333  Үгэнд нь хүн чин сэтгэлээсээ хандана гэдэгт Бурхан найддаг

I

Хүрэх газар, хувь заяагаа та нар чухалд тооцдог.

Сэрэмж болгоомж алдах юм бол

сүйрүүлчихнэ хэмээн та нар итгэдэг.

Хүрэх газрын төлөө зарлагаддаг

хүчин чармайлт бүхэн чинь

үргүй хөдөлмөр гэдгийг мэдэх үү?

Тэр чинь худал хуурмаг.

Хүрэх газрын төлөө ажиллагсад

сүүлийн ялагдалтайгаа учирна.

Учир нь заль мэхнээсээ болоод

хүмүүс итгэлдээ бүтэлгүйтдэг.

Зусардаж, долигоноход чинь Бурхан дургүй.

Урамтай хандахад чинь бас л дургүй.

Үнэнтэй нь харин нүүр тулж,

бүх хүлээлтэд нь нийцэх үнэнч ардад дуртай.

Өөрийнх нь төлөө бүхнээ орхихдоо

зүрх сэтгэлд нь туйлаас анхаарч,

санаа тавихад Тэр дуртай.

Гагцхүү энэ арга л

Бурханы сэтгэлийг тайтгаруулна.


II

Идэвхийлэн дэвшихийг эрэлхийлдэг

хэний ч сэтгэлийг Бурхан шархлуулах гээгүй,

үүргээ үнэнчээр биелүүлэх гэсэн

хэний ч эрмэлзлийг унтраах гээгүй.

Гэсэн хэдий ч дутагдлыг чинь

Бурхан та нарт сануулах ёстой.

Зүрх сэтгэлийн чинь чанад дахь

бузар сэтгэлийг бас сануулах ёстой.

Үгтэй нь үнэн сэтгэлээсээ нүүр тулж

чадна гэдэгт чинь Бурхан найддаг.

Өөрт нь хуурмагаар ханддаг бүхнийг

Бурхан хамгаас жигшин, үзэн яддаг.

Зусардаж, долигоноход чинь Бурхан дургүй.

Урамтай хандахад чинь бас л дургүй.

Үнэнтэй нь харин нүүр тулж,

бүх хүлээлтэд нь нийцэх үнэнч ардад дуртай.

Өөрийнх нь төлөө бүхнээ орхихдоо

зүрх сэтгэлд нь туйлаас анхаарч,

санаа тавихад Тэр дуртай.

Гагцхүү энэ арга л

Бурханы сэтгэлийг тайтгаруулна.


III

Ажлын энэ сүүлийн үе шатанд та нар

гойд сайн гүйцэтгэж,

бүрэн зориулна гэж Бурхан найддаг.

Хайнга бүү байгаарай.

Хүрэх газар чинь сайхан байна гэдэгт найддаг ч

оновчтой сонголт хийж,

үнэнч байдлаа Өөрт нь бүрэн өгөхийг

Бурхан та нараас шаарддаг.

Зусардаж, долигоноход чинь Бурхан дургүй.

Урамтай хандахад чинь бас л дургүй.

Үнэнтэй нь харин нүүр тулж,

бүх хүлээлтэд нь нийцэх үнэнч ардад дуртай.

Өөрийнх нь төлөө бүхнээ орхихдоо

зүрх сэтгэлд нь туйлаас анхаарч,

санаа тавихад Тэр дуртай.

Гагцхүү энэ арга л

Бурханы сэтгэлийг тайтгаруулна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  332  Дөрвөн уриа

Дараах:  334  Бурханы өдөр ирэх үе

Холбогдох контент

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger