476 Бурхан Өөрөө үнэн ба амь билээ
I
Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал, үүнээс ч илүүтэйгээр үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх бөгөөд үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ чиний махан бие, өмхий махан бие төдийхөн юм.
II
Номын үгийг амь хэмээн тооцохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж сүсэглэж болохгүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн үгийн тэмдэглэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн үг л үнэн, амь, Бурханы санаа зорилго бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг авч, өнөөдөр тэдгээрийг мөрдөх аваас археологич болох ба энэ тохиолдолд чамайг түүхэн эд өлгийн зүйлсийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой.
III
Чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрд итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт л итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд л итгэдэг боловч Бурханы өнөөгийн ажлын чиг хандлагад итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай дүр төрхөд итгэдэггүй, Бурханы одоо илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Тиймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи найдваргүй үжирсэн мод, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, учирлаад нэмэргүй!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас