—ялангуяа антихристүүдийн муу үйлтэй тулгарах үедээ—яагаад зохицуулж чадахгүй, мэл гайхаж харагддаг вэ? Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл тэдний хэв чанар хэтэрхий муу. Хэр муу вэ? Тэдэнд сүнслэг ойлголт байхгүй. Тэд боловсролтой, ухаантай, гадаад хэрэг явдлыг зохицуулахдаа нэлээд хэрсүү бөгөөд хуулийн талаар тодорхой ойлголттой байдаг. Гэвч Бурханд итгэх итгэлийн хэрэг явдал, сүнслэг хэрэг явдал болон янз бүрийн үндсэн асуудлын тухайд тэд юуг ч ялган таньж, нэвт харж чаддаггүй, мөн ямар ч үнэн-зарчмыг олж чаддаггүй. Ямар ч асуудалгүй үед тэд ангаа хүлээж буй загасчин мэт тайван суудаг ч асуудал үүсэх үед инээдтэй алиалагч шиг, халуун хайруулын таваг дээрх шоргоолж шиг авирлаж, өрөвдөлтэй төрхөө харуулдаг. Заримдаа тэд туйлын ноцтой, чухал царайлдаг. Чухал царайлаагүй үедээ тэд хэвийн мэт санагддаг ч чухал царайлах үедээ үнэндээ хүмүүсийн инээдийг хүргэдэг. Яагаад гэвэл, тэд чухал царайлах үедээ эндүү ташаа зүйлс, сүнслэг ойлголтгүй үгс хэлдэг, энэ бүгд мэдлэг туршлагагүй хүний үг юм. Гэсэн ч тэд чухал царайлсаар байдаг—энэ инээдтэй биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн тэднээс хариулт авахаар шүүмжлэлтэй асуулт асуувал тэд мэл гайхаж, хэлэх үггүй болж, маш их ичсэн харагддаг. Ийм хуурамч удирдагч олон бий. Тэдний гол илрэл нь хэв чанар муутай, сүнслэг ойлголтгүй байдал юм; тэд бол мунгинасан хүмүүс. Сүнслэг ойлголтгүй байна гэж юу гэсэн үг вэ? Сүнслэг хэрэг явдал болон үнэнтэй холбоотой асуудлын тухайд яг л эртний Грек хэл орчуулах гэж байгаа юм шиг байдаг—тэд алийг нь ч ойлгодоггүй. Гэсэн ч тэд дүр эсгэж: “Би сүнслэг. Би Бурханд удаан хугацаанд итгэсэн. Би олон үнэнийг ойлгодог. Та нар бол шинэ итгэгчид, та нар Бурханд дөнгөж итгэж эхэлсэн, үнэнийг ойлгодоггүй. Та нар найдвартай биш” гэж хэлдэг. Тэд өөрсдийгөө Бурханд удаан хугацаанд итгэсэн, үнэнийг ойлгодог гэж үргэлж үздэг. Ийм хүмүүс үзэн ядмаар ч, инээдтэй ч юм. Ийм хуурамч удирдагчдын илрэлийн талаарх нөхөрлөл ингээд өндөрлөж байна.

III. Антихристүүдийн хамгаалалтын шүхэр болох

Бүр ч илүү үзэн ядмаар өөр нэг төрлийн хуурамч удирдагч бий. Тэд антихристүүдийг ил болгодоггүйгээр үл барам, антихристүүдийн хамгаалалтын шүхэр болж, чуулганы ажлыг үймүүлдэг антихристүүдийн муу үйлийг өөгшүүлэхийн тулд хайраар туслах гэдгийг шалтаг болгон ашигладаг. Антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд хэчнээн олон эндүү ташаа зүйл тараасан ч эдгээр хуурамч удирдагч тэдгээрийг няцааж, ил болгодоггүйгээр үл барам, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярих боломжоор антихристүүдийг хангадаг. Бурханы сонгосон хүмүүс ямар ч төрлийн үймээн, төөрөгдөл, хор хөнөөл амссан бай, тэд хайхрамжгүй хэвээр байдаг. Бүр зарим хүн: “Энэ хүмүүс бол антихристүүд. Тэд бол Бурханы гэрээр хязгаарлагдах ёстой хүмүүс; тэднийг дэвшүүлж, хөгжүүлэх ёсгүй, тэр тусмаа хамгаалах ёсгүй. Тэд ах эгч нарыг хангалттай хорлосон. Тэдэнтэй тооцоо бодож, бүрэн ил болгож, тэднийг шийдвэрлэх цаг болсон” гэж зааж хэлсэн ч хуурамч удирдагчид гарч ирж, антихристүүдийг өмгөөлж ярьдаг. Антихристүүдийн нас, Бурханд итгэсэн жил, өмнөх хувь нэмэр зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж, тэднийг өмгөөлж, хамгаалахын тулд янз бүрийн шалтаг ашигладаг. Дээд түвшний удирдагчид ажлыг шалгах юм уу антихристүүдийг шийдвэрлэхээр очиход хуурамч удирдагчид антихристүүдийн муу үйлийн баримтыг дээш нь мэдээлэхэд ах эгч нарт саад болдог. Тэд дээд түвшний удирдагчдыг антихристүүд чуулганыг үймүүлж байгааг мэдэхгүй байлгахын тулд чуулганыг битүүмжлэх арга хэмжээ хүртэл авдаг бөгөөд ялган таних чадвартай ах эгч нарыг антихристүүдийг ил болгоход саад болдог. Хуурамч удирдагчид ямар шалтаг ашигладаг, эсвэл антихристүүдийн хамгаалагч шүхэр болох ямар зорилготой байхаас үл хамааран ингэснээрээ эцэстээ антихристүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, харин чуулган болон Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлоос урваж байгаа хэрэг. Тэд антихристүүдийг хамгаалахын тулд “антихристүүд ч бас Бурханд итгэдэг, Бурханы гэрт үг хэлэх эрхтэй”, “тэд өмнө нь аюултай үүрэг гүйцэтгэж байсан; Бурханы гэр тэдний өмнөх хувь нэмрийг харгалзан үзэх ёстой” гэх мэт янз бүрийн шалтаг ашигладаг. Тэд ах эгч нарыг антихристүүдийг ялган танихад саад болж, дээд түвшний удирдагчдад тэдний янз бүрийн муу үйлийн талаар мэдэх боломж олгодоггүй, үүний зэрэгцээ өөрсдөө антихристүүдийг ил болгодоггүй, тэр тусмаа засдаггүй. Эдгээр антихрист нь тэдний гэр бүлийн гишүүд, дотнын найзууд, эсвэл бүр сэтгэл зүрхээрээ шүтэн биширдэг, орхиход хэцүү хүмүүс нь байх магадлалтай. Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, энэ хүмүүс антихристүүд гэдгийг мэдсээр байж муу үйлийг нь өмгөөлж, бусдад тэднийг хайраар хандахыг тушааж, тэр ч бүү хэл Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлэх янз бүрийн эндүү ташаа зүйл тараах боломжоор антихристүүдийг хангахын тулд янз бүрийн арга хэрэглэж л байгаа бол эдгээр илрэл нь тэднийг антихристүүдийн хамгаалагч шүхэр болж байгааг харуулдаг. Зарим хуурамч удирдагч бусад талбар дээр жаахан бодитой ажил хийсэн байж болох ч антихристүүдийг шийдвэрлэх тухайд Бурханы гэрийн шаардлагын дагуу зохицуулдаггүй. Тэр ч бүү хэл, тэд Бурханы гэрээс шаарддаг удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлдэггүй—тэд антихристүүдийг чуулган дахь хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд үзэл, сөрөг сэтгэл хөдлөл, тэрс үзэл, эндүү ташаа зүйл тараахыг дээд зэргээр болиулдаггүй. Оронд нь тэд антихристүүдийн ярьдаг үнэн мэт худал хоосон сургаал, түүнчлэн мэдлэг юм уу Сатаны гүн ухаанд суурилсан мэдэгдэл, үг яриаг эерэг зүйл хэмээн баримталдаг. Эдгээр нь бүгд тэд антихристүүдийн хамгаалагч шүхэр болж байгаагийн илрэл юм. Мэдээж нийгэм дэх нөлөөг нь үнэлдэг учраас антихристүүдийг шийдвэрлэдэггүй зарим хуурамч удирдагч бас бий. Тэд: “Ихэнх ах эгч нийгмийн доод давхаргынх бөгөөд ямар ч нөлөөгүй. Хэдийгээр энэ хүн ёрын муу хүн чанартай антихрист ч гэлээ ертөнцөд эрх мэдэл, нөлөөтэй, чадвартай хүн. Ах эгч нар юм уу чуулганд аюул тулгарах үед биднийг хамгаалахаар гарч ирэх хүчирхэг хүн хэрэгтэй биз дээ? Тиймээс тэдний буруу үйлийг нүдээ аниад өнгөрөөе, нэг их сүр бадруулах хэрэггүй” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид антихристүүдээр өөрсдийгөө өмгөөлүүлж, дэмжүүлэхийн тулд антихристүүдийн хамгаалагч шүхэр болоход бэлэн байдаг—хуурамч удирдагчид үүнийг хийхээс буцахгүй. Бас буруу үзэл бодолтой зарим хуурамч удирдагч бий. Тэд: “Зарим антихрист нийгэмд байр суурь, нөлөөтэй; тэд нэр хүндтэй. Манай чуулганд ийм хоёр хүн бий. Хэдийгээр тэд антихристүүд ч гэлээ хэрвээ бид тэднийг зайлуулбал хүмүүс манай чуулганд чадвартай хүн байхгүй гэж бодно, шашны хүрээнийхэн биднийг дорд үзнэ. Бид гаднах байдлын төлөө тэднийг байлгах хэрэгтэй. Тиймээс энэ хоёр хүн бол манай чуулганы эрдэнэс; хэн ч тэднийг ялган таньж, зайлуулж болохгүй. Тэднийг хамгаалах ёстой” гэж хэлдэг. Энэ ямар гээчийн логик вэ? Тэд антихристүүдийг авьяастан гэж үздэг учраас хамгаалдаг. Ийм хуурамч удирдагчид ичих нүүргүй амьтад биш гэж үү? (Мөн.) Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, антихристүүдэд чуулганд хүссэнээ хийж, чуулганы ажлыг үймүүлэх боломж олгож л байгаа бол тэд хуурамч удирдагч, ажилчид юм. Антихристүүд болон ёрын муу хүмүүс хэрхэн эндүү ташаал зүйл тарааж, үүнээс болж хэчнээн олон хүн төөрөгдөж, тэд эерэг хүмүүс рүү хэрхэн дайрч, гадуурхаж, Бурханы сонгосон хэчнээн олон хүнийг хорлож байгаагаас үл хамааран хуурамч удирдагчид үүнийг үл тоомсорлож, мэдэн будилдаг—өөрсдийгөө хамгаалж чадаж л байвал тэдэнд болох нь тэр. Эдгээр нь хуурамч удирдагчдын гол илрэл юм. Антихристүүд юу хэлж, хийх нь хамаагүй, хуурамч удирдагчид ах эгч нарыг антихристүүдийг ялган таньж, голж чаддаг болгохын тулд антихристүүдийг ил болгож, задлан шинжилж, хязгаарладаггүй. Оронд нь тэд антихристүүдийг тэжээвэр амьтан шигээ бөөцийлж, ихэс дээдэс шиг үзэн тэдэнд үйлчилж, тэднийг хамгаалж, тэдэнд зөвшөөрөл өгч, ажиллах янз бүрийн боломж олгодог. Тэд антихристүүдэд эрх чөлөөгөө бүрэн эдлэх боломж олгохдоо хэний ашиг сонирхлыг золиосолдог вэ? (Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг.) Хуурамч удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж чаддаггүйгээр үл барам, антихристүүдэд чуулганыг хариуцах боломж олгож, ах эгч нарыг антихристүүдэд үхэр, морь шиг, боол шиг зүтгүүлж, антихристүүдийн тушаалыг дагуулж, тэдний эндүү ташаа үг яриа, бодол санаа, харах өнцгийг хүлээн авч, хяналтыг нь хүлээн авч, тэр ч бүү хэл учруулдаг ноцтой хор хөнөөл гэх мэтийг нь хүлээн авдаг. Энэ бол хуурамч удирдагчдын хийдэг ажил юм. Тэд антихристүүдийг Бурханы сонгосон хүмүүсийг ноцтой хорлохоос дээд зэргээр болиулж байна уу? Тэд удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлсэн үү? Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах ажлыг хийсэн үү? (Үгүй.) Товчхондоо, шалтгаан нь юу байхаас үл хамааран, ямар ч ажил хийхгүйгээр антихристүүдэд хүссэнээ хийхийг зөвшөөрдөг удирдагч бол хуурамч удирдагч юм. Би яагаад тэднийг хуурамч удирдагчид гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, хянах үед тэд ах эгч нарыг антихристүүдээс болж янз бүрийн хохирол амсахыг зөвшөөрч, Бурханаас өөрсдөд нь өгсөн даалгаврыг биелүүлээгүй. Бурханы гэр Бурханы хонинуудыг, Бурханы сонгосон хүмүүсийг чамд даатгасан атал чи хариуцлагаа биелүүлээгүй. Чи Бурханы даалгаврыг үүрэх зохисгүй! Шалтгаан нь юу байх, чамд ямар ч зөвтгөл байхаас үл хамааран, хэрвээ чи удирдагчаар ажиллах хугацаандаа антихристүүдийн хамгаалах шүхэр болж, ах эгч нарыг антихристүүдийн үймээн, төөрөгдөл, хяналт, ноцтой хор хөнөөлөөс болж ихээхэн зовоход хүргэсэн бол чи үеийн үед нүгэлтэн юм. Үүний шалтгаан нь, чи антихристүүдийг ялган таньж чадахгүй, эсвэл мөн чанарыг нь нэвт харж чадахгүйдээ биш—чи зүрх сэтгэлдээ антихристүүд бол Сатанууд, диаволууд гэдгийг тодорхой мэддэг хэрнээ Бурханы сонгосон хүмүүст тэднийг ил болгож, ялган таних боломж олгодоггүй. Оронд нь чи ах эгч нарыг тэднийг сонсож, хүлээн авч, дуулгавартай дагахыг зөвшөөрдөг. Энэ нь үнэнтэй бүрэн зөрчилддөг. Энэ нь чамайг үеийн үед нүгэлтэн болгохгүй гэж үү? (Болгоно.) Чи үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг хамгаалж чадаагүйгээр үл барам, антихристүүдийг удирдагч, ажилчдын байр сууринд дэвшүүлж, тэжээвэр амьтан шиг бөөцийлж, ах эгч нарыг тэдний тушаалыг дагахад хүргэсэн. Бурханы гэр Бурханы сонгосон хүмүүсийг чамд даатгасан нь тэднээр антихристүүдийн боол, эсвэл чиний боол болгон зүтгүүлэхийн тулд биш, харин чамаар Бурханы сонгосон хүмүүсийг Сатан болон антихристүүдийн эсрэг тулалдаж, антихристүүдийг ялган таньж, голоход залж чиглүүлүүлж, Бурханы сонгосон хүмүүст чуулганы хэвийн амьдралаар амьдарч, үүргээ хэвийн гүйцэтгэж, үнэн-бодит байдалд орж, Бурханы удирдамж дор Бурханд захирагдаж, гэрчлэл хийх боломж олгохын тулд юм. Хэрвээ чи энэ хариуцлагыг ч биелүүлж чадахгүй бол хүн гэж дуудагдах эрхтэй юу? Гэтэл чи антихристүүдийг хамгаалахыг хүссээр байна. Антихристүүд чиний өвөг дээдэс юм уу, шүтээн чинь юм уу? Чи тэдэнтэй цусны холбоотой байсан ч үнэн-зарчмыг баримталж, шударга ёсыг гэр бүлээс илүүд тавих ёстой. Чи антихристүүдийг ил болгож, ялган таньж, голж, ах эгч нарыг антихристүүдэд хорлогдохоос сэргийлэхийн тулд дээд зэргээр хамгаалж, бүх чадлаа дайчлах буюу удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлэх үүрэгтэй гэдгээ мэдрэх ёстой. Энэ бол үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлж байгаа хэрэг; ингэж байж л чамайг шалгуур хангасан удирдагч юм уу ажилчин гэж нэрлэж болно. Хэрвээ чи удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлж чадахгүй, антихристүүдийн хамгаалагч шүхэр дуртайяа болж байгаа бол үеийн үед нүгэлтнээс өөр юу байж болох билээ? Антихристүүдийн хамгаалагч шүхэр болдог хуурамч удирдагчдын талаарх нөхөрлөл ингээд өндөрлөж байна. Ийм хүмүүсийг хуурамч удирдагчдын эгнээнд оруулах нь огт шударга бус хэрэг биш гэдэг нь тодорхой байна; энэ бол жинхэнэ хуурамч удирдагчдын илрэлүүдийн нэг юм.

IV. Антихристүүдэд төөрөлдсөн хүмүүсийг тоодоггүй, асуудаггүй

Хуурамч удирдагчдын бүр ч их дургүйцэл төрүүлэм өөр нэг илрэл байдаг. Зарим хуурамч удирдагч харилцааны явцдаа антихристүүдийг тодорхой хэмжээгээр ялган таньж чаддаг ч тэднийг даруй шийдвэрлэж чаддаггүй. Тэд бас антихристүүдийн янз бүрийн зан авираар дамжуулан ёрын муу үйл, мөн чанарыг нь даруй ил болгож, задлан шинжилж, ах эгч нарт антихристүүдийг ялган таньж, голох боломж олгож чаддаггүй. Энэ нь хэдийнээ удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаад тооцогдоно. Зарим ах эгч төөрөлдөж, антихристүүдийг дагах үед эдгээр хуурамч удирдагч яг л өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхрамжгүй хэвээр байдаг. Түүгээр ч барахгүй тэд зүрх сэтгэлдээ өөрсдийгөө зэмлэх, буруутгах ямар ч мэдрэмж авдаггүй. Тэд өөрсдийгөө Бурханы болон ах эгч нарын өмнө буруутай гэж боддоггүй. Харин тэд: “Энэ хүмүүс антихристүүдэд төөрөлдсөн. Тэд хүртэх ёстойгоо л хүртсэн! Ялган таних чадваргүй байсан нь тэдний буруу. Антихристүүдийг дагаагүй байсан ч тэд Бурханы гэрийн зайлуулах бай хэвээр байх байсан” гэсэн “сонгодог” үгийг ихэвчлэн хэлдэг. Антихристүүд ах эгч нарыг төөрөлдүүлсэний дараа эдгээр хуурамч удирдагч өөрсдийгөө зэмлэх юм уу буруутай гэж боддоггүйгээр үл барам эргэцүүлж, гэмшдэггүй. Харин тэд эдгээр ах эгч антихристүүдэд төөрөлдсөн нь хүртэх ёстойгоо хүртэж байгаа хэрэг гэж мэдэгдэн, ийм хүнлэг бус зүйл ярьдаг. Эдгээр үгнээс юу харж болох вэ? Энэ хүмүүст ямар нэг хүн чанар байна уу? (Байхгүй.) Тэдэнд хүн чанар байхгүй гэдэг нь тодорхой байна. Тэгвэл тэд яагаад ийм зүйл хэлдэг вэ? (Хариуцлагаас зайлсхийхийн тулд.) Нэгдүгээрт, энэ нь хариуцлагаас зайлсхийж, хүмүүсийг төөрөлдүүлж, дөжрүүлэхийн тулд юм. “Тэр хүмүүс ялган таних чадваргүйгээсээ болоод антихристүүдэд төөрөлдсөн, энэ надад ямар ч хамаагүй. Тэд үнэнийг эрэлхийлээгүй, тиймээс төөрөлдсөн нь хүртэх ёстойгоо хүртсэн хэрэг!” гэж тэд боддог. “Хүртэх ёстойгоо хүртсэн” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, тэр хүмүүс антихристүүдэд төөрөлдөж, хянуулах ёстой, мөн антихристүүдийн улмаас ноцтой хохирох ёстой—антихристүүд тэдэнд яаж ч хандсан бай, тэд хүртэх ёстойгоо хүртсэн; тэд антихристүүдийг дагавал зохилтой гэсэн үг юм. Үүний далд утга нь, энэ хүмүүс Бурханыг дагах ёсгүй, харин антихристүүдийг дагах ёстой, Бурханыг дагасан нь тэдний хувьд алдаа байсан, Бурхан тэднийг сонгосон нь бас алдаа байсан бөгөөд хэдийгээр тэд Бурханы гэрт орсон ч антихристүүд тэднийг дагуулаад явах нь зайлшгүй байсан гэсэн үг юм. Энэ нь хуурамч удирдагчдын хэлэх гээд байгаа далд санаа биш гэж үү? Тэд ах эгч нарыг гүтгээд зогсохгүй, бас Бурханыг доромжилдог. Ийм хүмүүс жигшүүртэй биш гэж үү? (Тийм ээ.) Тэд туйлын жигшүүртэй! Хариуцлагаас зайлсхийж, ах эгч нарыг хамгаалаагүй гэдэг баримт, үнэнээ нуухаас гадна тэд бүр тэр хүмүүс рүү дайрч, антихристүүдэд төөрөлдсөн нь тэд хүртэх ёстойгоо хүртсэн хэрэг, тэд Бурханд итгэж, Бурханы авралыг хүртэх зохисгүй гэж хэлдэг. Энэ ганц мэдэгдэл нь тэдний зан араншин ямар олиггүй болохыг илчилдэг! Хэдийгээр тэд антихристүүд шиг ах эгч нарыг шууд үймүүлж, төөрөлдүүлж, дарлаагүй ч ах эгч нарт, Бурханы даалгаварт, мөн Бурханы гэрээс өөрсдөд нь даалгасан хонин сүрэгт хандах хандлага нь тэд үнэхээр ямар хүйтэн сэтгэлтэй, хүйтэн цустай болохыг харуулдаг! Бурханы ажлыг хүлээн авдаг хэн ч амархан хүлээн авдаггүй; үүнд сайн мэдээ номлогчдын золиос, хамтын ажиллагаа ордог. Энэ нь маш их хүн хүч, нөөц баялаг шаарддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Бурханы зүрх сэтгэлийн цус үүнд шингэсэн байдаг. Хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрахын тулд янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс болон орчин нөхцөлийг зохицуулдаг нь Бурхан юм. Хуурамч удирдагчид үүний алинд нь ч анхаарал хандуулдаггүй. Хэн антихристүүдэд төөрөлдсөн нь хамаагүй, “Тэд шангаа хүртсэн!” гэсэн ганц үгээр тэд үүнийг үл хэрэгсдэг. Ингэснээрээ тэд оролцсон хүн бүрийн бүх шаргуу хөдөлмөр болон Бурханы зүрх сэтгэлийн цусыг салхинд хийсгэж, юу ч биш болгодог. “Тэд шангаа хүртсэн” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь: “Хэн чамайг тэдэнд сайн мэдээ номло гэсэн юм? Тэд Бурханд итгэх эрхгүй. Тэдэнд сайн мэдээ номлосон нь алдаа байсан. Хэн тэднийг антихристүүдийг дага гэсэн юм? Би ямар ч бодитой ажил хийгээгүй ч гэсэн тэднийг антихристүүдийг дагахад бас хүргээгүй. Тэд өөрсдөө л тэгж зүтгэсэн; тэд антихристүүдийг дагаж байвал зохилтой!” Ийм хүн ямар хүн чанартай вэ? Тэдэнд ер нь зүрх сэтгэл байна уу? Тэд бол хоточ нохойноос ч долоон дор, хүйтэн цуст амьтан, тэгсэн мөртөө удирдагч гэж үү? Тэд удирдагч байхад зохисгүй! Та нар ялган таних чадвартай байх ёстой: Ийм хүмүүст мөс чанар, эрүүл ухаан байхгүй, ийм хүйтэн цустай гэдгийг хараад та нар тэднийг удирдагчаар сонгох ёсгүй. Бүү мунгина! Тэд гарзаа нөхөж, антихристүүдэд төөрөгдсөн хүмүүсийг эргүүлэн авчрахын тулд боломжтой бүхнийг хийдэггүйгээр үл барам ийм харгис үг хэлдэг—тэд үнэхээр хорлонтой юм! Ийм төрлийн хүний асуудал нь уг чанарын хувьд дундаж хуурамч удирдагчийнхаас илүү ноцтой. Хэдийгээр тэднийг антихрист гэж үзэж болохгүй ч илрэлд нь үндэслэн тэдэнд хүн чанар байхгүй, удирдагч юм уу ажилчин байхад зохисгүй гэдэг нь тодорхой байна. Тэд бол зүгээр л жигшүүртэй, ач тусыг мэддэггүй урвагч! Тэд Бурханы даалгавар юу болохыг мэддэггүй, ямар ажил хийх ёстойгоо ч ухамсарладаггүй. Тэд үүнд мөс чанар, эрүүл ухаантайгаар ханддаггүй; тэд Бурханы сонгосон хүмүүсийг удирдахад зохисгүй, Бурханы даалгаврыг хүлээн авахад зохисгүй. Ялангуяа хуурамч удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийг хайрладаггүй. Ах эгч нар төөрөгдөх үед тэд “Тэд хүртэх ёстойгоо хүртсэн” гэх мэт зүйл хэлж, унасан дээр нь дэвсэлдэг бөгөөд өрөвдөх сэтгэл өчүүхэн үзүүлдэггүй. Ийм хүн хэн нэгэнд золгүй явдал юм уу бэрхшээл тохиолдохыг харвал туслахгүй, харин унасан дээр нь дэвсэлнэ. Тэдний мөс чанар өөрийгөө огт зэмлэхгүй бөгөөд тэд өмнө нь ямар удирдагч байсан яг тэр хэвээрээ байх болно. Энэ ичгүүргүй хэрэг биш гэж үү? (Мөн.) Ах эгч нарыг битгий хэл, диаволууд шүтлэггүй сайн хүнийг ноцтой хохирооход хүртэл, Бурханд итгэгчийн хувьд, бүтээгдсэн зүйлийн хувьд, хэвийн хүн чанартай хэн боловч тэр хүнийг өрөвдөнө; тэр тусмаа Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг ах эгч нар антихристүүдэд төөрөлдөж, хохирсон байхад тэдний зүрх сэтгэл бүр ч их өвдөх ёстой. Антихристүүд ёрын мууг үйлдэж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлох үед эдгээр хуурамч удирдагч ямар ч бодитой ажил хийдэггүй. Тэд антихристүүдийн ёрын муу үйл, мөн чанарыг ил болгодог ч үгүй, задлан шинжилдэг ч үгүй, ах эгч нарт антихристүүдийг ялган таних чадвартай болох, зүрх сэтгэлээсээ голоход нь туслах ачааг бүр ч үүрдэггүй. Тэд энэ асуудалд ямар ч хариуцлагын мэдрэмж мэдэрдэггүй. Зарим хүн антихристүүдэд төөрөлдсөн байхад ч тэд “Тэд хүртэх ёстойгоо хүртсэн” гэсэн хүйтэн цэвдэг, сэтгэлгүй үгийг зүгээр л хэлдэг. Энэ үнэхээр дургүйцэл төрүүлэм! Хариуцлагаас зайлсхийж, өөрсдийгөө хамгаалж, илүү олон хүнийг төөрөлдүүлж, дөжрүүлж, Бурханд яллагдахаас зайлсхийхийн тулд тэд ийм хүнлэг бус зүйл ярьдаг. Энэ жигшүүртэй биш гэж үү? (Мөн.) Чи юу ч гэж хэлсэн бай, чи үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, өөрийнхөө ажлыг зүй ёсоор хийгээгүй—эдгээр нь хуурамч удирдагчийн илрэл; чи хэчнээн хичээсэн ч эдгээр зүйлийг үгүйсгэж чадахгүй. Чи бол хуурамч удирдагч.

Зарим хуурамч удирдагч зарим ах эгч нар антихристүүдэд төөрөлдсөний дараа хүйтэн сэтгэлтэй, энэрэлгүй, хариуцлагагүй авирлаж, энэ хүмүүс төөрөлдвөл зохилтой гэж хэлээд зогсохгүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалт тэднээс харьцангуй сайн хүн чанартай, эргүүлэн авчрах найдвар бүхий хүмүүсийг эргүүлэн авчрахын тулд дээд зэргээр хариуцлагаа биелүүлэхийг шаардах үед ч эдгээр хуурамч удирдагч ямар ч бодитой ажил хийдэггүй. Зарим хүн чуулганд буцаж ирэх хүсэлт гаргахад ч тэд хайхрамжгүй, үл тоомсорлосон хэвээр байж, хүмүүсийн амийг нандигнах ёстой хамгийн үнэ цэнтэй зүйл гэж үздэггүй. Тэд төөрөлдсөн тэр ах эгч нарыг эргүүлэн авчрахын тулд дээд зэргээр хичээдэггүй. Тэд энэ хариуцлагыг биелүүлж чаддаггүй бөгөөд тэгэхийн төлөө ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Бурханы гэрийн ажлын зохицуулалт энэ ажлыг сайн хийхийг ахин дахин шаарддаг ч хуурамч удирдагчид огт тоохгүй, ямар ч арга хэмжээ авахгүй, ямар ч ажил хийхгүй хэвээр байдаг. Үр дүнд нь, антихристүүдэд төөрөлдөж, тусгаарлагдсан юм уу зайлуулагдсан зарим хүн Бурханы гэрт буцаж ирж чадахгүй, чуулганы хэвийн амьдралдаа буцаж ороогүй хэвээр байдаг. Мэдээж зарим хүн янз бүрийн тал дээр Бурханы гэрийн эргүүлэн авчрах нөхцөлийг үнэхээр хангадаггүй ч эргүүлэн авчрах боломжтой өөр хүмүүс бий. Хэрвээ хайрын туслалцаа, тэвчээртэй дэмжлэгээр дамжуулан тэд үнэнийг ойлгож, антихристүүдийг ялган таньж, голж чадвал тэднийг эргүүлэн авчрах боломжтой. Гэвч удирдагч, ажилчид бодитой ажил хийдэггүй, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, энэ хүмүүсийн амийг чухалчилж үздэггүй учраас зарим хүн гадаа тэнүүчилсээр үлддэг. Эдгээр удирдагч, ажилчин янз бүрийн шалтаг тоочин Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг үл тоомсорлодог. Тэд бүр чуулганд буцаж ирэхийг хүсдэг, чуулганд хүлээн авах нөхцөлийг хангасан тэр ах эгч нарыг ч үл тоомсорлодог. Тэд янз бүрийн шалтаг гаргаж ирэн, энэ хүмүүс хүн чанар муутай, аюулгүй байдлын эрсдэлтэй, гангалах дуртай, махан биеийн жаргалд дуртай, байр суурьт дуртай гэх мэтээр хэлдэг. Эдгээр зохиомол шалтаг, шалтгааныг ашиглан тэднийг чуулганд буцаж ирэхийг зөвшөөрдөггүй. Энэ хүмүүс антихристүүдэд төөрөлдөж, хянагдсан боловч тэдний төөрсөн байдал хуурамч удирдагчдад огт хамаагүй байдаг. Тэдэнд хариуцлагын мэдрэмж юм уу мөс чанарын мэдрэмж огт байдаггүй. Магадгүй тэд энэ хүмүүсийг эргүүлэн авчрах нь хэцүү юм уу аюултай гэж боддог, эсвэл сэтгэлийнхээ гүнд дургүйцэж, санал нийлдэггүй байх. Ямартай ч, янз бүрийн шалтгаанаар тэд Бурханы гэрийн дээр дурдсан ажлын зохицуулалтыг огт хэрэгжүүлдэггүй. Эдгээр нь ийм хуурамч удирдагчдын илрэл юм. Тэд Бурхан юм уу Бурханы гэрээс даалгасан аливаа даалгаварт идэвхтэй хамтран ажиллаж, хариуцлагаа биелүүлдэггүйгээр үл барам, хэн нэгэн хариуцлага алдсаныг нь ил болгох үед өөрсдийгөө өмгөөлж, хариуцлага алдсан үнэнээ нуухын тулд хариуцлагаас зайлсхийсэн, өөрсдийгөө зөвтгөсөн зүйл ярьдаг. Ийм хуурамч удирдагчид бүр ч жигшүүртэй биш гэж үү? (Тийм ээ.) Дүгнэж хэлбэл, эдгээр хуурамч удирдагч антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг ноцтой хорлож байгааг шийдвэрлэхдээ бас л хайнга хандаж, ямар ч бодитой ажил хийдэггүй. Тэд Бурханы гэрээс шаардсан энэ ажлын нарийн ширийн бүхнийг үл тоомсорлодог. Тэд хатуу бэрхийг туулах юм уу төлөөс төлөх хүсэлгүй, зөвхөн дураараа авирлаж, хүссэнээрээ үйлдэхийг илүүд үздэг—хүсвэл жаахан хийж, хүсэхгүй бол юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг бүрэн үл хэрэгсэж, Бурханы гэр өөрсдөд нь даалгасан үүрэг, хариуцлагыг үл хэрэгсдэг бөгөөд ялангуяа Бурханы санаа зорилго, шаардлагыг үл тоомсорлодог. Энэ хүмүүст хүн чанар, мөс чанар байхгүй; тэд бол амьд үхдэл юм. Та нар Бурханд итгэж авралыг эрэлхийлэх амьдралынхаа энэ чухал асуудлыг хүн чанаргүй хүмүүст даатгаж зүрхлэх үү? (Зүрхлэхгүй.) Тэд чамайг антихристүүдэд барьж өгөхгүй байлаа ч гэсэн, антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, ноцтой хорлох үед тэдний эсрэг тэмцэхийн тулд бүх чадлаа дайчлах уу? Үгүй, тэгэхгүй, учир нь ийм хүмүүс бол хариуцлагын мэдрэмжгүй хүйтэн цуст амьтад юм. Тэд зөвхөн өөрсдөдөө ашиг хонжоо олохын тулд л удирдагчаар ажилладаг.

Хуурамч удирдагчид заримдаа ах эгч нарт санаа тавьдаг; тэд хэрэгцээтэй зүйл байгаа эсэх, идэж уух зүйл, орон байр нь ямар байгаа гэх мэт зүйлийг асуудаг. Тэд өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлын тал дээр нэлээд анхааралтай ханддаг ч Бурханы даалгавар, ах эгч нарын үхэл, амьдрал, үнэн-зарчимтай холбоотой асуудлын тухайд хэн ч асуусан бай, хайхрамжгүй хэвээр байж, юу ч хийдэггүй. Тэд зөвхөн хүмүүсийн махан биеийн жаргал, хоол хүнс, хувцас хунар, орон байр, унаа тэрэг, эсвэл эд материалын ашиг тусыг л анхаарч, зөвхөн тийм асуудлыг л зохицуулдаг. Зарим хүн: “Таны үг зөрчилдөөнтэй байна. Тэднийг хүйтэн цустай гэж Та хэлээгүй билүү? Хүйтэн цустай хүн бусдын төлөө эдгээр зүйлийг хийх хүсэлтэй байх уу?” гэж хэлдэг. Хүйтэн цустай хүн хүн бүрийн төлөө эдгээр зүйлийг хийхээр тийм сайхан сэтгэлтэй байх уу? (Үгүй.) Үнэндээ зарим хүйтэн цустай хүн эдгээр зүйлийг үнэхээр хийдэг бөгөөд үүнд хоёр шалтгаан бий. Нэг нь, тэд хүн бүрийн төлөө юм хийж байхдаа өөрсдийнхөө төлөө ч бас хийж байдаг ба үүнээс ашиг хонжоо олдог. Хэрвээ ямар нэг зүйл хийгээд ашиг хонжоо олж чадахгүй бол тэднийг хийсээр байх эсэхийг нь хар—тэд хандлагаа тэр даруй өөрчилж, болино. Түүгээр ч барахгүй, тэд хэний мөнгөөр эдгээр зүйлийг хийж, хүн бүрд ашиг тус хайж байна вэ? Төлбөрийг нь Бурханы гэр хийдэг юм. Бурханы гэрийн нөөц баялгаар өгөөмөр зан гаргах нь энэ хүмүүсийн мэргэшил юм. Хувийн ашиг хонжоо олж байгаа болохоор тэд яаж эдгээр зүйлийг хийхгүй байх билээ? Тэд хүн бүрийн төлөө ашиг тус хайж байхдаа үнэндээ өөрсдийнхөө төлөө юм хийж байдаг. Тэд бусад бүх хүний төлөө ашиг тус эрж хайхаар тийм сайхан сэтгэлтэй биш! Хэрвээ тэд үнэхээр хүн бүрийн төлөө ашиг тус эрж хайж байсан бол ямар ч аминч сэдэлгүй байх ёстой бөгөөд асуудлыг Бурханы гэрийн зарчмын дагуу зохицуулах ёстой байсан. Гэвч үүний оронд тэд үргэлж өөрсдөдөө ашиг тус хайдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтын талаар огтхон ч боддоггүй. Түүнчлэн, хүмүүс өөрсдийг нь хүндэлж: “Энэ хүн бидний төлөө ашиг тус эрж хайж, бидний ашиг сонирхлыг хамгаалахаар чармайдаг. Хэрвээ бидэнд ямар нэг зүйл дутагдвал зохицуулж өгөхийг түүнээс гуйх хэрэгтэй. Тэр байхад бид хохирохгүй” гэж хэлээсэй гэсэндээ тэд хүн бүрийн төлөө юм хийдэг. Хүн бүр өөрсдөд нь талархаасай гэсэндээ тэд эдгээр зүйлийг хийдэг. Ингэж үйлдсэнээр тэд нэр хүнд, ашиг тусын аль алийг олж авдаг, тэгэхээр яагаад эдгээр зүйлийг хийхгүй байх билээ? Хэрвээ тэд хүн бүрийн төлөө ашиг тус эрж хайсан ч үүнийг тэд хийсэн гэдгийг хэн ч мэдээгүй, хүн бүр Бурханд талархаж, хэн ч тэдэнд талархаагүй бол тэд үүнийг хийсээр байх уу? Тэдэнд тэгэх хүсэл огт төрөхгүй нь лавтай; тэдний жинхэнэ төрх ил болно. Ийм хүмүүс юу ч хийсэн, уг чанар-мөн чанар нь бүрэн ил болдог. Тиймээс антихристүүд чуулганыг үймүүлэх үед тэд мэдээж Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалах ямар ч бодитой ажил хэзээ ч хийхгүй.

Дөнгөж сая бид, Бурханы сонгосон хүмүүс антихристүүдэд төөрөлдөж, хянуулж, хохирсны дараа ч хуурамч удирдагчид үүнийг хараагүй мэт өнгөрдөг гэж нөхөрлөлөө. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг эргүүлэн авчрах ямар ч арга зам боддоггүй, үүрэг хариуцлагаа ч биелүүлдэггүй. Тэд зөвхөн өөрсдийн мэдрэмж, сэтгэл санааны байдал, ашиг сонирхлыг л боддог. Тэд хариуцлагаа биелүүлдэггүй, өөрсдөдөө хариуцлага тооцдоггүй; харин хариуцлагаас зайлсхийж, бултдаг. Тэд бүр антихристүүдэд төөрөлдөж, хянуулсных нь дараа Бурханы сонгосон хүмүүсийг шүүж, өөрсдийн хариуцлагаас зайлсхийхийн тулд тэднийг Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй гэж хэлдэг бөгөөд мөс чанарын ямар ч шаналал мэдэрдэггүй. Эдгээр хуурамч удирдагч хамгийн жигшүүртэй нь юм. Бидний ярилцсан хуурамч удирдагчдын янз бүрийн төрлийн илрэл бүгд нэлээд ой гутам боловч энэ сүүлийн төрлийн хүнд хүн чанар огт байхгүй. Ийм хүн бол хүйтэн цуст амьтан, хүн дүрст араатан; тэднийг хүн төрөлхтний хэсэг гэж үзэх боломжгүй, харин араатны тоонд оруулах ёстой. Тэд яагаад хариуцлагаа биелүүлдэггүй вэ? Яагаад гэвэл тэдэнд хүн чанар, мөс чанар, эрүүл ухаан байхгүй. Хариуцлага, үүрэг, хайр, тэвчээр, өршөөл, ах эгч нарыг хамгаалах явдал—эдгээрийн аль нь ч тэдний зүрх сэтгэлд байдаггүй; тэд эдгээр чанарыг эзэмшээгүй байдаг. Хүн чанарт нь эдгээр чанар байхгүй байна гэдэг нь хүн чанаргүй гэсэнтэй агаар нэг юм. Эдгээр нь дөрөв дэх төрлийн хуурамч удирдагчийн илрэл юм.

Эдгээр нь удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагын хүрээнд илчлэгдэх шаардлагатай хуурамч удирдагчдын дөрвөн төрлийн илрэл юм. Мэдээж өөр бусад төстэй илрэл бий боловч энэ дөрвөн төрөл нь энэ ажлыг гүйцэтгэх үеийн хуурамч удирдагчдын янз бүрийн илрэл, түүнчлэн тэдний хүн чанар-мөн чанарыг үндсэндээ төлөөлж чадна. Бид тэдний илрэлийг хэчнээн ангилалд хуваасан ч хуурамч удирдагчдын хоёр тод илрэлийг ямартай ч энэ дөрвөн ангиллаас олж харж болно: Нэг нь бодитой ажил хийдэггүй, нөгөө нь бодитой ажил хийж чаддаггүй. Эдгээр нь хуурамч удирдагчдын хамгийн тод хоёр илрэл юм. Хуурамч удирдагчдын хүн чанар, хэв чанар ямар байхаас үл хамааран, мөн үнэнд хэрхэн хандахаас үл хамааран, ямартай ч энэ хоёр илрэл нь энэ дөрвөн ангилалд шингэсэн байдаг. Удирдагч, ажилчдын арван гурав дахь үүрэг хариуцлагын талаарх өнөөдрийн бидний нөхөрлөл дэх хуурамч удирдагчдыг ил болгох тухай агуулга ингээд өндөрлөж байна.

Хавсралт: Асуултуудын хариулт

Та нарт асуух зүйл байна уу? (Бурхан минь, би нэг асуулт асуумаар байна. Цуглааны эхэнд Бурхан биднээс антихрист зан чанартай хүмүүс болон жинхэнэ антихристүүдийн хооронд ямар ялгаа байдаг, антихристүүдийн мөн чанарын нийтлэг шинж чанар юу болохыг асуусан. Тэр үед бидний санаанд юу ч орж ирэхгүй байсан, тэгээд хэсэг зуур бодсоны дараа маш энгийн бичиг үсэг, хоосон сургаал л бодож олж чадсан. Бурхан антихристүүдийг ил болгох тухай үнэнийг нөхөрлөөд жил гаруй болж байгаа ч бид үүний маш бага хэсгийг л ойлгож, хэрэгжүүлж чадаж байна. Үүний нэг шалтгаан нь бид эдгээр үнэний төлөө хүчин чармайлт гаргаагүй, нөгөө нь бид харьцангуй цөөн антихристтэй учирч байсан бөгөөд эдгээр үнэн бодит нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг харах замаар уг үнэнүүдийг ойлгож аваагүй явдал юм. Тиймээс одоо ч гэсэн бидэнд эдгээр үнэн рүү орох оролт үнэндээ байхгүй, бид антихристүүдийг нэг их ялган таньж чаддаггүй, мөн өөрсдөд маань байгаа антихрист зан чанарын олон илрэлийг бид хараахан тодорхойлж чадаагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг би асуумаар байна.) Үнэний аливаа талын тухайд, үнэний үг зүрх сэтгэлд чинь сийлэгдэхийн тулд чи зарим нэг бодитой туршлага, туршлагаар олсон мэдлэгтэй байж, жинхэнэ ойлголтод хүрэх ёстой. Үнэнийг олж авах үйл явц үргэлж ийм байдаг. Чиний санаж чадах зүйлс бол туршлагаараа олж авсан зүйлс юм; тэдгээр нь хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Тиймээс өнөөдөр биднийг антихристүүдийн сэдвээр нөхөрлөж байхад Би та нараар эхлээд энэ агуулгыг эргэн сануулсан. Та нар үүний заримыг эргэн санаж чадсан. Та нарын эргэн санаж чадсан зүйлсийн зарим нь та нарын хувьд онолын шинжтэй боловч мэдээж антихристүүдийн зарим илрэлийг та нар бодит амьдралтай их бага хэмжээгээр холбож чадна—хүн бүр үүнийг ийм маягаар туулах ёстой. Хүмүүсийн хувьд хэвийн нөхцөл байдал нь, номлол сонсож байхдаа хэчнээн сайн ойлгож байгаа мэт санагдсан ч тэд зөвхөн онолын хувьд, хоосон сургаалын хувьд л ойлгож байгаа бөгөөд тэдэнд үнэний мэдлэг байдаггүй. Хүн хэзээ үнэнийг ойлгож чадах вэ? Хүн эдгээр зүйлийг туулсан үедээ л зарим нэг бодит мэдлэгтэй болж чадна. Бодит нөхцөл байдлыг туулахгүйгээр хэн ч мэдлэг олж авч чадахгүй. Тиймээс өнөөдөр биднийг антихристүүдийн сэдвээр нөхөрлөж байхад товч тойм хийж, та нарт энгийн сануулга өгөх шаардлагатай байсан. Үүний дараа бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар нөхөрлөсөн үү, эсвэл хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөсөн үү гэдгээс үл хамааран ядаж л та нарын хувьд хэтэрхий хоосон санагдахгүй—ердөө л энэ. Гэсэн ч та нар антихристүүдийн янз бүрийн илрэлтэй нүүр тулах хэрэгтэй хэвээр байна. Зарим хүн: “Хэрвээ Бурхан бодит хүмүүс, үйл явдал, зүйлсийг бүрдүүлж өгөхгүй бол бид хаана нүүр тулах юм бэ? Бид өөрсдөө антихристүүдийг эрж хайж болохгүй биз дээ?” гэж хэлдэг. Та нар тэднийг эрж хайх шаардлагагүй. Хамгийн энгийн шийдэл бол антихристүүдтэй тааралдах үедээ тэднийг Бурханы үгтэй харьцуулж үзэхийн тулд чадах бүхнээ хийх явдал юм. Тэдний гадаад илчлэлт, мэдэгдэл, үйлдэл, зан чанар, түүнчлэн бодол санаа, харах өнцөг, тэр ч бүү хэл биеэ авч явах байдал, ертөнцтэй харьцах хандлага, амьдралын хэв маяг гэх мэтийг харьцуулж үз—өөрөөр хэлбэл, бидний ярилцсан антихристүүдийн арван таван илрэлтэй харьцуулж үз. Чадах чинээгээрээ олныг харьцуулж үз. Хүмүүсийн ухамсар ийм байдаг: Хүний ой санамж хязгаарлагдмал учраас тэд ой санамжаасаа ихийг эргэн санаж чаддаггүй. Хүмүүс өөрийн биеэр туулсан туршлагаараа жинхэнэ утгаар нь олж авсан зүйлсийнхээ талаар нэвт шувт ярьж чаддаг. Тэд хэчнээн их ярьсан ч энэ нь ой санамжид биш, харин туршлага болон туулсан зүйлд нь үндэслэдэг. Тэдний олж авсан эдгээр зүйл үнэнтэй болон бодит үнэн байдалтай хамгийн ойр байдаг—эдгээр нь хүмүүсийн туршлагаар олж авсан зүйлс юм. Тэдгээрээс гадна, хүний үзэл, төсөөлөлд нийцсэн зүйлс болон мэдлэгт суурилсан зүйлс нь оюун ухаанд чинь түрүүлж ороод хэчнээн олон жил давамгайлах байр суурь эзэлсэн ч үнэнд нийцдэггүй. Чи үнэнийг жинхэнэ утгаар нь ойлгох үед эдгээр зүйл арилж, хаягдана. Гэвч үнэнтэй ойр, үнэнд нийцсэн, чиний туршлагаар олж авсан тэр зүйлс л үнэ цэнтэй юм. Миний өнөөдөр асуусан асуултуудыг та нар бүрэн ойлгосон эсэхээс үл хамааран антихристүүдийг ялган таних сэдвийн та нарын ойлгож чадах хэсэг гарцаагүй бий, учир нь та нар бүгд антихристүүдийн зарим төөрөгдөл, үймээнийг туулсан. Энэ нь та нарт жаахан ялган таних чадвар өгсөн бөгөөд та нар антихристүүд ёрын мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж байхтай тааралдах үед эдгээр үнэн та нарт хэрэг болно. Эдгээр үг бодит орчин нөхцөлтэй тулгарах үед л хэрэг болдог. Хэрвээ чи антихристүүдийн төөрөгдлийг туулаагүй, зүгээр л тэдний үйлдлийг оюун ухаандаа төсөөлж байгаа бол энэ нь ашиггүй. Чиний төсөөлөл хэчнээн сайн байсан ч энэ нь чи тэднийг ялган таньж чадна гэсэн үг биш. Бодит орчин нөхцөлтэй тулгарах үед л хүмүүс зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлж, өөрсдийн бодол санаа, харах өнцөг, өөрсдийн сонссон зарим онол, сурсан зарим хоосон сургаал, арга барил, замаа ашиглан эдгээр асуудалтай нүүр тулж, зохицуулж, эцэст нь янз бүрийн сонголт хийдэг. Гэхдээ хүмүүс эдгээр нөхцөл байдалтай тулгарахаасаа өмнө янз бүрийн онолын талаар цэвэр ойлголт, сэтгэгдэлтэй байвал энэ нь хэдийнээ нэлээд сайн хэрэг юм. Зарим хүн: “Биднийг антихристүүдтэй тааралдахаас өмнө Та ийм их зүйл ярих нь ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Энэ хэрэгтэй. Антихристүүдийг ил болгосон үгс номд хэвлэгдээгүй гэж үү? Тэр үгс чиний нэг, хоёр өдрийн дотор бүрэн туулж, нэвт харж чадах зүйл мөн үү? Үгүй. Тэдгээрийг тэр номд хэвлэсний зорилго нь та нарыг аварч, та нарт эдгээр үгийг байнга уншиж, эдгээр үнэнийг ойлгох боломж олгох, түүнчлэн ирээдүйд янз бүрийн нөхцөл байдалтай тулгарах үедээ—антихристийн хэрэг явдал ч бай, өөрийн зан чанарыг өөрчлөхөд тулгарч буй бэрхшээл ч бай, өөр юу ч байсан—Бурханы үгийг уншиж, амийн хангамж хүлээн авах боломж олгох явдал юм. Энэ ном дахь Бурханы үг бол эдгээр асуудлыг туулж, зохицуулах, үнэний эдгээр тал руу орох чиний эх сурвалж юм. Номлол сонсохдоо хэр ихийг ойлгож чадах чинь чамд хэр их бодит байдал байгааг илэрхийлэхгүй. Хэрвээ чи ямар нэг зүйлийг тухайн үед нь учрыг нь олж, санаж чадахгүй байгаа бол энэ нь ирээдүйд хэзээ ч туулахгүй, эсвэл хэзээ ч ойлгож авахгүй гэсэн үг биш. Товчхондоо, хүмүүсийн туршлагаар олж авч, Бурханы үгэнд үндэслэн мэдэж авсан зүйлс л үнэнтэй холбоотой гэдгийг та нар ойлгох ёстой. Хүмүүсийн санаж байгаа зүйлс болон оюун ухаандаа ойлгож байгаа зүйлс нь ихэнхдээ үнэнтэй холбоогүй; тэдгээр нь зүгээр л хоосон сургаал юм. Үнэний тухайд хамгийн чухал зүйл юу вэ? Хамгийн чухал зүйл бол туршлага, оролт юм. Үнэний аливаа талын тухайд, хүмүүс үүнийг бодитоор туулах үед эцсийн ургац нь үнэний үр жимс болон тэдний амьд үлдэх зам болдог. Тиймээс санахгүй байх нь асуудал биш.

Хэрвээ Би цуглааны эхэнд үндсэн сэдвийг шууд хэлэлцэж эхэлсэн бол та нар цаг тухайд нь хариу үйлдэл үзүүлж чадахгүй байх байсан биш үү? Тиймээс Би зарим арга барил ашиглаж, эхлээд та нараас: “Антихрист мөн чанартай хүмүүс болон антихрист зан чанартай хүмүүсийн хоорондох ялгааг та нар санаж байна уу?” гэж асуух хэрэгтэй болсон. Энэ асуултыг эхэлж асуусан Миний зорилго бол та нарыг хэлэх үггүй болгох, эсвэл та нарыг ил болгох явдал биш, харин та нарт санахад туслах явдал байсан. Дараа нь бид тойм хийсэн бөгөөд зарим хүн аажмаар: “Бид өмнө нь антихристүүд үнэнд хэрхэн ханддаг, антихристүүдийн хүн чанар ямар байдаг талаар нөхөрлөсөн” гэж санасан. Антихристүүдийн талаарх агуулгын зарим нь та нарт хэдийнээ гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн; энэ агуулга нь чамайг ийм зүйлсийг туулах үед чинь хэрэглэгдэж, чиний хэрэгжүүлэлтийн удирдамж, чиглэл болохыг хүлээж байгаа. Гэвч анх сонсоод чамд ямар ч сэтгэгдэл үлдээгээгүй агуулга бүр ч их бий. Энэ агуулгыг бас туулах хэрэгтэй. Чи эдгээр туршлагыг туулж, дараа нь эдгээр үгийг идэж, ууж, залбиран-унших үедээ бүр ч ихийг олж авна. Чамд сэтгэгдэл үлдээсэн агуулга уу, үгүй юу гэдэг нь хамаагүй, чи эдгээр зүйлийг туулсны дараа бүгд хоорондоо холилдоно. Чиний санаж байсан хоосон сургаал нь тэдгээрийг туулсны дараа чиний бодитой ойлголт, чиний олж авсан зүйл болно. Чамд сэтгэгдэл үлдээгээгүй агуулгын тухайд, нэг удаа туулсны дараа чамд зарим нэг сэтгэгдэл үлдэж магадгүй ч энэ нь зүгээр л жаахан мэдрэхүйн мэдлэг байх болно. Энэ мэдрэхүйн мэдлэг нь зөвхөн хоосон сургаалын түвшинд л үлдэж чадна. Чи төстэй зүйлсийг дахин туулах үлдэж байгаа бөгөөд тэр үед энэ нь чамайг залж чиглүүлж, чамд чиглэл өгч, чамайг хэрэгжүүлэлтийн замаар хангана. Бурханы үгийг туулах, үнэнийг туулах нь ийм үйл явц юм. Миний асуусан асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байсан нь та нарын хувьд ичмээр хэрэг үү? Энэ ичмээр хэрэг биш. Хэрвээ та нар Надаас гэнэт асуулт асуувал Би ч бас тэр асуулт ямар утгатай болох, үнэний аль талтай холбоотой болохыг бодолцож, газар дээр нь эргэцүүлэх хэрэгтэй болно. Хүний тархи, оюун ухаан ингэж ажилладаг—хариу үйлдэл үзүүлэхэд хугацаа шаардагддаг. Чиний маш сайн мэддэг зүйл байлаа ч гэсэн, хэрвээ олон жил тааралдаагүй бол гэнэт дахин тааралдах үедээ хариу үйлдэл үзүүлэхэд хугацаа шаардагдсаар байх болно. Чи ямар нэг зүйлийг хэчнээн гүн гүнзгий туулсан бай, хэрвээ олон хоног юм уу жилийн дараа дахин тааралдвал хариу үйлдэл үзүүлэхэд хугацаа шаардагдсаар байх болно—тэр тусмаа антихристүүдийн сэдвийн талаарх та нарын ойлголт зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд байгаа, та нар үүнийг бодит амьдрал дээр тааралддаг антихристүүдтэй хараахан харьцуулж үзэж чадахгүй байгаа, мөн та нар антихристүүдийг үндсэндээ ялган таньж чадахгүй хэвээр байгаа гэж хэлж болно. Тиймээс эдгээр үнэн та нарыг бодитоор туулахыг хүлээж байна—тэр үед л та нар Бурханы үгийн үнэн зөв, оновчтойг баталж чадна. Жишээ нь, бид өмнө нь антихристүүд тууштай гэмшдэггүй гэж нөхөрлөсөн. Чи үүнийг цээжилсэн бөгөөд: “Бурхан антихристүүд тууштай гэмшдэггүй гэж хэлсэн. Тэд Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэж, сөрнө. Тэд үнэнийг хүлээж авдаггүй бөгөөд юу ч болсон, Бурханы үг бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэд үнэнийг зэвүүцдэг” гэж хэллээ гэж бодъё. Чи энэ мэдэгдлийг зөвхөн хоосон сургаалын хувьд л ойлгож, хүлээн авч, эсвэл сэтгэгдэлтэй байгаа хэрэг; энэ нь зүгээр л жаахан мэдрэхүйн мэдлэг юм. Далд ухамсартаа чи энэ мэдэгдэл зөв гэж бодож байгаа ч антихристүүдийн хэлдэг яг ямар үг, тэдний харуулдаг ямар завхарсан зан чанар, тэднийг хөдөлгөдөг ямар уг чанар гэх мэт нь антихристүүдийг ил болгодог Бурханы үгтэй таарч, холбогдож байна вэ? Тэдгээрийн аль нь Бурханы илчлэл баримттайг харуулж чадах вэ? Үүний тулд чи антихристтэй биечлэн уулзах, эсвэл ажиглагчдаас антихристийн үйл хэрэг, үгийн талаар сонсох хэрэгтэй бөгөөд эцэст нь чи: “Бурханы үг үнэхээр бодитой, бүрэн үнэн зөв юм байна. Энэ хүн хэд хэдэн удаа антихрист гэж тодорхойлогдож, чөлөөлөгдсөн. Хэдийгээр тэр хараахан хөөгдөж, зайлуулагдаагүй ч илрэл, илчлэлт нь түүнийг үнэнийг огт хүлээж авдаггүй, тууштай гэмшдэггүй, мөн антихрист зан чанартай төдийгүй антихрист уг чанар-мөн чанартай гэдгийг харуулж байна—тэр үнэхээр бүрэн гүйцэд антихрист юм” гэдгийг ухаарна. Тэгээд нэг өдөр энэ хүн хөөгдөх үед чи зүрх сэтгэлдээ: “Бурханы үг үнэхээр оновчтой юм! Антихрист зан чанартай хүмүүс өөрчлөгдөж чадна, харин антихрист мөн чанартай хүмүүс өөрчлөгдөхгүй” гэдгийг баттай болгоно. Эдгээр үг чиний зүрх сэтгэлд үндэслэдэг. Энэ нь зөвхөн ой санамж юм уу жаахан сэтгэгдэл биш, мөн ердөө л нэг төрлийн мэдрэхүйн мэдлэг ч биш юм. Харин чи Бурханы үгийг гүн гүнзгий ойлгож, хүлээн авдаг: “Антихрист өөрчлөгдөхгүй; тэд Бурханыг эцсээ хүртэл сөрнө. Бурхан тэднийг авардаггүйг гайхах юмгүй; Бурхан ийм хүмүүс дээр ажилладаггүйг гайхах юмгүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч гэгээрэл, гэрэлгүй байдаг, ямар ч өсөлт харуулдаггүйг нь гайхах юмгүй—тэд өөрсдийнхөө замаар явахаар шийдсэн. Энэ үнэхээр антихрист мөн!” Чи Бурханы үгийн оновчтой байдлыг батлах үедээ дотроо: “Бурханы үг үнэхээр үнэн юм. Эдгээр үг зөв. Амен!” гэж бодно. Чи Амен гэж хэлдэг нь ямар утга учиртай вэ? Энэ нь, туршлагаараа дамжуулан чи Бурханы үг бол бүх зүйлийг хэмжих шалгуур мөн, Бурханы үг бол үнэн мөн, мөн энэ эрин үе болон энэ хүн төрөлхтөн өнгөрөн одсон ч Бурханы үг өнгөрөн одохгүй гэдгийг ойлгож авсан гэсэн үг юм. Яагаад өнгөрөн одохгүй вэ? Яагаад гэвэл хэзээ ч байсан хамаагүй, антихристүүдийн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд антихристүүдийн мөн чанарыг ил болгодог Бурханы үг хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр энэ эрин үе өнгөрөн одох ч, хэдийгээр энэ завхарсан хүн төрөлхтөн өнгөрөн одох ч Бурханы эдгээр үг үргэлж бодит үнэн байх болно—хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Энэ бол Бурханы үг! Бурханы үг чиний харж, тулгарч буй баримттай таарч, нийцэж байгааг мэдрэх үед, мөн зүрх сэтгэл чинь баттай болж, энэ нь Бурханы үг зөв байх ёстой, эсвэл Бурханы үг буруу биш гэсэн зүгээр нэг мэдрэмж төдий биш, харин чи үүнийг харж, биечлэн туулсан үед чи Бурханы үгэнд аяндаа Амен гэж хэлнэ. Тэр үед хэрвээ Би дахин: “Антихрист мөн чанартай хүмүүсийн илрэл юу вэ?” гэж асуувал чиний дотоод ойлголт тэр даруй гарч ирнэ. Чамд зөвхөн сэтгэгдэл, санаж байгаа хэллэг, эсвэл нэг төрлийн ухамсар юм уу мэдрэхүйн мэдлэг байгаад зогсохгүй. Чи тэр даруй: “Антихристүүд үнэнийг огт хүлээж авдаггүй бөгөөд тууштай гэмшдэггүй!” гэж хэлнэ. Хэдийгээр энэ мэдэгдэлд нэг их логик бүтэц байхгүй байж магадгүй ч, хэдийгээр үүнийг нэлээд гэнэт хэлсэн, хүмүүс эхэндээ ойлгохгүй байж магадгүй ч чи үүний утгыг мэднэ, учир нь чи үүнийг туулж, өөрийн нүдээр харсан. Антихристүүд бол яг ийм бузар амьтад—тэд хэзээ ч гэмшихгүй. Эдгээр үгийг туулах хэрэгтэй; үүнийг туулаагүй хэн ч юу ч олж авахгүй.

2021 оны 10 дугаар сарын 2

Өмнөх:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (20)

Дараах:  Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (22)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger