Удирдагч, ажилчдын хариуцлага (4)
5-р зүйл: Ажлыг саадгүй явуулахын тулд төрөл бүрийн ажлын байдал болон ахиц дэвшлийг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, дутагдлыг залруулж чаддаг байх
Өнөөдрийн нөхөрлөл бол удирдагчид болон ажилчдын тав дахь үүрэг хариуцлагын тухай юм: “Ажлыг саадгүй явуулахын тулд төрөл бүрийн ажлын байдал болон ахиц дэвшлийг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, дутагдлыг залруулж чаддаг байх.” Бид хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг задлан шинжилж, хуурамч удирдагчид энэ ажилд хариуцлагаа биелүүлдэг эсэх, үүргээ чанд баримталж, ажлыг сайн гүйцэтгэдэг эсэхийг харахын тулд энэ хариуцлага дээр төвлөрөх болно.
Хуурамч удирдагчид тав тухтай байдалд ташуурдаг бөгөөд ажлыг ойлгохын тулд жирийн гишүүдтэй гүнзгий харилцдаггүй
Удирдагч, ажилчдын тав дахь үүрэг хариуцлага нь эхлээд “төрөл бүрийн ажлын байдал болон ахиц дэвшлийг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх” тухай дурдсан байдаг. “Төрөл бүрийн ажлын байдал” гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь ажлын тодорхой нэг зүйлийн одоогийн төлөв байдал ямар байгааг хэлдэг. Энд удирдагч, ажилчид юу ойлгох ёстой вэ? Тухайлбал: Боловсон хүчин яг ямар ажил хийж байгаа, юу хийгээд завгүй байгаа, эдгээр үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай эсэх, гол, чухал ажил мөн эсэх, эдгээр боловсон хүчин хэр үр бүтээлтэй байгаа, ажил саадгүй урагшилж байгаа эсэх, боловсон хүчний тоо ажлын ачаалалтай таарч байгаа эсэх, хүн бүрд хангалттай их ажил өгөгдсөн эсэх, тодорхой нэг ажил дээр хэтэрхий олон боловсон хүчин байгаа эсэх—хэтэрхий бага ажил дээр хэт олон хүн хуваарилагдаж, ихэнх нь сул зогсож байгаа эсэх—эсвэл ажлын ачаалал хэтэрхий их байхад боловсон хүчин хэтэрхий цөөхөн байгаа, зааварлагч нь үр дүнтэй зааварчилж чадахгүй, улмаар ажлын бүтээмж буурч, явц удааширсан тохиолдол байгаа эсэх. Эдгээр нь удирдагчид, ажилчдын ойлгох ёстой бүх нөхцөл байдал юм. Түүнчлэн ажлын зүйл тус бүрийг гүйцэтгэх явцад хэн нэгэн үймүүлж эсвэл хорлон сүйтгэж байгаа эсэх, хэн нэгэн ахиц дэвшлийг хойш татаж, хорлож байгаа эсэх, аливаа төрлийн хөндлөнгийн нөлөө юм уу хааш яаш байдал байгаа эсэхийг ч гэсэн удирдагч, ажилчид ойлгох ёстой. Тэгвэл тэд яаж эдгээр асуудлын талаар ойлголттой болох вэ? Зарим удирдагч хааяа нэг утсаар ярьж, “Та нар яг одоо завгүй байна уу?” гэж асуудаг. Тэгээд нөгөө тал нь маш их завгүй байна гэж хэлэхийг сонсоод, “Сайн байна, та нар завгүй л байгаа бол миний санаа амарлаа” гэж хариулж болох юм. Ийм маягаар ажиллахыг та нар юу гэж бодож байна? Энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Энэ үнэхээр чухал, зайлшгүй асуух ёстой асуулт мөн үү? Энэ бол хуурамч удирдагчдын ажлын онцлог шинжюм—тэд зүгээр л оромдож байгаа. Мөс чанараа жаахан амраахын тулд багахан өнгөц ажил хийснээрээ сэтгэл нь ханадаг ч тэд бодит ажил хийхэд анхаарлаа төвлөрүүлдэггүй, ажлын одоогийн төлөв байдлыг ойлгохын тулд жирийн гишүүд, баг тус бүр лүү бүр ч очдоггүй. Тухайлбал, боловсон хүчний зохицуулалт тохиромжтой эсэх, ажил хэрхэн хийгдэж байгаа, ямар нэг асуудал гарсан эсэх—эдгээр нь хуурамч удирдагчдын асууж лавладаггүй бодитой асуудал юм. Оронд нь тэд нар салхинд цохиулахгүйгээр үл анзаарагдах газар олж идэж, ууж, зугаацдаг. Тэд хааяа нэг захиа явуулах юм уу өөрсдийнхөө өмнөөс хэн нэгнээр асуулгасан төдийхнөөр ажлаа хийсэн гэж үздэг. Тэр бүү хэл, ах эгч нар тэднийг арав хоног эсвэл хагас сар харахгүй байх боломжтой. Ах эгч нараас “Танай удирдагч юу хийгээд завгүй байгаа юм бэ? Тэр бодитой ажил хийж байна уу? Та нарт удирдамж өгч, асуудлуудыг шийдвэрлэж байна уу?” гэж асуухад тэд “Ярихын ч хэрэггүй, бид удирдагчаа нэг сар хараагүй. Сүүлд бидэнд цуглаан хийж өгснөөсөө хойш огт ирээгүй, одоо бидэнд олон асуудал байхад шийдвэрлэхэд маань туслах хэн ч алга. Манай бүлгийн зааварлагч болон манай ах эгч нар хамтдаа залбирч, зарчмуудыг эрж хайж, ажлыг хэлэлцэж, хамтран ажиллаж байгаа, өөр арга байхгүй. Удирдагч энд үр дүнтэй ажиллаж чадахгүй байна; бид одоо удирдагчгүй байгаа” гэж хариулдаг. Энэ удирдагч ажлаа хэр сайн хийж байна вэ? Дээрх тэр удирдагчаас “Сүүлийн кино дууссаны дараа чи ямар нэг шинэ зохиол авсан уу? Одоо ямар зураг авалттай байна? Ажил хэр явагдаж байна?” гэж асуудаг. Удирдагч: “Би мэдэхгүй. Сүүлийн киноны дараа би тэдэнтэй нэг цуглаан хийсэн, тэрний дараа бүгд эрч хүчтэй байсан, сөрөг байгаагүй, ямар ч бэрхшээл байгаагүй. Түүнээс хойш бид дахиж уулзаагүй. Та тэдний одоогийн нөхцөл байдлыг мэдмээр байвал би утсаар яриад асууж өгч чадна шүү” гэж хариулдаг. “Чи нөхцөл байдлыг нь ойлгохын тулд яагаад эртхэн утсаар яриагүй юм бэ?” “Яагаад гэвэл, би хэтэрхий завгүй, хаа сайгүй цуглаанд оролцож байсан юм. Тэдний ээлж хараахан болоогүй. Би дараагийн удаа тэдэнтэй цуглаан хийхдээ л нөхцөл байдлыг нь ойлгож чадна.” Энэ бол чуулганы ажилд хандах түүний хандлага юм. Дээрх тэгэхэд нь ингэж хэлдэг: “Чи кино хийх ажлын одоогийн нөхцөл байдал, асуудлыг мэдэхгүй юм байна. Тэгвэл сайн мэдээний ажлын ахиц дэвшил ямар байгаа вэ? Аль улсын сайн мэдээний ажил хамгийн сайн, хамгийн хүслэнт байдлаар түгж байна вэ? Аль улсын хүмүүс харьцангуй сайн хэв чанартай, хурдан ухамсарладаг вэ? Аль улсын чуулганы амьдрал илүү сайн байгаа вэ?” “Аан, би зөвхөн цуглаанд анхаарлаа төвлөрүүлээд, эдгээр зүйлийг асуухаа мартсан байна.” “Тэгвэл сайн мэдээний багт хэдэн хүн гэрчлэл хийж чаддаг вэ? Хэдэн хүнийг гэрчлэл хийлгүүлэхээр хөгжүүлж байгаа вэ? Аль улсын чуулганы ажил, чуулганы амьдралыг хэн хариуцаж, хянан дагаж байгаа вэ? Хэн усалж, хариулж байна вэ? Янз бүрийн улсын чуулганы шинэ гишүүд чуулганы амьдралаар амьдарч эхэлсэн үү? Тэдний үзэл, төсөөлөл бүрэн шийдвэрлэгдсэн үү? Хэчнээн хүн үнэн замд үндэс сууриа тавьж, шашны хүмүүсийн төөрөгдүүлэлтэд автахаа больсон бэ? Нэг, хоёр жил Бурханд итгэснийхээ дараа хэчнээн хүн үүргээ гүйцэтгэж чадах вэ? Чи эдгээр зүйлийг ойлгож, ухамсарлаж байна уу? Ажилд асуудал гарахад хэн шийдэж чадах вэ? Сайн мэдээний багт аль бүлэг эсвэл хувь хүн ажлыг хариуцаж, бодит үр дүн гаргаж байгаа вэ, чи мэдэх үү?” “Би мэдэхгүй байна. Хэрвээ та мэдмээр байвал би асууж өгч болно шүү. Яаралтай биш бол завтай болохоороо асуучихъя; би одоо ч завгүй байна!” Ийм удирдагч ямар нэг бодит ажил хийсэн үү? (Үгүй.) Тэд бүх зүйлд “Мэдэхгүй” гэж хэлдэг; өөрсдийг нь асууж шалгаах хоромд л тухайн зүйлийн талаар асууж сураглаж эхэлдэг, тэгвэл тэд юу хийгээд завгүй байдаг вэ? Цуглаанд оролцохоор эсвэл ажил шалгахаар ямар ч баг дээр очсон, тэд ажлын асуудлыг олж тогтоож чаддаггүй, хэрхэн шийдэхээ ч мэддэггүй. Хэрвээ чи янз бүрийн хүмүүсийн байдал, ёс жудаг тэр дор нь нэвт харж чадахгүй бол ядаж ажилд байгаа асуудлыг болон одоогоор ямар ажил хийгдэж байгаа, ямар шатанд явааг нь хянан дагаж, ойлгож, ухамсарлах ёстой биш үү? Гэвч хуурамч удирдагчид үүнийг ч хийж чадахгүй; тэд сохор биш гэж үү? Тэд чуулганы янз бүрийн баг дээр очиж ажлыг хянан дагаж, шалгасан ч жинхэнэ нөхцөл байдлыг огт ойлгодоггүй, гол асуудлуудыг тогтоож чаддаггүй, зарим асуудлыг олж харлаа ч гэсэн шийдэж чаддаггүй.
Өмнө нь огт оролдож үзэж байгаагүй, маш хүч сорьсон киноны зураг авалтад бэлтгэж байгаа нэг кино бүтээлийн баг байсан. Тэд энэ кино зохиолыг хариуцаж авахад тохиромжтой байсан эсэх, найруулагч болон багийнхан энэ ажлыг хийж дуусгах чадвартай байсан эсэх—эдгээр нөхцөл байдлыг тэдний удирдагч мэдэхгүй байв. Тэр ердөө л “Та нар шинэ зохиол хариуцаж авчээ. Тиймээс зураг авалтаа эхлүүл. Би та нарыг дэмжиж, хянан дагана. Чадах чинээгээрээ хичээгээрэй, хүндрэл бэрхшээл гарвал Бурханд залбирч, Бурханы үгийн дагуу шийдээрэй” гэж хэлчхээд явсан. Энэ удирдагч оршин байгаа ямар ч бэрхшээлийг олж харж, тогтоож чадаагүй; ийм маягаар ажил сайн хийгдэх боломжтой юу? Кино бүтээлийн баг энэ зохиолыг хүлээж авсны дараа найруулагч болон багийн гишүүд үргэлж үйл явдлыг задлан шинжилж, хувцас, зураг авалтын өнцгийн талаар ярилцдаг байсан ч кино зураг авалтаа хэрхэн хийхээ огт мэдэхгүй; бүтээлээ албан ёсоор эхлүүлж чадахгүй байлаа. Энэ нь одоогийн байдал биш гэж үү? Эдгээр нь байгаа асуудлууд биш үү? Эдгээр нь удирдагчийн шийдвэрлэх ёстой асуудал биш гэж үү? Тэр удирдагч өдөр бүрийг цуглаанд зарцуулсан ч олон өдрийн цуглааны дараа ямар ч бодитой асуудал шийдэгдээгүй, кино зураг авалт хэвийн явагдаж чадахгүй хэвээр байв. Уг удирдагч үр дүнтэй байсан уу? (Үгүй.) Зүгээр л урам зориг өгөхийн тулд уриа лоозон хашхирсан: “Бид зүгээр сууж болохгүй, Бурханы гэрээс үнэгүй хоол унд идэж амьдарч болохгүй!” Бүр хүмүүст ингэж сургамжилсан: “Та нар бол мөс чанаргүй хүмүүс, ямар ч ичиж зовсон шинжгүйгээр Бурханы гэрээс үнэгүй хоол унд идэж амьдардаг—ичихгүй байна уу?” Ингэж хэлснийх нь дараа хүмүүсийн мөс чанар бага зэрэг зэмлэл мэдэрсэн: “Тийм ээ, ажил маш удаан явагдаж байгаа, тэгсэн ч гэсэн бид өдөрт гурван удаа хооллосоор байна—энэ чинь үнэгүй хоол унд идэж байгаа хэрэг биш үү? Бид үнэндээ ямар ч ажил хийгээгүй. Тэгвэл ажилд гарч байгаа эдгээр асуудлыг хэн шийдэх вэ? Бид шийдэж чадахгүй тул удирдагчаас асуусан, гэтэл удирдагч маань эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нөхөрлөлгүйгээр, хичээнгүйлэн залбирч, Бурханы үгийг уншиж, эв найртай хамтран ажилла гэж л бидэнд хэлсэн.” Уг удирдагч өдөр бүр тэнд цуглаан хийдэг байсан ч асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Цаг хугацаа өнгөрөхөд зарим хүний итгэл буурч, урагшлах арга замыг олж хараагүй, зураг авалтыг хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй байсан тул тэд сэтгэлээр унасан байдалтай болсон. Тэд удирдагчид эцсийн найдвараа тавьж, зарим бодит асуудлыг шийдэж чадна гэж найдсан ч харамсалтай нь энэ удирдагч сохор хүнээс ялгаагүй байсан, уг мэргэжлээр ч суралцаагүй, ажлыг ойлгодог хүмүүстэй нөхөрлөж, ярилцаж, эрж хайгаа ч үгүй байв. Тэр байнга л Бурханы үгийн номыг бариад, “Би сүнслэг үйл ажиллагаанд зориулсан Бурханы үгийг уншиж байна. Би өөрийгөө үнэнээр зэвсэглэж байна. Намайг хэн ч бүү үймүүл, би завгүй байна!” гэдэг. Эцэст нь улам олон асуудал хуримтлагдаж, ажил хагас саажсан байдалд орсон ч хуурамч удирдагч өөрийгөө маш сайн ажиллаж байна гэж бодсоор байв. Яагаад тэр вэ? Цуглаан зохион байгуулж, ажлын нөхцөл байдлын талаар лавлаж, асуудлуудыг тодорхойлж, Бурханы үгийг хуваалцаж, хүмүүсийн байдлыг хэлж өгч, хүн бүр өөрсдийгөө эдгээр байдалтай жишиж, үүргээ сайн биелүүлэхээр шийдсэн, тиймээс удирдагчийн хувьд үүрэг хариуцлагаа биелүүлсэн, өөрөөс нь шаардагдах бүхнийг хийсэн—мэргэжлийн талуудтай холбоотой зарим ажил сайн явагдахгүй байгаа нь удирдагчийн санаа зовох зүйл биш гэж тэр үзсэн. Энэ ямар төрлийн удирдагч вэ? Чуулганы ажил хагас саажсан байдалд орсон байхад тэр огт санаа зовохгүй, сэтгэл түгшихгүй байна. Хэрвээ Дээрх асууж лавлаж, шавдуулаагүй бол тэрээр доор нь юу болж байгааг огт дурдахгүй, ямар ч асуудал шийдэхгүй, ажлыг зүгээр л сунжруулсаар байх байсан. Ийм удирдагч удирдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? (Үгүй.) Тэгвэл тэр цуглаан дээр өдөржин юу ярьдаг байсан бэ? Дэмий чалчиж, ердөө л хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирсан. Уг удирдагч ажилд байгаа бодитой асуудлуудыг шийдвэрлээгүй, хүмүүсийн хааш яаш, сөрөг байдлыг шийдвэрлээгүй, хүмүүсийн ажилд байгаа асуудлыг үнэн-зарчмын дагуу хэрхэн шийдвэрлэхээ мэдээгүй. Үүний үр дүнд төсөл бүхэлдээ зогсонги байдалд орж, удаан хугацаанд ямар ч ахиц дэвшил харагдаагүй. Гэтэл уг удирдагч огтхон ч түгшээгүй. Энэ нь хуурамч удирдагч бодитой ажил хийхгүй байгаагийн илрэл биш гэж үү? Хуурамч удирдагчдын энэ илрэлийн мөн чанар юу вэ? Энэ нь үүрэг хариуцлагаа ноцтой умартсан хэрэг биш гэж үү? Ажлаа ноцтой умартаж, үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байх—энэ бол яг хуурамч удирдагчдын хийдэг зүйл. Чи зургийн талбайд зүгээр л хэлбэрдээд, бодитой асуудлуудыг шийдвэрлэдэггүй. Чи хүмүүсийг хуурахын тулд л зургийн талбайд байдаг; чи ямар ч бодит ажил хийлгүйгээр цаг үргэлж тэнд байлаа ч гэсэн, энэ нь юунд ч хүргэхгүй. Ажил болон мэргэжлийн талууд дээр олон янзын асуудал гарч ирдэг, заримыг нь чи шийдвэрлэж чадах ч шийдвэрлэдэггүй—энэ бол аль хэдийн үүрэг хариуцлагаа ноцтой умартсан хэрэг юм. Үүнээс гадна чи нүдээрээ ч, оюун санаагаараа ч сохор: Заримдаа асуудлыг үнэхээр олж илрүүлсэн ч мөн чанарыг нь нэвт харж чаддаггүй. Чи асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч чаддаг дүр эсгэж, арай ядан торгоох зуураа үнэнийг ойлгодог хүмүүстэй нөхөрлөж, зөвлөлдөхөөс эрс татгалздаг, Дээрхэд тайлагнадаг ч үгүй, Дээрхээс эрж хайдаг ч үгүй. Яагаад энэ вэ? Чи засалт туулахаас айгаа юу? Дээрх чиний талаарх үнэнийг олж мэдээд, чамайг халчих вий гэж айгаа юу? Энэ нь Бурханы гэрийн ажлыг өчүүхэн төдий ч хамгаалахгүйгээр байр сууринд анхаарлаа төвлөрүүлсэн хэрэг биш үү? Ийм сэтгэлгээтэйгээр чи үүргээ яаж сайн биелүүлж чадах юм бэ?
Удирдагч, ажилчин ямар ч чухал ажил хийдэг бай, энэ ажил нь ямар ч шинж чанартай бай хамаагүй, тэдний эн тэргүүнд тавих зүйл гэвэл ажил яаж явагдаж байгааг ойлгож, ухамсарлах явдал юм. Тэд газар дээр нь аливааг хянан дагаж, асуулт асууж, мэдээллээ өөрийн биеэр авах ёстой. Зүгээр л сураг чимээнд найдаж, бусад хүний тайланг сонсох ёсгүй. Үүний оронд боловсон хүчний нөхцөл байдал, ажил яаж явагдаж байгааг хоёр нүдээрээ ажиглаж, ямар бэрхшээл байгаа, ямар нэг тал Дээрхийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа эсэх, зарчмыг зөрчсөн эсэх, саад тотгор, үймээн байгаа эсэх, мэргэжлийн ажилтай холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эсвэл зааварчилсан материал дутагдаж байгаа эсэхийг ойлгох ёстой—тэд энэ бүгдэд анхаарал хандуулах ёстой. Хэр олон тайлан сонслоо ч, сураг чимээ дуулж хэр ихийг олж мэдлээ ч гэсэн, эдгээрийн аль нь ч биечлэн очихыг гүйцэхгүй; юмыг өөрийн нүдээр харах нь илүү үнэн зөв, найдвартай байдаг. Тэд нөхцөл байдлын бүх талыг мэддэг болмогцоо юу болоод байгааг сайн ойлгоно. Ялангуяа хэн нь сайн хэв чанартай, хөгжүүлэх үнэ цэнтэй вэ гэдгийг тодорхой, үнэн зөв ухамсарласан байх ёстой, ингэснээр л тэд хүмүүсийг зөв зүйтэй хөгжүүлж, ашигладаг бөгөөд удирдагч, ажилчид ажлаа сайн хийе гэвэл энэ нь амин чухал. Удирдагч, ажилчид хэв чанар сайтай хүмүүсийг хөгжүүлж, сургах зам болон зарчимтай байх ёстой. Үүнээс гадна, чуулганы ажилд оршдог элдэв асуудал, бэрхшээлийг ойлгож, ухамсарладаг, эдгээрийг яаж шийдвэрлэхээ мэддэг, ажил яаж явагдах, эсвэл ажлын хэтийн ирээдүйн талаар өөрийн гэсэн санаа, саналтай байх ёстой. Хэрвээ тэд иймэрхүү зүйлийн талаар ядах юмгүй, ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр тодорхой ярьж чаддаг бол ажлыг явуулахад хавьгүй амархан байх болно. Ийм маягаар ажилласнаар удирдагч үүрэг хариуцлагаа биелүүлнэ, тийм биз дээ? Тэд ажилд буй дээр дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ сайн мэддэг байх ёстой, эдгээр зүйлийг үргэлж тунгаан бодож байх ёстой. Бэрхшээлтэй тулгарах үедээ тэд эдгээр зүйлийг хүн бүртэй нөхөрлөж, хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Ийм маягаар ул суурьтайгаар бодитой ажил хийвэл шийдвэрлэж болохооргүй бэрхшээл гэж үгүй. Хуурамч удирдагчид үүнийг хэрхэн хийхээ мэдэх үү? (Үгүй.) Хуурамч удирдагчид зөвхөн дүр эсгэж, хүмүүсийг хуурч мэхлэхээ л мэднэ. Ойлгодоггүй зүйлээ ойлгодог юм шиг аашилж, ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй бөгөөд хэрэггүй зүйлс хийгээд л завгүй байдаг. Юу хийгээд завгүй байгааг нь асуухад “Манай байранд хэдэн дэр, мөн кино бүтээлийн багт хувцас хийх жаахан бөс даавуу дутаад, би худалдан авахаар явсан. Бас нэг удаа гал тогоонд хүнс дуусаад, тогооч явах боломжгүй байсан болохоор би гарч авахаас өөр аргагүй болсон, замдаа би хэдэн уут гурил бас авсан. Энэ бүх зүйлийг би өөрөө хийх ёстой болсон” гэж тэд хариулдаг. Үнэхээр нэлээд завгүй байжээ. Тэд зүй ёсны ажлаа цалгардуулж байгаа биш үү? Удирдагчийн үүрэг хариуцлагынх нь цар хүрээнд харьяалагдах ажлыг бол тэд огт тоодоггүй, ямар ч ачаа үүрдэггүй, зөвхөн аргацаахыг л эрмэлздэг. Өөрсдийнх нь хэв чанар нэлээд муу, мөн нүд болон оюун санаа нь хоёулаа харалган байгаа асуудал хангалттай ноцтой атал тэд бас ачаа үүрдэггүй, тав тухад ташуурч, хааяа хааяа хэдэн өдрийг аятай газар өнгөрөөдөг. Хэн нэгэнд асуудал гарч, шийдэл олохоор тэднийг хайх үед тэд хаана ч байдаггүй, үнэндээ юу хийж байгааг нь хэн ч мэддэггүй. Тэд цагаа өөрсдөө зохицуулдаг. Энэ долоо хоногт тэд нэг өглөө нэг багт зориулж цуглаан хийнэ, үдээс хойш амарна, тэгээд орой нь хэрэг явдлыг хэлэлцэхээр ерөнхий хэргийг хариуцсан хүмүүсийг цуглуулна. Дараа долоо хоногт нь тэд гадаад хэргийг хариуцсан хүмүүст зориулж цуглаан хийгээд, "Ямар нэг хүндрэл бэрхшээл байна уу? Энэ хугацаанд та нар Бурханы үгийг уншсан уу? Үл итгэгчидтэй харилцахдаа хазаарлагдаж саадтай учирсан уу?” гэж хайнга асуудаг. Энэ хэдэн асуултыг асуусныхаа дараа тэд цуглаанаа дуусгаж, нүд ирмэхийн зуур нэг сар өнгөрдөг. Тэд ямар ажил хийсэн бэ? Хэдийгээр тэд баг бүрд зориулж ээлжлэн цуглаан зохион байгуулсан ч баг бүрийн ажилд оролцож, удирдан чиглүүлэх нь бүү хэл, аль ч багийн ажлын нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй, энэ тухай судлаагүй, асууж лавлаа ч үгүй. Тэд ажлын талаар оролцож, хяналт тавьж, чиглэл өгөөгүй, гэхдээ цөөн хэдэн зүйлийг цаг тухайд нь хийсэн: цагтаа хооллох, цагтаа унтах, цагтаа цуглаан хийх. Тэдний амьдрал нэлээд нэгэн хэвийн, өөрсдийгөө сайн арчилдаг ч ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байдаг.
Зарим удирдагч нь удирдагч, ажилчны үүрэг хариуцлагаа огтхон ч биелүүлдэггүй, чуулганы мөн чанарын ажлыг хийхийн оронд шалихгүй ерөнхий хэрэг дээр л анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд гал тогоог удирдахдаа мэргэшиж, “Өнөөдөр бүгдээрээ юу идэх вэ? Бидэнд өндөг байгаа билүү? Мах хэр их үлдсэн бэ? Хэрвээ дууссан бол би аваад ирье” гэж үргэлж асуудаг. Тэд гал тогооны ажлыг туйлын чухалд тооцож, ямар ч шалтгаангүйгээр гал тогоогоор эргэлдэж, илүү их загас, илүү их мах идэж, илүү ихийг таашаах талаар үргэлж бодож, огтхон ч эргэлзэх юмгүйгээр хоол иддэг. Баг бүрийн хүмүүс завгүй ажиллаж, үүргээ сайн биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байхад эдгээр удирдагч сайн идэж, тун тав тухтай амьдрахад л анхаардаг. Тэд удирдагч болсноосоо хойш чуулганы ажлыг хайхралгүй, аливаа хүнд хүчир хүчин зүтгэлээс зайлсхийсэн төдийгүй өөрсдийгөө тарган цатгалан, улаа бутарсан хацартай байлгахад анхаарал тавьсаар ирсэн. Тэд өдөр бүр яг юу хийдэг вэ? Нэг ч бодитой ажлыг сайн хийлгүй, ямар ч бодитой асуудлыг шийдэлгүйгээр, зарим нэг ерөнхий ажил, ялихгүй хэрэг явдлаар оролдоод завгүй байдаг. Гэсэн ч тэд зүрх сэтгэлдээ ямар ч харуусал мэдэрдэггүй. Бүх хуурамч удирдагч чуулганы гол ажлыг хийдэггүй, ямар ч бодитой асуудлыг шийддэггүй. Тэд удирдагч болсныхоо дараа “Би тодорхой ажлыг хийх цөөн хэдэн хүн олоход л болно, тэгээд өөрөө хийх шаардлагагүй” гэж боддог. Тэд ажлын зүйл бүрд зааварлагч томилчихвол өөрсдөд нь хийх юм үлдэхгүй гэж үздэг. Үүнийгээ удирдлагын ажлыг хийж байна гэж боддог, тэгээд өөрсдийгөө байр суурийнхаа ашиг тусыг эдлэх эрхтэй гэж боддог. Тэд ямар ч бодитой ажилд оролцдоггүй, хяналт тавьдаггүй, чиглэл өгдөггүй, асуудлуудыг шийдэхийн тулд судалгаа, шинжилгээ хийдэггүй. Тэд удирдагчийн үүрэг хариуцлагаа биелүүлдэг үү? Чуулганы ажил ийм маягаар сайн явагдаж чадах уу? Дээрх тэднээс ажлын явцын талаар асуухад тэд: “Чуулганы ажил бүгд хэвийн байгаа. Ажлын зүйл бүр хариуцсан зааварлагчтай байгаа” гэдэг. Хэрвээ тухайн ажилд ямар нэг асуудал байгаа эсэхийг цааш лавлавал тэд “Мэдэхгүй ээ. Ямар ч асуудал байхгүй байх аа!” гэж хариулдаг. Энэ бол хуурамч удирдагчдын ажилдаа ханддаг хандлага юм. Удирдагчийн хувиар чи өөртөө ноогдсон ажилд ямар ч хариуцлагагүй ханддаг; хянан дагахгүй, асууж лавлахгүй, асуудал шийдвэрлэхэд туслахгүйгээр бүгдийг бусдад даатгасан—хуруу нэмэрлэдэггүй ажил даалгагч шиг зүгээр сууж байдаг. Чи үүрэг хариуцлагаа умартаж байна биш үү? Чи албан тушаалтан шиг аашилж байгаа биш үү? Ямар ч тодорхой ажил хийдэггүй, ажлыг хянан дагадаггүй, бодитой асуудлыг шийддэггүй—ийм удирдагч ердөө чимэглэл төдий биш үү? Хуурамч удирдагч биш гэж үү? Энэ бол хуурамч удирдагчийн нийтлэг дүр. Хуурамч удирдагчийн ажил бол ажилд бодитоор оролцохгүй, хянан дагахгүй, ажил доторх асуудлыг эрж хайх юм уу олж тогтоохгүйгээр ердөө л хошуу нэмэрлэж, тушаал өгөх явдал юм. Асуудлыг олж тогтоолоо ч шийдвэрлэдэггүй. Ердөө хуруу нэмэрлэдэггүй ажил заагч мэт аашилж, үүнийгээ ажил хийж байна гэж боддог. Гэсэн ч ийм маягаар удирдах нь амар тайван байдлыг нь алдагдуулдаггүй; өдөр бүр тухтай амьдарч, цаг үргэлж баясгалантай байдаг. Яаж инээмсэглэсээр байж чаддаг байна аа? Би нэг үнэнийг олж илрүүлсэн: Ийм хүмүүс үнэхээр ичгүүр сонжуургүй. Тэд удирдагчийн хувиар ямар ч бодитой ажил хийдэггүй, зүгээр л хэдэн хүнд даалгавар өгөөд, ажил дууслаа гэж тооцдог. Тэд хэзээ ч ажлын байран дээрээ харагддаггүй; чуулганы ажлын явц, үр дүнгийн талаар юу ч мэдэхгүй хэр нь өөрсдийгөө чадварлаг, стандартад нийцсэн удирдагч гэж бодсоор байдаг. Энэ бол огтхон ч бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчийн нийтлэг дүр юм. Хуурамч удирдагчид чуулганы ажилд ачаа үүрдэггүй, хэчнээн олон асуудал гарсан ч санаа зовж, түгшдэггүй; ердөө хэдэн ерөнхий ажил хийж байгаадаа сэтгэл ханаад, өөрсдийгөө бодитой ажил хийсэн гэж боддог. Хуурамч удирдагчдыг Дээрх яаж ч ил болгосон, тэд дотроо тавгүйтдэггүй, ил болголтоос өөрсдийгөө олж хардаггүй; өөрийгөө эргэцүүлж, гэмшдэггүй. Ийм хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй биш гэж үү? Үнэхээр мөс чанартай, эрүүл ухаантай хүн чуулганы ажилд ийм маягаар хандаж чадах уу? Яавч үгүй.
Ерөнхийдөө, өчүүхэн ч болов мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг ил болгохыг сонсоод, өөрсдийгөө эдгээр дүрслэлтэй харьцуулж үзээд их бага хэмжээгээр өөрт нь ийм шинж чанарууд байгааг харж чадна. Тэдний нүүр улайж, тайван бус болж, зүрх сэтгэл нь тавгүйтэж, Бурханд өртэй мэт санагдаж, дотроо нууцхан шийдвэр гаргана: “Өмнө нь би махан биеийн тав тухад ташуурч, ажлаа сайн хийгээгүй, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, бодитой ажил хийгээгүй, асуулт асуухад юу ч мэдэхгүй, үргэлж зайлсхийхийг хүсэж, байнга дүр эсгэж, бусад хүмүүс миний жинхэнэ төрхийг мэдчихвэл нэр хүнд, байр сууриа алдаж, удирдагчийн албан тушаалаа хадгалах боломжгүй болно гэж айдаг байлаа. Одоо л би ийм зан авир ичгүүртэй, цаашид үргэлжлүүлж болохгүй гэдгийг ухаарч байна. Би үйлдэл хийхдээ илүү чин сэтгэлээсээ хандаж, хичээл зүтгэл гаргах ёстой. Хэрвээ цаашид бас л сайн ажиллаж чадахгүй бол уучилшгүй хэрэг болно—мөс чанар минь намайг буруутгана!” Ийм хуурамч удирдагчид бага зэрэг хүн чанар, мөс чанартай хэвээр байдаг; ядаж л мөс чанар нь үүнийг мэдэж байдаг. Миний ил болгохыг сонссоныхоо дараа тэд өөрсдийгөө эдгээр үгээс олж харан, сэтгэл нь түгшиж, “Би үнэхээр ямар ч бодитой ажил хийгээгүй, ямар ч бодитой асуудлыг шийдээгүй. Би Бурханы даалгавар болон удирдагч цолыг хүртэх эрхгүй. Тэгвэл би яах ёстой вэ? Би алдаагаа залруулах ёстой; одоогоос эхлээд би шамдан ажиллаж, бодитой асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой ажил бүрд оролцож, үүрэг хариуцлагаасаа бултах, дүр эсгэхээс зайлсхийж, чадлынхаа хэрээр бүхнийг хийх ёстой. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, сэтгэлийн гүн дэх бодлыг шинждэг; Бурхан хүн бүрийн жинхэнэ хэмжээг мэддэг; би юмыг сайн хийж байна уу, муу хийж байна уу гэдэг нь бус, чин сэтгэлээсээ хийх нь л хамгийн чухал. Хэрвээ үүнийг ч хийж чадахгүй бол би хүн гэж нэрлэгдсээр байж болох уу?” хэмээн эргэцүүлдэг. Ийм маягаар өөрийгөө эргэцүүлж чаддаг байх нь мөс чанартай байна гэсэн үг. Мөс чанаргүй хүмүүсийг хэчнээн ил болгосон ч тэдний нүүр улайхгүй, зүрх нь дэлсэхгүй; тэд зүгээр л юу хүссэнээ үргэлжлүүлэн хийсээр байдаг. Бурханы ил болгосон зүйлээс өөрсдийгөө олж харсан ч тэд хэнэггүй байдаг: “Намайг ямар нэр цохсон биш дээ. Би яагаад айх ёстой гэж? Миний хэв чанар сайн, би авьяастай; Бурханы гэр надаар дутна! Би ямар ч бодитой ажил хийдэггүй гээд юу гэж? Өөрөө хийхгүй байлаа ч би өөр хүнээр хийлгэдэг, тиймээс ажил ямартай ч хийгддэг л биз дээ? Ямар ч байсан, надаас хий гэж шаардсан ажил бүрийг чинь хэнээр хийлгэхээр зохицуулах нь хамаагүй, би чамд хийж өгдөг. Миний хэв чанар сайн, тиймээс би ухаалаг ажилладаг. Ирээдүйд ч гэсэн би өөрийн хүссэнээр амьдралыг аргацааж, таашаасаар байх болно” гэж тэд боддог. Би хуурамч удирдагчид бодитой ажил хийхгүй байгааг хэчнээн задлан шинжилж, ил болгосон ч энэ яригдаж буй хүмүүс хэвээр үлдэж, бүрмөсөн хайнга байдаг: “Бусад хүмүүс юу хүссэнээ л бодож, намайг хүссэнээрээ л хараг—би л яасан ч хийхгүй!” Ийм хуурамч удирдагчид мөс чанартай юу? (Үгүй.) Бид хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг ил болгох талаар дөрөв дэх удаагаа нөхөрлөж байгаа нь энэ бөгөөд Намайг ийм хүмүүсийг ил болгох бүрд өчүүхэн ч атугай мөс чанартай хүмүүс байж суух газраа олж ядан, ажлаа сайн хийхгүй байгаадаа сэтгэл зовж, хурдан гэмшиж, эрс өөрчлөгдөхөөр нууцхан шийддэг. Харин мөс чанаргүй хүмүүс бол ер бусын ичгүүргүй; тэд юу ч мэдэрдэггүй. Би яаж ч нөхөрлөсөн, тэд зүгээр л үргэлжлүүлэн урьдын адил амьдарч, хүссэнээрээ амьдралыг таашаадаг. “Зарим хүн сайн мэдээний ажлыг хариуцдаг, зарим нь орчуулгын ажлыг, зарим нь кино хийх ажлыг хариуцдаг—чи ямар тодорхой ажил хариуцдаг вэ?” гэж асуухад тэд: “Хэдийгээр ямар нэг тодорхой ажил хийгээгүй ч би бүх зүйлд хяналт тавьж байдаг. Би тэдэнд зориулж цуглаан хийдэг” гэж хэлдэг. Хэрэв чи тэднээс "Чи сард хэдэн цуглаан хийдэг вэ?" гэж асуувал тэд: "Сард бүр дор хаяж нэг том цуглаан, 14 хоног тутамд нэг жижиг цуглаан" гэж хариулах болно. Чи тэднээс “Цуглаан хийхээс өөр ямар тодорхой ажил хийсэн бэ?” гэж асуухад тэд: “Цуглаан хийгээд завгүй байхад би ямар тодорхой ажил хийж чадах юм бэ? Түүнээс гадна, миний удирддаг цар хүрээ маш өргөн, надад тодорхой ажил хийх цаг байхгүй” гэж хариулна. Эдгээр хуурамч удирдагч өөрсдийнх нь зөв—өөрсдөө бол маш тогтвортой, найдвартай удирдагчид гэж боддог! Тэднийг яаж ч ил болгож, зассан бай, энэ тухайд өчүүхэн ч гонсойдоггүй. Хэрвээ Надаар таван хүний хоол хийх гэх мэт тодорхой ажил хийлгэсэн ч Би ердөө дөрвөн хүнд хүрэлцэх хоол хийсэн бол хангалттай ихийг хийгээгүйдээ сэтгэл минь тавгүйтэж, бүгдийг нь сайн хооллож чадаагүйдээ буруутай санагдах болно. Тэгээд яаж энэ алдаагаа нөхөх тухай бодож, дараагийн удаа хүн бүрд хүрэлцэхүйц хоол хийхийн тулд заавал зөв тооцоолох байсан. Мөн хэрэв хэн нэгэн хоол хэт шорвог байна гэж хэлбэл бас л сэтгэл тавгүйтнэ. Би аль хоолны давс ихэдсэн байсныг асууж, дараа нь бусад хүнээс амталгаа нь таарсан байсан эсэхийг асууна. Хүн бүрд таалагдахад хэцүү ч өөрт ногдсон үүргээ сайн гүйцэтгэхийн тулд Би боломжит бүх аргаар оролдох ёстой. Үүнийг үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж нэрлэдэг; энэ бол хүмүүст байх учиртай эрүүл ухаан юм. Чи үүрэг хариуцлагаа үргэлж биелүүлэх ёстой; ямар ч ажил байсан, заавал өөрөө оролцох ёстой. Хэрвээ хэн нэгэн өөр санал хэлбэл, хэн байхаас үл хамааран чи буруутайгаа ухаарч, үүнийг сонсоод сэтгэл тавгүйтэж байвал алдаагаа засаж, цаашид хийж буй зүйлдээ зүрх сэтгэлээ зориулж, бага зэрэг зовлон туулах байсан ч сайн хийх ёстой. Хуурамч удирдагчдад ийм мэдрэмж байхгүй тул тэд ямар ч зовлон бэрхшээлийг огт туулдаггүй. Хуурамч удирдагчдыг ил болгосон эдгээр баримтыг сонссоныхоо дараа тэд ер юу ч мэдрэхгүй, хоолоо амтархан идэж, бөх унтаж, жаргаж амьдарсан хэвээр, өдөр бүр баяр хөөртэй, мөрөн дээрээ ямар ч хүнд ачаа үүрсэн мэдрэмжгүй, зүрх сэтгэлдээ буруутайгаа мэдэрсэн шинжгүй байдаг. Ийм хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Ийм хүмүүсийн ёс жудаг асуудалтай байдаг: Тэд мөс чанаргүй, эрүүл ухаангүй, ёс жудаг муутай. Хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг маш удаан хугацаанд болгож—эерэг өнцгөөс хангаж, нөхөрлөж, сөрөг өнцгөөс тэднийг ил болгож, задлан шинжилсэн хэр нь—хуурамч удирдагчдын зарим нь өөрсдийнхөө асуудлыг таньж мэдэж чадахгүй, өөрсдийгөө эргэцүүлж, гэмших ямар ч санаагүй хэвээр байдаг. Хэрвээ Дээрхийн ямар ч хяналт, шахалт байгаагүй бол тэд замналаа огт өөрчлөхгүйгээр чадах чинээгээрээ ажлаа аргацаасаар байх байсан. Би тэднийг хэчнээн ил болгосон ч тэд тэндээ тайван, огт ажиггүй суусаар байдаг. Тэд дэндүү ичгүүр сонжуургүй биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс удирдагч, ажилчин байхад тохирохгүй; тэд ичиж зовохыг мэдэхгүй маш дорд ёс жудагтай! Хэвийн хүмүүсийн хувьд тусгайлан ил болгуулах нь бүү хэл, дутагдал, өө сэв, эсвэл хийсэн зүйлтэй нь холбоотой зохисгүй эсвэл зарчимд харш ямар нэг зүйлийг хэн нэгэн дурдахыг сонсох төдийд тэдэнд тэсвэрлэхэд хэцүү байх бөгөөд хямарч, ичиж зовж, өөрийгөө хэрхэн өөрчлөх, засах талаар бодно. Харин энэ хуурамч удирдагчид ажлаа бүхэлд нь холион бантан болгосон мөртөө санаа зовж, түгшилгүй, сэтгэл амар амьдарсаар байдаг ба тэднийг хэчнээн ил болгосон ч огтхон ч ажиггүй хэвээр үлддэг—тэд бүр нуугдах газар олж, зугаа цэнгэл эрж хайдаг, мөн үргэлж хаана ч харагдахгүй байдаг. Тэд үнэхээр ичгүүргүй!
Чуулганы удирдагч ядаж мөс чанар, эрүүл ухаантай, түүнчлэн зарим үнэнийг ойлгодог байх ёстой—зөвхөн тэгж байж тэр ачаа мэдэрч чадна. Ачаа мэдэрч байгаагийн илрэлүүд юу вэ? Хэрэв тэр зарим хүн сөрөг, зарим нь гажууд ойлголттой, зарим нь Бурханы гэрийн хөрөнгийг үрэн таран хийж, зарим нь ажлаа хааш яаж хийж, зарим нь үүргээ гүйцэтгэхдээ ажлаа зохих ёсоор хийхгүй, зарим нь үргэлж сүртэй үг чалчдаг ч бодитой ажил хийхгүй байгааг харвал…, чуулганд хэтэрхий олон асуудал байгаа бөгөөд шийдвэрлэх хэрэгтэйг олж мэдвэл, маш их ажил хийгдээгүйг харвал энэ нь түүнд ачааны мэдрэмжийг бий болгодог. Удирдагч болсноос хойш дотор нь байнга гал дүрэлзэж байгаа мэт мэдрэгддэг; хэрэв тэр асуудал олж илрүүлээд шийдвэрлэж чадахгүй бол санаа зовж, түгшиж, нойр, хоолноос гардаг. Цуглаан дээр зарим хүн ажилд нь гарсан асуудлыг тайлагнах үед удирдагч нэвт харж чадахгүй, даруй шийдвэрлэж чадахгүй байсан ч бууж өгдөггүй; өөрсдийгөө уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үздэг. Залбирч, эрж хайн, хоёр өдөр бодож үзсэний дараа, асуудлыг яаж шийдвэрлэхээ мэдмэгцээ бушуухан уг асуудлыг шийдвэрлэдэг. Асуудлыг шийдвэрлэсний дараа тэрээр даруйхан өөр ажлуудыг шалгаж, хэт олон хүн оролцсон, хүн хүчийг цөөлөх шаардлагатай өөр нэг асуудлыг олж илрүүлдэг. Дараа нь тэр хурдхан цуглаан зарлаж, нөхцөл байдлыг тодорхой ойлгож, хүн хүчийг цөөлөн, ухаалаг зохицуулалт хийж, ингэснээр асуудал шийдвэрлэгддэг. Ачаа үүрдэг удирдагчид аль ажлыг шалгаж байгаа нь хамаагүй, асуудлыг олж тогтоож үргэлж чадна. Мэргэжлийн мэдлэгтэй холбоотой юм уу зарчимд харшилдаг аливаа асуудлын тухайд тэд олж тогтоож, асууж лавлаж, ойлгож авч чаддаг бөгөөд асуудал олж илрүүлсэн үедээ даруйхан шийдвэрлэдэг. Ухаалаг удирдагч, ажилчид чуулганы ажил, мэргэжлийн мэдлэг, үнэн-зарчимтай холбоотой асуудлыг л шийдвэрлэдэг. Тэд амьдралын өдөр тутмын жижиг сажиг асуудалд анхаарал хандуулдаггүй. Бурханы даалгасан сайн мэдээ түгээх ажлын тал бүрд анхаарал хандуулдаг. Тэд харж олж илрүүлж чадсан аливаа асуудлаа асууж лавлаж, шалгадаг. Хэрвээ тэд тухайн үедээ асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол бусад удирдагч, ажилчидтай цуглаан хийж, нөхөрлөж, үнэн-зарчмыг эрж хайж, шийдвэрлэх арга замыг боддог. Хэрвээ тэд өөрсдөө үнэхээр шийдвэрлэж чадахгүй том асуудалтай тулгарвал даруй Дээрхээс эрж, үүнийг Дээрхээр зохицуулуулж, шийдвэрлүүлдэг. Ийм удирдагч, ажилчид бол зарчимтай үйлдэл хийдэг хүмүүс юм. Ямар асуудал байх нь хамаагүй тэд харсан л бол зүгээр орхидоггүй; эдгээр асуудлыг бүрэн ойлгож, дараа нь нэг бүрчлэн шийдвэрлэхээр зүтгэдэг. Бүрэн дүүрэн шийдвэрлэхгүй байлаа ч гэсэн дахиж тийм асуудал гаргуулахгүй. Энэ бол бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа үүргээ гүйцэтгэж, үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлж байгаа хэрэг юм. Бодитой ажил хийдэггүй, бодитой асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлдэггүй хуурамч удирдагч, ажилчид нүднийх нь урд байгаа асуудлуудыг ч олж илрүүлж чаддаггүй, ямар ажил хийх ёстойгоо мэддэггүй. Ах эгч нар үүргээ гүйцэтгээд завгүй байгааг хармагцаа тэд туйлын сэтгэл хангалуун болж, энэ бол өөрсдийнх нь бодитой ажлын үр дүн гэж үздэг; ажлын бүх тал нэлээд сайн байна, өөрсдийнх нь биечлэн хийх зүйл нэг их байхгүй, эсвэл шийдэх ёстой асуудал алга гэж боддог, иймээс тэд байр суурийнхаа ашиг тусыг эдлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд ах эгч нарын дунд өөрсдийгөө гайхуулж, сайрхахыг үргэлж хүсдэг. Ах эгч нарыг харах болгондоо тэд “Сайн итгэгч бай. Үүргээ сайн гүйцэтгэ. Оромдож болохгүй. Хэрвээ сахилгагүйтэж, асуудал таривал би чамайг хална шүү!” гэдэг. Тэд зөвхөн байр сууриа баталж, хүмүүст сургамжлахаа л мэддэг. Цуглааны үеэр тэд үргэлж ажилд ямар асуудал байгаа, удирдлагад нь байгаа хүмүүст ямар нэг бэрхшээл байгаа эсэхийг асуудаг ч бусад нь асуудал, бэрхшээлээ илэрхийлэхэд шийдвэрлэж чаддаггүй. Тэгсэн хэр нь, тэд баяртай хэвээр байдаг ба гэмших сэтгэлгүй амьдарсаар байдаг. Хэрвээ ах эгч нар ямар нэгэн бэрхшээл, асуудал гаргаж ирэхгүй бол тэд өөрсдийгөө ажлаа маш сайн хийж байна гэж бодож, маадгар болдог. Тэд ажлын талаар асуух нь өөрсдөд нь оноогдсон ажил гэж боддог бөгөөд асуудал гарч, Дээрх өөрсдөөс нь хариуцлага нэхэх үед бантдаг. Бусад хүмүүс ажлын бэрхшээл, асуудлыг өмнө нь дэлгэн тавьсан ч тэд ах эгч нарыг үүнийг шийдвэрлэхийн тулд яагаад үнэнийг эрж хайдаггүй юм бэ гэж гомдоллосоор байдаг. Бодитой асуудлыг өөрсдөө шийдвэрлэхийн оронд тэд доорх зааварлагч нартаа хариуцлагаа нялзааж, тодорхой ажил хийж байгаа нэгнийг ширүүн зэмлэдэг. Ийн зэмлэх нь тэдэнд уураа намжаахад тусалдаг бөгөөд тэд бүр өөрсдийгөө бодитой ажил хийж байна гэж гэмших сэтгэлгүй боддог. Тэд асуудлыг илрүүлж, шийдэж чадахгүй байгаадаа хэзээ ч санаа зовж, түгшиж, эсвэл хоолноос гарч, нойр алдаж байсангүй—тэд ийм зовлонг хэзээ ч амсаж байгаагүй.
Би фермийн чуулганд очих бүрдээ зарим асуудлыг шийддэг. Тухай бүрд, шийдвэрлэх зарим нэг тодорхой асуудал олсон болохоороо тийшээ очдог юм биш; зүгээр л наагуур цаагуур явж, чуулган дахь янз бүрийн багийн ажил хэрхэн явж байгааг, баг болгоны хүмүүсийн байдал ямар байгааг харах жаахан чөлөөт цаг гарсан болохоор очдог. Би зааварлагч нарыг дуудан ярилцаж, энэ хугацаанд ямар ажил хийж байсныг, ямар асуудал байгааг асууж, тэднээр зарим асуудлыг дэвшүүлүүлж, дараа нь тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар тэдэнтэй нөхөрлөдөг. Тэдэнтэй нөхөрлөх үедээ Би бас зарим шинэ асуудлыг илрүүлж чаддаг. Нэг төрлийн асуудал нь удирдагч, ажилчид ажлаа хэрхэн хийдэгтэй холбоотой асуудал; нөгөөх нь тэдний үүрэг хариуцлагын цар хүрээн дэх ажлын асуудлууд байдаг. Үүнээс гадна, Би тодорхой нэг ажлыг яаж хийх, ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар ажил хийх талаар тусалж, тэднийг залж чиглүүлдэг, тэгээд дараагийн удаа очихдоо өмнө даалгасан ажлыг хэрхэн хийсэн талаар асууж, хяналт тавьдаг. Ийм хяналт, шахалт, шалгалт зайлшгүй шаардлагатай. Хэдий энэ нь сүр дуулиантай, орилж хашхирч, чанга яригчаар зарлаж хийдэг зүйл биш ч гэлээ, эдгээр тодорхой ажил, даалгавар нь бодитой ажил хийж чаддаг зарим удирдагч, ажилчнаар дамжин хүрч, хэрэгждэг. Ингэснээр баг бүрийн ажил эмх цэгцтэй болж, ахиц гарч, ажлын бүтээмж нэмэгдэж, үр дүн нь сайжирдаг. Эцэст нь, баг бүрийн бүх хүн үүргээ чанд сахин биелүүлж, юу хийх, хэрхэн хийх ёстойгоо мэддэг. Ядаж л хүн бүр үүргээ биелүүлж, бүгд хийх ажилтай байж, хийдэг зүйл нь Бурханы гэрийн шаардлагын дагуу хийгддэг, мөн зарчмын дагуу хийгдэж чаддаг. Энэ чинь зарим үр дүнд хүрч байгаа хэрэг биш үү? Хуурамч удирдагчид ийм маягаар хэрхэн ажиллахыг мэддэг үү? Хуурамч удирдагчид: “Тэгэхээр Дээрх ажлыг ингэж гүйцэтгэдэг юм байна: зарим хүнийг цуглуулан ярилцаж, бүгд жижиг дэвтэр дээр тэмдэглэл хөтөлж, тэгээд тэмдэглэж дууссаны дараа Дээрхийн ажил дуусна. Хэрвээ Дээрх ажлыг ингэж гүйцэтгэдэг юм бол бид ч гэсэн ингэж хийе” хэмээн тунгаан боддог. Тийнхүү хуурамч удирдагчид ийм маягаар дуурайдаг. Тэд харагдах байдлыг дуурайдаг ч эцэст нь ямар ч бодитой ажил огт хийдэггүй, хий гэж шаардсан ажлыг хэрэгжүүлдэггүй, зүгээр л хий дэмий юм ярьж цаг нөхцөөдөг. Заримдаа Би бас үрсэлгээ хэрхэн ургаж байгааг харах, эсвэл өвлийн улиралд хүлэмжээс хэдэн удаа ургац авах боломжтойг, ургацыг хэр ойрхон усалдгийг мэдэх гэж ногооны талбай, хүлэмж рүү очдог. Эдгээр ажил нь том жижиг гэлтгүй бүгд ногоо тарьж ургуулахтай холбоотой техникийн асуудлуудыг хамардаг бөгөөд хэрвээ хүн хичээнгүйлэн хийвэл гүйцэтгэж чаддаг. Хуурамч удирдагчид голчлон хаана хуурамч байдлаа харуулдаг вэ? Хамгийн тод илрэл нь бодитой ажил хийдэггүй явдал юм; тэд ердөө өөрсдийгөө сайхан харагдуулах зарим ажлыг хийчхээд боллоо гэж үздэг, тэгээд дараа нь байр суурийнхаа ашиг тусыг эдэлж эхэлдэг. Иймэрхүү ажил хэдий их хийсэн ч, энэ нь тэд бодитой ажил гүйцэтгэж байгаа гэсэн үг мөн үү? Хуурамч удирдагчдын ихэнх нь үнэнийг цэвэр бусаар ухамсарладаг, зөвхөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаалыг л ойлгодог, ингэснээр бодитой ажлыг сайн хийхэд маш хэцүү байдаг. Зарим хуурамч удирдагч ерөнхий хэрэг явдалтай холбоотой асуудлуудыг ч шийдвэрлэж чаддаггүй; тэд илт хэв чанар муутай, сүнслэг ойлголтгүй байдаг. Ийм хүмүүсийг хөгжүүлэхэд ямар ч үнэ цэн байхгүй. Зарим хуурамч удирдагч хэв чанар багатай ч бодитой ажил хийдэггүй, махан биеийн тав тухад ташуурдаг. Махан биеийн тав тухад ташуурдаг хүмүүс гахайнаас төдийлөн ялгаагүй. Гахай өдрийг унтаж, идэж өнгөрөөдөг. Тэд юу ч хийдэггүй. Гэсэн хэдий ч гахай тэжээн нэг жил шаргуу ажилласны дараа, оны эцэст бүх гэр бүлээрээ махыг нь иддэг, энэ үед гахайг хэрэг болсон гэж хэлж болох юм. Хэрвээ хуурамч удирдагч гахай шиг тэжээлгэж, өдөрт гурван удаа үнэгүй хооллож, ундалж, таргалж, хүчтэй болсон мөртөө бодитой ажил огт хийдэггүй, зүгээр л нэг ямар ч нэмэргүй хүн бол түүнийг тэжээсэн нь дэмий хэрэг биш үү? Ингэлээ гээд хэрэг болсон уу? Ийм хүн зөвхөн товойлгогч болон үйлчилж чадах бөгөөд таягдан хаягдах ёстой. Үнэндээ хуурамч удирдагчийг тэжээснээс гахай тэжээсэн нь дээр. Хуурамч удирдагчид нь “удирдагч” гэх албан тушаалтай байж, энэ албан тушаалд заларч, өдөрт гурван удаа сайн идэж, Бурханы олон нигүүлслийг эдэлж, жилийн эцэс гэхэд тэр бүх идлэг уулгаасаа болж цулцайж, улаа бутарсан байж болох юм—гэхдээ ажил яадаг вэ? Энэ жил ажилдаа гүйцэтгэсэн бүхнээ хар: Чи энэ жил ажлын аль нэг талбарт үр дүн гаргасан уу? Ямар бодитой ажил хийсэн бэ? Бурханы гэр чамаас ажил бүрийг төгс хийхийг шаарддаггүй, гэхдээ чи гол ажлыг сайн хийх ёстой—жишээ нь, сайн мэдээний ажил, кино продакшны ажил, бичвэрт суурилсан ажил гэх мэт. Эдгээр нь бүгд үр дүнтэй байх ёстой. Хэвийн нөхцөл байдалд ихэнх ажил гурваас таван сарын дараа тодорхой үр дүн, ололт амжилт гаргах ёстой; хэрэв жилийн дараа ч үр дүнгүй байвал энэ нь ноцтой асуудал юм. Чиний хариуцлагын цар хүрээнд аль ажил хамгийн үр дүнтэй байсан бэ? Жилийн туршид чи аль ажилд хамгийн их төлөөс төлж, хамгийн их зовсон бэ? Энэ амжилтаа харуулж, Бурханы нигүүлслийг эдэлсэн жилийн хугацаандаа ямар нэг үнэ цэнтэй амжилтад хүрсэн эсэхээ эргэцүүл; чи үүнийг зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байх ёстой. Энэ бүх хугацаанд Бурханы гэрийн хоол хүнсийг идэж, Бурханы нигүүлслийг эдэлж байх зуураа чи яг юу хийж байсан бэ? Ямар нэгэн үр дүнд хүрсэн үү? Хэрэв юунд ч хүрээгүй бол чи зүгээр л аргацааж байна; чи бол жинхэнэ утгаараа хуурамч удирдагч юм. Ийм удирдагчийг халж, таягдан хаях ёстой юу? (Тийм.) Та нар ийм хуурамч удирдагчидтай таарах үедээ тэднийг ялган таньж чадах уу? Тэд бол зүгээр л хуурамч удирдагч, үнэгүй хоолны тасалбар авахын тулд аргацааж байгаа гэдгийг харж чадах уу? Тэд ам хамраа олохгүй иддэг хэр нь хэзээ ч ажлын талаар санаа зовж, түгшсэн мэт харагддаггүй, ямар нэгэн тодорхой ажилд оролцдоггүй, тэр талаар асууж лавладаг ч үгүй. Хэдий асууж лавласан ч тэр нь шалтгаантай байдаг; Дээрх үр дүнгийн талаар тэднийг шахах үед л тэгдэг, эс бөгөөс тэгж төвөг удахгүй. Тэд үргэлж зугаа цэнгэлд ташуурч, ихэнхдээ кино, телевизийн шоу нэвтрүүлэг үзэж байдаг. Тэд бусдад ажлаа даатгаад, бусад бүх хүн үүргээ биелүүлээд завгүй байхад өөрөө амарч, зугаацаж байдаг. Хэрвээ асуудал гарч, чи уг асуудлыг зохицуулуулахаар удирдагчийг хайхад тэр бараа сураггүй байдаг, тэгсэн мөртөө хоолноос хэзээ ч хоцордоггүй. Хоол идсэний дараа бусад нь бүгд ажилдаа орж байхад тэр дахин амрах гээд явчихдаг. Хэрэв чи түүнээс “Та яагаад гадагшаа гарч, ажлыг шалгахгүй байна вэ? Бүгд таны чиглэл заавар, зохицуулалтыг хүлээгээд байна шүү дээ!” гэж асуувал тэр “Намайг хүлээж яах гэсэн юм бэ? Та нар бүгд ажлаа хийж чадна, бүгд ажлаа яаж хийхээ мэдэж байгаа—намайг байхгүй байсан ч ялгаагүй биз дээ? Би жаахан амарч болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. “Энэ амарч байгаа хэрэг үү? Та зүгээр л кино үзэж байна шүү дээ!” “Би мэргэжлийн ур чадвар сурч байна, кино зураг авалт яаж хийдгийг судалж байна.” Тэр бүр шалтаг ч тоочно. Тэрээр ар араас нь угсруулан кино үздэг ба шөнө хүн бүрийг амрах үед тэр ч бас амардаг. Өдөр бүр зүгээр л ингэж аргацаадаг, гэхдээ хэр хэмжээнд хүртэл вэ? Хүн бүр түүнд дургүйцэж, тэрээр хүмүүст эвгүй мэдрэмж төрүүлж, эцэст нь хэн ч түүнд анхаарал хандуулахаа больдог. Надад хэл дээ, хэрэв ийм удирдагч хариуцахгүй бол ажилд ахиц гарсаар байх боломжтой юу? Түүнгүйгээр дэлхий эргэхээ больчих уу? (Эргэсээр байна.) Тэгэхээр түүнийг ил болгох ёстой, тэгж гэмээ нь хүн бүр түүний зүй ёсны ажлаа хийхгүй байгааг, мөн хэн ч түүгээр хазаарлагдах ёсгүйг харж чадна. Зүй ёсны ажлаа хийдэггүй ийм хуурамч удирдагчдыг ил болгож, задлан шинжилж, бүх хүнд таниулах ёстой, тэгээд тэднийг огцруулж, ажлаас чөлөөлөх учиртай! Та нар ийм хуурамч удирдагчтай таарвал ялгаж таньж чадах уу? Хуурамч удирдагчидгүйгээр та нарт ахмадгүй усан цэргүүд шиг санагдах уу? Та нар бие даан ажлаа дуусгаж, үүргээ биелүүлж чадах уу? Хэрвээ чадахгүй бол та нар аюулд орсон байна. Үүргээ сайн биелүүлдэггүй, үлгэр дуурайл үзүүлж удирдаггүй, онлайнаар чааталж цаг нөхцөөдөг иймэрхүү төрлийн хуурамч удирдагчидтай тулгараад—иймэрхүү нөхцөл байдалд та нар ялган таниж чадах уу? Эсвэл тэдний нөлөөнд автаж, дэмий чалчаад, үүргээ хойш тавих уу? Ийм хуурамч удирдагчдыг дагасаар байж болох уу? (Болохгүй.)
Зарим хуурамч удирдагч ховдог, залхуу бөгөөд шаргуу хөдөлмөрөөс тав тухтай байдлыг илүүд үздэг. Тэр ажил хийхийг ч, санаа зовохыг ч хүсдэггүй, хичээл зүтгэл, хариуцлагаас бултаж, тав тухад ташуурахыг л хүсдэг. Тэд идэх, тоглох дуртай, тун залхуу байдаг. Өглөө хүн бүр идэж дууссаны дараа л босдог, шөнө бусад бүх хүн амарч байхад ТВ-ийн олон ангит кино үзсээр байдаг нэг хуурамч удирдагч байдаг байв. Хоол хийх ажлыг хариуцсан нэгэн ах тэсэлгүй түүнийг шүүмжилжээ. Тэрээр тогоочийн үгийг сонсоно гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Нэг удирдагч юм уу ажилтан түүнийг зэмлээд, “Чи илүү хичээнгүй байх хэрэгтэй; хийх хэрэгтэй ажлыг хийх ёстой. Удирдагчийн хувиар, ямар ч ажил байсан хамаагүй үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой; ажилд ямар ч асуудал гаргахгүй байх ёстой. Гэтэл одоо асуудал гарсан байхад чи асуудлыг шийдвэрлэхээр очихгүй байна, энэ нь ажилд нөлөөлж байна. Чи байнга ийм маягаар ажиллавал энэ нь чуулганы ажлыг саатуулах биш үү? Чи энэ хариуцлагыг үүрч чадах уу?” гэж хэлсэн гэж бодъё. Тэр үүнийг сонсох байсан уу? Үгүй л болов уу даа. Ийм хуурамч удирдагчдын тухайд шийдвэр гаргах баг түүнийг шуурхай чөлөөлж, өөр ажлын зохицуулалт хийж, чадах зүйлийг нь түүгээр хийлгэх ёстой. Харин хэнд ч хэрэггүй, хаа ч явсан бусдыг холгохыг хүсдэг, юу ч хийж чаддаггүй бол ямар ч үүрэг өгөхгүйгээр явуулах хэрэгтэй. Тэр үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй; тэр бол хүн биш, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаангүй, ичгүүр сонжуургүй. Ажилгүй сэлгүүцэгчтэй адилхан ийм хуурамч удирдагчдыг нэгэнт нэвт харсан бол шууд чөлөөлөх ёстой; тэднийг ятгах гэж оролдсоны хэрэггүй, ажиглах боломж олгох ч ёсгүй, үнэнийг нөхөрлөх ч шаардлагагүй. Тэд хангалттай үнэнийг сонсоогүй гэж үү? Засалт туулсан бол тэд өөрчлөгдөж чадах байсан уу? Өөрчлөгдөж чадахгүй. Хэрвээ хүн хэв чанар муутай, заримдаа утгагүй үзэл бодол тээдэг, эсвэл мэдлэггүй байдлаасаа болоод юмыг цогцоор нь харж чаддаггүй ч хичээнгүй, ачаа үүрдэг, залхуу биш бол тийм хүн үүргээ гүйцэтгэхдээ гажуудалтай ч засалт туулах үедээ гэмшиж чадна. Тэрээр ядаж л удирдагчийн үүрэг хариуцлагыг мэддэг, юу хийх ёстойгоо мэддэг, мөс чанар, хариуцлагын мэдрэмжтэй, зүрх сэтгэлтэй байдаг. Харин залхуу, тав тухтай байдлыг шаргуу хөдөлмөрөөс илүүд үздэг, ачаа үүрдэггүй хүн бол өөрчлөгдөж чадахгүй. Түүний зүрх сэтгэлд ямар ч ачаа байхгүй; хэн ч түүнийг зассан бай, ямар ч нэмэргүй. “Тэгвэл Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт түүн дээр ирвэл энэ нь түүний ачаа үүрдэггүй асуудлыг өөрчлөх биш үү?” гэж зарим хүн хэлдэг. Энэ өөрчлөгдөх боломжгүй; энэ бол хүний уг чанараар тодорхойлогддог зүйл, яг л нохой хог идэх зуршлаа өөрчилж чадахгүйтэй адил юм. Залхуу, ачаа үүрдэггүй мөртөө удирдагч хийж байгаа хүн харах бүрдээ тэр бол хуурамч удирдагч гэдэгт итгэлтэй байж болно. Зарим хүн: “Та яаж түүнийг хуурамч удирдагч гэж хэлж чадаж байна аа? Тэр чинь хэв чанар сайтай, ажигч гярхай, аливааг нэвт харж, төлөвлөгөө зохиож чаддаг. Дэлхий ертөнцийн амьдралд тэр бизнес эрхэлж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан; мэдлэгтэй, туршлагатай, амьдрал үзсэн хүн шүү дээ!” гэж хэлж магадгүй. Эдгээр чанар түүний залхуу, ачаа үүрдэггүй асуудлыг шийдэж чадах уу? (Чадахгүй.)
Хэт залхуу хүмүүс ямар илрэл, онцлог шинж чанар харуулдаг вэ? Нэгдүгээрт, юу ч хийж байсан тэд хааш яаш үйлдэж, цаг уяж, удаан хөдөлдөг, аль болох амарч, хойшлуулдаг. Хоёрдугаарт, тэд чуулганы ажилд санаа тавьдаггүй. Тэдний хувьд, ийм зүйлд санаа зовох дуртай нь санаа зовж болно. Тэд лав санаа зовохгүй. Ямар нэг юмны талаар санаа зовох бол тэр нь өөрийнх нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь юм—тэдний хувьд хамгийн чухал зүйл бол байр суурийн ашиг тусаа эдэлж чаддаг байх явдал. Гуравдугаарт, тэд ажлынхаа бэрхшээлээс үргэлж зугтдаг; ажил нь ялихгүй ядаргаатай байхыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, хэрэв тийм бол маш эгдүүцдэг, бэрхшээлийг тэвчиж, төлөөс төлж чаддаггүй. Дөрөвдүгээрт, ямар ч ажил хийж байсан цөхрөлтгүй оролдож чаддаггүй—үргэлж замын дундаас бууж өгдөг, эцсийг нь үзэж чаддаггүй. Хэрэв түр зуур сайхан ааштай байвал зугаацахын тулд бага сага ажил хийж магадгүй ч урт хугацааны тууштай байдал шаардсан, өөрийг нь байнга завгүй байлгаж, маш их юм бодохыг шаарддаг, махбодыг нь ядраадаг ямар нэг зүйл байвал удалгүй гонгинож гомдоллож эхэлдэг. Жишээ нь, чуулганы ажлыг хариуцаж буй зарим удирдагчид эхэндээ ажил нь шинэ, сонирхолтой санагддаг. Тэд үнэнийг нөхөрлөхдөө их урам зоригтой байдаг ба ах эгч нар асуудалтай байгааг харвал тусалж, асуудлыг нь шийдвэрлэж чаддаг. Гэвч хэсэг хугацаанд цөхрөлтгүй зүтгэснийхээ дараа удирдагчийн ажил хэтэрхий ядаргаатай санагдаж эхлэн, сөрөг болдог—тэд илүү хялбар ажилд шилжихийг хүсдэг, бэрхийг үүрэхийг хүсдэггүй. Ийм хүмүүс хатуужилгүй байдаг. Тавдугаарт, залхуу хүмүүсийн ялгарах өөр нэг онцлог шинж бол бодитой ажил хийх хүсэлгүй байдал нь юм. Махбод нь зовж эхэлмэгц ажлаасаа зайлсхийх, бултах шалтаг бодож олдог эсвэл ажлаа өөр нэгэнд шилжүүлдэг. Харин нөгөө хүн нь ажлыг дуусгасны дараа ичгүүр сонжуургүйгээр гавьяаг нь өөртөө наадаг. Эдгээр нь залхуу хүний таван гол онцлог шинжюм. Та нар чуулганд удирдагч, ажилчдын дунд ийм залхуу хүн байгаа эсэхийг шалгах учиртай. Хэрвээ ийм хүн олбол түүнийг нэн даруй чөлөөлөх ёстой. Залхуу хүмүүс удирдагчийн хувиар сайн ажил хийж чадах уу? Тэд ямар ч хэв чанартай байсан, эсвэл хүн чанар нь ямар ч байсан, хэрвээ залхуу бол ажлаа сайн хийж чадахгүй, ажлыг болон чухал хэрэг явдлыг саатуулна. Чуулганы ажил олон талтай; тал бүр нь олон нарийн даалгавар дагуулж, ажлыг сайн хийхийн тулд асуудлыг шийдвэрлэхдээ үнэний талаар нөхөрлөхийг шаарддаг. Иймд удирдагч, ажилчид хичээнгүй байх ёстой—ажлыг үр дүнтэй байлагахын тулд өдөр бүр маш их ярьж, маш их ажил хийх ёстой. Хэрвээ тэд хэтэрхий бага ярих юм уу хийвэл үр дүн гарахгүй. Тиймээс, хэрэв аливаа удирдагч эсвэл ажилтан залхуу хүн бол гарцаагүй хуурамч удирдагч бөгөөд бодитой ажил хийж чадахгүй. Залхуу хүмүүс бодитой ажил хийдэггүй, ажлын талбай дээр өөрсдөө бүр ч очдоггүй, мөн асуудал шийдвэрлэхийг ч, аливаа тодорхой ажилд гар бие оролцохыг ч хүсдэггүй. Тэд аливаа ажилд байгаа асуудлыг өчүүхэн төдий ч ойлгодоггүй, ухамсарладаггүй. Толгойд нь зөвхөн бусдын хэлснээс сонссон өнгөцхөн, ерөнхий санаа байдаг бөгөөд тэд зүгээр л багахан хоосон сургаал номлож аргацаадаг. Та нар ийм төрлийн удирдагчийг ялгаж таньж чадах уу? Хуурамч удирдагч гэдгийг нь хэлж чадах уу? (Бага зэрэг.) Залхуу хүмүүс ямар ч үүрэг гүйцэтгэсэн, хааш яаш байдаг. Ямар ч үүрэг байсан цөхрөлтгүй оролдлого байдаггүй, нэг больсноо нэг эхэлж, жаахан бэрхшээл туулбал гомдоллож, эцэс төгсгөлгүй дургүйцлээ гаргаж эхэлдэг. Өөрийг нь шүүмжилж, зассан хэн рүү ч дайрч давшилдаг, яг л гудамжинд хүмүүсийг доромжилдог хэрүүлч авгай шиг, уур бухимдлаа бусдад гаргахыг үргэлж хүсдэг бөгөөд үүргээ биелүүлэхийг хүсдэггүй. Үүргээ биелүүлэхийг хүсэхгүй байна гэдэг нь юуг харуулж байна вэ? Энэ нь тэд ачаа үүрдэггүй, хариуцлага үүрэх хүсэлгүй, залхуу гэдгийг харуулж байна. Тэд бэрхшээл зовлон туулж, төлөөс төлөхийг хүсдэггүй. Энэ нь ялангуяа удирдагч, ажилчдад хамаатай: Хэрвээ тэд ачаа үүрдэггүй бол удирдагч, ажилтны үүрэг хариуцлагыг биелүүлж чадах уу? Яавч үгүй.
Хуурамч удирдагчид ажлыг хянан дагадаггүй, чиглэл өгдөггүй
Бид дөнгөж сая удирдагч, ажилчдын тав дахь үүрэг хариуцлагын нэг тал болох “зүйл бүрийн ажлын байдлыг ойлгож, мэдэж байх” талаар хэлэлцлээ. Энэ талыг хэлэлцсэнээр бид хуурамч удирдагчдын зарим нэг тодорхой илрэл, түүнчлэн тэдний хүн чанар, ёс жудгийг ил болголоо. Одоо “зүйл бүрийн ажлын явцыг ойлгож, мэдэж байх” гэдгийг харцгаая. Мэдээж, ажлын явц нь ажлын байдалтай тодорхой хэмжээгээр холбоотой, харьцангуй нягт холбоотой байдаг. Хэрвээ хүн нэг зүйлийн ажлын байдлыг ойлгож, мэдэж чадахгүй бол ажлын явцыг ч мөн адил ойлгож, мэдэж чадахгүй. Жишээлбэл, ажлын явц ямар байгаа, ямар шатанд хүрсэн, холбогдох хүмүүсийн байдал ямар байгаа, мэргэжлийн талууд дээр ямар нэг бэрхшээл байгаа эсэх, Бурханы гэрийн шаардлагад нийцэхгүй ажлын ямар нэг талбар байгаа эсэх, ямархуу үр дүнд хүрсэн, ажлын мэргэжлийн талууд дээр ажиллаж буй, төдийлөн ур чадваргүй хүмүүс суралцаж байгаа эсэх, хэн сургалтыг зохион байгуулдаг, юу сурч байгаа, яаж сурч байгаа гэх мэт—эдгээр тодорхой асуудал бүгд явцтай холбоотой. Жишээлбэл, магтан дуу зохиох ажил нэлээд чухал биш гэж үү? Нэг магтан дууны хувьд, Бурханы үгийн нэн чухал хэсгүүдийг анхлан сонгохоос эхлээд зохиож дуусгах хүртэл энэ явцад ямар тодорхой ажлуудыг хийх шаардлагатай вэ? Нэгдүгээрт, магтан дуу болоход тохиромжтой Бурханы үгийн нэн чухал хэсгүүдийг сонгох шаардлагатай, мөн урт нь тохиромжтой байх ёстой. Хоёр дахь алхам нь дуулахад эвтэйхэн, тааламжтай болгохын тулд уг хэсэгт ямар хэв маягийн ая тохирохыг тунгаана. Дараа нь, магтан дууг дуулах зөв хүмүүсийг олох ёстой. Эдгээр нь тодорхой ажил биш гэж үү? (Мөн.) Магтан дуу зохиогдсоны дараа хуурамч удирдагч хөгжмийн зохиол нь шаардлага хангасан эсэх, эсвэл хэв маяг нь тохиромжтой эсэх талаар огт асууж лавладаггүй. Хөгжмийн зохиолч хяналт зааварчилгаа дутмаг байгааг анзаараад хувьдаа хангалттай гэж үзэж, дуу бичлэгийг нь хийдэг. Магтан дуу болоосой гэж хүн бүрийн хүсэн хүлээж байсан Бурханы үгийн хэсэг эцэст нь аятай болж, магтан дуу болдог ч дуулах үед алдаа дутагдалтай хэвээр байгаа мэт ихэнх хүнд санагддаг. Ямар асуудал үүсдэг вэ? Зохиосон магтан дуу нь шаардлага хангадаггүй: Аялгуу, сэтгэл татам чанар дутмаг байсан ч бичигдчихсэн байдаг. Хуурамч удирдагч үүнийг сонссоныхоо дараа “Энэ магтан дууг хэн зохиосон юм бэ? Яагаад бичлэг хийчихсэн юм бэ?” гэж асуудаг. Тэднийг энэ асуултыг асуух үед дор хаяж нэг сар аль хэдийн өнгөрчихсөн байдаг. Энэ нэг сарын хугацаанд уг удирдагч тухайн ажлын явцад хянан дагаж, даруйхан ойлгож мэдэх ёстой байсан биш үү? Жишээлбэл, зохиол нь хэрхэн явж байсан бэ? Үндсэн ая нь тодорхой болсон байсан уу? Аялгуутай байсан уу? Тухайн магтан дууны аялгуу, хэв маяг Бурханы үгтэй таарч байсан уу? Холбогдох туршлагатай хүмүүс удирдамжаар тусалсан уу? Зохиосны дараа уг магтан дууг өргөнөөр дуулж болох байсан уу? Ямар үр нөлөөтэй байх байсан бэ? Ая нь сайн гэж тооцогдсон уу? Хуурамч удирдагч ном ёсоор иймэрхүү асуудлуудад хянан дагаж чадаагүй. Мөн хяналт тавиагүй шалтгаан тэдэнд байдаг: “Би магтан дуу зохиохыг ойлгодоггүй. Ойлгохгүй зүйлдээ би яаж хянан дагах юм бэ? Ингэх боломжгүй.” Энэ нь үндэслэлтэй шалтгаан мөн үү? (Биш.) Энэ нь үндэслэлтэй шалтгаан биш; тэгвэл магтан дуу зохиох талаар сайн мэддэггүй хүн байсан ч хянан дагаж чадах уу? (Тийм.) Тэд хэрхэн хянан дагах ёстой вэ? (Ах, эгч нартай хамтран ажиллаж, аялгууг нь зарчмын дагуу шалган тохиромжтой эсэхийг нь харж болно; хариуцлагыг өөрөөсөө түлхэхийн оронд ажилд бодитоор хянан дагаж болно.) Хуурамч удирдагчдын ажлын гол онцлог шинж нь гэвэл, хоосон сургаалын талаар чалчиж, уриа лоозон давтах явдал. Тэд тушаал гаргасныхаа дараа хэрэг явдалд зүгээр л оролцдоггүй. Тэд тухайн ажлын цаашдын явцын талаар огт асуудаггүй; ямар нэг асуудал, гажуудал, бэрхшээл гарсан эсэхийг асуудаггүй. Ажил оноож өгмөгцөө өөрсдийнх нь ажил дууссан гэж үздэг. Үнэндээ, удирдагчийн хувиар чи ажлыг зохицуулсныхаа дараа ажлын явцыг хянан дагаж байх ёстой. Ажлын тэр талбарыг мэдэхгүй байлаа ч гэсэн—энэ талаар ямар ч мэдлэггүй байлаа ч гэсэн—чи ажлаа хийх арга замыг олж болно. Чи үүнийг үнэхээр ухамсарладаг, тухайн мэргэжлийг ойлгодог хүнийг олж, шалгалт хийлгэж, санал зөвлөгөө өгүүлж болно. Түүний саналаас чи тохиромжтой зарчмыг тодорхойлж, улмаар ажлыг хянан дагаж чадна. Тухайн мэргэжлийг сайн мэддэг эсэх, эсвэл ойлгодог эсэх чинь хамаагүй, ядаж л тэрхүү ажлыг даргалж, хянан дагаж, явцынх нь талаар байнга лавлаж, асуулт асууж байх ёстой. Ийм хэрэг явдлын талаар чи ойлголттой байх ёстой; энэ бол чиний хариуцлага, ажлын чинь нэг хэсэг. Ажлыг хянан дагахгүй, хуваарилж өгснийхөө дараа өөр юу ч хийхгүй байж, үүнд оролцохгүй байх нь хуурамч удирдагчдын аливааг хийдэг арга зам юм. Ажилтай холбоотойгоор хянан дагахгүй, чиглэл зааварчилгаа өгөхгүй, гарсан асуудлыг асууж лавлахгүй, шийдвэрлэхгүй, ажлын ахиц, үр ашгийг ухамсарлахгүй байх нь ч бас хуурамч удирдагчдын илрэл билээ.
Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй нь ажлын явцыг удаашруулдаг
Хуурамч удирдагчид ажлын явцыг олж мэддэггүй, мөн ажилд гарсан асуудлыг цаг алдалгүй олж тогтоож чаддаггүй—шийдвэрлэж бүр ч чаддаггүй учраас ажил удаа дараа саатахад хүргэдэг. Зарим ажил дээр, хүмүүс зарчмыг нь ойлгодоггүй, тэр ажлыг хариуцах юм уу даргалах тохиромжтой хүн байдаггүй учраас тухайн ажлыг хийж буй хүмүүс байнга сөрөг, идэвхгүй, хүлээсэн байдалтай байдаг бөгөөд энэ нь ажлын явцад ноцтой нөлөөлдөг. Хэрвээ удирдагчид хариуцлагаа биелүүлсэн бол—хэрэв тэд ажлыг даргалж, урагшлуулж, шахаж шаардаж, ажлыг удирдан чиглүүлэхийн тулд тухайн салбарыг ойлгодог хүнийг олсон бол ажил удаа дараа саатахын оронд хурдан ахих байсан. Тэгэхээр удирдагчдын хувьд ажлын төлөв байдлыг ухаарч ойлгож, ухамсарлах нь нэн чухал юм. Мэдээж ахиц дэвшил нь ажлын үр ашиг, хүрэх ёстой үр дүнтэй холбоотой байдаг тул удирдагчид ажил хэрхэн явагдаж байгааг ойлгож, ухамсарлах нь маш чухал. Хэрвээ удирдагч, ажилчид чуулганы ажил хэрхэн явагдаж байгааг ухамсарладаггүй, ажлыг хянан дагаж, хяналт тавьдаггүй бол чуулганы ажлын явц удаашрах нь гарцаагүй. Энэ нь үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн дийлэнх нь үнэхээр увайгүй, ачааны мэдрэмжгүй, ихэнхдээ сөрөг, идэвхгүй, хааш яаш байдаг учраас тэр юм. Хэрвээ ачааны мэдрэмж, ажлын чадамжтай хэн нэгэн ажлыг бодитой байдлаар хариуцаж, ажлын явцыг цаг тухайд нь олж мэдэж, үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудыг чиглүүлж, зааварлаж, сахилгажуулж, засдаггүй бол ажлын үр ашгийн түвшин маш доогуур, ажлын үр дүн маш муу байх нь зүйн хэрэг. Хэрвээ удирдагч, ажилчид үүнийг ч тодорхой харж чадахгүй бол тэнэг агаад сохор юм. Иймээс удирдагч, ажилчид ажлын явцыг цаг алдалгүй шалгаж, даган мөрдөж, ухамсарлаж, үүрэг гүйцэтгэж буй хүмүүст шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг судалж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд аль асуудлыг шийдвэрлэх ёстойг ойлгох ёстой. Эдгээр зүйл бүгд нэн чухал бөгөөд удирдагчаар ажиллаж буй хүн эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд чи жаахан өнгөц ажил хийчхээд үүргээ сайн гүйцэтгэлээ гэж боддог хуурамч удирдагч шиг байж болохгүй. Хуурамч удирдагчид ажилдаа хайхрамжгүй, хуумгай ханддаг, хариуцлагын мэдрэмжгүй, асуудал гарахад шийдвэрлэдэггүй, ямар ч ажил хийсэн зөвхөн өнгөцхөн харж, хааш яаш ханддаг; тэд зүгээр л сүржин үг хэлж, хоосон сургаал, дэмий яриа чалчиж, ажилдаа хэлбэрддэг. Ерөнхийдөө хуурамч удирдагчдын ажил хийдэг байдал ийм байдаг. Хэдийгээр антихристүүдтэй харьцуулахад хуурамч удирдагчид илт муу юм хийдэггүй, зориуд муу юм хийдэггүй ч ажлынх нь үр ашгийн үүднээс авч үзвэл тэднийг хааш яаш, ачаа үүрдэггүй, хариуцлагагүй, ажилдаа үнэнч бус ханддаг гэж тодорхойлох нь зүйтэй юм.
Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, зүйл бүрийн ажлын явцыг ойлгож, ухамсарладаггүй тухай бид дөнгөж сая нөхөрлөлөө. Чуулганы ажилд гардаг асуудал, бэрхшээлийн тухайд гэвэл, хуурамч удирдагчид тэдгээрийг ер тоодоггүй, эсвэл зүгээр л жаахан хоосон сургаал чалчиж, хэдэн уриа лоозон давтан хэлээд ам тагладаг. Бүх зүйлийн ажлын хувьд, тэд ажлын байранд биечлэн ирж, ажлыг ойлгож, хянан дагах гэж оролдож байхыг хүн хэзээ ч харахгүй. Тэнд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж байхыг нь харахгүй, тэнд ажлыг биечлэн чиглүүлж, хяналт тавьж ажилд алдаа, гажуудал гарахаас сэргийлж байхыг нь бүр ч харахгүй. Энэ бол хуурамч удирдагчдын ажилладаг хааш яаш байдлын хамгийн тод илрэл юм. Хэдийгээр хуурамч удирдагчид антихристүүд шиг чуулганы ажилд зориуд саад болж, үймүүлдэггүй, янз бүрийн муу юм хийж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулдаггүй ч элдэв янзын хааш яаш зан авир нь чуулганы ажилд асар их саад тотгор учруулж, улмаар янз бүрийн асуудал эцэс төгсгөлгүй гарч, шийдвэрлэгдэхгүй байдаг. Энэ нь чуулганы ажлын зүйл бүрийн явцад ноцтой нөлөөлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлдөг. Тийм хуурамч удирдагчдыг таягдан хаях ёстой биш гэж үү? Хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүй—тэдний хийдэг юм бүхэн сүр дуулиантай эхэлдэг ч эцэстээ замхарч дуусдаг. Тэдний гүйцэтгэдэг үүрэг роль нь ёслол нээгчийнхтэй адил: Тэд уриа лоозон хашхирч, хоосон сургаал номлодог бөгөөд ажлыг бусдад хуваарилж, хэн хариуцахыг зохицуулаад тэдний хувьд ажил нь дуусдаг. Тэд Хятадын хөдөө нутагт байдаг хангинасан чанга яригчтай адилхан—тэдний гүйцэтгэдэг үүрэг роль энэ хүрээнд л байдаг. Тэд бага зэрэг урьдчилсан ажил л хийдэг; ажлын үлдсэн хэсэгт тэд хаана ч харагддаггүй. Зүйл бүрийн ажил хэрхэн явагдаж байгаа, зарчимтай нийцэж байгаа эсэх, үр ашигтай байгаа эсэх зэрэг тодорхой асуултуудын тухайд гэвэл тэд хариултыг нь мэддэггүй. Тэд хэзээ ч жирийн гишүүдтэй гүнзгий харилцаж, ажлын байранд очиж, зүйл бүрийн ажлын явц, нарийн ширийнийг ойлгож, ухамсарладаггүй. Тиймээс хуурамч удирдагчид удирдагчаар ажиллах хугацаандаа саад учруулж, үймээн тарих, эсвэл янз бүрийн муу юм хийхээр зорьдоггүй байж болох ч үнэн хэрэгтээ тэд ажлыг саатуулж, чуулганы зүйл бүрийн ажлын явцыг удаашруулж, Бурханы сонгосон хүмүүсийг үүргээ сайн гүйцэтгэх, амь-оролт олж авах боломжгүй болгодог. Ийм маягаар ажиллаад тэд Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх зөв зам руу яаж хөтөлж чадах юм бэ? Энэ нь хуурамч удирдагчид ямар ч бодитой ажил хийдэггүйг харуулж байна. Тэд чуулганы ажлыг хэвийн ахиц дэвшлээр хангахын тулд хариуцах ёстой ажлаа даган мөрдөж, удирдамж, хяналт тавьж чаддаггүй; удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой чиг үүргийг гүйцэтгэж чаддаггүй, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж чаддаггүй. Энэ нь хуурамч удирдагчид үүрэг гүйцэтгэхдээ үнэнч бус, зүгээр л хааш яаш ханддаг гэдгийг баталгаажуулдаг; тэд Бурханы сонгосон хүмүүс болон Бурханыг Өөрийг нь хууран мэхэлж, Бурханы хүслийг гүйцэтгэхэд нөлөөлж, саад болдог. Энэ баримт бүгдэд илэрхий юм. Хуурамч удирдагч үнэхээр ажилдаа тэнцэхгүй байж болно; эсвэл ажлаасаа зайлсхийж, зориуд хааш яаш хандаж байж ч болно. Аль нь ч байлаа гэсэн, тэд чуулганы ажлыг будлиантуулдаг гэх баримт хэвээр үлдэнэ. Чуулганы ажлын зүйл бүрд өчүүхэн ч ахиц гардаггүй, хуримтлагдсан олон асуудал удаан хугацаанд шийдвэрлэгдэхгүй үлддэг. Энэ нь сайн мэдээний ажил түгэхэд нөлөөлөөд зогсохгүй, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ч ноцтой саад учруулдаг. Эдгээр баримт нь хуурамч удирдагчид бодитой ажил хийж чаддаггүйгээр үл барам, сайн мэдээ түгээх ажилд саад болж, чуулганд Бурханы хүслийг гүйцэтгэхэд тээг болдгийг харуулахад хангалттай юм.
Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь ажлын явцыг удаашруулж, үр дүнд нь нөлөөлөөд зогсохгүй, чуулганы ажилд ноцтой хохирол учруулж, маш их хүн хүч, эд материалын нөөц, санхүүгийн нөөцийг үрэн таран хийдэг. Иймээс хуурамч удирдагчид эдийн засгийн хохирлыг нөхөн төлөх ёстой. Зарим хүн: “Хэрвээ удирдагч, ажилчид ажлаа сайн хийгээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой бол хэн ч удирдагч, ажилчин байхыг хүсэхгүй шүү дээ” гэдэг. Тийм хариуцлагагүй хүмүүс удирдагч, ажилчин байх шаардлагыг хангахгүй. Мөс чанаргүй, эрүүл ухаангүй хүмүүс бол ёрын муу хүмүүс—ёрын муу хүмүүс удирдагч, ажилчин байхыг хүсэх нь төвөгтэй биш үү? Бурханы гэрийн ихэнх ажил эдийн засгийн зардалтай холбоотой байдаг тул тэдгээрийг тооцох шаардлагагүй гэж үү? Бурханы тахил нь хүмүүсийн дураараа үрэн таран хийж, сүйтгэж болох зүйл үү? Удирдагч, ажилчид Бурханы тахилыг үрэн таран хийх ямар эрхтэй юм бэ? Эдийн засгийн хохирол учруулсан бол нөхөн төлөх ёстой; энэ бол тун жам ёсны, үндэслэлтэй зүйл бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Жишээлбэл, нэг хүн нэг сард хийж дуусгах боломжтой ажил байлаа гэж бодъё. Хэрвээ энэ ажлыг хийхэд зургаан сар зарцуулсан бол үлдсэн таван сарын зардал нь хохирол болохгүй гэж үү? Би сайн мэдээ номлох тухай нэг жишээ хэлье. Нэг хүн үнэн замыг судлах хүсэлтэй бөгөөд түүнийг ердөө нэг сарын дотор л итгүүлж, дараа нь тэрээр чуулганд орж, үргэлжлүүлэн усалгаа, хангалт хүртэж, зургаан сарын дотор суурь тавьж чадах байлаа гэж бодъё. Гэвч сайн мэдээ номлож буй хүн энэ хэрэг дээр үл ойшоосон, хааш яаш хандлага гаргаж, удирдагч, ажилчид ч бас хариуцлагаа үл тоомсорлож, эцэст нь тэр хүнийг итгүүлэхэд хагас жил зарцуулдаг бол энэ хагас жил түүний аминд хохирол болохгүй гэж үү? Хэрвээ тэр хүн агуу гамшигтай тулгарч, үнэн зам дээр хараахан суурь тавиагүй байвал аюулд орох бөгөөд тэгвэл тэр хүмүүс түүнд өртэй болох биш үү? Тийм хохирлыг мөнгө, материаллаг зүйлсээр хэмжиж болохгүй. Хэрвээ тэр хүний үнэнийг ойлгох явцыг хагас жилээр саатуулж, суурь тавих, үүргээ гүйцэтгэж эхлэхийг нь хагас жилээр хойшлуулсан бол үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Удирдагч, ажилчид үүний хариуцлагыг хүлээж чадах уу? Хэн нэгний амийг саатуулсны хариуцлагыг хэн ч хүлээж чадахгүй. Нэгэнт хэн ч энэ хариуцлагыг хүлээж чадахгүй юм бол удирдагч, ажилчдын хувьд юу хийх нь зохистой вэ? Дөрвөн үг: Бүх хүч чадлаа дайчил. Юу хийхийн тулд бүх хүч чадлаа дайчлах вэ? Өөрийн хариуцлагыг биелүүлж, нүдээрээ харж чадах, оюун ухаандаа бодож чадах, хэв чанараараа хүрч чадах бүхнээ хийхийн тулд. Энэ бол бүх хүч чадлаа дайчилж буй явдал, үнэнч, хариуцлагатай байх явдал, удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой хариуцлага юм. Зарим удирдагч, ажилчин сайн мэдээ номлохыг ноцтой хэрэг гэж үздэггүй. Тэд “Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсоно. Хэн судалж, хүлээн авна, тэр хүн ерөөгдөнө; хэн судалж, хүлээн авахгүй байна, тэр хүн ерөөгдөхгүй бөгөөд гамшигт үхэх нь зүйн хэрэг!” гэж боддог. Хуурамч удирдагчид Бурханы санаа зорилгыг огтхон ч харгалзан үздэггүй, сайн мэдээний ажлын төлөө ачаа үүрдэггүй; бас чуулганд дөнгөж орсон шинэ хүмүүсийн төлөө хариуцлага хүлээдэггүй, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг нухацтай авч үздэггүй—тэд үргэлж байр суурийнхаа ашиг тусад ташуурахад анхаардаг. Хэчнээн олон хүн үнэн замыг судалж байсан ч тэд огт түгшдэггүй, үргэлж зүгээр л аргацаах сэтгэлгээ тээж, чөлөөндөө гарсан эзэн хаан юм уу албан тушаалтан шиг авирладаг. Ажил хэчнээн чухал, яаралтай байсан ч тэд хэзээ ч газар дээр нь очдоггүй, ажлын нөхцөл байдлыг асууж лавлаж, ойлгодоггүй, ажлыг хянан дагаж, асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд зүгээр л ажлыг зохицуулчхаад, өөрсдийнх нь ажил дууссан гэж боддог бөгөөд үүнийгээ ажил хийж байна гэж үздэг. Энэ нь хааш яаш байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь дээд, доод хүмүүсээ аль алийг нь хуурч байгаа хэрэг биш гэж үү? Тийм удирдагч, ажилчид Бурханаар ашиглуулахад тохирох уу? Тэд яг л агуу улаан лууны албан тушаалтнууд шиг биш гэж үү? Тэд “Удирдагч, ажилчин байна гэдэг нь албан тушаал хашиж байгаатай адилхан, хүн энэ байр суурийн ашиг тусыг эдлэх ёстой. Албан тушаал хаших нь надад энэ давуу эрхийг олгож, бүх хэрэг явдал дээр биечлэн очихоос чөлөөлдөг. Хэрвээ би үргэлж газар дээр нь очиж, ажлыг хянан дагаж, нөхцөл байдлыг ойлгодог байсан бол ямар ядаргаатай, ямар нэр хүндгүй байх билээ! Би тийм алжаал ядаргааг хүлээн зөвшөөрч чадахгүй!” гэж боддог. Хуурамч удирдагчид, хуурамч ажилчид яг ингэж ажилладаг, ямар ч бодитой ажил хийлгүйгээр зөвхөн тав тухад шунах, байр суурийн ашиг тусыг эдлэхэд л санаа зовдог, мөс чанар, эрүүл ухаан огт байдаггүй. Тийм шимэгчдийг үнэхээр таягдан хаях ёстой, тэд шийтгүүллээ ч гэсэн үүнийг хүртэх нь зүйн хэрэг! Зарим удирдагч, ажилчин олон жил чуулганы ажил хийсэн хэр нь сайн мэдээ номлож мэддэггүй, гэрчлэл хийж бүр ч чаддаггүй. Хэрвээ чи тэднээс Бурханы ажлын үзэгдлүүдтэй холбоотой бүх үнэнийг сайн мэдээний байнуудад нөхөрлөхийг хүсвэл тэд чаддаггүй. “Чи үзэгдлийн үнэнээр өөрийгөө зэвсэглэхийн тулд хүчин чармайлт гаргаж байсан уу?” гэж асуухад хуурамч удирдагчид “Би яагаад тийм хүчин чармайлт гаргах ёстой гэж? Би ийм өндөр байр суурьтай юм чинь тэр ажил надад зориулагдаагүй; үүнийг хийх өөр олон хүн бий” гэж бодолхийлдэг. Надад хэл дээ, тэд ямар гээчийн амьтад вэ? Тэд олон жил чуулганы ажлыг хийсэн хэр нь сайн мэдээ номлож мэддэггүй. Гэрчлэл хийх тухайд гэвэл, тэд өөрсдийнх нь оронд гэрчлэл хийх сайн мэдээний номлогч олох ёстой болдог. Удирдагч, ажилчны хувиар чи сайн мэдээ номлож, гэрчлэл хийж, эсвэл үзэгдлүүдтэй холбоотой үнэний талаар хүмүүстэй нөхөрлөж чадахгүй бол юу хийж чадах вэ? Чиний үүрэг хариуцлага юу вэ? Чи үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? Чи зүгээр л өөрт аль хэдийн байгаа зүйлээрээ амьдарч байна уу? Чамд юу байгаа юм бэ? Өөрт байгаа зүйлээрээ амьдрахыг хэн чамд зөвшөөрсөн юм бэ? Зарим сайн мэдээний багийн зааварлагч хэзээ ч бусдын сайн мэдээ номлож байхыг ажиглаж, сонсож үзээгүй байдаг. Тэд сонсох сонирхолгүй байдаг; тэд залхуурч, энэ нь дэндүү төвөгтэй гэж үздэг, мөн тэвчээргүй байдаг. Тэд чинь нөгөө удирдагчид—албан тушаалтнуудаас өөрцгүй—тиймээс эдгээр тодорхой ажлыг хийдэггүй; ах, эгч нараар хийлгэдэг. Зарим сайн мэдээний ажилтан хэв чанар сайтай, бүх зүйлд хичээнгүйлэн ханддаг, үзэгдлүүдтэй холбоотой зарим тодорхой үнэнийг ойлгохыг хүсдэг хүнтэй таарлаа гэж бодъё. Сайн мэдээний ажилтнууд тов тодорхой нөхөрлөж чадахгүй тул удирдагчдаасаа үүнийг хийхийг хүсдэг. Удирдагчид хэлэх үггүй болж, тэр ч бүү хэл шалтаг тоочиж, “Би энэ ажлыг өөрөө хэзээ ч хийж байгаагүй. Та нар хий; би арыг чинь даана. Ямар нэг асуудал гарвал би засахад чинь тусална; би та нарыг дэмжиж байна. Бүү санаа зов. Бидэнд Бурхан байхад айх юм юу байна? Хэн нэгэн үнэн замыг эрж хайх үед та нар үзэгдлүүдийн үнэний талаар гэрчилж, эсвэл нөхөрлөж болно. Би зөвхөн амь-оролтын үнэний талаар нөхөрлөх үүрэгтэй. Гэрчлэх ажил бол та нарын үүрэх хүнд ачаа, надад бүү найд” гэдэг. Сайн мэдээ номлохдоо гэрчлэл хийх эгзэгтэй мөч ирэх бүрд тэд нуугдчихдаг. Тэд өөрсдөд нь үнэн байхгүйг бүрэн мэдэж байгаа, тэгвэл яагаад үнэнээр өөрсдийгөө зэвсэглэхийн тулд хүчин чармайлт гаргадаггүй юм бэ? Үнэнгүй гэдгээ сайн мэдсээр байж яагаад үргэлж удирдагч болох гэж цөхрөлтгүй чармайдаг юм бэ? Тэд ямар ч авьяасгүй атлаа ямар ч албан тушаалыг хариуцан авах зүрх зоригтой—хэрвээ зөвшөөрвөл тэд эзэн хааны үүрэг ролийг ч хариуцан авах байсан—тэд дэндүү ичгүүргүй! Ямар ч түвшний удирдлагын алба хашсан ч тэд бодитой ажил хийж чадахгүй атлаа ямар ч мөс чанарын буруутгалыг мэдрэхгүйгээр байр суурийн ашиг тусыг эдэлж зүрхэлдэг. Тэд үнэхээр ичгүүргүй хүмүүс биш гэж үү? Хэрвээ чамаас гадаад хэлээр ярихыг хүсэхэд чи чадахгүй бол үүнийг ойлгож болно; гэхдээ үзэгдлүүдийн үнэн болон Бурханы санаа зорилгыг өөрийн эх хэл дээр нөхөрлөх нь боломжтой байх ёстой, тийм үү? Дөнгөж гурваас таван жил итгэсэн хүмүүс үнэнийг нөхөрлөж чадахгүй байхыг хэлтрүүлж болно. Гэтэл зарим нь 20 шахам жил Бурханд итгэсэн атлаа яагаад ч юм үзэгдлүүдийн талаарх үнэнийг нөхөрлөж чаддаггүй—тийм хүмүүс хэрэггүй хүмүүс биш гэж үү? Тэд хэнд ч хэрэггүй амьтад биш гэж үү? Хүн олон жил Бурханд итгэсэн мөртөө үзэгдлүүдийн талаарх үнэнийг хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй гэдгийг сонсоод Би гайхдаг. Үүнийг сонсоод та нарт юу гэж санагдаж байна вэ? Энэ санаанд багтамгүй биш гэж үү? Тэд энэ олон жилийн турш ажлаа яаж хийж ирсэн юм бэ? Хөгжим зохиох удирдамж өгөхийг хүсэхэд тэд яаж хийхээ мэддэггүй бөгөөд энэ мэргэжлийн талбар дэндүү хэцүү, жирийн хүн ойлгож чадахгүй зүйл гэж хэлдэг. Урлагийн бүтээл, эсвэл кино бүтээх ажилд удирдамж өгөхийг хүсэхэд тэд эдгээр ажил нь өөрсдийнх нь барахааргүй өндөр түвшний техникийн ур чадвар шаарддаг гэдэг. Туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихийг хүсэхэд тэд өөрсдийнх нь боловсролын түвшин хэтэрхий доогуур, яаж бичихээ мэддэггүй, хэзээ ч ийм дадлага хийж байгаагүй гэж хэлдэг. Хэрвээ тэд ийм төрлийн ажил хийж чадахгүй бол уучилж болно, гэхдээ сайн мэдээний ажил бол угаасаа тэдний үүргийн нэг хэсэг юм. Тэд энэ ажлыг дэндүү сайн мэддэг—үүнийг хийхэд тэдэнд амархан байх ёстой биш гэж үү? Үзэгдлүүдийн талаарх үнэнийг нөхөрлөхийн хамгийн чухал тал бол ажлын гурван үе шатны үнэнийг тодорхой нөхөрлөх явдал юм. Эхэндээ хүмүүс үүнийг хийх талаар нэг их туршлагагүй, төдийлөн сайн нөхөрлөж чадахгүй байж болох ч цаг хугацааны явцад дадлага хийснээр, үүнийг хийх тусмаа нөхөрлөхдөө улам сайн болж, цэгцтэй, товч ойлгомжтой, тодорхой хэлээр уран яруу ярьж чаддаг. Энэ нь удирдагчдын эзэмших ёстой мэргэжлийн ажлын тодорхой талбар биш гэж үү? Энэ нь загасыг хуурай газар амьдруулах гэж хүчилж байгаатай адил биш биз дээ? (Үгүй, тийм биш.) Гэхдээ тийм хуурамч удирдагчид энэ багахан ажлыг ч хийх чадваргүй байдаг. Тэгсэн атлаа тэд удирдагчаар ажилласаар л байх уу? Тэд яагаад тэр байр суурийг эзэлсэн хэвээр байгаа юм бэ? Зарим хүн: “Би бол бодол санаа нь мунгинасан, тодорхойгүй, логикгүй, үзэгдлүүдтэй холбоотой үнэний талаар тийм ч сайн ярьдаггүй хүн” гэдэг. Тийм байж чи сайн мэдээний ажилд гардаг янз бүрийн алдаа, гажуудлыг олж илрүүлж, шийдвэрлэж чадах уу? Хэрвээ чи тэдгээрийг олж илрүүлж чадахгүй бол шийдвэрлэж ч чадахгүй нь ойлгомжтой. Хуурамч удирдагчид сайн мэдээний ажлыг хариуцаж байхдаа шалгах, зааварлаж хянах ямар ч үүрэг роль гүйцэтгэдэггүй; тэд зүгээр л өөрсдийн доорх хүмүүсээр хүссэн юмыг нь хийлгэдэг, тэгснээр хэн боловч аливааг өөрийн хүссэнээр хийж, хүссэн хүндээ номлодог—ямар ч зарчим, стандарт баримталдаггүй. Зарим хүн санаан зоргоор үйлдэж, аливааг хийхдээ эрүүл ухаангүй, ялангуяа зарчимгүй байдаг ба бодлогогүйгээр буруу үйлдэл хийдэг. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг олж харж, тодорхойлж огт чаддаггүй.
Өмнөд Америк, Африкт сайн мэдээний ажлаар дамжуулан зарим ядуу хүнийг чуулганд авчирсан гэдэг. Энэ хүмүүст тогтмол орлого байхгүй, хангалттай хоол хүнс олж, амь зуухад ч асуудалтай байдаг. Тэгвэл яах ёстой вэ? “Бурханы санаа зорилго бол хүн төрөлхтнийг аврах, харин аврагдахын тулд хүн эхлээд хангалттай хоол хүнстэй байх ёстой, тийм үү? Тэгвэл Бурханы гэр тусламж үзүүлэх ёстой биш үү? Хэрвээ тэд Бурханд итгэдэг бол бид тэдэнд Бурханы үгийн хэдэн ном тарааж болно. Тэдэнд компьютер, утас байхгүй, тэгвэл тэд үүрэг гүйцэтгэхийг хүсвэл бид яах ёстой вэ? Жаахан асууж лавлаж, үүрэг гүйцэтгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа эсэхийг нь хар” гэж хэлсэн удирдагчид байсан. Асууж лавлаад, энэ хүмүүс одоохондоо мөнгөгүй байгаа ч хэрвээ мөнгөтэй, цадталаа идэж чаддаг байсан бол гарч сайн мэдээ номлож, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байгааг тогтоожээ. Эдгээр нөхцөл байдлыг ойлгосныхоо дараа удирдагчид тусламжийн мөнгө тарааж эхлэн, сар бүр олгодог болов. Энэ хүмүүсийн хоол, байр, тэр ч байтугай интернэтийн төлбөр, утас, компьютер болон бусад тоног төхөөрөмжийн худалдан авалтыг бүгдийг нь Бурханы гэрийн мөнгөөр төлсөн. Энэ хүмүүст мөнгө тараах нь сайн мэдээний ажлыг түгээхэд чиглээгүй, харин ч тэдний амин зуулгад тусламж үзүүлэхэд чиглэж байв. Энэ нь зарчимтай нийцэж байсан уу? (Үгүй, нийцээгүй.) Сайн мэдээ номлож байгаад амьжиргаагаа залгуулах аргагүй ядуу хүмүүстэй тааралдвал, тэд ажлын энэ үе шатыг хүлээн авч чадаж л байвал тэдэнд тусламж үзүүлэх ёстой гэсэн дүрэм Бурханы гэрт байдаг уу? Тийм зарчим бий юу? (Байхгүй.) Тэгвэл эдгээр удирдагч ямар зарчмаар тэдэнд тусламжийн мөнгө тараасан бэ? Бурханы гэрт мөнгө байгаа ч зарцуулах газар байхгүй гэж бодсон уу, эсвэл энэ хүмүүсийг хэтэрхий өрөвдөлтэй гэж үзсэн үү, эсвэл энэ хүмүүс сайн мэдээ түгээхэд тусална гэж найдсан уу? Тэдний жинхэнэ санаа зорилго яг юу байсан бэ? Тэд юунд хүрэх гэж оролдож байсан бэ? Утас, компьютер, амьжиргааны зардал тараах тухайд тэд асар их дур сонирхолтой байсан; бусдад тэтгэмж өгөх тийм ажилд оролцох нь тэдэнд таалагдсан, учир нь тэд энэ хүмүүст тал засаж, зүрх сэтгэлийг нь татах боломжтой болсон бөгөөд ийм төрлийн ажилд онцгойлон хичээл зүтгэл гаргаж, улам бүр лавшруулж, өчүүхэн ч ичгүүр сонжуургүй аашилсан. Энэ бол Бурханы мөнгийг ашиглан хүмүүст тал засаж, сэтгэлийг нь татаж буй хэрэг юм. Үнэндээ энэ ядуу хүмүүс Бурханд жинхэнээсээ итгээгүй; тэд зүгээр л гэдсээ дүүргэж, амь зуух арга зам олохоор оролдож байсан. Тийм хүмүүс үнэн юм уу авралыг олж авах гэж хайж байгаагүй. Бурхан энэ хүмүүсийг аврах уу? Зарим нь үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байсан ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин ч утас, компьютер авах, амьдралаа хялбарчлах хүсэлдээ хөтлөгдөж байсан. Гэвч хуурамч удирдагчид үүнийг тоогоогүй; хэн нэгэн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй л байх юм бол тэдэнд анхаарал тавьж, орон байр, хоол хүнсний мөнгө өгөөд зогсохгүй, компьютер, утас, янз бүрийн тоног төхөөрөмж худалдаж авч өгсөн. Гэхдээ энэ хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй болж таарсан. Хуурамч удирдагчид зүгээр л мөнгө цацаж байсан биш гэж үү? Тэд өгөөмөр зангаа харуулахын тулд Бурханы гэрийн мөнгийг ашиглаж байсан биш үү? (Тийм.) Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой ажил мөн үү? (Биш.) Тэд хуурамч удирдагчид байсан биш үү? Хуурамч удирдагчид сайн, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй дүр эсгэх дуртай байдаг. Хэрвээ чи сайхан сэтгэл гаргахыг хүсвэл болно, зүгээр л өөрийнхөө мөнгийг ашигла! Хэрвээ тэдэнд хувцас байхгүй бол хувцсаа тайлаад өг; Бурханы тахилыг бүү үр! Бурханы тахил нь сайн мэдээ түгээх ажилд зориулагдсан болохоос халамжийн тэтгэмж тараах, мэдээж ядууст тусламж үзүүлэхэд зориулагдаагүй. Бурханы гэр бол халамжийн байгууллага биш. Хуурамч удирдагчид бодитой ажил хийх чадваргүй, үнэн, эсвэл амиар хангаж бүр ч чадахгүй. Тэд хүмүүст тал засаж, өөрсдийн нэр хүнд, байр суурийг хадгалахын тулд Бурханы тахилыг ашиглан халамжийн тэтгэмж тараахад л анхаардаг. Тэд ичгүүргүй үрэн таран хийгчид, тийм биз дээ? Хэрвээ тийм хуурамч удирдагчдыг олж илрүүлбэл тэднийг цаг тухайд нь ил болгож, зогсоож чадах хүн байдаг уу? Хэн ч тэднийг зогсоох гэж босоогүй. Хэрвээ Дээрх олж мэдээд зогсоогоогүй бол Бурханы мөнгийг ашиглан хүмүүст тэтгэмж өгөх зуршил хэзээ ч төгсөхгүй байх байсан. Тэр ядуу хүмүүс гараа улам сунгаж, үргэлж илүү ихийг хүсдэг. Тэд ханаж цаддаггүй; чи хэчнээн ихийг өгсөн ч хэзээ ч хангалттай байдаггүй. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс аврагдахын тулд гэр бүл, ажил мэргэжлээ орхиж, үүргээ гүйцэтгэж чаддаг бөгөөд амьдралд нь бэрхшээл тулгарсан ч гэсэн Бурханы гэрээс байнга юм нэхэлгүйгээр өөрсдөө шийдвэрлэх арга замыг олж чаддаг. Тэд шийдвэрлэж чадах зүйлээ өөрсдөө шийдвэрлэж, шийдвэрлэж чадахгүй зүйлийнхээ төлөө Бурханд залбирч, итгэлдээ найдан туулдаг. Үргэлж Бурханаас гуйлга гуйж, амьжиргааны зардлаа Бурханы гэрээр хангуулж, тэжээлгэхийг хүлээдэг хүмүүс үнэхээр эрүүл ухаангүй! Тэд ямар ч үүрэг гүйцэтгэхийг хүсдэггүй атлаа амьдралаас таашаал авахыг хүсэж, гараа сунган Бурханы гэрээс юм нэхэхээ л мэддэг, тэгсэн ч гэсэн энэ нь хэзээ ч хангалттай байдаггүй. Тэд гуйлгачид биш гэж үү? Харин хуурамч удирдагчид—энэ тэнэгүүд—зүгээр л тэтгэмж өгсөөр байдаг, өгөхөө зогсоодоггүй, хүмүүсийн талархлыг олохын тулд үргэлж тал засаж, ийм үйлдэл Бурханыг алдаршуулдаг гэж хүртэл боддог. Эдгээр нь хуурамч удирдагчдын хийх хамгийн дуртай зүйл юм. Тэгвэл эдгээр асуудлыг тодорхойлж, эдгээр асуудлын мөн чанарыг нэвт харж чадах хүн бий юу? Ихэнх удирдагч хараагүй царайлж, “Ямартай ч би сайн мэдээний ажлыг хариуцдаггүй, би яагаад эдгээр зүйлийг анхаарах ёстой гэж? Миний мөнгө ямар зарцуулагдаж байгаа биш. Өөрийн минь халаасан дахь мөнгө л бүрэн бүтэн байвал болох нь тэр. Та нар өгөхийг хүссэн хүндээ өг, надад ямар хамаатай юм бэ? Тэртэй тэргүй тэр мөнгө ямар миний түрийвчинд орох биш” гэж боддог. Ийм хариуцлагагүй хүмүүс олон байдаг, гэхдээ Бурханы гэрийн ажлыг хамгаалж чаддаг нь хэд байна вэ?
Одоо хилийн чанад дахь сайн мэдээний ажил өргөн хүрээтэй явагдаж байна. Зарим улс оронд үнэнийг хүлээн авч чадах хүн илүү олон байдаг, харин зарим улсын хүн амын хэв чанар доогуур байдаг, үр дүнд нь үнэнийг хүлээн авч чадах хүн цөөн байдаг. Зарим улс орон итгэл үнэмшлийн эрх чөлөөгүй, үнэн зам болон Бурханы ажилд хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг ба олон хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй. Түүнчлэн, зарим улсын хүн ам хэт хоцрогдсон, тааруухан хэв чанартай тул яаж ч нөхөрлөсөн үнэнийг ойлгож чаддаггүй бөгөөд тэндхийн хүмүүс үнэнд хүрч чадахгүй мэт харагддаг. Ийм газарт сайн мэдээ номлож болохгүй. Гэвч сайн мэдээ номлодог хүмүүс асуудлын мөн чанарыг харж чаддаггүй; тэд үнэнийг хүлээн авч чадах хүмүүст номлодоггүй, харин амар хялбарыг нь үл тоон, хэцүү бэрхийг нь зорьдог. Тэд сайн мэдээний ажил аль хэдийн түгсэн, номлоход амархан газруудад номлодоггүй. Харин ядуу, хоцрогдсон газруудад очиж, хэв чанар хамгийн муутай, үнэнийг ухамсарлаж чадахгүй бүлэг хүмүүст, мөн шашны үзэл хамгийн ихтэй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг угсаатны бүлгүүдэд сайн мэдээ номлох гэж зүтгэсээр байдаг. Энэ нь гажуудал биш гэж үү? Жишээлбэл, Иудаизм болон гүн бат суурилсан зарим үндэстэн ястны шашин Христийн шашныг дайсан гэж үзэж, бүр хяхан хавчдаг. Ийм төрлийн улс орон, угсаатны бүлгийн хувьд сайн мэдээг номлож ер болохгүй. Яагаад болохгүй гэж? Учир нь номлоод нэмэргүй. Чи бүх хүн хүч, санхүүгийн болон материалын нөөцөө зарцуулсан ч гурав, тав, бүр арван жил ч ямар нэг дорвитой үр дүнгүй өнгөрч магадгүй. Ийм нөхцөл байдалд юу хийж болох вэ? Эхэндээ, сайн мэдэхгүй байхдаа оролдож үзэж болно; гэвч нөхцөл байдлыг—тэдэнд сайн мэдээ номлох нь өртөг өндөртэй ч эцэстээ сайн үр дүнд хүрэхгүй байж магадгүй гэдгийг тодорхой харсныхаа дараа өөр замыг буюу үр дүнд хүрч чадах замыг сонгох ёстой. Энэ нь удирдагч, ажилчдын нэвт харах ёстой зүйл биш гэж үү? (Мөн.) Гэвч хуурамч удирдагчид үүнийг ойлгодоггүй. Хилийн чанадад сайн мэдээг хаанаас эхэлж түгээх тухайд зарим нь: “Израилиас эхэл. Израиль Бурханы ажлын эхний хоёр үе шатны суурь байсан, тэнд заавал номлох ёстой. Хэчнээн хэцүү байсан ч бид тэдэнд тууштай номлох ёстой” гэж хэлдэг. Гэвч удаан хугацаанд номлосны дараа дорвитой үр дүн гарахгүй, урам хугарахад хүргэдэг. Энэ үед удирдагчид юу хийх ёстой вэ? Хэрвээ хэв чанартай, ачаа үүрдэг удирдагч байсан бол “Сайн мэдээ номлож байгаа маань ямар ч зарчимгүй байна; бид яаж нөхцөл байдалд дасан зохицохоо мэдэхгүй, харин зүгээр л төсөөлөлдөө үндэслэн аливааг хардаг—бид дэндүү гэнэн байна! Энэ хүмүүсийн тэнэг, гөжүүд, утгагүй байдал бидний бодож байснаас өөр байлаа. Тэд олон мянган жилийн турш Бурханд итгэж ирсэн учраас Бурханы сайн мэдээг хамгийн түрүүнд сонсох ёстой гэж бид бодсон ч буруу боджээ; тэд дэндүү утгагүй юм! Үнэндээ, Бурхан золин авралын ажлыг хийж байхдаа тэднийг аль хэдийн орхисон. Бид одоо буцаж очоод тэдэнд номлох нь дэмий зүтгэл гаргаж байгаа хэрэг; энэ нь хоосон хөдөлмөрлөж, тэнэг үйлдэл хийж байгаа хэрэг болно. Бид Бурханы санаа зорилгыг буруу ойлгожээ. Бурхан энэ хэрэг явдал дээр ажилладаггүй байхад хүмүүс бид ямар аргаар үүнийг хийж чадах юм бэ? Бид оролдоод үзсэн, гэхдээ яаж ч номлоод тэд үнэн замыг хүлээн авахгүй байна. Бид одоохондоо үүнийг орхиж, тэднийг хойш тавиад, түр хугацаанд анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Хэрвээ эрж хайхад бэлэн хүмүүс байвал бид тэднийг угтан авч, тэдэнд Бурханы ажлыг гэрчилнэ. Хэрвээ эрж хайдаг хүн байхгүй бол бид идэвх санаачилга гарган тэднийг хайх шаардлагагүй” гэж хэлэх байсан. Энэ сайн мэдээ номлох зарчим биш гэж үү? (Мөн.) Тэгвэл хуурамч удирдагч зарчмыг баримталж чадах уу? (Үгүй.) Хуурамч удирдагчид хэв чанар муутай, асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй; тэд: “Израильчууд бол Өөрийнх нь сонгосон хүмүүс гэж Бурхан хэлсэн. Бид ямар ч үед тэднийг хэзээ ч орхиж болохгүй. Тэд эн тэргүүнд байх ёстой; бид бусад улс орны хүмүүст номлохоосоо өмнө тэдэнд эхэлж номлох хэрэгтэй. Хэрвээ Бурханы ажил Израильд түгвэл ямар агуу алдар суу байх бол! Бурхан алдрыг Израилаас Зүүн зүгт аваачсан, бид тэр алдрыг Зүүн зүгээс Израильд буцааж аваачиж, Бурхан эргэж ирснийг тэдэнд харуулах ёстой!” гэж хэлнэ. Энэ зүгээр л нэг уриа лоозон биш гэж үү? Энэ нь баримттай нийцэж байна уу? Энэ бол сүнслэг ойлголтгүй хүмүүсийн хэлдэг зүйл юм. Бодитой ажил хийдэггүй тэр хуурамч удирдагчид яадаг вэ? Тэд эдгээр зүйлд анхаарал хандуулдаггүй. Сайн мэдээ номлодог хүмүүс энэ асуудлаас болж удаан хугацаанд зовж, болих, үргэлжлүүлэн номлохын хооронд сэтгэл хоёрдож, яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байдаг. Хуурамч удирдагчид энэ бол асуудал гэдгийг огт ухамсарладаггүй. Энэ хүмүүс замгүй байгаадаа санаа зовж байгааг хараад тэд: “Юундаа санаа зовсон юм бэ? Бидэнд үнэн, туршлагын гэрчлэл бий; зүгээр л тэдэнд номло!” гэж хэлдэг. Хэн нэгэн: “Та ойлгохгүй байна, энэ хүмүүст номлоход үнэхээр хэцүү” гэдэг. Удирдагчдын шийдвэрлэх шаардлагатай ноцтой асуудал ажил дээр гарахад удирдагчид зүгээр л уриа лоозон хашхирч, хоосон үг ярьсаар байдаг. Энэ нь удирдагчдад байх ёстой зан авир мөн үү? Сайн мэдээний ийм боломжит байнуудад номлох ёстой эсэхийг асуухад тэд: “Хүн бүрд номлох ёстой, ялангуяа израильчуудад заавал номлох ёстой” гэдэг. Та нар энэ үгэнд ямар нэг асуудал байгааг сонсож байна уу? Энэ бол өөрсдийнх нь шийдвэрлэх ёстой, сайн мэдээний ажил дахь гажуудал, доголдол гэдгийг тэд мэддэг үү? Энэ ямар ч нэмэргүй амьтад мэдэхгүй, сүржин үг чалчиж, уриа лоозон хашхирсан хэвээр байдаг, тэд үнэхээр хэрэггүй хог новш! Гэсэн ч тэд өөрсдийгөө сүйхээтэй, хэв чанартай, ухаантай гэж боддог. Ажилд ийм том доголдол, гажилт гарсан гэдгийг тэд мэдээ ч үгүй байж, үүнийг шийдвэрлэж эхэлж чадна гэж үү? Тэгэх бүр ч боломжгүй. Сайн мэдээ номлодог хүмүүс бүгд санаа зовж шаналдаг; сайн мэдээний ажилд нөлөөлж, саад болж, саадгүй явуулж чадахгүй байхад уг хуурамч удирдагчид ажилд гарч буй гажуудлын талаар гайхмаар нь юу ч мэддэггүй. Ихэнх хүн ажилдаа асуудал, гажуудалтай тулгарах үедээ ихэвчлэн тоодоггүй, анзаардаггүй, буруу арга барилаараа дөргүй бух шиг гөжүүдлэн зүтгэсээр байдаг. Хэрвээ удирдагч, ажилчид ч бас нөхцөл байдлыг цаг тухайд нь ойлгож, ухамсарлахгүй бол асуудал ноцтой болж, ажлын ахиц дэвшилд нөлөөлж, ихэнх хүн асуудлыг олж илрүүлж чадах үед удирдагч, ажилчид балмагддаг. Энэ нь удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа цалгардуулснаас болдог. Тэгвэл ийм ноцтой үр дагавраас хэрхэн зайлсхийж болох вэ? Удирдагч, ажилчид ажлыг тогтмол шалгаж, ажлын одоогийн байдал, явцыг цаг тухайд нь ойлгох ёстой. Хэрвээ ажлын үр ашиг өндөр биш байгааг олж мэдвэл аль хэсэгт доголдол, асуудал байгааг харж, “Яг одоо энэ хүмүүс завгүй харагдаж байгаа ч яагаад ямар ч илэрхий үр ашиг алга байна вэ? Жишээ нь сайн мэдээний багийн ажил байна; өдөр бүр маш олон хүн сайн мэдээ номлож, гэрчлэл хийж, зарим хүн энэ ажилд хамтран ажиллаж байхад яагаад сар бүр олон хүн олж авдаггүй юм бэ? Аль хэсэгт асуудал байна вэ? Хэн асуудал үүсгэж байна вэ? Энэ гажуудал яаж үүссэн бэ? Хэзээнээс эхэлсэн бэ? Би баг бүр дээр очиж, хүн бүр одоо юу хийж байгаа, одоогийн сайн мэдээний боломжит байнууд ямар байгаа, сайн мэдээ номлох чиглэл зөв байгаа эсэхийг олж мэдэх хэрэгтэй; би энэ бүгдийг баталгаажуулах шаардлагатай” гэж тунгаан бодох ёстой. Зөвлөлдөж, нөхөрлөж, хэлэлцсэнээр ажил дахь гажуудал, доголдол аажмаар тодорхой болдог. Асуудлыг олж илрүүлмэгцээ зүгээр орхиж болохгүй; шийдвэрлэх ёстой. Тэгвэл ажилд гарч буй зарим асуудал, гажилт, доголдлыг ямар төрлийн удирдагчид олж илрүүлж чадах вэ? Эдгээр удирдагч ачаа үүрч, хичээнгүй байж, тодорхой ажлын нарийн ширийн юм бүхэнд оролцох хэрэгтэй; хэсэг бүрийг хянан дагаж, ойлгож, ухамсарлах; хүн бүр юу хийж байгааг тогтоож, аль ажилд хэдэн хүн тохиромжтой, зааварлагчид нь хэн болох, энэ хүмүүсийн хэв чанар ямар болох, ажлаа сайн хийж байгаа эсэх, тэдний үр ашиг ямар байгаа, ажил хэрхэн урагшилж байгаа гэх мэтчилэн—энэ бүх зүйлийг тодруулах ёстой. Үүнээс гадна, сайн мэдээний ажлын хамгийн чухал хэсэг бол сайн мэдээ номлогчид үнэнтэй эсэх, хүмүүсийн үзэл, асуудлыг шийдвэрлэхийн тулд үзэгдлийн үнэнийг тодорхой нөхөрлөж чадах эсэх, сайн мэдээний боломжит байнуудыг бүрэн үнэмшүүлэхийн тулд дутагдаж буй зүйлээр нь хангаж чадах эсэх, сайн мэдээний боломжит байнуудад Бурханы дуу хоолойг илүү их сонсгохын тулд үнэнийг нөхөрлөхдөө харилцан ярианы хэлбэрийг ашиглаж чадах эсэх юм. Жишээлбэл, хэрэв сайн мэдээний нэг бай Бурхан бие махбодтой болохын ач холбогдлын талаарх үнэнийг мэдэхийг хүссэн ч сайн мэдээний тодорхой нэг номлогч үргэлж Бурханы ажлын ач холбогдлын тухай, шашны үзэл гэж юу болох тухай ярьдаг бол энэ нь асуудал биш гэж үү? Хэрвээ хүн зүгээр л хэрхэн аврагдаж чадах, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний агуулга юу болохыг мэдэхийг хүсэж байвал энэ нь Бурханы ажлын гурван үе шаттай холбоотой үзэгдлийн үнэнийг нөхөрлөх цаг биш гэж үү? (Тийм.) Гэвч энэ сайн мэдээ номлогч үргэлж Бурханы гэсгээлт, шүүлтийн тухай, хүмүүсийн завхарсан зан чанарт биеэ тоосон зан, ов мэхтэй, хорон муу байдал багтдаг гэж Бурхан ил болгосон тухай болон иймэрхүү өөр сэдвээр ярьсаар байдаг. Нөгөө тал нь Бурханы ажлыг хүлээн авахаас өмнө уг сайн мэдээ номлогч түүнд гэсгээлт, шүүлтийн тухай ярьж, завхарсан зан чанарыг нь ил болгож эхэлдэг. Үүний үр дүнд нөгөө хүн эгдүүцэж, хүссэн зүйлээ авч чадахгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудал нь шийдэгдээгүй хэвээр үлддэг; тэд сонирхохоо больж, үргэлжлүүлэн судлахыг хүсдэггүй. Энэ нь сайн мэдээ номлогчийн асуудал биш гэж үү? Сайн мэдээ номлогч үнэнийг ойлгодоггүй, эсвэл сүнслэг ойлголтгүй тул нөгөө хүнд юу хэрэгтэйг огт мэддэггүй, голыг нь олж ярьдаггүй, баахан дэмий ярьж, сайн мэдээний байны асуудлыг огт шийдвэрлэдэггүй—ийм маягаар сайн мэдээ номлоод яаж хүмүүсийг олж авч чадах юм бэ?
Хуурамч удирдагчид ажилд нь ямар ч асуудал тулгарсан, үл тоомсорлодог. Сайн мэдээний ажилд ямар ч асуудал гарсан, ёрын муу хүмүүс энэ ажлыг яаж ч үймүүлж, нөлөөлсөн, тэд өөрсдөд нь ямар ч хамаагүй юм шиг огт анхаарал хандуулдаггүй. Хуурамч удирдагчид ажилдаа мунгинасан байдаг; тодорхой нэг хүн үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй байгаа эсэх, үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхээс үл хамааран тэд хяналт тавьдаггүй, шалгалт хийдэггүй, үр дагаврыг нь үл харгалзан хүмүүсийг дур зоргоор нь авирлуулдаг. Энэ нь сайн мэдээний ажилд гарсан гажуудал, доголдол хэзээ ч шийдвэрлэгдэхгүй байх, үнэн замыг эрж хайдаг тоо томшгүй олон хүн эцэст нь алга болж, аль болох хурдан Бурханы өмнө хүргэгдэх боломжгүй болоход хүргэдэг. Зарим хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа, “Үнэндээ, гурван жилийн өмнө хэн нэгэн хүн надад сайн мэдээ номлосон. Би хүлээн авахыг хүсээгүй, эсвэл сөрөг суртал ухуулгад итгэсэн юм биш; надад номлосон хүн зүгээр л маш хариуцлагагүй байсан. Тэр хүн миний асуусан асуултад хариулж чадаагүй, намайг үнэнийг эрж хайхад тэрээр үнэнийг тодорхой нөхөрлөөгүй, зөвхөн хэрэггүй хэдэн үг хэлсэн. Үүний үр дүнд би урам хугаран явахаас өөр аргагүй болсон” гэж хэлдэг. Гурван жилийн дараа онлайнаар судалж, дараа нь ах, эгч нартай хамт эрж хайж, нөхөрлөсний дараа энэ хүмүүс зүрх сэтгэл дэх бүх үзэл, төөрөгдлөө нэг нэгээр нь шийдвэрлэж, энэ бол Бурхан гарч ирж, ажил хийж буй хэрэг гэдгийг бүрэн баталгаажуулж, үүнийг хүлээн авсан. Энэ бол тэд өөрсдөө эрж хайж, судалсны үр дүнд Бурханы ажлыг хүлээн авсан хэрэг юм. Сайн мэдээ номлосон хүн гурван жилийн өмнө үнэнийг тодорхой нөхөрлөж, үзэл, асуултыг нь шийдвэрлэж чадсан бол тэд гурван жилийн өмнө хүлээн авах байсан. Энэ гурван жилийн хугацаанд амийн өсөлт нь хэр их саатсан бол! Үүнийг сайн мэдээ номлодог хүмүүс үүрэг хариуцлагаа цалгардуулсан хэрэг гэж үзэх ёстой бөгөөд энэ нь тэд үнэнийг ойлгодоггүйтэй шууд холбоотой. Зарим сайн мэдээний ажилчин өөрсдийгөө үнэнээр зэвсэглэхэд ер анхаарлаа төвлөрүүлдэггүй, хүмүүсийн үзэл, эсвэл бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр зарим хоосон сургаалыг чалчиж л чаддаг. Үүний үр дүнд олон хүн сайн мэдээг сонсох үедээ цаг тухайд нь хүлээн авдаггүй, амийн өсөлтөө хэдэн жилээр саатуулдаг. Сайн мэдээний ажил хариуцсан удирдагчид хангалтгүй удирдамж, дутуу дулимаг хяналтынхаа улмаас үүнд хариуцлага хүлээнэ гэдгийг хэлэх ёстой. Хэрвээ удирдагч, ажилчид үнэхээр ачаа үүрч, арай илүү зовлонг тэвчиж, үнэнийг илүү их нөхөрлөх дадлага хийж, арай илүү үнэнч байдал харуулж, үнэний бүх талыг тодорхой нөхөрлөж, ингэснээр сайн мэдээний ажилчид хүмүүсийн үзэл, эргэлзээг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаг бол сайн мэдээ номлохын үр дүн улам бүр сайжирна. Энэ нь үнэн замыг судалж буй илүү олон хүнд Бурханы ажлыг арай эрт хүлээн авч, Бурханы өмнө эргэн ирж, Бурханы авралыг илүү хурдан хүртэх боломжийг олгоно. Хуурамч удирдагчид үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулж, бодитой ажил хийдэггүй, эсвэл ажлыг хянан дагаж, хяналт тавьдаггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чаддаггүйгээс болж л чуулганы ажил саатдаг. Мэдээж, эдгээр хуурамч удирдагч байр суурийн ашиг тусад ташуурч, үнэнийг огт эрэлхийлдэггүй, сайн мэдээ түгээх ажлыг хянан дагаж, зааварлаж, удирдан чиглүүлэхийг хүсдэггүйгээс болж ажил удаан явагдаж, хүний бий болгосон олон гажуудал, утгагүй явдал, бодлогогүй буруу үйлдлийг цаг тухайд нь засаж, шийдвэрлэж чаддаггүй бөгөөд энэ нь сайн мэдээ түгээх үр дүнд ноцтой нөлөөлдөг. Эдгээр асуудлыг Дээрх олж мэдээд, удирдагч, ажилчдад эдгээрийг засах ёстойг нь хэлэх үед л эдгээр асуудал засагддаг. Эдгээр хуурамч удирдагч сохор хүмүүсийн адилаар ямар ч асуудлыг олж мэдэж чаддаггүй, юм хийх арга барилд нь ямар ч зарчим байдаггүй атал өөрсдийн алдааг ухамсарлаж чаддаггүй бөгөөд Дээрх тэднийг засах үед л алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл эдгээр хуурамч удирдагчийн учруулсан хохирлын хариуцлагыг хэн үүрч чадах вэ? Тэднийг албан тушаалаас нь буулгасан ч тэдний учруулсан хохирлыг хэрхэн нөхөх вэ? Тиймээс ямар ч бодит ажил хийж чадахгүй хуурамч удирдагчид байгааг олж мэдвэл тэднийг цаг алдалгүй халах ёстой. Зарим чуулганд сайн мэдээний ажил онцгой удаан явагддаг бөгөөд энэ нь зүгээр л хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, мөн тэдний зүгээс үүрэг хариуцлагаа цалгардуулж, алдаа гаргасан тохиолдол хэт олон байдагтай холбоотой.
Хуурамч удирдагчдын хийдэг янз бүрийн ажилд бүгдэд нь тэдний шийдвэрлэж, засаж, залруулах шаардлагатай олон тооны асуудал, гажуудал, дутагдал үнэндээ байдаг. Гэвч эдгээр хуурамч удирдагч ачааны мэдрэмжгүй, ямар ч бодитой ажил хийлгүйгээр зөвхөн байр суурийнхаа ашиг тусад ташуурдаг учраас эцэст нь ажлыг холион бантан болгодог. Зарим чуулганд хүмүүс нэгдмэл санаатай бус, хүн бүр нэг нэгнээ сэжиглэн, сэрэмжилж, хорлохын хажуугаар бүгд Бурханы гэрээс таягдан хаягдахаас айдаг. Эдгээр нөхцөл байдалтай тулгараад хуурамч удирдагчид тэдгээрийг шийдвэрлэхээр хөдөлдөггүй, ямар ч бодитой, тодорхой ажил хийж чаддаггүй. Чуулганы ажил зогсонги байдалд орсон ч хуурамч удирдагчид үүнд ерөөсөө бухимддаггүй, өөрсдийгөө хангалттай их ажил хийсэн, чуулганы ажлыг саатуулаагүй гэж бодсоор байдаг. Ийм хуурамч удирдагчид үндсэндээ амийг хангах ажил хийж чаддаггүй, бодитой асуудлуудыг үнэний дагуу шийдвэрлэж ч чаддаггүй. Тэд зөвхөн Дээрхээс тусгайлан даалгаж, тодорхойлж өгсөн багахан ерөнхий ажлыг л гүйцэтгэдэг бөгөөд ажлаа ганцхан Дээрхийн төлөө хийж байгаа мэт байдаг. Дээрхийн үргэлж шаардсаар ирсэн чуулганы үндсэн ажил болох амийг хангах ажил, хүмүүсийг хөгжүүлэх ажил, эсвэл Дээрхээс өгсөн зарим нэг тусгай үүрэг даалгаврын тухайд гэвэл тэд яаж хийхээ мэддэггүй, хийж ч чаддаггүй. Тэд эдгээр ажлыг бусдад даалгачхаад л өөрсдийнх нь ажил дууссан гэж үздэг. Тэд яг Дээрхийн зааварчилснаар л хийдэг бөгөөд зөвхөн шахсан үед л бага зэрэг үйлдэл хийдэг; эс бөгөөс идэвхгүй, хааш яаш байдаг—эдгээр нь хуурамч удирдагч юм. Хуурамч удирдагч гэж юу вэ? Товчхондоо, энэ бол бодитой ажил хийдэггүй, удирдагчийн хувиар ажлаа хийдэггүй, нэн чухал, үндсэн ажлаа хийхдээ үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулж, ямар ч арга хэмжээ авдаггүй хүн юм—энэ бол хуурамч удирдагч. Хуурамч удирдагчид зөвхөн өнгөц ерөнхий ажил хэргээр өөрсдийгөө завгүй байлгаж, үүнийгээ бодитой ажил хийж байна гэж андуурдаг бөгөөд үнэн хэрэгтээ удирдагчийн ажил болон Бурханы гэрээс даалгасан нэн чухал ажлын алийг нь ч сайн хийдэггүй. Үүнээс гадна, чуулганы ажлын янз бүрийн зүйлд удирдагчийн шийдвэрлэх ёстой асуудал байнга гардаг ч тэд тэдгээрийг шийдвэрлэж чаддаггүй, ихэвчлэн зайлсхийх хандлага баримталдаг бөгөөд ах эгч нар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн үедээ тэднийг олж чаддаггүй. Тэд удирдагчийг олж дөнгөлөө гэхэд, удирдагч нь ажлаа хийгээд хэтэрхий завгүй байна гэж шалтаглан булзааруулж, ах эгч нарт асуудлаа биеэ даан шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг өөрсдөө уншиж, үнэнийг эрж хай гэж хэлээд, гар бие оролцохгүй байх хандлага баримталдаг. Энэ нь эцсийн дүндээ хэт олон шийдэгдээгүй асуудал хуримтлагдахад хүргэж, ажлын бүх зүйлийн явцыг зогсоож, чуулганы ажлыг зогсонги байдалд оруулдаг. Энэ бол хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүйн үр дагавар юм. Хуурамч удирдагчид үндсэн үүрэг хариуцлагадаа хэзээ ч нухацтай, хичээнгүйлэн ханддаггүй, янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ч эрж хайдаггүй. Энэ нь хуурамч удирдагчид бодитой ажил хийж, аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь гарцаагүй гэсэн үг. Хуурамч удирдагчдын сайн хийдэг зүйл бол бичиг үсэг, хоосон сургаал номлож, уриа лоозон хашхирч, бусдыг ятгаж, ерөнхий ажил хэргээр өөрсдийгөө завгүй байлгахад л анхаарах явдал. Бурханы гэрээс тэдэнд даалгасан чуулганы үндсэн ажил болох амийг хангах, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөх гэх мэт ажлын тухайд тэд яаж хийхээ мэддэггүй, яаж хийхийг сурах гэж дадлага хийдэггүй, ямар ч бодит асуудлыг шийдвэрлэж чаддаггүй—эдгээр нь хуурамч удирдагч юм.
Кино зохиол бичих, туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих болон бусад тодорхой үүрэг даалгавар гэх мэт бичвэрт суурилсан ажлыг залж чиглүүлэхийг зарим хуурамч удирдагчаас хүсэхэд тэд энэ нь ердөө л удирдамж юм чинь бид ямар ч бодитой ажил хийх хэрэггүй гэж бодоод оронд нь зүгээр л сэлгүүцдэг. Тэд: “Жан аа, чиний нийтлэл ямар шатандаа явна вэ?’” гэдэг. “Бараг дуусаж байна.” “Ли, тэр кино зохиолыг бичихэд чамд ямар нэг бэрхшээл тулгарч байна уу?” “Тийм ээ, та надад туслаад шийдвэрлэж өгч чадах уу?” “Та нар хоорондоо ярилц. Илүү их залбир.” Эдгээр хуурамч удирдагч ах эгч нарыг залж чиглүүлж, дэмжиж чаддаггүйгээр үл барам өөрсдийнхөө ажлыг сайн хийхэд анхаарлаа төвлөрүүлдэггүй, үргэлж сэлгүүцэн, тав тухтай, амар хялбар амьдардаг. Өнгөн дээрээ тэд ажлыг шалгаж байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ ямар ч асуудал шийдвэрлэдэггүй—тэд бол үнэндээ хүнд сурталтнууд юм! Шүтлэггүй ертөнцийн зарим улс орны чадварлаг албан тушаалтнууд адилхан завхарсан хүмүүс хэдий ч энэ хуурамч удирдагчдаас хамаагүй дээр бөгөөд эдгээр хуурамч удирдагч хариуцлагын мэдрэмжгүй байдаг. Жишээлбэл, цар тахал дэгдсэний дараа дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Эцэст нь эдгээр улс орны ихэнх нь Тайваны урьдчилан сэргийлэх хүчин чармайлт үр дүнтэй байсныг хүлээн зөвшөөрсөн, энэ нь Тайваны засгийн газрын албан тушаалтнууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах ажлаа хамгийн өндөр стандартаар, маш нарийн нягт гүйцэтгэснийг харуулж байна. Шашнаас ангид ертөнцийн улс орны хувьд, завхарсан хүн төрөлхтний дундах албан тушаалтан, улс төрчдийн хувьд, ажлыг хамгийн өндөр стандартаар, ийм нарийн нягт гүйцэтгэж байгаа нь үнэхээр биширмээр. Европын олон албан тушаалтан Тайванд очиж, суралцахыг хүсэж байсан; энэ өнцгөөс харвал Тайваны засгийн газрын албан тушаалтнууд бусад улс орныхоос хамаагүй илүү дээр байсан. Ихэнх албан тушаалтан нь бодитой ажил хийх чадвартай, үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг байсан нь л эдгээр албан тушаалтан стандартад нийцэж байсныг нотолдог. Чуулганы зарим удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш ханддаг, тэднийг яаж ч зассан үр дүнгүй байдаг. Эдгээр удирдагч, ажилчны ёс жудаг бодитой ажил хийж чаддаг шүтлэггүй ертөнцийн албан тушаалтнуудынхтай ч дүйцэхгүй гэж Надад санагддаг. Тэдний ихэнх нь Бурханд итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг ч үнэн хэрэгтээ төлөөс төлөхийг хүсдэггүй. Тэднийг маш их үнэнээр хангаж байхад үүргээ гүйцэтгэхдээ хандах хандлага нь ийм л байдаг. Үр дүнд нь тэд бүгд хуурамч удирдагчид болсон ба шилдэг төрийн албан хаагчидтай харьцуулахад хамаагүй дутуу дулимаг байдаг! Хүмүүст тавьдаг Миний шаардлага үнэндээ өндөр биш; Би хүмүүсээс хэт олон үнэнийг ойлгохыг, эсвэл хэт өндөр хэв чанартай байхыг шаарддаггүй. Хамгийн наад захын стандарт бол мөс чанартай үйлдэж, үүрэг хариуцлагаа биелүүлэх явдал юм. Өөр юу ч хэлэхгүй байсан ч чи ядаж өдөр тутмынхаа хоол хүнс болон Бурханы чамд өгсөн даалгавартай нүүр тулж чаддаг байх ёстой; энэ л хангалттай. Гэвч Бурханы ажил өнөөг хүртэл хийгдсээр ирсэн бөгөөд мөс чанартай үйлдэж чадах хүн олон байна уу? Ардчилсан орнуудын зарим албан тушаалтан чин сэтгэлээсээ ярьж, үйлддэгийг Би хардаг. Тэд хэтрүүлж ярьдаггүй, сүржин онол ярьдаггүй, яриа нь тун нягт нямбай, үнэн сэтгэлийнх байдаг бөгөөд олон бодитой хэрэг явдлыг зохицуулж чаддаг. Тэдний ажил үнэндээ нэлээд сайн, үнэхээр ёс жудаг, хүн чанарыг нь тусгасан байдаг. Одоо чуулган дахь удирдагч, ажилчдын ихэнхийг харахад, тэд ажлаа оромдож, хааш яаш ханддаг, төдийлөн сайн үр дүнд хүрээгүй, үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлээгүй. Удирдагч болсныхоо дараа тэд шашны албан тушаалтан болж, ихэмсэглэн сууж, тушаал өгдөг, хүнд сурталтнууд болж хувирдаг. Тэд зөвхөн байр суурийнхаа ашиг тусыг эдлэхэд л анхаарлаа төвлөрүүлж, хүн бүр өөрсдийг нь дагаж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бодитой асуудлыг шийдвэрлэхийн тулд чуулганы жирийн гишүүдтэй гүнзгий харилцах нь ховорхон. Зүрх сэтгэлдээ тэд Бурханаас улам бүр холдож байгаа. Ийм төрлийн хуурамч удирдагч, хуурамч ажилчид огтхон ч аврагдашгүй! Би үнэнийг ийм уйгагүй нөхөрлөсөн ч эдгээр удирдагч, ажилчин үүнийг ойлгодоггүй, өөрсдийн эндүү ташаа бодол санаатайгаа зөрүүдлэн зууралдаад сэтгэл нь хөдөлдөггүй. Үүрэгтээ хандах хандлага нь үргэлж хааш яаш байдаг бөгөөд гэмших өчүүхэн ч санаа байдаггүй. Энэ хүмүүс мөс чанаргүй, эрүүл ухаангүй, огт хүн биш гэдгийг Би хардаг! Тэгээд Би тунгаан боддог: Ийм төрлийн хүмүүст эдгээр үнэнийг ахин дахин нөхөрлөх шаардлагатай хэвээр гэж үү? Би ийм тодорхой нөхөрлөх хэрэгтэй юу? Би энэ зовлонг тэвчих хэрэгтэй юу? Эдгээр үг илүүц үү? Жаахан бодсоны эцэст Би мөн л ярих ёстой гэж шийддэг, учир нь эдгээр үг өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүст ямар ч нөлөөгүй хэдий ч хэв чанар нь арай дорд хэр нь үнэнийг хүлээн авч, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадах хүмүүст хэрэгтэй. Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, хариуцлагаа биелүүлдэггүй ч үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эдгээр үг, хэрэг явдлаас сургамж, урам зориг авч, хэрэгжүүлэлтийн замыг олох болно. Амь-оролт тийм ч амар биш; хэн нэгэн дэмжиж, хангахгүй бол, үнэний тал бүрийг задалж, тодруулахгүй бол хүмүүс маш сул дорой болж, ихэвчлэн арга мөхөстсөн, тээнэгэлзсэн, сөрөг, идэвхгүй байдалд ордог. Тиймээс эдгээр хуурамч удирдагчийг харахаараа олон удаа Би тэдэнтэй нөхөрлөхөөс зүрх алддаг. Гэсэн хэдий ч, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг хүмүүсийн туулсан зовлон, төлсөн төлөөсийг бодохоороо Би бодлоо өөрчилдөг. Үүнээс өөр ямар ч шалтгаан байхгүй: 30-50 хүн, эсвэл ядаж 8-10 хүн ч гэсэн үүргээ гүйцэтгэхдээ чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж, үнэнч байж, сонсож, дуулгавартай дагах хүсэлтэй байвал эдгээр үгийг ярих нь үнэ цэнтэй. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүст ярьж, нөхөрлөх ямар ч урам зориг Надад байхгүй; ийм хүмүүстэй ярилцах ядаргаатай, үр дүнгүй санагддаг. Та нарын ихэнх нь үнэнийг эрэлхийлдэггүй, үүрэгтээ төлөөс төлдөггүй—та нарт ачаа, үнэнч байдал байхгүй, үйлдэл хийхдээ зүгээр л оромдож, ерөөл хүртэнэ гэж найдсандаа дурамжхан юм хийдэг. Эдгээр үгийг сонсох нь үнэндээ та нарын хувьд хүртэх эрхгүй ивээл юм. Та нар үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, үнэхээр төлөөс төлдөг, үнэнч байдал, ачаатай, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүсийн ачаар л энэ үгийг сонсож байгаа. Энэ үг тэр хүмүүст зориулагдсан бөгөөд та нар сонссоноороо хүртэх эрхгүй ивээлээ хүртэж байна. Хэрэв энэ өнцгөөс харвал—өөрөөр хэлбэл, та нарын ихэнх нь үүрэгтээ огтхон ч чин сэтгэлээсээ бус, оромдсон хандлагатай байдгаас харвал—та нар энэ үгийг сонсоход зохисгүй. Та нар яагаад зохисгүй гэж? Учир нь та нар сонссон ч гэсэн бүгд талаар болдог; хэчнээн ихийг ярьсан ч, хэчнээн дэлгэрэнгүй байсан ч та нар зүгээр л сонссон царайлдаг, сонссоныхоо дараа хэчнээн их ойлгосон ч эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй. Эдгээр үгийг хэнд ярих ёстой вэ? Хэн энийг сонсоход зохистой вэ? Зөвхөн төлөөс төлөх хүсэлтэй, өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж чаддаг, үүрэг, даалгавартаа үнэнч хүмүүс л сонсох эрхтэй. Яагаад Би тэднийг сонсох эрхтэй гэж хэлдэг вэ? Учир нь тэд сонссоныхоо дараа багахан үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлж чаддаг, ойлгосноо хэрэгжүүлдэг; тэд зальтай биш, хойрголдоггүй; үнэн болон Бурханы шаардлагад чин сэтгэлийн, эрмэлзсэн хандлагаар хандаж, үнэнийг хайрлаж, хүлээн авч чаддаг. Иймээс сонссоных нь дараа эдгээр үг тэдэнд нөлөөлж, үр дүнд хүрдэг.
2021 оны 2 дугаар сарын 13