930  Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг

Хэдэн мянган жил өнгөрсөн ч

Хүмүүс Бурханы хайрласан

гэрэл, агаарыг таашаасаар

Хүмүүс Бурханаас гарсан амьсгалаар амьсгалсаар

Бурханы бүх бүтээл

загас, шувуу, цэцэгс, шавьжийг ч таашаасаар

Хүн төрөлхтөн Бурханы хангасан

бүх зүйлийг таашаасаар байдаг

Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж

Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор

Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн,

хавар эргэн ирсээр

Усанд сэлэх загаснууд хэзээ ч

орон гэр болох гол, нуураа орхидоггүй.


Газар дээрх царцаа зуны өдрүүдэд

чин сэтгэлээсээ царгидаг

Өвсөн дэх голио

намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг

Бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугладаг

Арслангийн сүрэг ан хийн амьдарч,

буга өвс цэцэгнээс холддоггүй

Бүх зүйлийн дундах амьд амьтан бүхэн

холдон одож, эргэн ирдэг

Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог

Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол

тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ

Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг


Хэн ч тэдний зөн совинг өөрчилж чадахгүй

Хэн ч тэдний амьд үлдэх хуулийг зөрчиж чадахгүй

Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж

Дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор

Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн,

хавар эргэн ирсээр

Усанд сэлэх загаснууд хэзээ ч

орон гэр болох гол, нуураа орхидоггүй.

Бүх зүйлийн дундах амьд амьтан

бүхэн холдон одож, эргэн ирдэг

Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог

Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол

тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ

Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  929  Хүн төрөлхтөн одоо ч Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн хэвээрээ

Дараах:  931  Бүх зүйлийг удирдах Бурханы гайхалтай үйл хэрэг

Холбогдох контент

418  Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Хайх үгээ хайлтын цонхонд оруулна уу

Connect with us on Messenger
Гарчиг
Тохиргоо
Ном
Хайх
Видео