477  Бурханы үгийг биеэ авч явах үндэс болго

Өгдөг бүхнийг нь, уйгагүй зүтгэлийг нь та нар

үрэн таран хийхгүй гэж Бурхан найддаг;

Өөрийнх нь зүрх сэтгэлийг мэдэж,

үг бүрд нь үндэслэн амьдарна гэж найддаг.


I

Энэ үгийг та нар

сонсохыг хүссэн ч, хүсээгүй ч,

үгийг нь зөвшөөрөх

дуртай ч бай, дурамжхан ч бай,

үүнд нухацтай хандах ёстой.

Хайнга, хэнэггүй байдалд чинь

Бурхан гонсойж, бүр ой гутна.

Өгдөг бүхнийг нь, уйгагүй зүтгэлийг нь та нар

үрэн таран хийхгүй гэж Бурхан найддаг;

Өөрийнх нь зүрх сэтгэлийг мэдэж,

үг бүрд нь үндэслэн амьдарна гэж найддаг.


II

Бурхан та нарыг

Өөрийнх нь үгийг олон мянга уншина гэж найддаг,

Бурханы үгийг та нар

цээжээр мэддэг байгаасай гэж найддаг.

Ингэснээр л та нар

Бурханы хүлээлтийг хөсөрдүүлэхгүй.

Одоо хэн чинь ч ингэж амьдардаггүй.

Өгдөг бүхнийг нь, уйгагүй зүтгэлийг нь та нар

үрэн таран хийхгүй гэж Бурхан найддаг;

Өөрийнх нь зүрх сэтгэлийг мэдэж,

үг бүрд нь үндэслэн амьдарна гэж найддаг.


III

Та нар цадталаа идэж,

цангаагаа тайлтал уух

эх захгүй амьдралд л

бүгд автсан байдаг.

Бурханы үгийг ашиглан

сэтгэлээ хэн ч баяжуулдаггүй.

Иймд урвалт бол хүний

жинхэнэ төрх гэж Бурхан үздэг.

Бурханаас хүн хэдийд ч урваж чадна,

Бурханы үгэнд хэн ч туйлын үнэнч байж чадахгүй.

Өгдөг бүхнийг нь, уйгагүй зүтгэлийг нь та нар

үрэн таран хийхгүй гэж Бурхан найддаг;

Өөрийнх нь зүрх сэтгэлийг мэдэж,

үг бүрд нь үндэслэн амьдарна гэж найддаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  476  Залуусын мөрдөх ёстой зүйл

Дараах:  478  Бурханы үгэнд хэрхэн хандах вэ?

Холбогдох контент

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger